Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нэг бүс, нэг зам форум Монголд ямар үр ашигтай вэ?

Нэг бүс, нэг зам форум Монголд ямар үр ашигтай вэ?

 

-Орос, Хятад, Монголын хилийн дагуух бүс нутгийн бололцоог ашиглан эдийн засгийн хөгжлийн гарцыг хайх, бараа бүтээгдэхүүний эргэлтийг сайжруулахаар ажиллаж байна- 

 

Олон улсын хамтын ажиллагааны "Нэг бүс, нэг зам” форум энэ сарын 14-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод болсон. Энэхүү форумын талаар дэлхийн хэвлэлүүд онцгой анхааралдаа авч мэдээлсээр байгаа бөгөөд Оросын https://riss.ru сайтад Монгол Улсын оролцооны талаар дурдсан байна. Тиймээс тэрхүү нийтлэлээс орчуулан уншигч та бүхэндээ хүргэе.

...Олон улсын хамтын ажиллагааны "Нэг бүс, нэг зам” форум тавдугаар сарын 14-15-ны хооронд БНХАУ-ын Бээжин хотод болсон нь тус улсын гадаад эдийн засгийн амьдралд тохиосон хоёр чухал арга хэмжээний нэг юм. Ач холбогдлын хувьд үүнээс дутахгүй БРИКС-ын дээд хэмжээний уулзалт нь Хятадын зүүн урд хэсэгт орших Шямэнь хотноо энэ оны есдүгээр сард болох гэж байна.

Одоогоос дөрвөн жилийн өмнө, БНХАУ "Нэг бүс, нэг зам” хэмээх өргөн хүрээг хамарсан үзэл баримтлалыг (Торгоны замын Эдийн засгийн бүс ба XXI зууны Тэнгисийн торгоны зам) эхлүүлсэн билээ. Хятад улс хэдийнээ маш олон хүнийг хамарсан (130 орны 1,500 төлөөлөгч болон 70 байгууллага) бүс нутгийн төдийгүй, олон улсад чухал ач холбогдолтой томоохон арга хэмжээг зохиогоод байна.

ХКН-ын дарга Си Жиньпин энэхүү санаачилгыг эхлүүлснээс хойш өөрийн "Нэг бүс, нэг зам”-ын дагуух орнуудын харилцаанд гарсан ахиц дэвшлийн талаар ярьсан билээ. Одоогийн байдлаар 100 гаруй улс, олон улсын байгууллагууд дэмжиж байгаагаа илэрхийлсэн ба 40 гаруй улстай хамтран ажиллах гэрээ байгуулж, Хятадын компаниуд 50 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг "Нэг бүс, нэг зам”-ын дагуух улс оронд хийж, эдийн засгийн хамтын ажиллагааны нийт 56 бүсийг 20 гаруй оронд байгуулснаар 1.1 тэрбум долларын татварын орлого төвлөрүүлж, 180 мянган ажлын байр бий болгосныг Си Жиньпин цохон тэмдэглэв.

Хятад Улсын хувьд 2014-2016 оны хооронд эдгээр улс орнуудтай хийсэн худалдааны хэмжээ гурван их наяд ам.долларт хүрчээ. 2017 оны эхний улиралд дээрх улс орнуудтай хийсэн гэрээний нийт дүн 34 тэрбумд ам.долларт хүрээд байна.

Нөгөөтээгүүр, Оросын зүүн бүс нутагт автозам болон төмөр замыг сайжруулах, бүтээн байгуулах ажлыг Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг байгуулах хөтөлбөрт тусгасан байна. Уг хөтөлбөрт 2016 оны зургаадугаар сард гурван орны төрийн тэргүүн Ташкент хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурсан билээ. 

Орос, Хятад, Монголын хил дагуух бүс нутгийн бололцоог ашиглан эдийн засгийн хөгжлийн гарцыг хайх, бараа бүтээгдэхүүний эргэлтийн сайжруулахаар ажиллаж байна.
Тувад дэд бүтцийн хэд хэдэн төсөл хэрэгжиж байгаагийн нэг нь Кызыл нисэх онгоцны буудлыг дахин засварлаж, олон улсын жишигт хүргэх ажил юм. Мөн Оросын Холбооны Улсын М-54 дүгээр замыг шинэчилж, Тува, Хандгайт-Боршоо, улмаар Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч, Хятадын хойд нутаг руу чиглэсэн зам тавих ажлыг эхлүүлжээ. Түүнчлэн 350 тэрбум рублийн хөрөнгө оруулалттай хөтөлбөрүүд хэрэгжиж байгаагийн дотор Хятадын хөрөнгө оруулагчид ч багтаж байна.

Хэйлунжян мужийн дарга эдийн засгийн коридорыг байгуулахад тус мужийн давуу талыг цохон тэмдэглэсэн билээ. Хэйлунжян муж Оросын хамтын ажиллагаагаараа нэгт ордог ба Орос Улстай хийдэг нийт худалдааны эргэлтийн 20 гаруй хувь, Хятадын Орост оруулсан хөрөнгө оруулалтын 20 гаруй хувийг ч бас эзэлдэг байна. Харбин хотын Олон улсын "Тайпин” нисэх онгоцны буудлын өргөтгөл хийгдэж байгаа бөгөөд энэ нь Зүүн хойд Азитай холбогдох олон улсын агаарын тээврийн томоохон зангилаа буудал болж буй юм.

Гурван улсын автозамын бүтээн байгуулалтад ч ахиц гарч байна. 2016 оны арванхоёрдугаар сард Орос, Хятад, Монгол Улс автозамын олон улсын тээврийг Азийн авто замаар (ЭСКАТО) хийхээр тохиролцож гарын үсэг зурсан билээ. Ингэснээр Оросын тээвэрчдэд олдож буй давуу тал нь БНХАУ-ын ачааны баазад илүү чөлөөтэй нэвтрэх, хил дээр дахин ачилт хийж, жолооч солихоос татгалзах, тээвэрлэгчдийн цаг хугацааны болон санхүүгийн зарцуулалтыг бууруулах, мөн тээвэрлэлтийн зардлын барааны үнэд эзлэх хувийг багасгах боломж олдож байгаад оршино.

ОХУ-БНХАУ, БНХАУ-Монгол Улс гэсэн шалган өнгөрүүлэх цэгүүдийн хөгжлийн хувьд, Эрээн хотын дамжин өнгөрүүлэх бараа эргэлт сүүлийн хоёр жилд ихээхэн өсөн нэмэгдсэн байна. БНХАУ-ын статистик үзүүлэлтээр, 2016 онд тухайн цэгээр хийгдсэн экспорт, импортын хэмжээ түүхэндээ байгаагүй өндөр хэмжээнд хүрч, 2017 оны эхний улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараа эргэлтийн хэмжээ 20 хувиар нэмэгджээ. Манжуурын хилээр 2016 онд 1,000 гаруй ачааны галт тэрэг Хятад-Европын чиглэлд дайрч өнгөрсөн байна. 

Евразийн Эдийн засгийн холбоо болон Торгоны замын Эдийн засгийн бүсийн хамтын ажиллагаа ихээхэн чухал ач холбогдолтой билээ. Учир нь энэ бүх үйл ажиллагаа нь Орос, Хятад хоёр талын ашиг сонирхлоос гадна Төв Азийн асуудалтай холбоотой юм. 

Эцэст нь хэлэхэд, Орос болон Евразийн эдийн засгийн холбооны нөөц бололцоо, Хятадын аж үйлдвэрийн хүчин чадал, хөрш орнуудын үндэсний стратегийн хөгжил, тэгш эрх дээр тулгуурласан улс орнуудын найрсаг харилцаа, харилцан хүндлэл, мөн "Нэг бүс, нэг зам” форум энэ бүгд таатай нөхцөлийг бүрдүүлж, Евразийн орнуудын хамтын ажиллагааны бат бэх суурийг хэдэн арван жилийн өмнөөс тавьж өгч буйгаараа онцлогтой болжээ.

Эх сурвалж:


Нэг бүс, нэг зам форум Монголд ямар үр ашигтай вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Өмнөх Дараах
Дээш

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хятад-АСЕАН-ы ХХ экспо боллоо

Хятад-АСЕАН-ы ХХ экспо 09-р сарын 17-ны өдөр Гуансийн Жуан үндэстний ...

Өчигдөр, 16:32
Хятад улс хоёр чухал металлын экспортыг зогсоожээ

  БЭЭЖИН. /CNN/. Хятад улс үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн ...

Өчигдөр, 15:09
2023 оны 09 сарын 21, 18 цаг 23 минут
Тариалан аялал жуулчлалыг уялдуулан нутаг усаа хөгжүүлж байна

Хятадын Гуанси мужид болж байгаа Хятад-АСЕАН-ы экспод оролцож байгаа ...

2023 оны 09 сарын 21, 17 цаг 27 минут
2023 оны 09 сарын 21, 15 цаг 44 минут
2023 оны 09 сарын 21, 15 цаг 42 минут
Монгол Улсын гурилыг Эрээн боомтоор анх удаа оруулж ирэв

Монгол Улсын буудайн гурил дүүрэн ачсан ачааны машин 09-р сарын 15-ны өдөр ...

2023 оны 09 сарын 21, 11 цаг 48 минут
2023 оны 09 сарын 21, 05 цаг 03 минут
2023 оны 09 сарын 21, 05 цаг 00 минут
2023 оны 09 сарын 21, 04 цаг 32 минут
УУХҮЯ, АМГТГ, ҮГА мэдээллийн нэгдсэн системтэй болно

  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын ...

2023 оны 09 сарын 21, 04 цаг 30 минут
УУХҮЯ, АМГТГ, ҮГА мэдээллийн нэгдсэн системтэй болно

  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын ...

2023 оны 09 сарын 20, 06 цаг 25 минут
“Brent” маркийн газрын тосны үнэ 95 ам.доллароос давжээ

  ЛОНДОН. /Reuters/. Лондоны “ICE Futures” биржийн даваа ...

2023 оны 09 сарын 20, 06 цаг 03 минут
Танилц: "Эрдэнэс Монгол" ТУЗ-ийн баг

  “Зууны мэдээ” сонин төрийн өмчит компанийн ТУЗ-ийн ...

2023 оны 09 сарын 18, 11 цаг 42 минут
Газрын тосны зах зэл дээр хомстол үүсэж болзошгүй

  2023 оны сүүлийн улиралд дэлхийн газрын тосны зах зээл дээр сүүлийн ...

2023 оны 09 сарын 15, 07 цаг 27 минут
Газрын тосны зах зэл дээр хомстол үүсэж болзошгүй

  2023 оны сүүлийн улиралд дэлхийн газрын тосны зах зээл дээр сүүлийн ...

2023 оны 09 сарын 15, 01 цаг 42 минут
Газрын тосны зах зэл дээр хомстол үүсэж болзошгүй

  2023 оны сүүлийн улиралд дэлхийн газрын тосны зах зээл дээр сүүлийн ...

2023 оны 09 сарын 15, 01 цаг 42 минут
2023 оны 09 сарын 15, 01 цаг 26 минут
Хятад, Монголын IV экспо нээлтээ хийлээ

"Нээлттэй шинэ тогтолцоог хамтран байгуулж, хөгжлийн шинэ боломжийг ...

2023 оны 09 сарын 14, 17 цаг 47 минут
Өвөр Монгол-Төв Азийн таван орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны форум

Өвөр Монгол-Төв Азийн таван орны эдийн засаг, худалдааны хамтын ...

2023 оны 09 сарын 14, 17 цаг 07 минут
УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар С.Магнайсүрэнг томиллоо

  Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Барилга хот ...

2023 оны 09 сарын 14, 13 цаг 07 минут
Шог зураач А.Бат-Эрдэнэ экспог чимж байна

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач Адъяагийн Бат-Эрдэнэ ...

2023 оны 09 сарын 14, 11 цаг 54 минут
УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар С.Магнайсүрэнг томиллоо

  Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Барилга хот ...

2023 оны 09 сарын 14, 06 цаг 10 минут
“Brent” газрын тосны үнэ 92 доллар давж өсжээ

  ЛОНДОН. /Bloomberg/. “Brent” газрын тосны үнэ 2022 оны ...

2023 оны 09 сарын 14, 06 цаг 08 минут
“Brent” газрын тосны үнэ 92 доллар давж өсжээ

  ЛОНДОН. /Bloomberg/. “Brent” газрын тосны үнэ 2022 оны ...

2023 оны 09 сарын 14, 03 цаг 55 минут
“Brent” газрын тосны үнэ 92 доллар давж өсжээ

  ЛОНДОН. /Bloomberg/. “Brent” газрын тосны үнэ 2022 оны ...

2023 оны 09 сарын 14, 03 цаг 52 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан (Монгол анагаах ухаан)-ы аж үйлдвэрийн үзэсгэлэн болж байна

Хятад-Монголын IV экспогийн эдийн засаг, худалдааны үйл ажиллагааны чухал ...

2023 оны 09 сарын 13, 17 цаг 47 минут
Газрын тосны зах зэл дээр хомстол үүсэж болзошгүй

      2023 оны сүүлийн улиралд дэлхийн газрын тосны зах ...

2023 оны 09 сарын 13, 11 цаг 03 минут
Ашигт малтмал хууль бусаар олборлох 13 гэмт хэргийг илрүүллээ

  Экологийн цагдаагийн албанаас уул уурхай, ашигт малтмал хууль ...

2023 оны 09 сарын 12, 17 цаг 04 минут
”Гурван умард” төсөл

Энэ бол Хятадын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын чухал ...

2023 оны 09 сарын 12, 10 цаг 45 минут
Ховдын “Халзан Бүрэгтэй”-д хэрэгжсэн хууль Сүхбаатарын “Эрээн толгой”-д үйлчлэх үү?!

-Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум ...

2023 оны 09 сарын 08, 15 цаг 18 минут
2023 оны 09 сарын 08, 10 цаг 19 минут
Ховдын “Халзан Бүрэгтэй”-д хэрэгжсэн хууль Сүхбаатарын “Эрээн толгой”-д үйлчлэх үү?!

-Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум ...

2023 оны 09 сарын 08, 09 цаг 37 минут
2023 оны 09 сарын 08, 09 цаг 35 минут
2023 оны 09 сарын 08, 05 цаг 30 минут
2023 оны 09 сарын 08, 05 цаг 30 минут
Халзан бүргэтэйн ордын үйл ажиллагааг зогсоов

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  есдүгээр сарын 3-5-ны хооронд ...

2023 оны 09 сарын 07, 10 цаг 40 минут
Brent маркийн газрын тосны үнэ өсөв

  АНУ-ын “ICE” бирж дээр Brent маркийн газрын тосны ...

2023 оны 09 сарын 06, 10 цаг 57 минут
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-2

  Х.Бүрэн-Эрдэнийн өмчлөлд байдаг “Монгол Ураниум ...

2023 оны 09 сарын 06, 10 цаг 51 минут
Л.Оюун-Эрдэнэ: Халзан бүргэдэйн ордыг ашиглах эсэхийг иргэдийн саналаар шийднэ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймгийн иргэдтэй ...

2023 оны 09 сарын 06, 10 цаг 48 минут
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-2

      Х.Бүрэн-Эрдэнийн өмчлөлд байдаг "Монгол Ураниум ...

2023 оны 09 сарын 06, 09 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Халзан бүргэдэйн ордыг ашиглах эсэхийг иргэдийн саналаар шийднэ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймгийн иргэдтэй ...

2023 оны 09 сарын 04, 20 цаг 53 минут
Япон, Их Британи улсууд Африкт ашигт малтмал олборлоход хөрөнгө оруулна

  ТОКИО. /Nikkei/. Япон, Их Британийн эрх баригчид Африкийн ашигт ...

2023 оны 09 сарын 04, 19 цаг 00 минут
УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМ - ХҮРЭН ШАНДЫН УУРХАЙН ЭЗЭН Ч.ЧИНБАТЫН ЭРХ ОХИН

  УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат “Өсөх зоос”, ...

2023 оны 09 сарын 04, 15 цаг 06 минут
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-1

  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Эрээн толгойн ...

2023 оны 09 сарын 04, 14 цаг 34 минут
Ногоон өнгө өндөр чанартай хөгжлийн хөдөлгөгч хүч

Зуны дунд сард оршин буй бүхий л амьтай бүхэн цэцэглэн дэлгэрч, өнгө засан ...

2023 оны 09 сарын 04, 12 цаг 33 минут
Баян Баргын бахархалт наадам

Хөлөнбуйрын Баргын тал, баялаг соёлтой малчин ард гэж интернэтээс л харж ...

2023 оны 09 сарын 04, 11 цаг 59 минут
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-1

  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Эрээн толгойн ...

2023 оны 09 сарын 04, 09 цаг 56 минут
Эргүнэ голын эрэгт “ЭВ НЭГДЭЛ”-ийн мөнхийн цэцэг дэлгэрнэ

Цээж цэлмээх цэнгэг агаарт зүйлийн цэцэгс дэлгэрч, цэл ногоон талын өрцөнд ...

2023 оны 09 сарын 01, 18 цаг 01 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани