Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дубайн гэрээ Рио Тинто компанийн ээлжит луйвар байсан уу

 

Дубайн гэрээ Рио Тинто компанийн ээлжит луйвар байсан уу

 

Рио тинто Монголын хуулийн цоорхойг ашиглан Оюутолгойн далд уурхайг санхүүжүүлэх Дубайн гэрээгээр мөнгө хүүлэх боломжийг өөртөө олгосон байна.

Туркуаз хилл компаниас 2015 оны 12 дугаар сарын 14 ны өдөр гаргасан мэдээллээр /Туркуаз хилл нь хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани тул мэдээллээ олон нийтэд ил болгох үүрэгтэй байдгийг энд дурдъя/ Оюутолгой компанийн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор олон улсын арилжааны 15 банкнаас доод тал нь LIBOR +2.5, дээд тал нь LIBOR +4.75 хувийн хүүтэй 4.4 тэрбум долларын зээлийг 13-15 жилийн хугацаатай зээлсэн байна.

 

Тэгэхээр Ерөнхий сайд асан Ч. Сайханбилэгийн өнгөрсөн жилийн 5 дугаар сард Дубай хотноо Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсаны үндсэн эдгээр зээлийг олон улсын банкууд Рио тинтод олгосон нь тодорхой юм.

 

Гэхдээ дээрх төлөвлөгөө буюу Дубайн гэрээг байгуулахдаа Рит Тинто компани Монголын Засгийн газар (гарын үсэг зурсан нөхдүүд санаатай зурсан, төөрөгдсөн байсан уу гэдэг нь тодорхойгүй) ард түмнийг төөрөгдүүлээд зогсохгүй, өөрсдийн байгуулсан Хувьцаа эзэмшигчдийн гэрээгээ зөрчсөн байна.   Оюутолгой компанийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээнд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн байгууллагаас компани нь зээл авах замаар санхүүжүүлэлт хийж болохыг хүлээн зөвшөөрч, хувь нийлүүлэгч бүр олон улсын банкны зээлийг олж авахын тулд нөгөө талдаа болон Компанид зохих бүх дэмжлэгийг үзүүлэх үүрэг хүлээсэн байдаг.  

 

Гэтэл Туркуаз хилл компанийн дээрх мэдээллээс харахад Оюутолгой биш, Рио тинто компани зээл авсан бөгөөд LIBOR +2.5, дээд тал нь LIBOR +4.75 хувийн хүүтэй зээл аваад түүнийгээ эргээд Оюутолгойд LIBOR +6.5 хувийн хүүтэй болгож зээлэхээр гэрээ хийжээ.   Хувьцаа эзэмшигчдийн гэрээнд Рио Тинто компани Оюутолгойн толгой компанид зээл олоход зуучилж, олон улсын банкнуудаас олгосон зээлийн хүүг дундаас нь нэмж, мөнгө хүүлэх талаар заасан заалт байхгүй. 

 

Уг вэбсайтад мэдээлснээр дараах зээлүүдийг Оюутолгой компанийн нэр дээр авсан байна.

 

 

 

 

Зээлийн төрөл

Хэмжээ

Хугацаа

Жилийн хүү

Зээл

$0.8 тэрбум

15 жил

LIBOR + 3.78% төсөл эхлэхийн өмнөх шатанд; LIBOR + 4.78%  төсөл эхлэсний дараа

Экспортын зээлийн агентлагуудаас авсан зээл

$0.9 тэрбум

$0.4 тэрбум

14 жил

13 жил

LIBOR + 3.65% төсөл эхлэхийн өмнө; LIBOR + 4.65%  төсөл эхэлсний дараа

 

Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны Агентлагаар баталгаажсан зээл

$0.7 тэрбум

12 жил

LIBOR + 2.65 % төсөл эхлэхийн өмнө; LIBOR + 3.65% төсөл эхлэсний дараа

Зээл

$1.6 тэрбум

12 жил

LIBOR + 3.4% төсөл эхлэхийн өмнө; LIBOR + 4.4% төсөл эхлэсний дараа

 

 

 

 

Мөн уг  вэбсайтад дурьдахдаа төслийн санхүүжилтийн гэрээ (Дубайн гэрээ юм уу, эсвэл Рио тинтогийн банкуудтай тохирсон гэрээ юу гэдэг нь тодорхойгүй байна) ёсоор Рио тинто зээлдүүлэгчдийн өмнө   зээлийг хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэх ба өмнө тохирсон гэрээнүүдийн дагуу Оюутолгой, Туркуаз хилл компаниуд нь Рио тинто компанид нийт зээлсэн зээлийн 2.5% тай тэнцэх хэмжээний жилийн хураамжийг төлөх бөгөөд үүний 1.9% -ийг Оюутолгой, 0.6% -ийг нь Туркуаз хилл төлнө гэсэн байх юм.

 

Дээрх 4.4 тэрбумын зээлийг Рио Тинто компанийн дансанд байршуулах бөгөөд энэ зээлээс Туркуаз хилл компанид Оюутолгой компанийн төлөх өмнөх өрийг төлөөд үлдсэнийг нь Оюутолгой компанийн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг гаргахад зарцуулах юм байна. Оюутолгой компаниийн төлөх зээлийн хувь нь LIBOR + 6.5% байх ба үүнд жилийн хураамжинд төлсөн хувь багтана.

 

Энд тоо бодоод байх шаардлага байхгүй байна, Рио тинто компани Оюутолгой компанийн лицензийг барьцаалж, олон улсын банкуудаас зээлээр авсан энэ их мөнгийг өөрийн дансандаа 12-15 жил байршуулаад хэрэглэх мөртлөө хүүг нь Оюутолгой компаниар төлүүлээд зогсохгүй, Оюутолгой компаниас дор хаяж 2 хувийн хүү нэмж авахаар гэрээ хийжээ. Дээр нь энэ их мөнгөний хадгаламжийн хүү чамгүй их мөнгө байх нь тодорхой бөгөөд түүнийг мөн Рио тинто аваад сууж байхаар харагдаж байна. Дашрамд хэлэхэд Оюутолгойн нэрээр зээл авсаныхаа дараахан Рио Тинто компани өөрийн гаргасан 1.5 тэрбум долларын үнэ бүхий  өрийн бичгийг (компаниас гаргасан бонд) эргүүлж худалдаж авсан байх юм. Энэ бол Оюутолгойн нэр дээр авсан зээлээ өөрийн бусад төслүүдэд зарцуулж байна уу гэсэн хардлагыг яах аргагүй төрүүлж байна.  Ер нь үндэс дамнасан кропорациудын хувьд ингэж шилжүүлэх нь түгээмэл үзэгдэл л дээ.

Монголын тал Рио тинто компаниас дараах зүйлүүдийг ил тод болгохыг шаардах ёстой. Үүнд: 

  1. Рио тинто компани Оюутолгойн зээлийг юунд зарцуулж байгаа, хэрэв бусад төсөлдөө зарцуулж байгаа бол Оюутолгой бус, тухай зээлийн мөнгийг хэрэглэж буй Рио тинтогийн бусад хамааралтай компани төлөх ёстой, хэрэв банкинд хадгалж байгаа бол хадгаламжийн хүү хэдэн төгрөг болсон, Оюутолгой компанид хэзээ тэр хүүг олгох вэ гэдэг асуудал
  2. Яагаад банкнаас LIBOR + 2.65% - 4.65 хувийн хүүтэй авсан зээлийг Оюутолгой компани LIBOR + 6.5% хувийн хүүтэйгээр Рио тинто компанид төлж байгаагийн шалтгаан (Бодвол зээлийн менежментийг хийж буй төлбөр гэж тайлбарлах байх, тэгвэл бас зээлийн мөнгийг бусад төсөлд зарцуулж ямар ашиг олж байгааг тооцох)
  3. Гэрээ ёсоор Рио тинто компанийн дансанд байгаа 4 тэрбум долларыг Оюутолгойн төсөлд зарцуулахдаа ТУЗ -өөс баталсан тухайн жилийн төсөвт үндэслэн Оюутолгой компани уруу шаардлагатай мөнгийг шилжүүлнэ гэж байгаа. Тэгвэл Оюутолгой компани зөвхөн өөрийнх нь дансанд орж ирсэн мөнгөний хүүг төлөх үү, Рио тинтогийн дансанд байгаа мөнгөний хүүг хэн төлөх вэ.

Зүй нь зээлийг тухайн компани өөрийнх нь дансанд орж ирсэн үеэс төлөх ёстой (хуулиар өөрийн дансанд орж ирээгүй зээлийн хүүг төлөх үндэслэл байхгүй). Гэтэл дээрх мэдээллээс харахад Оюутолгойн дансанд орж ирэх үеэс биш харин Рио тинто компанийн дансанд байхад Оюутолгой хүү төлөөд байхаар харагдаж байна. Тиймээс энэ дээр  Рио тинто тайлбар хийх ёстой.

 

Компанийн тухай хуулинд толгой компанийн буруутай үйлдлээс хараат, охин компани хохирсон бол толгой компани нь охин компанийн өрийг хамтран хариуцах үүрэгтэй гэж заасан байдаг. Мөн компани өөрөө өрийн бичиг (бонд) гаргах замаар хөрөнгө босгох боломжийг Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиудад маш тодорхой тусгаж өгсөн.  Компани  өрийн бичиг гаргах нь ямар ч тохиолдолд банкнаас авсан зээлээс хамаагүй бага хүү төлдөг бөгөөд хувьцаа эзэмшигчдэд дарамт  учруулахгүй байх сайн талтай. Өөрөөр хэлбэл, шаардлагатай мөнгөн хөрөнгийг заавал  хувьцаа эзэмшигчдээс нэхээд тэд нар нь Монголын тал буюу Эрдэнэс Монгол шиг өр тавиад хүүгийн хүү төлөх шаардлагагүй. Жижиг, хөл дээрээ босоогүй компаниуд өрийн бичиг гаргахад хөрөнгө оруулагчид олдохгүй байж болно, харин Оюутолгой шиг том төслийн хувьд өрийн бичиг гаргаж, санхүүжилт босгох нь төвөггүй баймаар. Гэтэл яагаад энэ аргыг хэрэглэхгүй, олон улсын банкуудаас зээл авч, дунд нь Рио тинтод хүү төлөх, төрийн өмчит компанийг ногдол ашиг он удаан жил авахгүй байх нөхцлөөр гэрээ байгуулсаныг ээлжит луйвар гэхээс өөрөөр ойлгох аргагүй юм.

Жич: Дээрх мэдээллийг доорх сайтаас харах боломжтой.

http://www.marketwired.com/press-release/oyu-tolgoi-signs-44-billion-project-finance-marking-historic-milestone-toward-recommencement-nyse-trq-2081907.htm

http://www.afr.com/markets/debt-markets/rio-tinto-plans-to-buy-back-us15b-of-bonds-20160421-goccxi#ixzz4B2ly1wFQ

 

 

П.Булган

 http://www.zaluu.com/read/112d41e54



Дубайн гэрээ Рио Тинто компанийн ээлжит луйвар байсан уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани