Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголбанк мөнгөний бодлогоо зөөллөлөө

Монголбанк мөнгөний бодлогоо зөөллөлөө

 

Монголбанкны бодлогын хүү Монгол Улсын эдийн засгийн орчныг удирдах санхүүгийн чадавхийг агшаах, тэлэх хоёр гол зорилтын хөдөлгүүр болдог нь тодорхой. Тэгвэл өчигдөр Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг 12 хувь болгон буурууллаа. Үүнийгээ тэд дээр хэлсэнчлэн "Бодлогын хүү өөрөө буурна гэдэг зах зээлд маш тодорхой мессежийг өгч байгаа. Эрсдэлгүй дотоодын хүү гэж байдаг. Засгийн газрын үнэт цаасны хүү тодорхой хэмжээгээр буурна. Үүнийг дагаад хадгаламжийн хүү буурна, хадгаламжийн хүү буурахаар зээлийн хүү дагаад буурах боломж байна гэсэн үг” хэмээн тайлбарласан. Нэг ёсны зах зээлд гарах эерэг өөрчлөлтийн төсөөллөөс тэд өнгөрсөн оны наймдугаар сард мөнгөний бодлогын хүүг 15 хувьд хүргэсэн шийдвэрээ эргэн харах боломжтой хэмээн үзэж, шат дараалалтай бууруулж байгаа нь энэ юм.

 

2016.8 cap: Тэгвэл энэ үед Монгол Ардын нам төрийн эрх барьсан даруйдаа юуны учир бодлогъш хүүг 4.5 хувиар өсгөж, 15 хувьд хүргэсэн шалтгааныг тайлбарлая. Эдийн засгийн уналт, өсөлтийн хооронд өрнөсөн 10 сарын хугацаанд ямар үр дүн гарав гэдгийг тайлбарлах үүднээс шүү дээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам Олон улсын валютын сангийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах яриа хэлэлцээг дөнгөж эхлүүлээд байсан юм. Иймд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нийгмийн халамжуудыг тодорхой хүрээнд танах, төрийн өндөр албан тушаалтны цалинг 30-60 хувиар бууруулах шийдюр гаргаж байсан. Ингэхдээ төрийн албан хаагчдын цалинг хоёр жилийн хугацаанд буюу 2018 оны сүүлчээр хүртэл нэмэх боломжгүй гэдгийг ил тод зарласан. Үүн дээр, Монголбанкны зүгээс мөнгөний бодлогоо огцом байдлаар буюу 4.5 хувиар өсгөж, 15 хувь болгох хүнд шийдвэр гаргасан. Эдийн засгийн хямрал дээр мөнгөний бодлогыг ийн огцом нэмнэ гэдэг нь зах зээлд урсаж буй сул мөнгөний эргэлтийг хумиж, бизнесийн санхүүжилтийг өндөр өртөгтэй болгож хувиргасан юм. Тиймээс ч бизнес эрхлэгчдийн зүгээс чамгүй эсэргүүцэлтэй тулгарсан.

 

Харин Монголбанкны зүгээс үүнийгээ "Мтенд бай" хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын гол үндэс гэдгийг тайлбарлан, тодорхой цаг хугацаанд мөнгөний хатуу бодлого барих шаардлага үүссэн гэж байв. Нэг ёсны эдийн засагт ногоон гэрэл асаахын тулд богино хугацаанд улаан гэрэл асаах товчлуур дарсан гэсэн үг.

 

2016.12 cap: Улаан товчлуур дарах хугацааг тэд дөрвөн сараар хэмжсэн бөгөөд мөн оны арванхоёрдугаар сард мөнгөний бодлогын хүүг нэгж хувиар бууруулсан байгаа. Өөрөөр хэлбэл, 14 хувь болгосон гэсэн үг. Ингэхдээ "Өнгөрсөн наймдугаар сард мөнгөний бодлогын хүүг нэмэх шийдвэрийн үр дүнд валютын ханшийн тотгворгүй байдал гүнзгийрэхээс сэргийлж, гадаад валютын нөөцийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад эерэг өөрчлөлт гарсан” гэдэг тайлбарыг хийсэн. Энэ шийдвэрийн бас нэгэн гол хүчин зүйл нь 2017 оны Улсын төсвийн тухай хуульд төсвийн сахилга батыг сайжруулж, дунд болон урт хугацааны өрийн тогтвортой байдлыг хангахад дэвшил гарах найдвар харагдсан гэж байв. Өөрөөр хэлбэл, уг төсөөлөлд тулгуурлан үндэслэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бодит секгорын идэвхжилд дэмжлэг үзүүлэх боломжтой гэж үзсэн юм.

 

2017-3 cap: Энэ үед Олон улсын валютын сангийн эерэг хандлагаас үүдэн Төв банкийг мөнгөний бодлогын хүүгээ бууруулна гэдэг хүлээлт бизнес эрхлэгчдийн дунд үүссэн байсан. Харин тухайн үед Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж "Улсын хэмжээнд инфляци цаашид алгуур өсөх төлөвтэй байгаа ч зорилтот төвшнөөс давж гарахгүй байна. Мөн Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын бондоор сольж, шинээр "Хуралдай” бонд гаргасан. БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгасан үр дүнд богино хугацааны гадаад төлбөрийн дарамт буурсан. Хэдийгээр ингэж эдийн засаг, санхүүгийн зах зээлд эерэг өөрчлөлт гарсан ч төсвийн болон гадаад секторын тодорхой бус байдал хэвээр байгаа тул мөнгөний бодлогын хүүг хэвээр үлдээхээр шийдлээ” хэмээн тайлбарласан юм. Товчхондоо, энэ сараас хойш буюу өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд мөнгөний бодлогын хүү 14 хувь байсан гэсэн үг.

 

2017.6 cap: Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагийн өчигдрийн мэдээллээс "Эдийн засаг тогтворжиж, тодорхой бус байдал буурахаар бодлогын хүүг буцаагаад бууруулна гэдэг амлалт өгсөн. Тухайд үед төсвийн талаас дарамт өндөртэй байгаа, тодорхой бус зүйлүүд их байна” гэж хэлснийг онцлоё. Тэгвэл найман сарын хугацаанд огцом бууруулахгүй ерөнхийд нь нэг төвшинд барьж байсан мөнгөний бодлогын хүү өчигдөр юуны учир буух болсныг тайлбарлая. Энэ нь Төв банкны Мөнгөний бодлогын  газрын захирлын тайлбарласнаар тун тодорхой гурван шалтгаантай гэнэ. Нэгд, төсвийн бодлого мөнгөний бодлогоо зөөллөх боломж олгосон. Хоёрт, гадаад эдийн засагт эерэг өөрчлөлт гарсан. Зэсийн үнэ 300-500 ам.доллараар өссөн. Хятадын эдийн засгийн өсөлт сэргэсэн. Оросын эдийн засаг өсөлттэй гарсан. Евро бүсийн эдийн засгийн өсөлт тогтворжсон гэх мэт олон хүчин зүйлээр гадаад эдийн засгийн нөхцөл байдлыг тайлбарласан. Гуравдугаарт, хамгийн чухал нь буюу дотоодын зах зээлд эерэг хүлээлт үүсэж, үндэсний болон гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн.

 

Мэдээж, үүнд Олон улсын улсын валютын сангаас манай улсад хэрэгжүүлэх "Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-ийн хүрээнд орж ирэх 5.5 орчим тэрбум ам.долларын санхүүгийн бодит дэмжлэгийн үр өгөөжийг нэмэх гэсэн зорилго ч давхар бодогдсон нь тодорхой. Ямартай ч, бизнес эрхлэгчдэд хүнийрхэж, ард иргэдэд хатуурхаж байсан Төв банкны мөнгөний бодлогын хүү энэ удаад огцом буюу хоёр хувиар буулаа. Иймд зуны урин дулаан улиралтай зэрэгцэн бүтээн байгуулалтьш ажилд ханцуй шамлаж буй бизнес эрхлэгчдийн авах зээлийн хүү ч тодорхой хувиар буурах нь гарцаагүй. Тэр хэрээр ажлын байр нэмэгдэж, эдийн засагт гарсан эерэг дохио улам бүр лавшрах нь тодорхой гэж найдая. Удаан хүлээсний эцэст, сайн үр дүн ирнэ гэдгээр бодвол шүү дээ.


Г.ОТГОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Монголбанк мөнгөний бодлогоо зөөллөлөө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани