Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийн хамгийн аюултай нүүрсний уурхай: Налайх

ЛОНДОН. /IBTimes/. Газрын гүнд хар халтар болсон уурхайчдын нүд чийдэнгийн гэрэлд гялтганана. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 40 км зайтай орших Налайхын уурхай бол өнгөрсөн болоод одоогийн хууль бус ажиллагааны дүр зураг.

Нүүрсний тоос тортог уурхайчдын нүүр царай, гар,  өмссөн хувцасны өнгийг мэдэгдэхгүй болтол дарна. Уушиг нь нүүрс, никитонд гэмтэж буйг мэдэх ч хүн байна, мэдэхгүй ч хүн байна. Тэд уурхайн нүх рүү орох бүртээ амь насандаа эрсдэл учруулдаг.
Налайхын уурхайчид бол Монголд хууль бус олборлолт газар авсны нэг илрэл. Энэ уурхайд ослоор амь үрэгдсэн хүмүүсийн тоо Хятадын муу нэртэй уурхайнуудынхаас ч хамаагүй олон байна.


Шинэ нүүрстэй ажлын талбартаа хүрэхийн тулд уурхайчид харанхуйд нарийхан хонгилоор хэдэн зуун метр мөлхдөг. Тэдгээр хонгил нь бэхэлгээний хэдхэн багана модтой. Өөрөөр хэлбэл, нүүрсний өөр ямар ч уурхайд байхгүй аюулгүй байдлын хамгийн доод стандартад (нүүрстэй тэрэг татаж, гаднаас нь ачааны машинаар татахыг даахгүй хана нь нурж унахаар) тэдгээр уурхайчин ажиллаж байна. Жилд 10 орчим уурхайчин энд амиа алддаг. Энэ бол албан ёсны тоо. Гэхдээ бодит байдал дээр эрх баригчдын хяналтаас гадуур хэр олон хүн тус уурхайн нурангид дарагдаж амь насаа алдаж буйг хэн ч мэдэхгүй.


Монголын "Уул уурхайн аврах алба" 2000 оноос хойш тус улс даяар оргил улиралд уул уурхайн 422 осол болсныг бүртгэж авчээ. 175 хүн уурхайн нуранги болон дэлбэрэлтэд амь насаараа хохирсон байна. Жилд дунджаар 700 мянган тонн нүүрс олборлодог Налайхын уурхайд 56 мянган тонн нүүрс олборлох тутамд нэг хүн амь эрсэддэг аж. Энэ нь уурхайн ослоор дэлхийд дээгүүрт ордог Хятадынхаас (2,7 сая тонн нүүрс олборлох тутамд нэг хүн амиа алддаг ) ч илүү олон хүн тус уурхайд амиа алддаг гэсэн үг юм.
"Гэхдээ тийм ч аюултай биш" гэж тус уурхайгаас найман нөхдийн хамт нүүрс олборлодог Б.Ганзориг ярилаа.
Уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийнхөө ачаар Монгол Улсын нэр хүнд дэлхий дахинд өсч байна. Асар их нөөцтэй нүүрс, зэс, алтны ордуудад нь олборлолт хийхээр дэлхийн өнцөг булан бүрээс томоохон компаниуд хошуурч буй тус улсыг  "Minegolia" гэж нэрлэх нь ч бий. Энэ салбар дахь хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалтын ачаар тус улсын эдийн засаг өнгөрсөн гурван жилд хоёр оронтой нэгжээр өссөн юм.
"Намартаа бид эндээ буцаж ирдэг. Хуучин амнуудын нүүрсийг нь шавхаж, эсвэл бөглөрсөн байдаг учраас бид шинэ нүх ухдаг" гэж Ганзориг хэлсэн юм.

Майхан хот
"Оргил үед энд идэвхтэй олборлолт хийдэг 200 гаруй ам байдаг. Тэдгээрийн дөнгөж 26 нь зөвшөөрөлтэй" гэж Налайх дүүргийн захирагчийн газрын төлөөлөгч А.Туяабаатар хэлсэн юм.
10-5 дугаар сарын хооронд Налайхын уурхайд "гар аргаар олборлогч" 2000  орчим хүн ажилладаг аж. Улаанбаатар хотын хамгийн эмзэг давхаргынхан болох гэр хорооллынхны нэг сая тонн (жилд) нүүрсний хэрэглээний 70 орчим хувийг тэд л нийлүүлдэг. Өвөлдөө  750 мянга гаруй хүн (тус хотын хүн амын бараг тэн хагас нь) уламжлалт сууц "гэр"-тээ амьдардаг бөгөөд тэд өдөрт 30-50 кг нүүрс түлэн гэрээ дулаацуулдаг ажээ.
ДЭМБ-ын судалгаанд дурдсанаар, цагтаа цэлмэг тэнгэрээрээ алдартай байсан энэ улсын нийслэл гэр хорооллын нүүрсний утааны улмаас дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын тоонд орсон юм. Өндөр илчтэйгээрээ алдартай Налайхын нүүрсийг 15 кг-аар нь шар уутанд савлан 2000 орчим төгрөгөөр хаа сайгүй худалдаг байна. Энэ бол маш том хар захын худалдаа.
Өвлийн улиралд Налайхын уурхайчдын сарын орлого  нь дийлэнх монгол хүний сарын дундаж орлого болох 631 мянган төгрөгөөс хамаагүй их буюу 1,5 сая төгрөг хүрдэг ажээ.
Нүүрс бол тус улсын экспортын хамгийн гол бүтээгдэхүүн бөгөөд 2013 онд нийт экспортын дөрөвний нэг хувийг бүрдүүлсэн байна. Монгол Улсын Уул уурхайн яамны мэдэгдсэнээр, тус улс 2005 онд 2,2-хон сая тонн нүүрс экспортолж байсан бол, өнгөрсөн онд 18 сая тонныг экспортолжээ. Ашиглагдаагүй томоохон ордууддаа, тухайлбал "Тавантолгой"-н сав газар (6 сая гаруй тэрбум гаруй тонн нүүрсний нөөцтэй) дахь томоохон орддоо олборлолт явуулж эхэлснээр 2028 он гэхэд 83 сая тонн нүүрс экспортлохоор тус улсын Засгийн газар төлөвлөж байна.

Г.Доржханд
MONTSAME
Дэлхийн хамгийн аюултай нүүрсний уурхай: Налайх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани