Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Таван толгойн данс улайсан тухай дуулгажээ

УИХ-ын Эдийн зас­гийн байнгын хорооны ху­ралдаан өчигдөр 13.00 цагт эхэлсэн юм. Уг ху­ралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий Таван толгойн уурхайн нүүрсний олборлолт, борлуулалтын талаар мэдээлэл сонслоо. Гэвч хуралдааныг хаалттай хаалганы цаана хийсэн юм. Гадны хөрөнгө оруулагчид болон бизнесийн нууцад хамаарах зүйлс яригдах  учраас тэр гэнэ.  Энэхүү хуралдаанд "Эрдэнэс Та­ван толгой" компанийн удирдлагууд сууж, Таван толгойн өр болоод одоогийн нөхцөл байдал, цаашид ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгсөн байна.  Тухайлбал, баруун Цанхийн уурхай дээр үндэсний олборлогч болох "Монгол уурхайчин" буюу "Хишиг арвин", "Мера", "Эмно" гэсэн гурван компанийн нэгдэл ажиллаж байгаа.  Нүүрсний зах зээл одоогоор хүнд байгаа ч Таван толгой компани өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа тухай компанийн төлөөлөгчид  хэлжээ.

Мөн он гарснаас хойш төлбөр тооцооны асуудал нь хүндэрч оператор ком­панийнхаа  олборлосон сая тонн нүүрсийг борлуулж чадаагүй зэргээ дурдсан бололтой.  Одоогийн байдлаар 50 гаруй тэрбум төгрөгийн өр,  авлагатай хэдий ч  үүнийгээ ойрын үед төлж барагдуулахаар Таван толгой компанийнхан ажиллаж байгаа, төлж барагдуулах бүрэн боломжтой гэдгээ ч ярьсан байна.  Ер нь бол тэдний тооцоолсноор сая тонн нүүрсийг хамгийн хямдаар зарахад дор хаяж 60-аас дээш тэрбум төгрөгийн борлуулалт хийх тооцоотой байгаа аж.  Энэ үеэр  Эрдэнэс Таван толгойнхон Монголын нүүрсийг сонирхогчид нэмэгдэж эхэлсэн тухай ярихад байнгын хорооны гишүүдийн зүгээс  үнэн юм уу, найдлага байгаа юм уу гэх мэтээр лавлаж байсан гэнэ.  Түүнчлэн гишүүд "Таван толгойн дансанд мөнгө бий юу. Байгаа байдлаа үнэнээр нь хэл. Өр зээлийн асуудал ямар байна" хэмээн асуусан байна. Тэгэхэд нь Я.Батсуурь дарга  "Таван толгойн данс улайсан" гэдгийг ч нуулгүй шулуухан хэлсэн дуулдана.  Ажилчдынхаа цалинг арай гэж  тавих хэмжээнд хүртэл санхүүгийн асуудал нь хүндэрсэн гэдгээ үнэнээр л хэлсэн сурагтай.  Үүнийг нь сонссон байнгын хорооны гишүүд  "Мөнгөгүй юм бол түүнийгээ хэлэхгүй яагаад байгаа юм.  Иргэдэд болон бидэнд хий дэмий  найдлага төрүүлээд байх юм" хэмээн шүүмжилсэн байна. Таван толгой нүүрсээ өндөр үнэ хүргэж чадахгүй байгаа шалтгааны талаар хуралдааны үеэр нухацтай ярьцгаасан гэнэ. Нүүрсээ түүхийгээр нь худалдсанаас мөн он удаан яригдаж байгаа төмөр замын асуудлаас болж нүүрснийх нь үнэ навс унаж буй тухай хэлэлцсэн байна.  Өнөөдөр ОХУ нүүрсийг түүхийгээр нь гаргахыг хориглож зах зээлд баяжуулан гаргаж байна.
 
Энэ жишгээр манай улс явах хэрэгтэй байгааг ч сануулах гишүүд байж. Монгол Улс төмөр замын царигийн асуудлаасаа болж маргалдаж байх хооронд бусад орнууд Хятадын зах зээлд нөлөөллөө тогтоож байна гэх шүүмжлэл ч өрнөсөн байна. Гашуунсухайт хүртэл хил дамнасан 20-30 км урт экспортын  тээврийг хийхэд тонн тутамд нь одоогийн байд­лаар 8-9 ам.доллар зарцуулж байгаа бол төмөр зам ашиглалтад орсноор 5-6 ам.долларын хэмнэлт гарах гэнэ. 
 
Тиймээс төмөр замын царигийн асуудлыг яаралтай шийдэх тухай ч яригдсан байна. Анх Таван толгойн гэрээг үзэглэсэн МАН-ынхан зах зээлд нэг тонн нүүрсийг 90 ам.доллараар зарах бүрэн боломжтой байсан ч 70 ам.доллараар гэрээлснээс бүх зүйл үүдэлтэй тухай энэ үеэр хөндөгдсөн байна.  Үүнээс хойш манай нүүрсний үнэ унаж  өнөөдөр 37-38 ам.долларт хүрсэн гэдгийг ч холбогдох хүмүүс нь тайлбарласан бололтой.  Таван толгой компани 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авчихсан.
 
Үүнийгээ төлөх гэж  өнөөдрийг хүртэл таван сая тонн нүүрс олборлосноос хоёр сая тонныг нь борлуулсан тухай эх сурвалж хэлсэн юм. Байнгын хорооны гишүүдийн шүүмжилсэн өөр нэг асуудал нь Таван толгой алдагдалтай ажилласан тухай байжээ.  "Хувийн хэвшил алдаг­далгүй ажиллаад болоод байхад улсын компани яахаараа ийм байдаг юм" хэмээн асуух гишүүд олон байсан гэнэ. Ямартай ч өнгөрөгч онд Таван толгой компани 70 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Тиймээс байнгын хорооны гишүүдээс цаашид Таван толгойгоос нүүрс  олборлох, ашиглах эрхийг нь гадна, дотнын компаниудад өгөх хэрэгтэй гэдэг санал ч гарсан сурагтай.  Мөн дахин нүүрс худалдан авч байгаа компаниудын амнаас гарсан үнээр нүүрсээ борлуулж болохгүйг Эрдэнэс таван толгой компанийнханд анхааруулснаар Эдийн засгийн байнгын хорооны хаалттай хуралдаан өндөрлөсөн байна. 

Э.ЭНХ

Өдрийн сонин

Таван толгойн данс улайсан тухай дуулгажээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани