Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Тэмүүлэн: Хоёр талын хэлэлцээнд зэсийн зах зээл нөлөөлж байгаа

Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.

-Оюу толгой төслийн далд уурхайн санхүүжилт өнгөрсөн сард багтаж ший­дэг­дэнэ гэсэн мэдээ­лэл бай­сан. Гүний  уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт ямар шалтгаанаар шийдэлд хүрсэнгүй вэ?

-Манай тал яриа хэлэл­цээг ойрын хугацаанд эцэс­лэн шийдвэр­лэх бүрэн боломж­той гэж үзэж бай­гаа. Анхнаасаа л төслийг ам­жилт­тай хэрэгжүүлэхийн төлөө бүх талаар хичээж ирснийг онц­лон дурдах хэрэгтэй байх. Шууд биднээс хамаарал багатай гадаад нөхцөл байдлууд  яриа хэлэлцээнд ч, Оюу толгой төслийн үйл ажиллагаанд ч нөлөөлж байна.

-Гадаад нөхцөл гэдэг нь зэсийн зах зээлийг хэлээд байна уу?

-Тэгж ойлгож болно. Олон улсын эдийн засаг, зэсийн зах зээлийн сүүлийн үеийн нөхцөл байдал тийм ч сайнгүй байна л даа. Өнгөрсөн оны эхэнд нэг тонн зэсийн үнэ 8200 ам.доллар байсан. Гэтэл одоо 6600-6700 ам.долларт хэлбэлзэж байна.

-Гэхдээ зарим шинжээч, нэр бүхий судалгааны байгууллагаас зэсийн үнэ эерэг байна гэсэн таамаглал, прог­нозыг гаргаад байгаа шүү дээ?

-Зэсийн үнэ нэг их унах­гүй ч өсөхөөргүй байна гэсэн дүг­нэлтийг гадны шинжээчдийн таамаглалаас хийж болохоор байгаа. Хятад бол дэлхийн зэсийн 40 хувийг дангаараа хэрэглэдэг улс. Энэ улсын макро эдийн засгийн үзүүлэлт өндөр биш байгаа нь зэсийн үнэ тэгтлээ өсөхгүй гэсэн төлөвийг бий болгож байна.

-Хятадын зэсийн хэрэг­цээ нэмэгдэж байгаа учраас үнэ өснө гэсэн таамаглалууд сонсогдох болсон. Том зах зээлийн хэрэг­лээ нэмэгдэх нь зэ­сийн үнэд нөлөөлөхгүй гэж үү?

-Хятадын цэвэр зэсийн хэрэг­цээ, үйлдвэрлэл нэмэг­дэж байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг дагаад нийлүүлэлтийн өрсөл­дөөн улам бүр нэмэг­дэж байна. Хятадын хай­луу­лах үйлдвэрүүдийн зэсийн нөө­цөлсөн хэмжээ их хэмжээгээр нэмэгдэж бай­гаа. Бэлэн нөөц нь гэхэд сүүлийн жилүүдэд байгаагүй рекордыг эвдэж мэдэхээр дүр зураг харагдаж байна. Бүтээгдэхүүний ний­лүү­лэлтийн илүүдэл энэ жил гэ­хэд ойролцоогоор 600 мянган тонн цэвэр зэс болоод байгаа. Монгол Улсын нийт үйлдвэрлэж байгаа хэмжээ­нээс хоёр дахин их хэмжээ. Өөрөөр хэлбэл зөвхөн энэ онд гэхэд хоёр Оюу толгой, хоёр Эрдэнэт үйлдвэрийн  үйлд­вэр­лэх хэмжээний цэвэр зэсийн илүүдэлтэй байх нь гээд ойлгочихож болно. Ирэх онуудад ч нийлүүлэлтийн илүүдэл улам бүр нэмэгдэх төлөвтэй байна.

-Төслийн санхүүжилтийн асуу­дал хойшлоод байгаа­гийн бас нэг шалтгаан нь дэлхийн зэсийн зах зээлийн таагүй байдал гэж ойлгож болох нь ээ?

-Төслийн санхүүжилтийн асуудал зөвхөн талуудын хооронд өрнөж байгаа яриа хэлэл­цээ­нээс шалтгаалж хойш­лоо­гүй. Хөрөнгө оруулагч тал зах зээлийн сүүлийн үеийн нөхцөл байдлаас хамаарч нэмэлт санхүүжилтийн асуу­дал дээр яаравчлах байр суурь­гүй боллоо гэж бид ойл­гож байгаа. Дан ганц манай талаас хамааралтай бол бид асуудлыг хэзээ ч ярилцаж, шийдэхэд бэлэн байна. Ямар ч бизнес эрхлэгч зах зээлийн нөхцөл байдлаа үнэлж, нийлүүлэлтийн орчноо судалж байж эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалтын шийдэл гаргадаг.

-Оюу толгой төс­лийн далд уурхайн сан­хүү­жил­тийг шийдвэрлэхгүй байх нь олон сөрөг талтай гэж эдийн засаг­чид яриад эхэлсэн. Оюу толгойн асуудлыг бүрэн шийдэхгүй бол эдийн засаг сэргэхгүй, хөрөнгө оруулалт орж ирэхгүй гэсэн тайлбарууд хөвөрч байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Манай зүгээс Оюу толгой төс­лийн үйл ажиллагаа хэвийн яваг­даж байгаа гэсэн тайлбарыг удаа дараа хийж байгаа. Би ч гэсэн яг энэ үгийг давтаж хэлмээр байна. Өнгөрсөн хугацаанд төслийн барил­га бүтээн байгуулалтын үе шат амжилттай хэрэгжсэнээр баяжуу­лах үйлдвэр ашиг­лал­тад орсон шүү дээ. Бая­жуу­лах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулан ажиллаж байгаа.  Оюу толгойн баяжуулах үйлдвэр өнгөрсөн оны арванхоёрдугаар  сарын 31-ний байдлаар 290 мянган тонн баяжмал үйлдвэрлэсэн. Он гарснаас хойш, миний хамгийн сүүлд авсан тоогоор бол 100 гаруй мянган тонн баяжмал нэмж үйлдвэрлээд байна. Өнгөрсөн онд бүтээгдэхүүний борлуулалтад зах зээлээс хамааралтай хүндрэлүүд гарсан учраас борлуулалтын орлого, Монгол Улсад төлөх татвар, төлбөр хойшлоход нөлөөлсөн. Өнөөдрийн хувьд борлуулалт хэвийн явагдаж байгаа.

Оюу толгойн боловсруул­сан баяжмал өнөөдрийг хүртэл зөвхөн ил уурхайгаас гарч байгаа. Далд уурхайгаас ямар нэг олборлолт хийгдээгүй. Төслийн санхүүжилт удаа­ширснаас болж далд уурхайн бүтээн байгуулалт зогсч, эдийн засгийн орчинд шууд нөлөөл­сөн гэж үзэх үндэслэл бага болохыг саяын миний хэлсэн тайлбараас харж болно. Нэг зүйлийг онцолж хэлэхэд Оюу толгой Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг 2010 оноос хойш дангаараа бүрдүүлж ирсэн төсөл. Шуудхан хэлэхэд гур­ван жилийн дотор бүтээн байгуу­лалтын ажилд зориулж до­лоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг  нэг амьсгаагаар хийсэн. Хөрөнгө оруулалтыг нэг дор ингэж ихээр хийсэн учраас Оюу толгой ордын барилга бүтээн байгуулалтын ажлууд богино хугацаанд хийгдсэн юм. Одоо их бүтээн байгуулалтын үе шатаасаа үйлдвэрлэлийн хэвийн горимдоо шилжиж байна. Өөрөөр хэлбэл их хэмжээний хөрөнгө оруулалтыг нэг дор хийх шаардлагагүй болсон гэсэн үг. Хөрөнгө оруулалт багасах нь хэвийн үзэгдэл гэдгийг энгийнээр тайлбарлавал ийм байна.

-Төслийн санхүүжилт олгох банкууд зээл олгох хүчинтэй хугацаагаа сун­га­сан болов уу. Хэрэв сунгасан бол ямар хугацаагаар сунгаж байгаа вэ?

-Зээл олгох хүчинтэй хуга­цааг манай талаас сунгуулах хүсэлтээ хүргүүлсэн. Мөн хөрөнгө оруулагч нөгөө талаас хүсэлтээ хүргүүлэх учир­тай. Манай талаас аль болох богино хугацаагаар сунгах сонирхолтойгоо илэрхийлсэн. Энэ дагуу шийдэгдэнэ гэж бидний зүгээс харж байгаа.

-Яриа хэлэлцээ хэзээ дуусах бол, ойрын хуга­цаанд гацаанаас гарах болов уу?

-Хоёр тал яриа хэлэлцээ­гээ богино хугацаанд цааш идэвхтэй үргэлжлүүлэх бол­но. Яриа хэлэл­цээ хэвийн үргэлжилж байна. Ойрын хуга­цаанд нэг шийдэл, ойлголцолд хүрэх бүрэн боломжтой гэж бид үзэж байгаа. Ер нь ийм том хэмжээний бизнесийн хэлцэл, санхүүжилтийг шийдэхэд хоёр талд хугацаа шаардлагатай байдаг. Харилцан тохиролцох, ойл­голцох зүйлүүд олон байдаг. "Рио Тинто"-гийн зүгээс төс­лийн шинэчлэгдсэн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгасны дараа яриа хэлэлцээг эцэс­лэхэд илүү амар болно гэсэн хандлагатай байгааг ч бид харгалзах ёстой. Хөрөнгө оруулагч талаас далд уурхайн зураг төсөл, барилгын ажлын төлөвлөгөө болон төслийн өргөтгөлийн ажлын ТЭЗҮ-ийг энэ  оны зургадугаар сард дуусгахаар ажиллаж байна.

-ТЭЗҮ-ийг хэлэлцэж батална гэж ирээд яривал манай талаас хамааралтай, хугацаа шаардагдах ажлууд гарах болов уу гэж харж байна. Хэр хугацаа шаардагдах бол?

-Хөрөнгө оруулагч талын мэдэг­дэж буйгаар ТЭЗҮ-ээ энэ  оны зургадугаар сард дуусгасныхаа дараа цаг алдалгүй хувь ний­лүү­лэгч талууд болон Эрдэс баял­­гийн мэргэжлийн зөв­лөлд танилцуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Мэдээж судалж танил­цахад хугацаа шаардагдах нь ойлгомжтой. Гэхдээ манай та­лаас хамаарч болох асуудал болгоныг цаг хуга­цаа алдалгүйгээр зохион бай­гуулалт хийж ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийлсэн.

-Засаг, "Рио" хоёр эхлээд хэлэлцээний ширээний ард суух­даа шийдэх ёстой 30 гаруй асуудал бий гэж байсан. Одоогоор хичнээн хувийг нь шийдээд байна, нууц биш бол яг ямар асуудлууд дээр шийдэлд хүрээгүй байгаа вэ?

-Өмнө нь гуч гаруй асуу­дал байсан бол одоогоор зарчмын томоохон таван асуу­дал үлдээд байна. Хоёр тал зарчмын чухал асууд­лаар харилцан тохирол­цоонд хүрээд байгаа. Гэх­дээ ойлголтын зөрүүг ойртуу­лах, асуудлыг шийд­вэр­­лэх чиглэлээр бүх л арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал, зардлын хэт­рэлтийг хоёр талаас тул­гаж нягтлах, ТЭЗҮ-ийнхээ шинэч­лэлийг 2010 оны ТЭЗҮ-тэй харьцуулан суд­лах, төс­лийн нэмэлт санхүүжилтийн нөх­цөлүүдийг судлах чиглэ­лээр ажиллаж байна. Ер нь эдгээр асуудлыг ойрын хугацаанд ярил­цаж шийдвэрлэх боломж­той гэж харж байгаа. Гэхдээ мэдээж хоёр талын оролцоо санаачилга, хүсэл эрмэлзлээс бүх зүйл хамаарах нь ойлгомжтой.  

-ТУЗ-ийн гишүүний чинь хувьд асуух асуулт байна. ТУЗ-ийн хурлын түвшинд ямар асууд­лууд дээр илүү анхаарч шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байгаа вэ?

-Манай улсын сүүлийн 30 гаруй жилийн түүхээс харахад хэрэг­жүүлж эхлүүлсэн, өнөөд­рийг хүртэл амжилттай хэрэг­­жүүлж буй хамгийн том төсөл, хамгийн том хөрөнгө оруулалт бол яах аргагүй Оюу толгой. Тэр ч утгаараа нийгэм даяараа Оюу толгойг асар өндөр хүлээлттэйгээр ажиглаж байна л даа. Энэ талаас нь харахад  Оюу тол­гойн ТУЗ-д Монголыг төлөөлсөн гишүүдэд их үүрэг хариуцлага ирж байгаа.

Бид хувьцаа эзэмшигч, монголчуудынхаа нийтлэг ашиг сонирхлыг тооцож ажил­лах  үүрэг хүлээсэн хүмүүс. Анхаарч ажиллаж байгаа хэд хэдэн чиглэл бий. Ажилч­дын нийгмийн асуудал, ялан­гуяа төслийн талбарт ажиллаж бай­гаа монгол ажилчдын тав тух­тай ажил­лах амьдрах орчинг бүр­дүү­лэх үүднээс Ханбогд сумыг түшиглэн цог­цолбор хот тосгон барьж байгуу­лах асуудлыг шийд­вэр­лүүлэхээр ТУЗ-ийн зүгээс анхаарал тавьж байна. Энэ асууд­лыг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор бүрэн шийд­вэрлэнэ гэж харж бай­гаа. Цаашлаад яривал монгол ажилчдын цалин, хөдөлмөрийн үнэлэм­жийг нэмэгдүүлэх, гүйцэтгэх удирд­­лагын түвшинд монголчуудын оролцоог нэмэгдүүлэх гээд ярьж ший­дүүлэх ёстой олон асуудал бий.

Нөгөө талаас хөрөнгө оруу­лагч талууд хэн хэнийхээ эрх ашгийг хүндэтгэсэн харил­цааг аль болох хөгжүүлж л байвал урт хугацаанд хамт­ран ажиллах, төслөөс хүртэх үр өгөөж,  үнэ цэнийг нэмэг­дүүлэх, хамтын амжил­тад хүрэх нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ бол аль аль талдаа ойлгомжтой асуудал л даа.

-Засгийн газарт Оюу тол­гойн хөрөнгө оруу­лал­тын гэрээ байгуулахаас эхлээд өнөөдрийг хүртэл ажил­ласан ганц хүн бий. Тэр нь та. Асуудлыг эхнээс нь мэдэх хүний хувьд Оюу толгойн хөрөнгө оруулал­тын гэрээн дээр ямар үнэлэмжтэй явдаг вэ?

-Том хэмжээний стра­те­гийн ач холбогдолтой бизне­сийн төсөл дээр хэлцэл бай­гуулж байгаа улсын хувьд эдийн засаг, нийгэм, хууль эрх зүй, байгаль орчин, хөдөл­мөр, ард түмний уламж­лал гээд бүх л салбар, бүх л талаас нь шаардлагатай судалгаануудыг урьдчилан хийсэн байх учиртай. Тухайн үед гэрээ байгуулахтай холбогдуулж шаардлагатай бэлтгэл ажлуудыг хангалттай түвшинд хийлгүйгээр тал талаас нь шахаад явсан зүйл бий гэж хувь хүнийхээ үүднээс боддог. Цаг хугацааны асар их дарамт, шахалтанд ажиллаж байж энэ гэрээг байгуулсан. Энэ асуудалд арай ул суурьтай, бүхий л салбарынхан хүчин зүтгээд оролцох ёстой байтал зөвхөн эдийн засгийн өнцөг талаас нь хараад яарсан тал бий. Монголчуудын хувьд урьд өмнө нь ийм гэрээ хийж байсан зах зээлийн туршлага гэвэл бараг байхгүй. Харин нөгөө тал маань дэлхийн олон газар гэрээ хийж сурсан, биднээс илүү туршлагатай байсан гэдэг нь тодорхой. Цаашлаад гадны томоохон корпораци эдгээр компаниудын зах зээлийн үнэлгээ нь гэхэд л Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний нөөцөөс хэд дахин даваад явчихсан. Санхүүгийн чадавхи бололцоо өндөр гэж ирээд яривал олон зүйлийг дурдаж болно. Гэхдээ энэ төсөл Монголын эдийн засагт ач холбогдолтой гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө.

-Гэрээтэй холбогдуулаад асуухад гэрээгээр тодорхой болоогүй, эргэлзээ төрүүлэхүйц  үлдсэн асуудал гэвэл юу байна?

-Оюу толгой төсөл болон хөрөнгө оруулагчтай хамааралтай асуудлыг зохицуулж байгаа гурван том гэрээ бий. Эхний том гэрээ нь мэдээж Хөрөнгө оруулалтын гэрээ.  Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон хоёр гэрээ байгаа. Нэг нь Хувь нийлүүлэгчдийн гэрээ, нөгөө нь Хувьцаа шилжүүлэхийг хязгаарласан гэрээ. Хувьцаа шилжүүлэхийг хязгаарласан гэрээг  2011 онд нэмж байгуулсан юм. Мөн Хувь нийлүүлэгчдийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийг 2011 онд оруулсан байдаг. Гэхдээ эдгээр гэрээнд багтаагүй олон асуудал байна. Ганцхан жишээ хэлэхэд, төслийн үйл ажиллагаанаас эдийн засагт шууд бус байдлаар нөлөөлөх нөлөөллийг сайтар тооцож нэмэг­дүү­лэх учиртай байсан. Гэтэл энэ зохицуулалтыг хийж өгөөгүй асуудал байна.

-Шууд бус нөлөөлөх нөлөөлөл гэдгээ тодруулаач?

-Тодруулж хэлбэл дотоодын ханган нийлүүлэгчдийн төслийн үйл ажиллагаанд оролцох оролцоо, дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, эсвэл үндэсний аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгох, түлхүү оролцох нөхцөлийг бүрдүүлэх асуудал хангалттай хэмжээнд суугаагүй. Цаашлаад урт хугацаанд хоёр талд эрх ашиг болон ойлголцлын зөрүү гаргахгүй байх нөхцөлийг байнга харилцан бүрдүүлж байх нь маш чухал юм.

-Таны хувьд төслийн цаашдын ирээдүйг хэрхэн харж төсөөлж байна вэ?

-Оюу толгойг зөвхөн монгол­чууд мэддэг байсан үе ард хоцор­сон. Дэлхийн уул уурхайн хүрээнийхэн бүгд мэддэг, гадны томоохон хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагынхан сонирхдог том төсөл болсон. Энэ төс­лийг дэлхий нийтээрээ сонирхож, гадныхан манай улсад өрнөж буй өөрчлөлт болгоныг анхааралтай ажиглаж байна. Цааш­лаад энэ төсөл хэргэжиж эхэлснээр уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, боловсруулах үйлдвэр гээд олон арван төслийг нэмж эхлүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлж байгаа. Энэ олон том төслийг хийж хэрэгжүүлэх хариуцлагатай үүрэг нь дараагийн хорь, гучин  жилийн хугацаанд буюу бидний үеийн залуучууд дээр ирж байна. Оюутолгойг  том зургаар харвал  Монголын урт хугацааны хөгжлийн түүчээ болно гэдэгт эргэлздэггүй.

Ц.БААСАНСҮРЭН

Өдрийн сонин

Г.Тэмүүлэн: Хоёр талын хэлэлцээнд зэсийн зах зээл нөлөөлж байгаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Ираныг бөмбөгдсөний улмаас нефтийн үнэ өсч эхэллээ

  АНУ Иран дахь цөмийн гурван байгууламжид агаараас цохилт өгсний ...

Өнөөдөр, 11:09
“Rio Tinto” Оюу толгойн төслийн улмаас $138.75 саяын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцжээ

 "Rio Tinto” компани Оюу толгойн зэс-алтны уурхайн өргөтгөлийн ажил ...

2025 оны 06 сарын 20, 08 цаг 48 минут
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани