Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гадаад худалдааны бодит төрх

Гадаад худалдааны бодит төрх2011 оных шиг боломж дахиад олдох уу

Дэбби хар салхины улмаас Австралийн нүүрсний үйлдвэрлэл, тээвэрлэлтэд саатал учирч, улмаар уг ашигт малтмалын үнэ 2011 оны хоёрдугаар улирлаас хойших дээд цэгтээ хүрсэн. Энэ нь манай нүүрсний салбарынхны магнайг тэнийлгэсэн үйл явдал болов. Зарим нь боломжийг ашиглаад өндөр үнээр ахиухан нүүрс экспортлоод авахыг бодож байхад зарим нь эдийн засаг 2011 оных шиг огцом өснө хэмээн "бэлгэшээж” байх жишээтэй. Тухайн үед мөн л Австралийн Квийнслэнд мужид үер болсны улмаас коксжих нүүрсний үнэ тонн нь 330 ам.долларт хүртлээ цойлж байв. Тэгснээр Монголын экспортын орлого асар их нэмэгдэж, ДНБ-ий өсөлт 17 хувиас давж байлаа. Харин энэ удаад яах бол?

Хар салхитай, салхигүй нүүрсний үнэ сүүлийн жил орчмын хугацаанд харьцангуй сэргэж эхэлсэн. Монголбанкнаас гаргадаг гадаад худалдааны тоймоос үзэхэд, өнгөрсөн жил тонн нь 30 ам.доллар байсан нүүрсний экспортын хилийн үнэ одоо 70 ам.долларт дөхөж очсон байна. Энэ нь 2015 оны сүүлч, 2016 оны эхээр шалдаа буусан нүүрсний салбарт дэмжлэг үзүүлж байгаа юм. Тухайлбал, энэ оны эхний улиралд нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх жилийнхээс 2.5 дахин, үнийн дүнгээр 5.3 дахин нэмэгдэж, 538 сая ам.долларт хүрчээ. Жилийн өмнө экспортын нийт орлогын 10 хувийг бүрдүүлж байсан нүүрс өнгөрсөн улиралд 41 хувийг нь бий болгосон байна. Манай улсад орж ирсэн 10 доллар тутмын дөрөв нь нүүрсний орлого байсан хэрэг. Ингэснээр экспорт өнгөрсөн улиралд жилийн өмнөхтэй харьцуулахад 35.6 хувиар буюу 341 сая ам.доллараар өсчээ.

Манайх жижиг, нээлттэй эдийн засагтай учраас үр дүн нь мэдээж шууд харагдана. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард 2498 төгрөгт хүрээд байсан ам.долларын ханш 2404 төгрөг болтлоо суларсан боловч нүүрсний үнэ эргээд хямдрахтай зэрэгцээд чангарч эхэллээ. 

Үүлэн чөлөөний нарыг үүрдийн юм шиг санаж болохгүй гэдэг. Австраличууд Квийнслэнд мужийн нүүрс тээвэрлэдэг төмөр замын шугамаа сэргээн зассанаар бүх зүйл, тэр дундаа нүүрсний үнэ ч хэвийн байдалдаа орж байна. Коксжих нүүрсний үнэ тонн нь 260 ам.доллар болж бууж ирсэн бол оны эцэс гэхэд илүү хямдрах төлөвтэйг mining.com цахим хуудсанд мэдээлжээ. Учир нь, "Focus Economics”-ийн судалгаанд оролцсон шинжээчид энэ оны дөрөвдүгээр улиралд коксжих нүүрсний үнэ тонн нь 146, ирэх жил бүр 130 ам.доллар болтлоо буурна гэсэн таамаглал гаргасан байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг  2011 оных шиг огцом өснө гэж их юм санаад хэрэггүй, сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй болов уу. 

2011 оны сургамж

Нүүрсний үнийн өсөлтөөс шалтгаалж 2011 онд эдийн засаг огцом өсөхөд монголчууд тэр сайхан үе үүрд үргэлжлэх юм шиг л аашилсан. Гэнэтийн их орлого дээрээ нэмж Хятадын "Чалко”-гоос зээл авч байгаад л эх орны хишиг, эрдэнийн хувь тараах жишээтэй. Тэгснээр 2009 онд 2.3 их наяд төгрөг байсан төсвийн зарлага 2012 онд зургаан их наяд төгрөгт хүрсэн байв. Харин түүний дараах дөрвөн жилд нүүрс, зэсийн үнэ буурч, орлого багассан учраас хүссэн, хүсээгүй илүү зарлагаа тэвчих, хэмнэх хэрэгтэй болсон л доо. Ингээд 2011 онд 17 хувиас давж байсан ДНБ-ий өсөлт нэг хувь дээр бууж ирлээ. Энэ хооронд бүгд л хүнд байдалд орсон. "Эрдэнэс Таван толгой” гэхэд л олборлосон нүүрсээ "Чалко”-д тав, зургаан жилийн турш асар хямд үнээр өгч байгаад сая л нэг юм өр, зээлээ барагдуулж дууссан гэж байгаа. 

Хэрвээ бид ашигт малтмалын үнэ өндөр байхад олсон орлогоо зөв, зүйтэй зарцуулсан бол байдал хавьгүй дээр байх байсан. Гэхдээ нэгэнт өнгөрсөн юмыг залруулж болохгүй. Тиймээс бид 2011 онд гаргасан алдаанаасаа сургамж аваад, олсон орлогоо ухаалгаар зарцуулж, хадгалж сурмаар байна. Эдүгээ ашигт малтмал, тэр дундаа нүүрсний үнэ харьцангуй сэргэж байгаа учраас боломжийг ашиглах нь чухал.

Орлогоо төрөлжүүлэх шаардлага

Манай эдийн засаг ашигт малтмалын үнэ өсөхөд өсөөд л, унахад нь уруудаад л явдаг. Энэ нь бидний орлого нүүрс, зэс мэтийн цөөн төрлийн түүхий эд, мөн тэдгээрийг авдаг ганц худалдан авагч буюу Хятадаас хэт хамааралтай байгааг харуулна. Өнгөрсөн улиралд л гэхэд манай экспортын нийт орлогын 92 хувийг уул уурхайн салбар дангаараа бий болгожээ. Үүний 41 хувийг нүүрс, 29 хувийг зэсийн баяжмал бүрдүүлсэн байна.  Ийм байхад Монголын эдийн засаг нүүрс, зэсийн үнэ дагаж савлахаас өөр яах билээ. Гэхдээ байдлыг өөрчилнө гээд нүүрс, зэсээ Хятад руу гаргахаа зогсоох нь мэдээж утгагүй хэрэг. Тиймээс нүүрс, зэсээ зардгаараа зараад, харин тэр орлогоо зөв зохистой удирдах, уул уурхайгаас бусад салбараа хөгжүүлэхэд л анхаарах хэрэгтэй. Энэ нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардах ажил байх нь гарцаагүй. Үүний тулд хоёр зүйлд анхаарах хэрэгтэй. 

Нэгдүгээрт, ашигт малтмалаа Хятадаас өөр зах зээлд гаргах нь чухал. Энэ хүрээнд Дорноговь аймгийн Олон Овоогийн өртөөнөөс Хятадын Тяньжин боомт хүртэл төмөр замаар нүүрс тээвэрлэж эхэлсэн нь сайн хэрэг. Ингэснээр урд хөршид экспортлох нүүрсний хэмжээ нэмэгдэхээс гадна Эрээний биш, Тяньжиний ханшаар буюу илүү өндөр үнээр борлуулах боломж бүрдэнэ гэж байгаа. Хамгийн гол нь тус боомтоор дамжуулан нүүрсээ гуравдагч орон руу экспортлох боломж эрэлхийлэх шаардлагатай. 

Хоёрдугаарт, монголчууд түүхий эд гаргах биш, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортолж байж л хөгжиж чадна. Тэгэхдээ асар том хэмжээний кокс химийн, эсвэл гангийн үйлдвэр барих хөрөнгө мөнгө бидэнд одоогоор байхгүй. Тиймээс эхний ээлжинд ядахдаа нүүрсээ түүхийгээр нь биш, угааж баяжуулаад гаргамаар байна. Ухаа худагийн уурхай дээр баяжуулах үйлдвэр бэлээхэн байж байгаа шүү дээ. Тэгээд орлого нэмэгдэхийн хэрээр түүнийгээ ухаалгаар зарцуулж, уул уурхайгаас бусад салбар, тэр дундаа мал аж ахуйдаа хөрөнгө оруулах хэрэгтэй болов уу. Ийм замаар ноос ноолуур, арьс шир, махны экспортоо нэмэгдүүлж чадвал экспортын орлого төрөлжөөд ирнэ. 

Нүүрс, зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд толгой цохьдог Австрали, Чилид байгалийн гамшиг нүүрлэхэд бид энд баярлаад суух нь үнэндээ утгагүй, муухай. Ийм байдлаар олдох боломжийг түүхий нүүрсээ их хэмжээгээр гаргахад л ашиглах нь хэтэрхий өнөө маргаашаа харсан шийдэл. Харин урт хугацаанд яах вэ, нүүрс, зэсийн экспортоос хамаарах байдлаа яаж багасгах вэ гэдгээ бодож, тэрхүү зорилгодоо хүрэхийн тулд юу хийх хэрэгтэйгээ тооцоолох шаардлагатай юм. Тэгэж байж л бид эдийн засгийн өсөлтөө тогтворжуулж  чадна.

Б.Түвшин (Эдийн засагч)

Mongolian economy


Гадаад худалдааны бодит төрх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:53
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

Өчигдөр, 10:45
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут
Intellinews: Нүүрсний экспорт Монголын эдийн засгийг өөд татав

   "Intellinews”-т нийтлэгдсэн "Record coal exports ...

2024 оны 04 сарын 03, 10 цаг 31 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс тавигдлаа

      "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр ...

2024 оны 04 сарын 03, 09 цаг 04 минут
Хаврын уринд өнгө нэмсэн экспо

"Орчин үеийн хөдөө аж ахуйн машин механизмыг хөгжүүлэн, тариалан мал аж ...

2024 оны 04 сарын 02, 18 цаг 09 минут
ОХУ: Бусад орноос нефтийн төлбөрөө авч чадахгүй байна

 Хятад, Турк, Арабын нэгдсэн Эмират улсууд Оросоос түүхий нефть, ...

2024 оны 04 сарын 01, 13 цаг 06 минут
2024 оны 03 сарын 29, 20 цаг 08 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 11 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 06 минут
2024 оны 03 сарын 29, 14 цаг 01 минут
Чанарын баталгаатай Өвөр Монгол-3

2023 онд Өвөр Монгол орны үр тариа, мах, сүүний гарц бүгд дээд ...

2024 оны 03 сарын 29, 13 цаг 08 минут
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2023 онд 40 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын ...

2024 оны 03 сарын 29, 11 цаг 51 минут
“Оюутолгой“-н ажилчид цалинг нь хасаж байгааг эсэргүүцлээ

 "Оюутолгой” ХХК-ийн ажилчид цалинтай холбоотой асуудлаар мэдээлэл ...

2024 оны 03 сарын 28, 20 цаг 23 минут
Нээлттэй Өвөр Монгол- 4

2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая ...

2024 оны 03 сарын 28, 19 цаг 14 минут
Ногоон Өвөр Монгол- 5

2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 ...

2024 оны 03 сарын 28, 16 цаг 11 минут
Үзэсгэлэнт Өвөр Монгол- 6

Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол ...

2024 оны 03 сарын 28, 13 цаг 47 минут
Goldman Sachs: Зэсийн ханш энэ онд 10 мянган доллар, 2025 онд 12 мянган доллар болно

 Зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа нь зах зээлийн өөдрөг үзлийг бий ...

2024 оны 03 сарын 28, 11 цаг 25 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани