Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөөт-Бичигтийн төмөр зам цагаан зээрийг аврах уу, мөхөөх үү

 

Хөөт-Бичигтийн төмөр зам цагаан зээрийг аврах уу, мөхөөх үү

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат саяхан болсон яамны шуурхай хуралдааны үеэр Хөөт-Бичигтийн төмөр зам, Улаанбаатар-Дарханы автозамын бүтээн байгуулалтыг эхний ээлжинд яаралтай эхлүүлэх үүрэг өгчээ. Үүнээс Хөөт-Бичигтийн төмөр замын бүтээн байгуулалт Монгол орныхоо байгаль, зэрлэг амьтны төлөө гэсэн сэтгэлтэй хүн бүрийн анхаарлын төвд байна. Учир нь, энэ төмөр зам баригдсанаар нүүдлийн тууртан амьтад, ялангуяа цагаан зээрийн нүүдлийг таслах бодит аюул байгааг мэргэжлийн хүмүүс сэтгэл зовнин хэлж байгаа юм.      

 

1955 онд Улаанбаатар Замын-Үүдийн төмөр замыг тавьснаар Ази-Европыг холбосон хамгийн дөт замтай болсон ч олон зууны турш тааваараа бэлчиж байсан цагаан зээрийн сүргийг баруун, зүүн хэсэгт хуваасан гашуун түүх бий. Эрдэмтдийн судалгаагаар нутгийн баруун хэсэгт үлдсэн цагаан зээрийн сүрэг үрэгдсээр одоо бараг байхгүйтэй адил болжээ.

 

Хэдийгээр түүх ийм баримт өгүүлж байгаа ч нутгийн зүүн хэсэгт үлдсэн зээрийн үндсэн сүргийг аврах боломж байгаа юм. Тодорхой хэлбэл, нүүдлийн тууртан амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг Монгол Улс төв Азийн орнуудаас анх удаа гурван жилийн өмнө баталсан юм. Стандарттай болсноор дэлхийд ховор хулан, хар сүүлт, цагаан зээр, монгол бөхөн зэрэг амьтдын нүүдэлд авто болон төмөр зам саад учруулахгүй байх боломж бүрдсэн билээ. Харамсалтай нь, энэ стандартыг одоо эхлэх Хөөт-Бичигтийн төмөр замд хэрэгжүүлэх эсэх нь бүрхэг байна.

 

Уг нь Монголд үйл ажиллагаа явуулдаг байгаль хамгаалах байгууллагууд хамтарч зэрлэг амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг тасалдуулахгүй, амьдрах орчныг алдагдуулахгүй байх чиглэлээр зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагад 2016 оны сүүлчээр хүргүүлсэн юм билээ. Энэ зөвлөмжийг Монголын мундаг биологчид, эрдэмтэд хамтарч гаргасан бөгөөд Хөөт-Бичигтийн төмөр зам барих төслийнхөн  уриалгахан хүлээн авч техник эдийн засгийн үндэслэл хийх Хятадын төмөр замын зураг төслийн гуравдугаар товчоонд шилжүүлэн өгнө гэдгээ албан ёсоор илэрхийлжээ. Эрдэмтдийн ярьснаар  зөвлөмжийг бодит судалгаанд үндэслэж гаргасан бөгөөд ойлгомжтойгоор тайлбарласан байна. Үүнд, нэгдүгээрт, Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замыг хамгаалалтын торгүй барихыг санал болгосон нь учир шалтгаантай.    

 

Одоо ашиглагдаж байгаа Улаанбаатар-Замын Үүдийн төмөр замыг галт тэрэгний хөдөлгөөний ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр талаар нь өргөст тор босгосон ажээ. Өргөст тор нь зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнийг хязгаарладаг төдийгүй үхэл хорогдолд нөлөөлдөг маш том хүчин зүйл болох нь судалгааны дүнд батлагдсан юм байна. Тухайлбал, 2016 оны эхний хоёр сард их хэмжээний цас орсны улмаас зүүн аймгуудаас цагаан зээр баруун тийш нүүдэллэн төмөр замын торонд тулж улмаар 5000 гаруй зээр торонд өлгөгдөж үхсэнийг судалгаагаар тогтоосон бөгөөд сэг зэмийг олон машинд ачиж газарт булжээ. Энэ бол наад захын жишээ.

Хамгийн гол нь төмөр зам барихдаа "Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах”  улсын стандартыг хэрэгжүүлэхийг санал болгосныг Байгаль орчин, аялал жуулчлал, Зам тээвэр, хөгжлийн яамны удирдлага хүлээн авч энэ ажлыг үр дүнд хүргэх Ажлын хэсэг байгуулжээ. Эхэндээ идэвхтэй байсан ч сүүлдээ  Ажлын хэсэг бараг хуралдахаа больсон байна. Төмөр зам барих ажил эхлэх гээд байдаг, гэтэл стандартыг хэрэгжүүлэх эсэх нь одоо ч тодорхойгүй байна. Албаны эх сурвалжийн  мэдээлснээр Хөөт-Бичигтийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг Хятадын төмөр замын зураг төслийн гуравдугаар товчоо хийж дуусаад манайд хүлээлгээд өгчихсөн аж. Шинэ төмөр замыг өргөст торгүйгээр барих болсон тухай албан бус мэдээ л сонсогдож байгаа бөгөөд энэ талаар тодорхой тайлбар хийх албан тушаалтан алга. Бүгд таг чиг. Аливаа зүйл хаалттай байх тусмаа хардлага төрүүлдэг. Мэдээж хятадууд техник, эдийн засгийн үндэслэлийг гоомой хийхгүй нь тодорхой. Сүүлийн жилүүдэд Хятад Улс ногоон хөгжилд ихээхэн анхаарал хандуулах болж төрийн бодлогоо үүнд чиглүүлээд байгаа билээ. Хятадууд бүтээн байгуулалт хийх үндэслэл, шаардлагыг тухайн улсын стандарт, хууль журманд нийцүүлэн хийдэг нь тэдний төрийн бодлогын салшгүй нэг хэсэг бөгөөд улсын нэр хүндтэй холбоотой байдаг учир тун няхуур ханддаг.

 

Энэ төмөр замыг ямар санхүүжилтээр барих нь тодорхойгүй байгаа. Буцалтгүй тусламж өгөхгүй нь тодорхой тул  ямар ч төрлийн сонголт байсан Монгол Улс ирээдүйд зээлээр төлж таарна. Тэгэхээр хамгийн түрүүнд зардал хэмнэх гэж оролдох нь тодорхой. Эмзэглэх зүйл биш, энэ бол байх  л асуудал. Харин хэмнэлт нэрээр нүүдлийн тууртан амьтдад зориулсан гарц барих зардлыг уян хатан тооцолгүйгээр хасвал хойшид харамсаад баршгүй ноцтой асуудал үүсэхийг шийдвэр гаргагчид анхааралдаа авах хэрэгтэй байна. Яагаад гэвэл, төр засгийн шийдвэрүүдийн дийлэнхи нь олны сэтгэлд нийцдэггүй нь тухайн ажлын мөн чанарыг сайн ойлгоогүй түшээдээс болдог билээ. Чухамдаа ийм учраас л гарцны асуудлыг шийдвэр гаргагчид анхааралдаа авах нь чухал гээд байгаа юм. Судлаачид, мэргэжилтнүүд ямар төрлийн гарц байх, хаана барих боломжтойг тодорхойлоод  өгнө. Гэтэл энэ талаар ямар ч ойлголтгүй хэдэн түшмэд хэт үнэтэй байна гээд  байх ёстой  чухал гарц барих зардлыг хасчихвал яах вэ. Сайн ойлголцож, шийдвэр гаргагч том дарга нарт "үүрэг, сануулга” өгөхгүй  бол ийм үйл явдал гарцаагүй тохионо.

 

"Хөөт-Бичигт”-ийн төмөр замыг барих ажилд заавал анхаарч үзэх бас нэг онцлог байгаа. Энэ бол монголчууд өөрсдөө "дураараа дургиад” барьчих төмөр зам биш. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын тохиролцсон гурван улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах ажлын нэг хэсэг юм. Энэ ажлын хүрээнд төмөр замын таван төслийг Монголд хэрэгжүүлнэ. Алдах эрхгүй төсөл гэхэд болно. Хэрвээ эдгээр төмөр замыг барихдаа тууртнуудын нүүдлийн замыг хааж, үүнээс  болж олон мянган амьтан амьдрах орчингүй хаягдвал олон улсын байгаль хамгаалах байгууллагуудын хүчтэй шүүмжлэлд өртөж эдийн засгийн коридор байгуулах том төслийн нэр хүндийг монголчууд сэвтүүлэх аюултай. Манай төрийн тэргүүний нүүр улайна, улсын нэр хүндэд ч  муугаар тусна. Тиймээс энэ асуудлыг Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар эрх, үүргийнхээ дагуу анхааралдаа авч ажилламаар байна. Монгол орон олон зууны турш зэрлэг амьтан, ургамлын өлгий нутаг байж хүн ард нь байгальтайгаа шүтэлцэн амьдарсаар ирсэн түүхтэй. Энэ агуу филиософийн үнэ цэнийг алдагдуулахгүй байлгах нь монголчууд бидний үүрэг. Хөөт-Бичигтийн төмөр замыг нүүдлийн тууртан амьтдад ээлтэйгээр барьж чадвал нэг талаар улсын нэр хүндэд тустай, нөгөө талаар дараа, дараагийн төмөр замын ажилд зөв жишиг болох ач холбогдолтой билээ.          



Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/



Хөөт-Бичигтийн төмөр зам цагаан зээрийг аврах уу, мөхөөх үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани