Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АМЬ ЗАЛГИДАГ "ЖИМ"

АМЬ ЗАЛГИДАГ "ЖИМ"

 

Гашуунсухайтын авто зам ачааллаа дийлэхгүй хаагдахад ойрхон байна

Говийн тэнгэрт тоос бужигнаж, газарт автомашинууд сүлжилдэнэ. Урд зүгийн хил хүртэл 239 км үргэлжлэх замд "хар алт” ачсан том машинууд харанхуйд гялалзах одод, өглөөний нарыг үл ажран зогсоо зайгүй давхиж байна. Өмнөговь аймгийн "Энержи Ресурс”, "Эрдэнэс Тавантолгой”, ‘Тавантолгой”, "Ухаа худаг” зэрэг нүүрсний бүлэг ордоос өдөрт нүүрс ачсан 1000-1300 гаруй хүнд даацын автомашин Гашуунсухайтын хилийн боомт хүртэлх 239 км автозамыг туулж, урд хөршийг зорьдог. Тиймээс энэ зам бол манай улсын нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдолтой, нүүрсний экспортын гол гүүр билээ. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлд дээрх нүүрсний үнэ өсч, экспорт нэмэгдсэнтэй холбогдуулан ачааллаа дийлэхээ больжээ. Үүнээс болж хатуу хучилттай зам эвдэрч, энд тэндгүй хагарч, нүх үүсч, зам тээврийн осол ихээр гарч байна.

 

Цементээр бэхжүүлсэн бетон хучилттай, 10 гаруй метр өргөн, жилд 18 сая тоннын даацтай тус замыг 2011 онд "Энержи ресурс” компани өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан. 2013 онд Засгийн газрын шийдвэрээр уг авто замыг төрийн өмчит "Эрдэнэс Монгол” компани худалдан авч, Тавантолгойн компаниудын дундын өмч болжээ. Ингээд Говийн зам ХХК-д автозамын ашиглалт, тээврийн горимыг хэвээр хадгалах, засвар арчлалт зэргийг гүйцэтгүүлэхээр болсон юм.

 

Өнгөрсөн жил энэ авто замаар нийт 16.3 сая тонн нүүрс тээвэрлэж, 31.33 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн. 2013 онд 6.6 сая тонн нүүрс тээвэрлэж байсан бол өдгөө түүнээс арав дахин их хэмжээгээр нүүрс тээвэрлэдэг болжээ. Үүнээс үүдэн замын эвдрэл, гэмтэл их гарч, өнгөрсөн онд 200 гаруй осол, зөрчил гарч, зам, тээврийн ослоор таван хүний амь нас эрсэдэж байна. Энэ байдлаар тээвэрлэлтийн хэмжээ ирэх жилүүдэд 18-20 сая тоннд хүрэх тооцоо гарчээ.

Гэвч Гашуунсухайтын зам жилд 18 сая тонноос илүү нүүрс тээвэрлэх боломжгүй аж.

 

80 ГАРУЙ КОМПАНИИН 4700 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗОРЧИЖ БАЙНА
Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Баярбат "Гашуунсухайтын авто зам нь Өмнөговь аймгийн гурван сумын нутаг дэвсгэрийг дайрдаг. Түүнээс 160 орчим км нь манай сумын нугаг дэвсгэрт харьяалагддаг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар нүүрсний тээвэрлэлт огцом нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор хилийн боомтын ачаалал ихэсч, дараалалд зогсох машины цуваа 40-50 км урт үргэлжлэх болсон. Энэ замаар одоогийн байдлаар 80 гаруй компанийн 4700 тээврийн хэрэгсэл зорчиж байна. Өдөрт нүүрс ачсан мянга гаруй тээврийн машин өнгөрдөг. Тиймээс оны өмнөөс 15 гаруй цагдаагийн албан хаагч нэмж, түр үүрэг гүйцэтгүүлж байна. Энэ оны хоёрдугаар сараас Цагаан хадны хилийн боомт дээр гэрээт цагдаагийн хэлтэс байгуулагдсан. Энэ тасаг 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус хилийн боомт болон нүүрс тээвэрлэлтийн авто замын хэрэг зөрчлийг хариуцан ажиллаж байгаа. Гэсэн ч хүн, хүчээр дутагдсаар л байна. Манай сум 1.5 сая га талбайтай. Сумын төвөөс хамгийн ойр байрладаг баг 70 км-ын зайтай. Тэгэхээр хэрэг, зөрчил гарлаа гэхэд дор хаяж 70 км замыг туулах шаардлагатай юм” гэв.

 

"Далан гол” компанийн жолооч А.Сүхбат "Би Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл нүүрс тээвэрлээд гурван жил болж байна. Нэг удаагийн тээвэрлэлт хийгээд 270-300 мянган төгрөг авдаг. 14 хоногийн турш ажиллаад долоо хоног амардаг юм. Ажлын нөхцөл үнэхээр хүнд байна. Өдөр болгон л зам дээр осол гарч байна шүү дээ. Жолооч нар замаа'хэзээ янзлах юм бол гэж өдөр болгон л ярьж байна. Ядаж засч, янзлаасай билээ” хэмээв.

 

Осол гарч буйн дийлэнх шалтгаан нь согтуугаар жолоо барьсан, тээврийн хэрэгсэлд шахуулсан, тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлыг хангаагүй, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсэн, урсгал сөрсөн, нүүрс асгарсан, автомашин хоорондын зайгаа бариагүй, хурд хэтрүүлсэн зэргээс болжээ. 2014, 2015 онд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурч, экспорт багассантай холбоотойгоор замын ачаалал харьцангуй багассан ч, өнгөрсөн оноос ачаалал эргээд нэмэгдэж, осол аваар гарах болжээ. Зам дээр энд тэндгүй хагарал, нүх үүсч, эвдэрсэн учраас автомашинууд эвдэрсэн хэсгийг тойрохын тулд баруун талын дүрмээ баримтлахгүйгээр урсгал сөрөн зорчиж байна. Энэ нь эсрэг урсгалд явж буй машин болон замын хажууд зогссон машинтай мөргөлдөж, осол аваар гаргах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

 

Уг нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэмд хүнд даацын ачаатай машин 40, ачаагүй нь 50 км цагийн хурдтай явах ёстой гэж хязгаарласан байдаг аж. Гэвч үүнийг мөрддөг жолооч цөөхөн байна. 3.5 тонн жинтэй суудлын тэрэг, 40 км цагийн хурдтай явж байгаад тоормоз гишгэхэд 14.5 метрийн зайд эцсийн зогсолт хийх боломжтой. Харин 100 гаруй тоннын даацтай машин 40 км цагийн хурдтай явж байгаад тоормоз гишгэхэд 14.5 зайд зогсох боломжгүй. Жингээрээ түрээд л урд байгаа зүйлээ хамаад явдаг гэнэ. Тийм учраас осол, аваар гарах нь буурахгүй байгааг цагдаа нар хэлж байлаа.

 

Мөн тээврийн олон улсын стандартад зааснаар жолооч 200 км тутамд 15 минут амрах ёстой байдаг аж. Амрах боломжгүй бол ээлжийн жолоочтой байх ёстой гэнэ. Гэвч энэ стандартыг мөрддөг жолооч байхгүй. Тэд аль болох хурдан давхиж очоод нүүрсээ буулгачихаад, мөнгөө авах л хүсэлтэй. Тийм учраас тэд өдөр, шөнөгүй нойр, хоолгүй давхиж, бас "Мими” хэмээх сэргээшийн төрлийн нунтаг бодис хэрэглэж буй тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаа мэдээлж байсан.

 

ЭНЭ ОН ГАРСААР ГАШУУНСУХАЙТЫН ЗАМД ТАВАН ХҮН НАС БАРЖЭЭ
Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Баярбат "БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймагт энэ бодисыг мэддэггүй хүн байхгүй. Тэнд бараг л энгийн хэрэглээ болчихсон шүү дээ. Хятадууд маш их хэрэглэдэг. Тиймээс 1992 онд тус улстай хиллэсэн хилийн боомтууд нээгдсэнээс хойш манайд дэлгэрч эхэлсэн. Тухайн үед хүмүүс энэ талаар сайн мэддэггүй, анзаардаггүй байсан болохоос биш манайд орж ирээд 15 жил болж байна. 2009-2010 оны үед нүүрс тээвэрлэлтийн жолооч нарын 40-50 хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байсан нь энэ бодисыг дэлгэрүүлэх гол шалтгаан гэж хэлж болно. Тухайн үед Цагаан хадны хилийн боомт дээр нэг боодлыг нь 5-10 юаниар зардаг байсан. Мөн өнгөрсөн гуравдугаар сард гурван жолооч метилийн спирт уусны улмаас хордож нас барсан хэрэг гарсныг олон нийт сайн мэдэж байгаа. Саяхан аймгийн цагдаагийн хэлтэст нэг жолооч залгаад "Ханбогд сумын Жавхлант багийн ойролцоо нүүрс тээвэрлэлтийн замд явж байгаад хоёр хүн дайраад алчихлаа” хэмээн уйлаад залгасан. Тэгээд дуудлагын дагуу яваад очиход тэнд ямар ч хүн нас бараагүй байсан. Тэр жолооч зүгээр л хий юм хараад машинаа хажуугийн далан руу унагаачихсан байсан. Тэгээд жолоочийг эмнэлэгт шинжилгээнд хамруулахад янз бүрийн бодис хэрэглэсэн нь тогтоогдоогүй. Тухайн жолооч олон хоног нойр, хоолгүй явснаас болж ийм байдалд хүрсэн байгаа юм” гэв.

 

Сүүлийн жилүүдэд тус бодисын хэрэглээ нэмэгдэх болсон учраас улсын зүгээс зохих хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхийг хоригложээ. Харин манай улсын хувьд энэ сарын 11 -нд болсон УИХ-ын чуулганы Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үеэр энэ бодисыг хилээр оруулж ирэхийг хориглосон заалт оруулсан билээ. Гэвч тус бодисыг хэрэглэсэн этгээдэд зохих хуулийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин бүрдээгүй байна. Учир нь бодисонд агуулах мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх хэмжээ бага учраас эмийн түүхий эд хэмээн тодорхойлсон тул мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт хамааруулах боломжгүй аж. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж, шүүхээр таван хэргийг шийдвэрлэн, гурван материалыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан, мөрдөн байцаалтад гурван хэрэг шалгаж байгаа гэнэ.

 

ХЯТАДЫН КОМПАНИУД ЗӨВХӨН АМАН ТОХИРОЛЦОО ХИЙЖ, НҮҮРС АВДАГ
Жолооч Х.Дорждэрэм "Би Хятад эзэнтэй компанийн жолоочоор таван жил ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд замын ачаалал огцом нэмэгдсэн. Дээр нь нүүрс ачих, буулгах, хилийн боомтоор дамжих зэрэгт маш их хугацаа алдаж, хонон өнжин дугаарлаж байна шүү дээ. Гашуунсухайтын хилийн боомт дээр очоод дунждаар 24-36 цаг хүлээдэг. Хүлээсний эцэст шалган нэвтрүүлэх цэг дээр бас дугаарлана. Монголын хил дээр хоёр хүн, Хятадын хил дээр нэг хүн бичиг баримт шалгаж, тамга дардаг ч манай хилийн боомт үнэхээр удаан. Бүртгэлийн системийн сүлжээний интернэт нь үе үе тасарчихдаг. Техник технологийн шинэчлэлт хийгээгүй удсан юм шиг байна лээ. Би сард 7-8 удаа тээвэрт гардаг. Бид хөдөлмөрийн гэрээ гэж хийдэггүй зөвхөн аман тохиролцоо хийж цалинждаг. Тийм болохоор бидний аюулгүй, эрүүл орчинд ажиллах нөхцөл огт хангалтгүй. Нүүрсээ аваачих ёстой газар нь хүргэж л байвал тэдэнд бидний асуудал огт хамаагүй. Гэхдээ Хятадын компаниуд аман тохиролцоо хийдэг ч нэг удаагийн тээвэрлэлтэд дотоодын компаниудаас 100 мянган төгрөгөөр илүү цалин амлаж, цагтаа өгдөг юм. Тийм учраас бид нийгмийн даатгал төлөхгүй, том оврын хүнд даацын машин жолоодох үнэмлэхтэй байхад л болно. Харин Монгол компаниуд гэрээ хийж, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ч цалингаа цагтаа өгдөггүй. Замд зоогийн газар, бие засах газар, засварын цэгүүд бий. Гэхдээ хэрэв бие муудах юм уу осол гаргаж яаралтай тусламж авахаар бол хамгийн багадаа 130 гаруй км явж Ханбогд сумын төв орж эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой. Хааяа гэдэс дотор муухайрч, толгой өвдөхөд өвчин намдаах эм уугаад л аргална даа” гэв.

 

Монгол Улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт багтдаг. Манай улстай нөөцөөрөө эн зэрэгцэж буй орнууд бүгд төмөр зам барьж, тээвэрлэлтийн асуудлаа шийдчихсэн. Гэтэл бид өнөөг хуртэл шороо тоостой, эвдэрч муудсан замаар нүүрсээ зөөсөөр л, төмөр зам барих асуудал хэдэн жилээр сунжирсаар л байна. 2013 онд Тавантолгойгоос Гашуунсухайтьш хилийн боомт хүртэл төмөр замын барих ажлыг Хөгжлийн банкны санхүүжилтээр эхэлсэн ч 2014 оны сүүлээр Хөгжлийн банк санхүүжилтээ зогсоосон.

 

Үүний улмаас гүүр хоолой, суваг шуудууны ажлыг гүйцээж чадалгүй өнөөг хүрлээ. Одоо тэнд овоолсон шорооноос өөр зүйл алга. Төмөр замын нэг тонн километрт зарцуулах эрчим хүч, түлшний хэрэглээ авто замтай харьцуулахад хоёроос гурав дахин бага байдаг. Дээр нь авто тээврийг бодвол замын бартаа, саад бага учраас осол аваар гарах магадлал багатай, цаг хугацаа хэмнэнэ гээд олон давуу тал бий. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах зорилтын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайг чиглэлийн их даацын 250 орчим км авто замын ажлыг энэ сард эхлүүлж, 18 сарын хугацаанд барьж дуусгахаар хөрөнгө оруулагч талтай хэлцэл хийж байгаа гэсэн ч одоогийн байдлаар засварын ажил эхлээгүй л байна. Мөн Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг дуусгах асуудлыг Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах сонирхол бүхий этгээдтэй хэлэлцээ хийж шийдвэрлэхээр ажиллаж байгааг дуулгасан. Энэ хэлэлцээ үр дүнд хүрэх эсэх нь тодорхойгүй. Далайд гарцгүй манай оронд төмөр замыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Бензин, шатахуунаар ажилладаг автомашины утаа униар, түгжрэл нь байгаль орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, бохирдуулсаар байна. Дээр нь ашигт малтмалын арвин нөөцтэй хэрнээ өнөөг хүртэл төмөр замгүй байгаа нь хөрөнгө оруулагчдыг гонсойлгосоор байгаа. Бид уул уурхайн зориулалттай төмөр замаа ч тавиагүй байхад дэлхийн бусад оронд галт тэрэгний тулшийг цахилгаанаар орлуулж, эрчим хүчээ хэмнэн, байгаль орчныг бохирдуулахыг багасгахаар зорьж байна. Тиймээс эдийн засгийн хөгжлийн лугших судас болсон төмөр зам барих төслөө "амилуулж”, томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байна.


Ш.ЦОГЗОЛМАА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/ 


АМЬ ЗАЛГИДАГ "ЖИМ"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани