Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийн банк Монголын эдийн засагт 2018 оноос бага зэрэг сэргэлт ажиглагдана гэв

Дэлхийн банк Монголын эдийн засагт 2018 оноос бага зэрэг сэргэлт ажиглагдана гэв

 

Монголын Засгийн газар өрийн тогтвортой төлвийг эргэн сэргээх болсонтой уялдан 2017 онд эдийн засаг нь төдийлөн өсөхөөргүй байгаа бол 2018 оноос бага зэрэг сэргэлт ажиглагдана гэсэн хүлээлттэй байна хэмээн Дэлхийн банкны шинэ тайланд өгүүлжээ. Түүнчлэн азийн бусад орнуудын эдийн засгийг хэрхэн шинжиж байгааг хүргэе.

Зүүн Азийн хөгжиж буй орнуудын дотоодын эрэлт харьцангуй хүчтэй байгаа, дэлхийн эдийн засаг болоод түүхий эдийн үнэ алгуур сэргэж байгаа зэргээс шалтгалан тус бүс нутгийн хөгжиж буй орнуудын өсөлтийн төлөв ирэх гурван жилд эерэг байхаар байна хэмээн Дэлхийн Банкны эдийн засгийн шинэ тайланд дурьджээ. Тогтвортой өсөлт, хөдөлмөрийн хөлсний нэмэгдэж байгаагаас хамааран тус бүс нутгийн ядуурлын түвшин цаашид ч үргэлжлэн буурах төлөвтэй байна. Гэсэн хэдий ч дэлхий дахины нөхцөл байдал болон дотоодын эмзэг байдал нь уг бүсийн хэтийн төлөвт эрсдэл учруулсаар байна. АНУ-ын төвбанкны хүүгийн түвшин хүлээгдэж байснаас хурдан өсч, зарим өндөр хөгжилтэй орнууд дотоодын зах зээлээ хамгаалах бодлого барьж байгаа, Зүүн Азийн хэд хэдэн орнуудад зээл, өрийн түвшин огцом өссөн энэ нөхцөлд бодлого боловсруулагчид макро эдийн засгийг оновчтой удирдахад үргэлжлүүлэн анхаарахын зэрэгцээ дунд хугацаанд төсвийн зохистой тэнцэлийг хадгалах шаардлагатайг тайланд зөвлөмж болгожээ.  Энэ удаагийн Зүүн Ази, Номхон далайн эдийн засгийн тойм тайланд Хятадын эдийн засагт хийгдэж буй хэрэглээ, үйлчилгээний салбарт чиглэсэн бүтцийн өөрчлөлттэй уялдан өсөлт цаашид удаашрахаар байна гэжээ. Уг тайланд Хятадын эдийн засаг 2016 онд 6.7 хувиар өссөн бол 2017 оны 6.5 хувиар, 2018 онд 6.3 хувиар тус тус өснө гэж төсөөлжээ. Зүүн өмнөд Азийн томоохон эдийн засгууд болон энэ бүсийн бусад орнуудад эдийн засгийн өсөлт 2016 онд 4.9 хувьтай байсан бол 2017 онд 5, 2018 онд 5.1 хувь болж бага зэрэг өснө гэсэн хүлээлттэй байна. Хөгжиж буй Зүүн Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг 2017 онд 6.2, 2018 онд 6.1 хувиар тус тус өснө гэж төсөөлжээ."Дэлхийн эдийн засгийн алгуур сэргэлт болон зохистой бодлого нь Зүүн Ази болон Номхон далайн орнуудад эдийн засгийн тогтвортой өсөлтөө хадгалж, ядуурлыг бууруулахад дэмжлэг болж байна.” хэмээн

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан Дэд ерөнхийлөгч хатагтай Викториа Кваква хэлсэн байна. "Энэхүү тогтвортой өсөлтийг хадгалахын тулд улс орнууд төсвийн эмзэг байдлаа бууруулж, төсвийн зардлын чанарыг сайжруулахын зэрэгцээ дэлхийн болон бүс нутгийн интеграцчлалаа бэхжүүлэх хэрэгтэй” гэдгийг тэрээр мөн онцолжээ.     Бүс нутгийн эдийн засгийн өсөлт нь төрийн болон өсөн нэмэгдэж буй хувийн хөрөнгө оруулалт гэх мэт харьцангуй хүчтэй байгаа дотоод эрэлтээс голлон үүдэлтэй байна. Үсрэнгүй хөгжиж буй зах зээлүүд болон хөгжиж буй орнуудын эдийн засгийн сэргэлтээс шалтгаалан экспортын эрэлт мөн нэмэгдэж байгаа нь дээрх хандлагад нөлөөлөхөөр байна. Түүхий эдийн үнэ аажмаар сэргэж байгаа нь бүсийн экспортлогч орнуудад эергээр нөлөөгийн сацуу Зүүн Азийн түүхий эд импортлогч орнуудын эдийн засагт ч сөргөөр нөлөөлөхөөргүй байна.

Хятадын засгийн газар үйлдвэрлэлийн хэт тэлэлт болон зээлийн өсөлтийг бууруулах бодлого барьж байгаагаас үүдэн Хятадын эдийн засгийн өсөлт үргэлжлүүлэн саарна. Иймээс үл хөдлөх хөрөнгийн салбарт удаашралт ажиглагдана гэж тайланд дурьджээ. Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо (ЗӨАОХ)-ны гишүүн томоохон хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2017-18 онуудад харилцан адилгүй шалтгаантайгаар бага зэрэг хурдсахаар байна. Филиппин улсын хувьд дэд бүтцийн салбарт төрийн хөрөнгө оруулалт нэмэгдэж мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, зээлийн өсөлт болон гаднаас орж ирэх шилжүүлгэ нэмэгдэж байгаагаас эдийн засаг нь 2017, 2018 онуудад жилийн 6.9 хувийн өсөлттэй байна хэмээн тооцоолжээ. Малайзын хувьд, засгийн газраас олгох татаас нэмэгдэж, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалт болон экспорт өсч байгаа зэрэг нь тус улсын эдийн засаг 2017 онд 4.3, 2018 онд 4.5 хувиар өсөхөд голлон нөлөөлнө.

Индонезид газрын тосны үнийн өсөлт, зээлийн тэлэлт нь 2016 онд 5 хувьтай байсан өсөлтийг 2017 онд 5.2 хувьд хүрч өсөхөд дэмжлэг үзүүлнэ. Вьетнамын хувьд зах зээлийн таатай уур амьсгал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын өсөлт зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт 2017 онд 6.3 хувьд хүрнэ.

Бүсийн жижиг орнуудын хувьд томоохон хөрш орнууд дахь эдийн засгийн идэвхжил үргэлжлэх нь эерэг нөлөөтэй байх бол мөн зарим нэгийнх нь хувьд түүхий эдийн үнийн өсөлт хөшүүрэг болно. Төсвийн зарцуулалт нэмэгдэж хөдөө аж ахуй аялал жуулчлалын салбарын тэлэлт барилга, хувцас үйлдвэрлэлийн салбарын уналтыг нөхсөнөөр Камбожийн эдийн засаг 2017, 2018 онуудад 6.9 хувиар өснө. Бирмийн хувьд дэд бүтцийн салбарын зарцуулалт нэмэгдэж, бүтцийн шинэчлэлийн улмаас гадаадын хөрөнгө оруулалтыг илүү ихээр татаж байгаа ба 2016 онд 6.5 байсан эдийн засгийнх нь өсөлт 2017 онд 6.9, 2018 онд 7.2 хувь хүрч тус тус өснө.

Хэд хэдэн шинэ уул уурхай болон газрын тосны төслүүд эхэлснээр Папуа шинэ Гвинейн эдийн засаг алгуур сэргэхээр байна.

"Бүс нутгийн эдийн засгийн төлөв эерэг байгаа хэдий ч эдийн засгийн өсөлтийн дархлаа нь бодлого боловсруулагчдын дэлхий дахинд буй болж буй тодорхойгүй байдлыг хэрхэн үнэлэх, дотоодын эмзэг байдлаа хэрхэн бууруулах зэргээс хамаарна” хэмээн Дэлхийн Банкны Зүүн Ази Номхон далайн бүс хариуцсан ахлах эдийн засагч Судхир Шэтти хэлсэн байна. "Гадаад санхүүжилтийн олдоц болоод өртөгт үүссэн эрсдэл, экспортын өсөлтийн нөлөөлж буй сөрөг зүйлсийн арилгах арга хэмжээг бодлого боловсруулагчид эн тэргүүлж авч хэрэгжүүлэх шаардлагатай. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийг хурдасгах бодлого эрх зүйн орчныг бэхжүүлэх талаар мөн хүчин чармайлт гаргах хэрэгтэй” хэмээн тэрээр мөн нэмж хэлжээ.

Бүсийн эдийн засгийн цаашдын төлөвт учрах аливаа эрсдлийг бууруулахад макро эдийн засгийн зохистой бодлого чухал болохыг тайланд онцолсон. Тайланд дурьдсанаар бүсийн томоохон эдийн засагтай орнуудын хувьд төсвийн орлого нэмэгдэх нь төсвийн тогтвортой байдалд учрах эрсдлийг бууруулахын зэрэгцээ хүртээмжтэй өсөлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг Засгийн газраас санхүүжүүлэхэд дэмжлэг болно. Зарим нэг түүхий эд экспортлогч жижиг орнууд төсөвч учирч буй төлбөрийн чадварын эрсдлээ бууруулахын тулд хэд хэдэн алхамуудыг хийх шаардлагатай байна. Хэдий бага түвшингээс боловч инфляци өсч байгаа, мөн хөрөнгийн урсгалын хэлбэлзэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд бүсийн ихэнх орны бодлого боловсруулагчид мөнгөний тэлэх бодлогоо эргэн харах шаардлагатай байна.

Хятадын хувьд засгийн газраас корпорациудын өрийг бууруулах тал дээр гаргаж буй хүчин чармайлтаа тууштай хадгалж, төрийн өмчит үйлдвэрийн газруудад бүтцийн өөрчлөлт хийх, далд банкны (shadow banking) үйл ажиллагааг хумих, өсөн нэмэгдэж буй өрхийн ипотекийн өрийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй талаар тайланд зөвлөсөн байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн хэт тэлэлтийг бууруулах талаарх шинэчлэлийг нийгмийн халамж хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг сайжруулах арга хэмжээтэй хослуулах боломжтой. Ветнам, Филиппин, Лаос болон бүсийн ихэнх хэсэгт зээлийн өсөлт өндөр байгаа учир зохицуулалт, хяналтыг сайжруулж чангатгах хэрэгтэй талаар тайланд тусгасан байна.

Өндөр өсөлтийг хадгалахын сацуу хүртээмжийг нэмэгдүүлэх нь урт хугацаанд бүсийн хэмжээнд томоохон сорилт байх болно. Засгийн газраас энэхүү сорилтыг хэд хэдэн эдийн засгийн хувьд сүүлийн үед удаашраад буй бүтээмж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх мөн төсвийн зарлагын чанарыг сайжруулах замаар шийдвэрлэж болно.

Уг бүс нутгийн бус зарим орнуудын дотоодын эдийн засгаа хамгаалах бодлого нь ажиллах хүчний чөлөөтөй урсгалд учирч буй саад бэрхшээлийг арилган хил дамнасан бүтээгдэхүүн үйлчилгээний урсгалыг ЗӨАОХ-ийн орнуудын дунд өргөжүүлэх замаар бүсийн интеграцчлалыг гүнзгийрүүлэх боломжыг олгох боломжтой юм.

Мөн түүнчлэн, бүсийн хөдөө аж ахуйн салбар эрчимчиж байгаагаас фермийн аж ахуйн бохирдлыг бууруулах арга хэмжээг бодлого боловсруулагчид авч хэрэгжүүлэх замаар ирээдүйн эдийн засгийн өсөлтийг илүү тогтвортой замд оруулах боломжтой талаар тайланд дурьдсан байна.

Дэлхийн банк Монголын эдийн засагт 2018 оноос бага зэрэг сэргэлт ажиглагдана гэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани