Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Загалмайлсан эцэг”-ийг нас барахад дансанд нь ердөө 200 доллар байжээ


...1920-1930 онд Чикаго хотод төвлөрөн үйл ажиллагаагаа явуулж байсан америкийн хамгийн нөлөө бүхий мафийн толгойлогч. Тэрээр мебелийн бизнес, хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, хууль бус мөрийтэй тоглоомын бизнес, рекет зэрэг үйл ажиллагааг хянадаг байжээ. Италийн мафийн нөлөөн дор Америк даяар нэр алдар, сүр хүчээ дуурсгасан түүнийг "Сорвит”/ Scarface/ гэдэг байлаа.


Альфонсо Габриэль «Том Аль» Капонегийн эцэг Габриэл /1865—1920/ болон ээж Тереза /1867-1952/ нар нь XIX зууны сүүлээр буюу 1894 онд Нью-Йоркийн Бруклинд шилжин иржээ. Габриэлийнх долоон хүү, хоёр охинтой аж. Альфонсо багаасаа амьдралын эрхээр өөрөө хоолны мөнгөө олж, бүрэн бие даасан амьдралд суралцаж эхэлсэн байна. Гудамжны заваан бохир амьдрал, хар бор ажилд тэр хүүхэд байхаасаа нухлагдаж эхлэв. Ингээд зургадугаар ангид орох жилээ тэр аль хэдийн гэмт бүлэглэлийн гишүүн болоод зогсохгүй төрөлх дүүргийнхээ бүх гудамжинд бүлэглэлийн залуу стай "хамгаалалтад” гарч хяналт тогтоогчийн үүрэгт ажил хийх болов.


Харин сургуулиа хаясныхаа дараа Капоне хоёр жил гаруйн хугацаанд төрөл бүрийн ажил хийж үзлээ. Хүүхэн зарагч, боулинг-клубын хамгаалагч, аптекийн туслах ажилтан, ачигч, жорлон цэвэрлэгч гээд хийж үзээгүй ажил үлдсэнгүй ээ. Ингэхдээ залуу Капонед нэг л зүйл их таалагдав. Тэр нь шөнийн клубүүдээр өндөр бооцоот биллиард тоглох байлаа. Тэр ч үүднээсээ жилийн дотор гэхэд Бруклинд болсон бараг бүх тэмцээний аварга болжээ. Тэр үед Капоне өөрийн босс болох Йелийн Harүard Inn хэмээх бааранд ажиллаж байх үедээ ширүүн зодооны улмаас нүүрэндээ гүн соривтой болсон байна. Эгчийгээ өмөөрсөн тэрээр дээрэмчин, алуурчин Френк Галлучио гэгчтэй огт айлгүйгээр нударга зөрүүлэх үеэр зүүн хацар дээрээ хутгаар сийчүүлсэн гэдэг. Тэр өдрөөс хойш Аль гэмт хэргийн ертөнцөд "Сорвит” буюу "Scarface” хэмээх хочтой болжээ.

Факт.01
MAFIA-Morte Alla Francia, Italia Anela /-Үхэцгээ Францчууд аа, Италид амьсгал хураа/
• Өөрийн үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй, бусдад хэрцгийгээр нөлөөлүүлэхийн тулд хүчирхийлэл, аллага, дээрэм, мөнгө угаах, сүрдүүлэх зэрэг гэмт хэргийг маш өндөр зохион байгуулалттай үйлддэг нууц байгууллагыг МАФИ гэж нэрлэдэг.
• Мафи нь хууль бус үйл ажиллагаагаа ямар нэгэн байдлаар баталгаажуулж, ар талаа найдвартай гарт оруулахын тулд төрийн түшмэд, хүчний байгууллагын ажилтнууд, хуулийнхныг гарцаагүй байдалд оруулан бүлэгтээ элсүүлэн авдаг. Зарим тохиолдолд тэдгээр нөлөө бүхий газарт ажиллагсдын ар гэрийнхний хэн нэгэнтэй гэрлэх тохиолдол ч байдаг. Ингэснээр хууль хяналтын байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалтын талаарх бүрэн мэдээллийг цуглуулж чаддаг байна.
• Орчин цагт тэдний талаарх ойлголт нийгэмд орж ирсэн хугацааг XIX зууны сүүлч үе гэж үздэг. Тухайн үед Италийн хуульч Филиппо Антонио Гвалтерио гэгч өөрийн нэгэн албан ёсны бичиг баримтдаа зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг "мафи” гэж нэрлэн тэмдэглэсэн байжээ.
Мафийн гишүүнийг "мафиози” эсвэл "мафиозо” гэдэг.
...Капоне уг зодооны дараагаас л галт зэвсэгтэй харьцаж сурах, хутгатай зодоон хийх, мэргэн буудах гэх зэргээр өөрийгөө улам ихээр хурцалж "том тулаанд” бэлтгэж эхэлсэн байна. Үүнийхээ ачаар тун удалгүй зартай дээрэмчин Жон Торриогийн "Таван буу” хэмээх дээрэмчний итгэлийг олж чадав. Торрио өөрийн биеэр эрэлхэг залуу Капонед аюултай үйлдлүүдийг хэрхэн зөв хийх, хүний амь хөнөөх, эд эрхтэний эмзэг цэг бүхий газрууд хаана байрладаг, хутгаар бүлэх арга гээд олон зүйлд зааж сургажээ. Энэ нь ч Альфонсог ХХ зууны түүхэн дэх мафийн хамгийн хүчирхэг толгойлогч болоход маш том тус болсон нь дамжиггүй. Капоне амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл багшдаа баярлаж явдгаа нуугаагүй бөгөөд
"Миний эцэг” ч гэж хүндэлдэг байжээ. Түүнд амьд үлдэх бүх л "хичээлийг” зааж өгсөн болохоор ч тэр байх...

Факт. 02
Мафийн түүхэн дэх хамгийн хүчирхэг гурван гангстер

3. Карло Гамбино (1902 - 1976)

Карло бол ойролцоогоор 100 жилийн түүхтэй италийн мафийн гэр бүлд төрж өссөн. Аллага үйлдэх тушаалыг бүр 19 настай байхдаа өгдөг болжээ. Муссолинигийн дэглэмийн үед тэр Америк руу цагаачилж Пол Костелланогийн гэр бүлд элсэн орсон байна. Гамбино 1957 онд Лучаног хороон босс болсон Альберт Анастасиаг алах тушаал өгч байсан нэгэн. Анастасиаг алснаас хойш Карло гэр бүлийг толгойлж байгаад 1976 онд өөрийнхөө үхлээр хорвоог орхижээ.

2. Чарли Лучано (1897 - 1962)

Сальваторе Лючаниа 1897 онд Сицилид төрсөн. Есөн нас хүрснийх нь дараа гэр бүл нь Америкт шилжин иржээ. Удалгүй «Таван буу» хэмээх бүлэглэлд элсэв. Түүний бүлэглэл үндсэндээ биеэ үнэлэгчдийн бизнес эрхэлж байсан. Ингэхдээ Лучано Манхэттений бүх янхандалтад хяналт тавьж байжээ. Харин 1929 онд болсон нэгэн таагүй ажиллагааны дараа үндэсний гэмт хэргийн Синдикатийн байгуулжээ. 1935 онд ямар ч өрсөлдөгчгүй болоод байсан тэр «Боссын босс» гэх өргөмжлөлтэй болж зөвхөн Нью-Йорк ч биш бүхэл бүтэн улс орон даяар өөрийн рекет хяналтыг тогтоогоод байсан билээ. Харин 1936 онд түүнд 30-50 жил хүртэл хорих ял оноосон ч биеэ зөв авч явсан, үлгэр жишээ болсон гэж үзээд 1946 онд шоронгоос суллажээ. Лучано Итали руугаа буцжээ. Гэтэл дэлхийн хоёрдугаар дайны үеэр түүний нэр цуу түгэх нь тэр. Америкийн агаарын хүчнийхэн Лучаногоос Италийн газар нутагт онгоцнууд газардах зөвшөөрөл авахад туслахыг хүсч байсан гэдэг. Тэрээр 1962 онд зүрхний шигдээсэр хорвоог орхижээ.

1. Аль Капоне (1899 -1947)
Хэрвээ бүх цаг үеийн номер нэг гангстерийг нэрлэ гэвэл тэр нь мэдээж Аль Капоне байх болно. 1919 онд тэрээр Чикагод ирж Жонни Торриотой ажиллах болсноор гангстер болох гараагаа эхэлсэн гэж үздэг. «Хуурай хууль» хэрэгжиж байх үед аль биеэ үнэлэлт, мөрийтэй тоглоом, бутлегер зэргээр гэмт үйлдлээ хийж байсан юм. 1925 онд 26-хан настай Капоне нь Торрио гэр бүлийн тэргүүн болсноор гэр бүлүүдийн хоорондох дайныг эхлүүлсэн. Харьцааны өндөр соёлтой, дээд боловсролтой нэгэн байж. Гэхдээ түүний үед маш харгис аллагууд гарч байлаа. 1929 оны Гэгээн Валентиний баярын тоглолтын үеэр хэд хэдэн гэмт бүлэглэлийн толгойлогчид алагдсан хэрэг гарч байв. Үүнийг Аль Капонегийн тушаалаар гүйцэтгэсэн гэдэг.
...19 насандаа Капоне Торриогийн тушаалаар Нью-Йоркийг орхин Чикагод иржээ. Ингээд хамгийн эхэнд гол өрсөлдөгч нь болох Дэйон О’Бэнионы бандтай "дайн зарласан” бөгөөд Торриог хөнөөх гэж хоёр ч удаа оролдсон Дэйон бүрэн бууж өгөөд зогсохгүй Алийг өөрийн өв
залгамжлагч хэмээн өргөмжилжээ. "Сорвит” Капоне ийнхүү мафийн бүлэглэлийн толгойлогчдын нэг болсноор янхандалт, хууль бус бараа бүтээгдэхүүн борлуулахад заавал сүрдүүлэг, рекет хийх шаардлагагүй гэх үзлээ түгээж цагдаа хуулийнхан болон нөлөөтэй улстөрчдийг ч өндөр
хахуулиар өөрийн хамсаатан болгож эхлэв. Харин үүнтэй зэрэгцэн Капонегийн болон эсрэг бандуудын хооронд жинхэнэ дайн үргэлжилсээр байлаа. 1924-1929 онд л гэхэд зөвхөн Чикагод 500 гаруй дээрэмчин зэвсэгт мөргөлдөөний үеэр амь насаа алдсан байдаг. Тэдгээрээс зартай
тэрслэгч О’Бэнион, Доуэрти болон Билл Моран нарыг Капоне өөрийн гараараа тонилгожээ. Энэ дайны үеэс машинд тэсрэх бөмбөг тавьж алсын зайнаас удирдан дэлбэлэх арга үүссэн ч гэж үздэг. Дээрх цуврал аллагыг гэмт хэргийн ертөнцийн түүхэнд "Гэгээн Валентиний дайн” хэмээн нэрийддэг билээ...

Факт. 03

Мафийн гэр бүл:

Мафи нь хэзээ ч нэгдсэн нэг бүлэг хэлбэрээр байдаггүй. Харин томоохон "гэр бүл”-ийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг юм. Ингэхдээ Сицили, Неаполь, Калабрия, Апулия, Чикаго, Нью-Йорк гэсэн гол томоохон бүсэд хуваагддаг. "Гэр бүл”-ийн жинхэнэ гишүүд цэвэр цусны итали байх бол Сицилийнх зөвхөн энэ нутгийн уугуул байх ёстой аж. Мөн гишүүн зөвхөн католик шашинтай, цагаан арьстан байхыг эрхэмлэдэг байна.
Одоо "гэр бүл”-ийн бүтцийг сонирхуулья.
-"Гэр бүл”-ийн эзэн нь "Дон” буюу босс. Бүх ажил хэргийн мэдээллийг зөвхөн дон л мэдэж байх эрхтэй. Гишүүн бүрийг танина. Капо гэх хуралдаанаар сонгуулийг зарлан явуулах бөгөөд үүгээрээ өөрийн хамгийн дотно гарын туслахуудаа шалгаруулдаг. 1950-иад он хүртэл уг сонгуульд "гэр бүлийн бүх гишүүд оролцдог байсан гэдэг. Харин сүүлдээ ингэж нэг газарт олноор цуглах нь хуулийнхны анхаарлыг татах болсон учир зөвхөн бүсийн дээд удирдлагууд маш нууц байдалд хуралддаг болсон.
-"Гарын хүн”-боссын орлогч. Энэ хүн нь "гэр бүл” доторх хоёр дахь хүн бөгөөд өөрөө ч босс юм. "Гарын хүн” бүх үйл ажиллагаа, зохион байгуулалтыг хариуцдаг. Хэрвээ босс баривчлагдах, эсвэл нас барсан тохиолдолд "гарын хүн” дараагийн дон болно.
-"Консильери”-боссын хамгийн итгэл даасан "гэр бүл”-ийн үнэнч зөвлөх юм. Тэрээр аливаа ээдрээтэй асуудлыг шийдэх, босс болон улс төрийнхөн, шүүгчийн хооонд зуучлагч болж өөрийн "гэр бүл”-ийн өмнөөс өөр бусадтай харьцах зэрэг төвөгтэй ажлуудыг гүйцэтгэнэ. Гэхдээ консильерид өөрийн гэсэн баг байхгүй хэдий ч "гэр бүл”-д маш их нөлөөтэй. Эдгээрээс гадна зөвлөх нь давхар өөрийн эрхэлдэг ажилтай байх бөгөөд үндсэн мэргэжил нь голдуу өмгөөлөгч, эсвэл биржийн маклер байх талтай. -Капорежиме нь капо буюу ахмад. Энэ хүн нь нэг буюу хэд хэдэн гэмт хэргийг удирдан зохион байгуулж, харьяа дүүрэг эсвэл хотынхоо томоохон газруудаас долоо хоног бүр татвар хураан боссд тушаан түүнээс ашиг хүртдэг бүлгийн тэргүүн юм. "Гэр бүл”-ийн дайчдыг тэр удирддаг. Нэг "гэр бүл”-д 10 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй 6-9 команд байдаг. Капитаныг босс өөрөө томилох бөгөөд дайчдаас зөвхөн тэр л "дон”-той шууд харьцах эрхтэй байдаг.
-Цэрэг-"гэр бүл”-ийн хамгийн жижиг гишүүн. Тэрээр хамгийн эхлээд "гэр бүл”-д үйлчлэх итгэлийг олж авах хэрэгтэй байдаг бол нэг цэрэг хэд хэдэн капогийн удирдлаган дор гэмт үйлдлээ хийж болдог. Цэргийг босс биш капо сонгож командад хуваарил.
-Хамтрагч гэдэг нь "гэр бүл”-ийн гишүүн биш юм. Гэхдээ энэ нь ямар нэгэн статустай, эрх мэдэлтэй нэгэн байх ёстой. Хар тамхи наймаалцах, худалдагч болон худалдан авагчийн холбоо харилцааг хангах болон өөр бусад бохир бизнесийг гардан гүйцэтгэх нь тэдний үндсэн ажил. Хэрвээ цэвэр цусны итали хүн биш л бол "хамтрагч” болдог. Хэрвээ үйлдлийг сайтар гүйцэтгэж, удирдлагын аль нэгний итгэлийг олсон тохиолдолд капо тэдний заримыг "цэрэг” болгодог. Өнөөгийн мафийн хамгийн том бүтцийг "боссуудын босс”гэгдэх Сальваторе Маранцано удирдаж байгаа билээ. Түүний өмнө босс байсан Лаки Лучиано нь сонгогдоод зургаан сар болж байхдаа бусдад хорлогдон нас барсан юм. Нөгөөтэйгүүр мафи нь орчин үежих болсонтой холбоотой сүүлийн үед хоёр албан тушаал бий болоод байгаа. Энэ нь "гудамжны босс” мөн "гэр бүлийн элчин”.
Үүнийг экс-босс Женовезе Винсент Жиганте гэгч анх санаачилсан гэж үздэг.
...1931 онд Атлантын шүүхээс Капонед татвараас зайлсхийсэн гэх ял тулган баривчилжээ. Ингээд бүтэн гурван жил үргэлжилсэн мөрдлөг болон шүүх хурлын эцэст 1934 онд Алькатрас арал дээрх шоронд хорьжээ. Долоон жилийн дараа тэр хүнд өвчин туссан, гэмт хэргийн ертөнц дэх нэр нөлөөг өө ихээр алдсан мөн танилын хүрээ, мөнгө төгрөггүй гэсэн олон зовлон дагуулан шоронгоо с суллагджээ. 1947.01.21-ний өдөр түүний эрүүл мэнд эрс муудаж эмнэлгийн яаралтай тусламж авсан байна. Харин 24-ний өдөр нь "Мафийн загалмайлсан эцэг”-ийн зүрх зогсчээ. Түүнийг нас барахад дансанд нь ердөө 210 доллар л байсан гэдэг. Мөн түүний нэрийн хуудсан дээр "Хуучны тавилгын худалдаачин Альфонсо Капоне” гэсэн бичиг байлаа...

Факт. 04
Мафийн 10 дүрэм

01. Хэн нь ч хөндлөнгийн хүн дээр шууд очиж танилцахыг хориглоно. Тэднийг гуравдагч этгээд л танилцуулна.

02. Найзуудынхаа эхнэр рүү хэзээ ч битгий эгцэлж хар.

03. Олон нийтийн дунд байгаагаар цагдаад харагдаж болохгүй.

04. Хэзээ ч шөнийн клуб, бараар хэсүүчил.

05. "Коза Ностра”-гийн ивээлд байж, эхнэрээ халамжилж, аль болох төлөв гэр бүл хэмээн харагдаж, олон хүүхэдтэй болох хэрэгтэй.

06. Уулзалтыг байнга эртнээс төлөвлөж бай.

07. Эхнэртэйгээ хүндэтгэлтэй, зөөлөн харьц.

08. Хэрвээ "гэр бүл”-ийн нэгэн танаас ямар нэгэн мэдээлэл шаардвал заавал үнэн зөв хариул.

09. "Коза Ностра”-гийн болон гэр бүлийн өөр нэгэн хамаатан садны мөнгөнд хууль бусаар гар хүрэхийг хориглоно.

10. "Коза Ностра”-д дараагийн хүмүүс орохыг хориглоно. Цагдаагийн хамаатан садан, хууль хүчний байгууллагад ажилладаг этгээдийн хэн

нэгэнтэй гэр бүл болсон хүн, эхнэр болон нөхрөө араар тавьдаг зальтан, хэт их мөнгөтэй, эсвэл мөнгө маш хэрэгтэй өртэй хүн гэх мэт.

“Загалмайлсан эцэг”-ийг нас барахад дансанд нь ердөө 200 доллар байжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани