Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АЛДАГДСАН БОЛОМЖ

АЛДАГДСАН БОЛОМЖ

 

Дөрвөн жил. 1460 хоног. 35040 цаг. 2102400 минут. Энэ хугацаанд юу хийх боломжтой вэ. УИХ-ын гишүүд нэг удаагийн бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Улс төрийн тогтвортой нөхцөлд нэг магадгүй хоёр Засгийн газар үйл ажиллагаа явуулна. 500 мянган төгрөгийн орлоготой иргэн цалингаа үрэлгүйгээр хураавал 24 сая төгрөгтэй болно. Цаашлаад нэг хэсэг нь их, дээд сургуулиа төгсөж амьдралд хөл тавина. Нөгөө хэсэг нь олимпийн бамбар дор нэгдэж, дэлхий нийтийн өмнө хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Бүр энгийнээр тайлбарлавал дөрвөн хавар, дөрвөн зун, дөрвөн намар, дөрвөн өвөл ээлжилнэ. Тэгэхээр дөрвөн жил, 1460 хоног, 35040 цаг, 2102400 минут гэдэг тийм ч бага хугацаа биш юм. Харин ч их хугацаа болохыг дээр өгүүлсэн жишээнээс харж болно. Харамсалтай нь, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд монголчууд онохоосоо илүү алдах нь их байсныг одоо өгүүлэх гэж байна. Гэхдээ монголчууд гэж тодотгох бус УИХ, Засгийн газрын төвшинд гэвэл илүү онох байх.

 

Тавантолгои хэмээх дэлхийд эхний аравт орох сайн чанарын коксжих нүүрсний томоохон ордтой Монголын улстөрчид "танилцаж”, түүнээс нь ард түмэндээ ашиг ногдуулах тухай хөөрцөглөж суусан нь саяхан. Эхний ээлжид хувийн өмчид байсан энэ ордыг төр мэдэлдээ авч, ард түмэнд хувьцаа тарааж, зарим хэсгийг нь аж ахуйн нэгжүүдэд хуцалдах, хуваарилах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах гэж хичээсэн ч шинэ Засгийн газар бүрдсэнээр Тавантолгой хэмээх тамын тогооны үлгэр эхэлсэн нь 2012 оны түүх. Өдгөө дэлхийн зах зээл дээрх коксжих нүүрсний үнэ 285-300 ам.доллар хүрч байхад далхийн хэмжээний орд хэмээн сайрхах дуртай Тавантолгойн нүүрс 73 ам.доллар хүрэхтэй үгүйтэй далайн боомтод хүрч гуравдагч зах зэалд гарч байна. Мэдээж үүнд ирээдүйгээсээ олборлох нүүрсээ барьцаалж "Чалько”-той асар хатуу болзолтой гэрээг үзэглэсэн Сү.Батболдын Засгийн газрын "гавьяа” бий л байх. Гзхдээ Тавантолгой үнэгүйдсэн хийгээд дэлхийн зах зээлээс гурав дахин бага үнээр нүүрсээ борлуулж байгаагийн шалтгаан төмөр зам бариагүйгээс улбаатай гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрч түрүүчээсээ амаа барьж эхлээд байна.

 

Угтаа бол Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах, төмөр зам барих оролдлого, санаачилга 2012-2016 онд гараагүй биш нэг бус удаа гарсан. Гарах гарахдаа хөрөнгө оруулагчдын төвшинд гэрээ хэлзлцээ хийж, гарын үсэг зурахдаа тулсан нь хоёр жилийн өмнөх үйп явдал. Гэвч төмөр зам тавьчихвал танк орж ирээд эззлчихнэ, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулбал нэг улсаас бүрэн хараат болно гэх зарим хүний улс төр, хувийн тоглолт өндрөө авснаар нүүрсээ үнс болтол нь үнэгүйдүүлчихээд байгаа хэрэг. Эцэстээ Тавантолшй ч үгүй, төмөр зам ч үгүй, нүүрс ч үгүй, мөнгө ч үгүй сууж байгаа нь бидний үнэн төрх. Юу үнэн гэвэл энэ үнэн. Хамгийн хачирхалтай нь, бидний өөр хоорондоо хөлөө жийлцэн суух зуур ОХУ-ын "Газпром” БНХАУ-ын CNPC-тай байгалийн хий нийлүүлэх талаар гэрээ байгуулав. Ингэхдээ хий дамжуулах хоолойгоо Монголоор дайруулах бус тойруулахаар тохиролцов.

 

400 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй уг хийн хоолойг хэрэв Монголын нутгаар дайруулбал илүү дөт учраас тэр хэмжээгээр зардал нь хямд тусч, барих хугацаа нь богиносно гэдэг нь хэн хүнд ойлгомжтой атал чухам юуны учир тойруулахаар шийдвэрлэсэн нь ардаа ямар нэгэн шалтгаантай байж таарна. Тэр нь тэд биднийг үл тоосондоо бус харин итгээгүйдээ л тийм шийдвэр гаргасан болов уу. Дотооддоо учраа олж чаддаггүй мөртлөө томоохон төсөл хөтөлбөрөө хэдэн жилээр ч гацааж чаддаг улсад хэн итгэж хөрөнгө оруулах вэ дээ. Тэр тусмаа ОХУ, Хятад шиг цаг, минут, секунд бүрт нь хариуцлага давхар ярьж байдаг томоохон гүрний хувьд.

 

Үнэхээр хийе гэсэн сэтгэл байгаад хэн нэгний хувийн тоглолт давамгайлаагүй бол өнөөдөр монголчууд төмөр замтай, түүгээрээ Тавантолгойн нүүрсийг дэлхийн жишгээр зарж бусдыг царайчлахгүйгээр явах байлаа. Цаашлаад ОХУ, Хятадыг холбосон хийн хоолойг ч Монголоор дайруулах байсныг үгүйсгэхгүй. Гэвч тэгсэнгүй. Тэгэхийг ч хүссэнгүй. Алдагдсан боломж бүр ар араасаа ундарсаар өнөөдрийг хүрчээ. УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Алдсан цаг хугацаа, алдагдсан боломж эргэж олдохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Томоохон төслүүдийг байрнаас нь хөдөлгөж, хэрэгжүүлэх тухай саналаа УИХ-д оруулан, шуурхай шийдвэрлүүлэх боломж Засгийн газарт нээлттэй байгааг сануулъя” гзж байсан удаатай. Үнзхээр ч Тавантолгойг хөдөлгөж, төмөр замаа тавих шаардлага бидний, энэ Засгийн газрын өмнө иржээ.


С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


АЛДАГДСАН БОЛОМЖ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани