Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн компаниуд усандаа үрэлгэн байна

Уул уурхайн компаниуд усандаа үрэлгэн байна

 

Манай орон 608 сая шоо метр усны нөөцтэй. Түүний 20 хувь буюу 10.8 сая шоо метрийг гүний усны нөөц эзэлж байна. Сүүлийн жилүүдэд уул уурхай, ашигт малтмалын салбарт хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо нэмэгдэж, гурван мянгад хүрсэн. Уул уурхайн үйлдвэрлэлд хамгийн чухал хэрэглээ бол ус. Тиймээс энэ салбарын үйл ажиллагаа өргөжихийн хэрээр усны хэрэгцээ улам бүр нэмэгдэж, нөөцийн хомсдолд орох аюул ойртож байгааг олон мэргэжилтэн хэлж байна. Манай улс 2004 онд усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах, нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх замаар усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий 29 сав газрын захиргааг байгуулсан. Тэдгээрээс Алтайн өвөр говь, Галба-Өөш, Долоодын сав газраас гадна Умард говийн гүвээт халхын дундад тал хэмээх говийн гурван сав газарт манай улсын стратегийн томоохон ордуудын ихэнх нь байрладаг. Тиймээс газрын гүний усны менежментийг бэхжүүлэх, уул уурхайн дэд бүтцийн хөрөигө оруулалтыг дэмжих зорилготой "Минис”төслийнхөн сэтгүүлчидтэй хамт Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумыг зорьж, говийн сав газруудын төлөөллүүдтэй уулзан, тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн юм.

 

Галба-Өөш, Долоодын сав газрын захиргааны дарга Д.Мөнхбат "Манай сав газрын захиргаа Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн 23 сумын ундны усыг хамгаалах чиглэлээр ажилладаг. Дээрх аймагт Монголын эдийн засагт шууд нөлөөлөх ашигт малтмалын томоохон ордууд бий. Тухайлбал, "Оюутолгой”, "Эрдэнэс Тавантолгой”, "Энержиресурс”, "Ухаа худаг”, "Сэнж сант”, "Түмэнцог”, "Доншен”, "Мон цемент”, "Чандмань элч” зэрэг уул уурхайн олборлолт, газрын тос, ахуйн үйлдвэрлэлийн компани үйл ажиллагаа явуулж байна. Түүнээс "Оюутолгой” компани өнгөрсөн онд 21 сая шоо метр гүний ус хэрэглэн, улсын төсөвт 14 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь ус ашиглалтаараа хамгийн өндөр үзүүлэлттэйд тооцогдож байна. "Оюутолгой”, "Энержи ресурс” компани усаа дахин ашиглаж эхэлсэн. Тухайлбал, "Энержи ресурс” компани 28 мянган шоо метр ус хадгалж, 90-95 хувийг нь дахин ашиглан, нүүрс баяжуулж байна. Тэд хоёр сая ам.долларыг ус дахин ашиглах төхөөрөмж авахад зарцуулсан. Тэгэхээр найман компаниас хоёр нь л усаа дахин ашитлаж байгаа юм. Бусад компани ч усны хомсдол нүүрлэх аюул тулгараад буй энэ үед саарал ус ашигладаг болчихвол их хэмжээний ус хэмнэх боломжтой. Дээрх компаниуд өнгөрсөн онд 14.2 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн”гэв.

 

"ОЮУТОЛГОЙ”, "УХАА ХУДАГ”, "ЭНЕРЖИ РЕСУРС” КОМПАНИ ХЭРЭГЛЭЭНИЙ УСНЫХАА 90-95 ХУВИЙГ ДАХИН АШИГЛАДАГ

Усын.тухай хуульд заасны дагуу ус ашигласны төлбөрийн 35 хувийг усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалахад зарцуулах тухай заасан байдаг. Одоогоор дээрх томоохон ордууд Галба-Өөш, Долоодын сав газрын гүний усыг ашиглахдаа шоо мегр тутамд 3996 төгрөг төлж байгаа юм. 2011 онд Засгийн газрын тогтоолоор сав газруудын усыг ашиглахад шоо метр тутамд 1000-9500 төгрөг төлөх ёстойг заасан байдаг. Гэвч уул уурхайн компаниудын ус ашигласны төлбөр нь борлуулалтын орлогын нэг хүрэхгүй хувийг эзэлж байна. Тус тогтоолын өмнө гүний усны шоо метр тутмын үнэ хоёр оронтой тоонд эргэлддэг байсан нь гурван оронтой тоо руу шилжсэн ч уул уурхай, ашигт малтмалын олборлолт нэмэхдэж буй энэ үед ус үнэ цэнэгүй хэвээр байна. Дээр нь ус бохирдуулсан, усны нөөцөд учруулсан хохирлын төлбөр бага, заримдаа бүр хөнгөлөлт үзүүлж, чөлөөлж байгаа нь усны үнэлэмж хэр байгааг тод харуулж буй юм. Уул уурхайн салбар манай улсын усны хэрэгцээний 21 хувь буюу 94 сая шоо метр усыг жил бүр хэрэглэж байна.

 

Галба-Өөш, Долоодын сав газрын захиргааны дарга Д.Мөнхбат "Говийн ус тэжээгдэл багатай. 10 литр усыг гурван литр ус тэжээдэг гэж үзвэл бид хоёр литр ашиглах боломжтой. Үгүй бол байгалийн тэнцвэр байдал алдагдаж, усны хомсдолд орно гэсэн үг. "Оюутолгой” компанийн усны хэрэглээг 870 литр секунд гэж тодорхойлсон. Гэвч дахиад нөөц тоггоогдвол 1120 литр секундэд хүрэх төлөвтэй байгаа” гэв. Тэд усныхаа 80 гаруй хувийг эргүүлэн ашигладаг аж. Үйлдвэрээс 74 км зайд усны хоолой татаж, 6.8 тэрбум шоо метр нөөцтэй гүний уснаас хоногт 75 мянган шоо метр ус хэрэглэж буй юм. Ингээд тус компанийн тооцоолж буйгаар уурхайн үйл ажиллагаанд 40 жилийн хугацаацд нийтдээ нэг тэрбум 97 сая шоо метр ус ашиглах тооцоо гарсан” хэмээсэн юм.

 

Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн 24 сумын гол горхи, булаг шандыг хариуцдаг Алтайн Өвөр говийн газрын захиргааны дарга Д.Чандмань "Манай сав газарт Монгол улсын стратегийн томоохон ордууд болох Өмнөговь аймгийн Нарийн сухайтын нүүрсний орд, Баянхонгорын Хотгорын нүүрсний орд, Говь-Алтай аймгийн  Таян нуурын Төмрийн хүдрийн орд зэрэг долоон компани үйл ажиллагаа явуулж байна. Тус нутаг нь гадаргын усны хомсдолтой, гадагшаа урсгалгүй ай савд багтдаг, гүний усаар хэрэглээгээ хангадаг өвөрмөц бүс нутаг юм.Өнгөрсөн онд ус ашиглах гэрээ байгуулсан уул уурхайн таван компани 819570 шоо метр ус ашиглаж, орон нутгийн төсөвт 608.8 сая төгрөг төвлөрүүлсэн. Үүнээс 75 сая төгрөгийг ойжуулалт, нөхөн сэргээлт, булаг шандны эхийг хашиж хамгаалах, био техникийн арга хэмжээ авах зэрэгт зарцууллаа. Энэ байдлаараа бид 2025 он гэхэд усны хомсдолд орох аюул нүүрлэсэн. Тэр үед одоогийн хэрэглээ 30-60 хувь давах төлөвтэй байна шүү дээ. Дээр нь хайгуулын лицензийг одоогийнхоос 30-40 хувь нэмэх тухай хэлэлцэж байна. Сүүлийн жилүүдэд уул уурхайн олборлолт нэмэгдэж, усны хзрэглээ огцом өсч буйтай холбоотойгоор говийн иргэд маш их санаа зовж байгаа. Говьд алт, зэс, нүүрсний төлөө дайн дэгдэхгүй. Харин усны төлөө дайн дэгдэхэд ойрхон байна. Бид цэвэр усаа дэндүү үрэлгэн ашиглаж байна шүү дээ. Уул уурхайн компаниуд усныхаа 90-95 хувийг дахин ашиглаж, газрын гүний тав хүргэлх хувийг ашиглан, шинээр сэлбэдэг болох хэрэгтэй. Дээр нь усаа хэмнэж буй аж ахуйн нэгжүүдийг төр засгаас ил тод зарлаж, урамшуулдаг болчихвол зүгээр. Мөн усаа хайр гамгүй хэрэглэж буй компаниудад ч хариуцлага тооцдог болох шаардлагатай. "Оюуголгой”, "Ухаа худаг” компани усныхаа 90-95 хувийг дахин ашигладаг. Дахин цэвэршүүлэх төхөөрөмж авахын тулд гаалийн өндөр татвар төлж, хоёр сая ам.доллараар худалдаж авсан юм байна лээ. Айл өрхүүдийн усны хэрэглээг тоолуураар хэмждэг хэрнээ хэдэн мянган тонн ус хайр гамгүй ашиглаж буй уул уурхайн компаниудад усны тоолуур байхгүй байна” гэв.

Говийн бүсийн сав газрууд усны нөөцийн нарийвчилсан шинжилгээг хийхийн тулд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд говийн газар доорх усны хяналт, шинжилгээний бүс бий болгожээ. Энэ хүрээнд говийн гурван сав газрын 119 байршилд гүний усны хяналтын цэг суурилуулсан байна. Ихэнх цэгийг уул уурхайн юомпаниудын ойролцоо байрлуулсан аж. Түүний 20 нь бүрэн автомат учраас заавал биеэр очих шаардлагагүй, зургаан цаг тутамд сүлжээгээр усны дулаан, шүлтлэг, эрдэсжилт зэргийг хэмжиж, мэдээлэл өгдөг байна. Харин бусад цэгт заавал очиж байж мэдээлэл авна. Бүх цэгг очиж, мэдэалэл авахын тулд 3000 гаруй км туулах шаардлагатай байдаг. Тиймээс энэ нь өндөр зардалтай, цаг хугадаа шаарддаг ч цаашид цэгүүдийн тоог нэмэх шаардлагатай байгаа гэнэ. Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Пүрэвтулга "Манай аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 80 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгаас одоогоор 13 компани идэвхтэй үйл ажилллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд томоохон орд нээгдсэнтэй холбогдуулан байгаль орчинд сөргөөр нөлөөлөх аюултай байгааг нутгийн иргэд анхааруулж, нэлээд бухимдалтай байгаа. Тухайлбал, Гурван тэс суманд "Саусгоби транс” компани ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан хэдий ч нутгийн иргэд эсэргүүцэл үзүүлсэн. Ингээд аймгийн удирдлагууд компанийн үйл ажиллагаатай танилцаж холбогдох зөвшөөрөл дутуу байсныг ипрүүлэн үйл ажиллагааг нь зогсоосон” гэв.

 

"ОРХОН ГОВЬ” ТӨСӨДД 500-600 САЯ AM.ДОЛЛАР ШААРДЛАГАТАЙ

Монгол орон өндөрлөг газарт байрладаг учраас бараг бүх гол гадагшаа урсдаг. Сэлэнгэ мөрнөөр секундэд хэдэн мянган тонн ус гадагшаа урсан гарч байна. Тиймээс Сэлэнгэ, Орхон зэрэг томоохон гол дээр усны тохируулга хийж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт ус хуримтлуулах сан байгуулж, говийн бүс нутгууд руу хоолой татаж шилжүүлэх боломжтой болохыг 10 гаруй жил ярьж байгаа. Орхон гол дээр 70 м өндөр 300 м урт бетон боомт барьж, хаврын шар усны болон үерийн усыг хуримтлуулан далд яндан хоолойгоор дамжуулж, Булган, Төв, Дундговь аймгуудаар дамжуулан, Говийн бүсийг усаар хангах зорилготой юм. Энэ зорилгын үүднээс Булган хотоос баруун урд зүгт 35 км-т буюу, Улаанбаагар хотоос 300 км-т 800 сая m3 багтаамжтай усан сан байгуулахаар төлөвлөж буй Энэ хүрээнд "Орхон говь” төслийг хэрэгжүүлэхээр 2013 оноос судалгааны ажил эхлүүлсэн. Тус судалгааны ажлыг хариуцаж буй "Минис” төслийн мэргэжилтэн Н.Далайцэрэн "Гадаргын ус ашиглах нь гүний ус ашиглахаас хоёр дахин хямд зардалтай юм. Мөн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хангайн бүсийн гол, мөрөнд тохируулга хийж усны хэрэглээг сайжруулах тухай заасан байдаг. Монгол Улсын усны нөөцийн 70-аас илүү хувь нь оршдог хангайн бүсийн голуудын урсацыг говьд шилжүүлэх боломжтой. Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүщийн хөрөнш оруулалтыг дэмжих төслийн хүрээнд 2013 оноо судалгааны ажлыг эхлүүлсэн. Гэвч Орхон гол Байгаль нууранд цутгадаг учраас ОХУ-ын Буриад Улсын иргэдийн санал бодлыг сонсож, уулзах шаардлагатай болсон. Сэлэнгэ мөрний 339 шоо метр Байгаль нуур руу нэг секундэд урсдаг. Бид нарын авах гээд байгаа усны хэмжээ бол 2.5 шоо метр юм. Энэ нь Сэлэнгэ мөрний хил даваад урсаж буй усны 0.7 хувийг нь эзэлдэг. Тэгэхээр Байгаль нуурт ямар ч нөлөөгүй гэсэн үг. Гэвч тус улсын иргэдийн саналыг зайлшгүй сонсох шаардлагатай учраас 11 байршилд хэлэлцүүлэг зохион байгуулаад байна.

 

Тэгэхээр бид энэ ондоо багтааж техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчин, нийгмийн нөлөөллийг үнэлгээ хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар төлөвлөж байна. ТЭЗҮ-г боловсруулаад, батлуулах хүргэл 2020 он хүргэнэ. Үүний дараа санхүүжилт олохын тул хөрөнгө оруулагч хайх шаардлагатай. Усан санг байгуулахын тулд урьдчилсан тооцоогоор 500-600 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардпагатай. Ингэхийн тулд олон улсын байгууллагаас зээл, тусламж авах уу, эсвэл концессын гэрээгээр төрөөс төсөв олгох эсэхийг сонгох шаардлагагай. Санхүүжилт нь шийдэгдэж чадвал барилгын ажилд 4-5 жил шаардлагатай. Ингээд бодоход хамгийн наад зах нь 2030 он гэхэд ашиглалтад орох боломжтой гэв. 



Ш.ЦОГЗОЛМАА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Уул уурхайн компаниуд усандаа үрэлгэн байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани