Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

СЭЛБЭ ГОЛЫН ЛАГ, ШАВРЫГ ЦЭВЭРЛЭХ ЭЗЭН АЛГА

СЭЛБЭ ГОЛЫН ЛАГ, ШАВРЫГ ЦЭВЭРЛЭХ ЭЗЭН АЛГА

 

Сэлбэ гол сэргэлээ гэж нийслэлчүүд баярлаж байсан цаг саяхан. 2011 онд тухайн үеийн Ерөнхий сайдын санаачлагаар "Сэлбэ голын урсацыг сайжруулах, орчныг тохижуулах”төсөл боловсруулж, Сүхбаатар дүүргийн VII хороонд хамаарах Их тойруугийн гүүрнээс Арслантай гүүр хүртэлх 1.3 километр хэсгийг хоёр тэрбум орчим төгрөгөөр тохижуулахаар болсон. Гэвч бүтээн байгуулалтын төсөл нь томдож, төсөв нь багадсан гэдэг шалтгаанаар гүйцэтгэгч болох "Норбу” компани ажлаа дутуу хийсэн байдаг. Тус компани бүтэн гурван жилийн хугацаанд Их тойруугийн гүүрнээс "Голден вилл” хотхоны гүүр хүртэлх 350 метр хэсгийг л хагас дутуу тохижуулсан юм. Ингэхдээ голын эргийг зүлэгжүүлж, даланг чулуун хавтангаар бүрж, чулуун зам, шат хийж, усны доогуурх хөрсийг хуулж шинээр хайрга хийн бетон цутгаж, ус нэвтрүүлдэггүй гялгар уутаар хучсан байдаг. Тухайн үед ширгэх дөхсөн голынхоо багахан хэсгийг ч гэсэн ингэж тохижуулсанд иргэд баярлаж, амралт чөлөөт цагаараа голын эрэг дагуу салхилахад сайхан байгаагаа ярьцгааж байсан юм.

 

Гэтэл хоёрхон жилийн дараа өнөөх их хөрөнгө зарцуулж тохижуулалт хийсэн хэсгийн чулуу нь ховхорч гол нь лаг, шавар, хогонд дарагдаж, өмхий үнэртэн эргээр нь салхилах битгий хал тайван алхаж өнгөрөх ч аргагүй болжээ. Сүржин нэртэй төсөл хэрэгжүүлсэн ч урсгал нь сайжрах байтугай Сэлбэ гол зарим газартаа тасран "амь тэмцэн” байна.

 

Өчигдөр 10.00 цагийн үед голын Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын байртай харалдаа тохижуулалт хийсэн хэсэгт очиход гол тогтонги болж шалбааг нь галгар уут, лааз, ундааны сав, архины шил, чихэр, хувцас зэрэг хог хаягдлаар дүүрсэн байлаа. Харин үүнээс дээш 100 айлын орчимд хойноос ирж буй ус хэсэгхэн газар тогтож, нарийхан жимээр аяархан урсаж байсан бол Арслантай гүүр орчмоор урсах ч усгүй болжээ. Тэнд мөн л хогондоо дарагдсан шалбааг байна. Дээрх тохижуулалт хийсэн хэсгийн голын эрэг дагуух хогийг "Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний ажилтан Г.Төмөр-Эрдэнэ цэвэрлэж байгаатай таарав. Түүнээс гол доторх хогийг яагаад цэвэрлэхгүй байгаа талаар асуухад "Бид өөрсдөө эрэг дагуух хогийг томчилж авдаг. Гол доторх хогийг нь цэвэрлэх ажлыг өөр байгууллага хариуцдаг. Нэлээд хэд хоногийн өмнө голын ногоон байгууламж хариуцдаг гээд нэг залуу цэвэрлүүлэх талаар ярьж байсан. Сүүлийн үед нам жим болчихлоо Ер нь гол доторх хогийг жилдээ нэг хоёр удаа цэвэрлэж харагддаг” гэсэн юм. Тэрээр гол дотор гэлтгүй эрэг дагуу хог ихтэй байдаг, иргэд нохойгоо салхилуулахдаа баалгаж ойр орчмоо бохирдуулж байгааг ярилаа.

 

Засч, тохижуулсан энэхүү хэсэгт ойролцоох оршин суугчид хүүхдүүдтэйгээ ирж, салхилах дуртайгаа ярьж байв. Гэсэн ч хогондоо дарагдсан, өмхий үнэрээс нь болж салхилж чадахгүй байгаа тухай тэд ярьсан юм. Үүнээс нэг иргэний яриаг хүргэе.

 

ИРГЭН М.МЯГМАРЖАРГАЛ: ГОЛЫН УСАН ДООГУУР ДЭВССЭН ГЯЛГАР УУТНААС БОЛЖ ӨМХИЙ ҮНЭРТЭЖ БАЙЖ МАГАДГҮЙ

-Голын эрэг дагуух хогийг нь хамах төдий цэвэрлэж байна. Түүнээс гол доторхийг нь цэвэрлэхгүй байна. Хамгийн гол нь энэ лаг, шаврыг цэвэрлэчихвэл өмхий үнэргэхгүй, урсац нь сайжирна. Лаг, шаврыг авахгүйгээр цэвэрлээд нэмэр байхгүй шүү дээ. Уг нь нэгэнт хөрөнгө зарцуулаад тохижуулчихсан юм чинь хариуцсан газар нь арчлаад, тордмоор байх юм. Голын орчмоор өмхий үнэртээд салхилахад ч хэцүү болсон. Лаг, шавар удахаараа өмхий үнэртэх нь аргагүй байх. Үүнийг л цэвэрлэчихвэл сайхан болох байх. Мөн голын энэ хэсгийг тохижуулахдаа усан доогуур нь гялгар уут дэвссэн гэсэн. Голын урсац муудаад, лаг шавар нь хуримтлагдахаар гялгар уутнаас болоод бүр ч өмхий үнэртээд байж магадгүй гэв.

 

Байгалийн ус доод хэсэгтээ хуримтлагдсан лаг, шавраа өөрөө цэвэрлэчихдэг. Гэтэл байгалийн гольдролыг өөрчилж усны доод хэсгийг бетондсон нь лаг шавар хуримтлагдаж урсац нь татрахад нөлөөлж байгааг мэргэжлийнхэн шүүмжилж байна. Сэлбэ гол ийм байдалтай болсон нь нүдээ олоогүй бүтээн байгуулалт байсан гэдгийг ярихаас илүүгэй одоо хэрхэн хамгаалах талаар чухалчлах цаг үе.

 

Халуун дулааны улирал ирж, хотын өнгө үзэмж гомэх энэ үед хот дундуур урсдаг цөөхөн голыг хариуцдаг байгууллагууд нь хамгаалж, арчлах нь байтугай бие бие рүүгээ ажлаа түлхзж сууна. Дээрх тохижуулсан хэсэг Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт хамааралтай. Тиймээс дүүргийн зүгээс голын бохирдолд ямар арга хэмжээ авч байгаа, яагаад цэвэрлэхгүй байгаа талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Байгаль орчин, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргалаас тодруулахад "Сэлбэ голын тохижилттой хэсгийн лаг, шавар, хог хаягдал цэвэрлэх ажлыг Геодези, усны барилга, байгууламжийн нийслэлийн Захирагчийн ажлын албатай голын лаг, шавар, далан, гуу жалгын хог хаягдлыг цэвэрлэх гэрээтэй. Хог хаягдлыг ажлын төлөвлөгөөний дагуу хэсэг хэсгээр цэвэрлэдэг юм билээ. Дүүргийн зүгээс Сэлбэ голын лаг шавар их болоод тасрахад хүрээд байгааг хэлж, цэвэрлэхийг хүссэн албан бичгийг нийслэлийн Захирагчийн ажлын алба болон Геодези, усны барилга, байгууламжийн газарт хоёр ч удаа хүргүүлсэн. Өнгөрсөн жил Геодези, усны барилга байгууламжийн газар "Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ байхдаа лаг, шаврыг нь цэвэрлэж байсан. Тохижилттой хэсгийн лаг шаврыг заавал гараараа цэвэрлэдэг болохоор их удаан ажил болдог юм билээ. Хажуугаарх ахуйн хог хаягдлыг манайхаас долоо хоногт хоёр удаа цэвэрлүүддэг. Яг лаг, шаврыг нь дүүргийн зүгээс хөрөнгө гаргаж цэвэрлүүлэх боломж үнэхээр байхгүй” гэлээ.

 

Харин Сэлбэ голын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг хариуцдаг Геодези, усны барилга, байгууламжийн газрынхан эсрэг байр суурьтай байгаа юм. Тус байгууллагын Төлөвлөлт судалгааны хэлтсийн мэргэжилтэн Ч.Цэнхэрцэцэгээс Сэлбэ голыг хэзээ, хэрхэн цэвэрлэх талаар тодруулснаа хүргэе.

 

Ч.ЦЭНХЭРЦЭЦЭГ: БҮРЭН ЦЭВЭРЛЭХ ГЭХЭЭР ТӨСӨВ НЬ ХҮРДЭГГҮЙ

-Сэлбэ голын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг танай байгууллага хариуцдаг юм байна. Өнөөдрийн байдлаар тус гол хог, шавар, лагандаа дарагдсан байна. Та бүхэи яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ?

-Сэлбэ голын урд хэсэг Баянзүрх, хойд хэсгээрээ Сүхбаатар дүүрэгт хамаардаг. Сүхбаатар дүүргийн орчмын голын хог хаягдлын цэвэрлэгээг хийчихсэн. Харин VII хорооны нутаг дэвсгэр дэх тохижилттой хэсгийн хог хаягдал, лаг, шаврыг Сүхбаатар дүүргийнхэн хариуцах ёстой. Яагаад гэвэл тохижуулалтын ажил хийгээд хүлээлгэж өгөхөд нь Сүхбаатар дүүрэг үндсэн хөрөнгийн бүртгэлдээ бүртгэж хүлээж авсан. Тиймээс манай байгууллага хариуцахгүй.

 

-Сүхбаатар дүүргээс танай байгууллагыг цэвэрлэх ёстой гэдэг байр суурьтай байгаа юм билээ. Өнгөрсөн жил танай байгууллага цэвэрлэсэн гэсэн. Энэ жил дахиад цэвэрлэж болохгүй юм уу?

-Өнгөрсөн жил манай байгууллагыг цэвэрлэ гэж үүрэгдээд бид төлөвлөгөөнөөс гадуур хийж байсан. Энэ жил бас төлөвлөгөөнд ороогүй. Сүхбаатар дүүргийнхэн хариуцах ёстой юм.

 

-Сэлбэ голын бусад хэсгийг хэзээ цэвэрлэх вэ?

-Бусад газрыг төлөвлөгөөний дагуу цэвэрлэж байгаа. Манай байгууллага хотын далан суваг, шуудууг цэвэрлэх ёстой. Хотод маш олон далан суваг бий. Эдгээрийг бүтдийг нь цэвэрлэе гэвэл төсөв мөнгө хүрэхгүй. Далан шуудуу, лаг шаврыг цэвэрлэхэд жилийн төсвөөс хамаарч байршлыг нь сонгон ажлын хуваарьтаа оруулдаг. Тэгэхээр зарим далан шуудуу үлдэнэ гэсэн үг. Энэ жилийн төлөвлөгөөнд 35 байршлын далан сувгийг цэвэрлэх хуваарь гарсан.

-Нэг жилийн төсөв ойролцоогоор хэдэн төгрөг байдаг вэ?

-Жилийн төсөв их биш. Ойролцоогоор 500 сая гаруй төгрөгийн төсөв байгаа байх гэв.

Хариуцсан гол нь нүдэн дээр нь лаг, шаваргаа дарагдаж, ширгэх дээрээ тулаад байхад холбогдох байгууллагууд ийнхүү ажлаа бие бие рүүгээ түлхсээр байна. Сэлбэ голын тохижолттой хэсгийг цэвэрлэх ажлыг дээрх хоёр байгууллагын аль нь хариуцах талаар нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуунаас тодруулахад "Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар дүүргийнхээ нутаг дэвсгэрийг хоггүй байлгах ёстой. Дүүргийн хилийн бүсэд багтаж л байгаа бол алга дарам газар ч үлдээхгүй. Геодези, усны барилга байгууламжийн газар бол үерийн хамгаалалтын далан сувгийн лаг, шаврыг цэвэрлэнэ” гэсэн юм. Харин Сүхбаатар дүүргийнхэн лаг, шаврыг цэвэрлэх хөрөнгө гаргах боломж байхгүй гэдгээ хэлэв. Ийнхүү иргэдийн амралт чөлөөт цагаараа салхилах дургай Сэлбэ голын хэсэгхэн газрыг цэвэрлэх эзэн олдсонгүй. Эдгээр байгууллагын үл ойлголцол, хөрөнгө мөнгөний асуудлаас болж хэзээ цэвэрлэх нь ч тодорхойгүй байна.

 

Түүнчлэн нийслэлчүүд бид Туул голоос ундны усны хэрэглээгээ хангадаг. Тиймэзс Туул гол болон бусад цутгал голуудын бохирдлыг тогтоосон байх ёстой. Хойгуураа гэр хорооллоор дайран хотын төвөөр урсаж Туул голд цутгадаг Сэлбэ гол хэрхэн бохирдож ширгэх гэж буй нь нийслэлчүүдийн нүдэн дээр ил. Тэван жилийн өмнө л Сэлбэ голын урсацыг сайжруулах, орчныг тохижуулах төслийн хүрээнд Ус сувгийн удирдах газар болон холбогдох байгууллагууд Сэлбэ голын бохирдлыг шинжилж үзэж байжээ. Тухайн үед Сэлбэ голд мал амьтны гаралтай аммонийн азот, гэдэсний халдварт өвчний нян зэрэг их хэмжээгээр илэрсэн байна. Үүнээс хойш нэг ч удаа шинжилж үзээгүй аж. Учир нь тус голд усны бохирдлыг хэмжих хяналтын цэг байдаггүй гэнэ. Харин знэ сард нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас шинжилгээ авах бөгөөд хариу нь 20 гаруй хоногийн дараа гарна пэдгийг тус газрын Байгаль орчин, Геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Өлзий хэллээ.

 

Хагас дутуу тохижуулсан 350‘метр хэсгийг эс тооцвол сүүлийн хэдэн жил шийдвэр гаргах төвшнийхөнд Сэлбэ голын усыг нэмэгдүүлэх, бохирдлыг арилгахад анхаарсан зүйл алга. Холбогдох байгууллагынхиы авч хэрэгжүүлсэн, шийдвэрлэсэн чухал нэг асуудал нь Салбэ гшыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан явдал юм. Орон нутгийн тусгай хамгаалалтад авах журамд мод огтлох, элдэв янзын химийн бодис агуулсан угаалгын нунтаг хэрэглэж голын усыг шууд бохирдуулах, хамгаалалтын бүсэд ногоо тарихад хөрсөнд сөргөөр нөлөөлөх хортой бордоо ашиглах, голын ойр орчимд барилга, орон сууцыг дүрэм журмын дагуу барих зэрэг хүний үйл ажиллагаанаас хамааралтай олон хүчин зүйлийг хориглосон байдаг. Гэсэн ч сэргэхээ хүлээж буй Сэлбэ голын нөхцөл байдал дээрдсэнгүй. Хүний буруу үйл ажиллагаанаас болж бохирдсоор л байна. Иргэд голын ойр орчим хогоо ил задгай хаях, автомашин, хувцас, хивс зэргээ угаадаг нь Сэлбэ гол гэлтгүй Туул голыг бохирдуулж, лаг шаваргаа дарагдахад хүргэсээр байна. Тиймээс хүн бүр дор бүрнээ ухамсарлаж, хогийг нь цэвэрлэхгүй юм аа гэхэд хог тарихгүй, бохирдуулахгүй байх хэрэггэй. Хүний ухамсарт үйл ажиллагаа л Сэлбэ голыг сэргэхэд ихээхэн нөлөөлөх юм.

 

Түүнчлэн нийслэлийн холбогдох албаныхан Сэлбэ голын тохижилттой хэсгээс хойш буюу Их тойруугийн гүүрээс хойшхи нэг километр орчмыг тохижуулж, урсацыг сайжруулахаар зураг төсөл гаргаж байгаа аж: Төлөвлөх амархан ч бүтээх нь хэцүү. Өмнөх шигээ хагас дутуу, үр дүнгүй зүйл битгий хийгээсэй. Хот буруу төлөвлөлт, хүний буруутай уйл ажиллагаанаас болж цагтаа халгиж, цалгиж байсан Сэлбэ голын амь тасрахад хүрлээ. Арваад жилийн өмнө хот дундуур эргээ даган долгиотон урсаж байсан Сэлбэ гол өнөедөр лаг шавартаа дарагдсан шалбааг хөдийхөн болж. Ийм байдал удаан үргэлжилбэл биднийг "Сэлбэ гэж хот дундуур урсдаг гол байсан юм шүү” гэж хойч үедээ гунигтай ярих ирээдүй л хүлээж байна. Дэлхийн хотуудыг ногоон хөгжлөөр нь тодорхойлдог болохоор төрийн түшээд, шийдвэр гаргах төвшнийхөн нийслэл хотоо ногоон болгож хөгжүүлэхийн төлөө хамаг л бүхнээ зориулж байгаа мэтээр ярьцгаадаг. Гэвч бодит байдал дээр ганц Сэлбэ голын хогийг ч авч чадахгүй байна. Хэн ч цэвэрлэх нь тодорхойгүй байна. Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй ажиллагааны тод жишээ нь энэ. Тэднийг бие бие рүүгээ ажлаа түлхэж суух хооронд Сэлбэ голын тэнхэл нь барагдлаа. ййм байдлыг хэчнээн хоног үргэлжлүүлэх гэсэн юм бэ холбогдох албаныхаан. Үнэхээр төсөв хөрөнгө нь хүрдэггүй юм бол иргэд олон нийттэйгээ хамтарч цэвэрлэж болно шүү дээ. Сэтгэл л дутаад байна уу даа. 



Б.ЦЭНД-АЮУШ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/



СЭЛБЭ ГОЛЫН ЛАГ, ШАВРЫГ ЦЭВЭРЛЭХ ЭЗЭН АЛГА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

Өнөөдөр, 10:45
Өчигдөр, 19:54
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут
Intellinews: Нүүрсний экспорт Монголын эдийн засгийг өөд татав

   "Intellinews”-т нийтлэгдсэн "Record coal exports ...

2024 оны 04 сарын 03, 10 цаг 31 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс тавигдлаа

      "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр ...

2024 оны 04 сарын 03, 09 цаг 04 минут
Хаврын уринд өнгө нэмсэн экспо

"Орчин үеийн хөдөө аж ахуйн машин механизмыг хөгжүүлэн, тариалан мал аж ...

2024 оны 04 сарын 02, 18 цаг 09 минут
ОХУ: Бусад орноос нефтийн төлбөрөө авч чадахгүй байна

 Хятад, Турк, Арабын нэгдсэн Эмират улсууд Оросоос түүхий нефть, ...

2024 оны 04 сарын 01, 13 цаг 06 минут
2024 оны 03 сарын 29, 20 цаг 08 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 11 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 06 минут
2024 оны 03 сарын 29, 14 цаг 01 минут
Чанарын баталгаатай Өвөр Монгол-3

2023 онд Өвөр Монгол орны үр тариа, мах, сүүний гарц бүгд дээд ...

2024 оны 03 сарын 29, 13 цаг 08 минут
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2023 онд 40 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын ...

2024 оны 03 сарын 29, 11 цаг 51 минут
“Оюутолгой“-н ажилчид цалинг нь хасаж байгааг эсэргүүцлээ

 "Оюутолгой” ХХК-ийн ажилчид цалинтай холбоотой асуудлаар мэдээлэл ...

2024 оны 03 сарын 28, 20 цаг 23 минут
Нээлттэй Өвөр Монгол- 4

2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая ...

2024 оны 03 сарын 28, 19 цаг 14 минут
Ногоон Өвөр Монгол- 5

2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 ...

2024 оны 03 сарын 28, 16 цаг 11 минут
Үзэсгэлэнт Өвөр Монгол- 6

Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол ...

2024 оны 03 сарын 28, 13 цаг 47 минут
Goldman Sachs: Зэсийн ханш энэ онд 10 мянган доллар, 2025 онд 12 мянган доллар болно

 Зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа нь зах зээлийн өөдрөг үзлийг бий ...

2024 оны 03 сарын 28, 11 цаг 25 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ордын нөөцийг 8.1 тэрбум тонноор баталлаа

 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг ...

2024 оны 03 сарын 27, 19 цаг 44 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани