Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЗҮҮН АЗИИН ОРНУУД ДАХЬ 1997-2000 ОНЫ ХЯМРАЛ

Улс орноо зөв бодлогоор удирдан залж хөгжилд хүргэсэн Сингапурын Ерөнхий сайд асан Ли Гуан Яаогийн "Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал" нэртэй нотын тухай хутуус олонтаа сонссон байдаг. Гэвч ялангуяа улстөрчид, төрийн түшмэдүүд "Аан, нөгөө хар ном уу" хэмээн танимхайрдаг ч нэг бүрчлэн уншиж, нэжгээдийг ойлгосон нь хэд бол гэж эргэлзмээр санагдах үе зөндөө таардаг юм.
 
Ли Гуан Яаогийн өөрийнх нъ тодорхойлсноор ердөө 640 ам кт газар нутагтай, байгалийн ямар нэг баялаггүй, тусгаар тогтнолоо дөнгөж зарлаад, үндэсний бие даасан бодлого явуулж эхэлж байсан их гүрнүүдтэй хиллэсэн бяцхан орон хөлөө олж, Азийн бар улс, дэлхийн санхүүгийн том төв болж хөгжсөн түүхийн тайлан болсон эл номын хэсгээс уншигч олондоо хүргэж байна.
 
Эл номоос хэсэгчлэн нийтлэх зөвшөөрлийг бид Ли Гуан Яаогийн "Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал"-ыг монгол хэлнээ хөрвүүлэн монголчуудад танил болгосон орчуулагч Норовын Пүрэвдагеа эрхмээс авсан болно. Энэ удаа уг номын 21 дүгээр бүлгийг цувралаар нийтэлж байна.
 
Гэнэт 1997 онд дэгдсэн эдийн засгийн сүйтгэгч хямрал манай орнуудын хүч чадлыг сулруулж, олон улсын тавцанд гүйцэтгэж байсан үүргийг нь сулруулсан. Улс орноо сүйрлээс гаргаж, хайр хүндэтгэл хүлээж байсан Индонезийн ерөнхийлөгч Сухарто ажлаасаа зайлуулагдсан. Малайзийн ерөнхий сайд Махатхир Мохамад валютын арилжаа хийгч луйварчид, еврейчүүд түүний дотор Жорж Сорос нарын бусармагявдлаас боллоо хэмээснийхээ төлөө барууны сонин хэапэлийн ширүүн дайралтад өртсөэ. Тайландын ерөнхий сайд Чуан Ликпай-д олон улсын хэмжээнд алдсан нэр хүндээ сэргээхэд нэлээн цаг хугацаа хэрэгтэй болсон. Ингэхэд чүхам юу болсон юм бэ?
 
Сингапурын сангийн сайд Ричард Ху 1997 оны гуравдугаар сард Тайланд өөрийн мөнгөн тэмдэгт болох батын шахалтанд ороод байна, ханш тогтворжуулахад туслаач хэмээн манайхаас хүссэн тухай бидэнд мэдээлсэн. Бид тэр ажилд оролцож болохгүй хэмээн цөм санал нэгтэй байсан. Гэсэн хэдий ч Тайландын төлөөлөгчид салахгүй, өөрсдийн валютын нөөцийг хүртэл ашиглаж туслахыг хүсэж байв. Тэд бат-ыг ганц Тайландын Төв банк худалдаж авч байна гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг хүсээгүй юм билээ. Сингапурын мөнгөний бодлогын удирдах газар хүсэлтийг ёсоор болгохын хамт амжилтад хүрэхгүй гэдгийг хэлсэн.
 
Мөнгөний ханшин дээр ашиг олдог луйварчдын дайралтыг няцаасны дараа ханш тогтворжиход биднийг буруу тооцлоо хэмээн бодоцгоосон. Тэгэхэд нь бид батын ханшийг унагаж тоглож байгаа улс буцаж ирнэ гэж хэлсэн. Тэр ёсоор тавдугаар сард эргэж ирсэн. Тайландын Төв банк долдугаар сарын 2-нд мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг барих гэж 23 миллиард доллар зарцуулж, валютынхаа нөөцийг бараад, бат-ын хөвөгч ханш баримтлахаар зарласан. Тэгтэл ханш шууд 15 хувиар унасан тул хүмүүс доллар худалдаж авахаар шуурсан. Тэр үед бид энэ явдал Зүүн Азийн орнуудыг бүхэлд нь хамарсан эдийн засгийн сүйрэлд хүрэх юм гэж ойлгоогүй байсан.
 
Тайланд, Индонези, Малайзи, Филиппиний мөнгө америк доллартай амин холбоотой. Америк долларын зээлийн хүү үндэсний мөнгөн тэмдэгтээр авах зээлийн хүүгээс хамаагүй бага байсан. Долларын ханш унаж байхад эдгээр орноос гадагш гаргаж байсан бараа бүтээгдэхүуний үнэ багасаж, харин хэмжээ нь ихэсч бүх юм таатай байлаа. Харин 1995 оны дундаас долларын ханш өсөж, тайландын экспортолж байгаа бүтээгдэхүүний үнэ өсөж, хэмжээ нь багассан. Тайландын компаниуд байдал сайжрахаар эргээд төлчихнө, мөнгөний ханш ч нэг их өөрчлөгдөхгүй хэмээн тооцон америк долларын зээл ихээр авсан. Бат хөвөгч ханштай байсан бол зээлдэгчид бага хүүтэй валютын зээлээр олох ашиг, мөнгөний болзошгүй девальвацийн алданга хоёрыг харьцуулж тооцох л байсан. Гадны зээл олгогчид ч валютын ханшны огцом өөрчлөлт гарч болзошгүй хэмээн тооцож байсан бол зээлдэгчдийн төлбөрийн чадварт ийнхүү итгэн их хэмжээгээр олгохгүй л байсан байх.
 
Сингапурт ажиллаж байсан америкийн хэд хэдэн банкны ажилтнууд 1996 онд надтай уулзан Тайланд болон АСЕАН-ы гишүүн орнуудын төв банкуудад өгөх зөвлөмжийн талаар санал солилцсон. Тэд хөрөнгийн урсгал хязгаарлагдмал байхад мөнгөний ханш, зээлийн хүүг нэг хэмжээнд барих гэснээс үүсэж болох аюулаас сэрэмжлэхийг хүсэж байсан. ингээд мөнгөний арилжааны ханшаа уян хатан болгох зөвлөгөөг хүлээж аваагүйгээс эдгээр орны төлөх өр өссөн.
 
Тайландын бараа бүтээгдэхүүний импорт экспортоосоо 1995 оноос давж, төлбөрийн баланс мэдэгдэхүйц алдагдсан. Байдал энэ янзаараа үргэлжилбэл гадаад өр төлөх валютын нөөц дутах аюул нүүрлэсэн. Ингээд гадаадын валютийн диллерүүд Тайландын Төв банк батын америк доллартай харьцах ханшаа барих гэж зүтгэн улмаар хүнд байдалд орно хэмээн тооцон бат-аа зарж эхэлсэн. Бат-ын ханшны уналтаар луйварчид хожиж эхлэхээр хөрөнгө оруулалтын фондын нөлөө бүхий газрууд ч тэднийг даган Малайзи, Индонези, Филиппин, Тайландын мөнгөн тэмдэгтийг зарж эхэлсэн. Харин дээрх орнуудын төв банкууд америк доллартай харьцах мөнгөн тэмдэгтийн ханшийг чөлөөлтөл ханш унасан.
 
Сингапур доллар америк доллараас тэгж их хамаардаггүй, харыщаг орнуудын валютын сагсан дахь харьцаанаас хамаардаг байсан юм. Манай мөнгөний ам. доллартай харьцах ханш 1990-ээд оны дунд үе хүртэл тогтмол өссөн. Сингапур дахь зээлийн хүү америк долларынхаас хамаагүй бага байсан. Тийм болохоор Сингапурын компаниудад америк доллараар зээл авах ашиггүй, тийм ч учраас америк долларын өр гээд байх юмгүй байсан. Тайландын ерөнхий сайд, Тайландын армид генерал цолтой алба хашиж байх үеэс нь танилцаж нөхөрлөсөн миний эртний анд Чавалит Ионгчайют манай ерөнхий сайд Го Чок Тонгд хандан 1 миллиард ам. доллар зээлдэх хүсэлт тавьсан байдаг. Го Чок Тонг засгийн газрын гишүүдтэйгээ хэлэлцээд Тайланд эхлээд ОУВС-аас зээл тусламж хүссэний дараа олгож болох юм хэмээн шийдвэрлэсэн. Тэр ч ёсоор болсон.
 
Хямрал газар аваад ирэхээр Малайзын Ерөнхий сайд Махатхир Жорж Соросыг хямрал үүсгэж байгаа луйварчин хэмээн яллаж буруутгасан. Үүний дараа "Бэнк Негара Мэлэйшиа" гадаад валютаар Малайзын мөнгөн тэмдэгт ринггитийг солих хэмжээг хязгаарлах хэмжээтэй болгосон зэрэг өөрчлөлтийг тусгасан мөнгөний бодлогын журам гаргасан. Үнэт цаасны үнийн уналтыг хязгаарлах үүднээс Куала-Лампурын үнзт цаасны биржээс хувьцаагаа борлуулж эхлэхээс нэг хоногийн өмнө холбогдох бичиг баримтаа хянуулж байх журам гарган мөрдөж эхэлсэн. Мөн тэрчлэн зуун том компанийн акци борлуулахыг хорьсон. Үүний дараа хөрөнгө оруулалтын фондынхон Малайзи болон АСЕАН-ы орнуудын мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг зарж эхэлсэн.
Доктор Махатхир 1997 оны есдүгээр сард Хонконгд ОУВС, Дэлхийн банк хийгээд олон улсын бусад банкны төлөөлөгчидтэй уулзах үеэрээ "Мөнгөн тэмдэгтээр арилжаа хийнэ гэдэг хэрэггүй, үр ашиггүй, ёс суртахуунгүй зүйл. Энэ ажиллагааг таслан зогсоож, хууль бус үйлдэл хэмээн тогтвол зохилтой" хэмээн мэдэгдсэн.
 
Үүний дараа АСЕАН-ы орнуудын мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг зах зээлд их хэмжээгээр гаргаж борлуулсан. Тайланд, Индонези хоёр ОУВС-тай авах тусламжийнхаа нөхцөлийг тохирч гэрээ хэлэлцээр хийсэн хэдий ч түүнийг дагаж мөрдөөгүй. Тухайлбал Тайланд 1997 оны наймдугаар сард байгуулсан гэрээнд заасны дагуу эргэлтэнд байгаа мөнгөний хэмжээг багасгах, зээлийн хүуг өсгөх, төлбөрийн чадваргүй санхүүгийн 58 компанийн үйл ажиллагааг зогсоохоос эхлээд банкны тогтолцоог журамлах зэрэг хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Олон намын төлөөлөлтэй Чавалитийн Засгийн газар тэр мэт эмзэг алхам хийж чадахгүйд хүрсэн хэрэг. Тайландын улс төрийн намуудын удирдагчид сонгуулийн зардлаа босгохын тулд банкныхан хийгээд ажил хэрэгч хүмүүстэй нягт холбоотой байсан болоод тэр. Парламент ингээд арваннэгдүгээр сард Засгийн газарт үл итгэх шийдвэр гаргаснаар Чавалит огцорсон.
 
Үргэлжлэл бий
ЗҮҮН АЗИИН ОРНУУД ДАХЬ 1997-2000 ОНЫ ХЯМРАЛ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани