Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Могойн голын уурхайг дээрэмдсэн түүх

 
 
 
-"Эрдэнэт-Овоот”-ын төмөр зам барих зөвшөөрөл ч бас "но”-той юу?-
 
 
 
Хөвсгөл аймгийн баруун хязгаарт орших Цэцэрлэг сумын Төрийн өмчит "Могойн гол”-ын уурхай Хөвсгөл, Завхан аймгийн ард түмнийг 1970-аад оноос  илч дулаанаар хангасаар ирсэн коксжсон нүүрсний арвин их ордтой газар билээ. Үе үеийн улстөрчид, уул уурхайнхны овоо хараанд байнга л өртөж байдаг тус стратегийн орд газруудад давхардуулан лиценз олгох, жижиглэн хуваах зэрэг луйврын жишгээр  энэхүү  нүүрсний орд газраас хууль бусаар хулгайлан авсан нь өдгөөгийн Овоотын ордыг эзэмшиж буй гэж мэдэгдээд байгаа "Аспайр майнинг”. Хууль бусаар авсан орд газрын нүүрсийг зөөх нэрийдлээр төмөр зам тавихаар санаархаж байгаа бөгөөд  энэ нь хоймор нутаг цөлжих аюул дагуулж байгааг өмнөх нийтлэлдээ баримтаар дэлгэсэн билээ. Энэ удаа "Эрдэнэт-Овоот”-ын төмөр зам барих зөвшөөрлийг мөн л хууль бусаар авсныг баримт түшиглэн сөхөж байна.Төрийн өмчит Могойн голын уурхайн талбайгаас үе үеийн ЗГ, АМГ-ын  дэмжлэгтэйгээр дээрэмдсэн "Аспайр майнинг” компани уул уурхайн ашиглалт, нүүрс олборлолтын хууль бус тусгай зөвшөөрлөөрөө төмөр зам барих төлөвлөгөөгөө зүтгүүлсээр 2016 оны төгсгөлд "Орхон аймгийн Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын уурхай хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чиг”-ийг ЗГ-аар батлуулж улмаар 2017 оны зургадугаар сард төмөр зам барих ажлыг эхлүүлсэнээ зарласан билээ.Ингээд хууль бусаар төмөр зам барих зөвшөөрөл хэрхэн авсаныг дурьдая.
 
 2010 оны зургадугаар сарын 24-нд УИХ-ын 32-р тогтоолоор баталсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг батлажээ. Гэтэл энэ бодлогын баримт бичигт Эрдэнэт-Мөрөн-Овоотын чиглэлийн төмөр зам багтаагүй байна. Гэтэл бодлогод ороогүй төмөр замын чиглэл концессын жагсаалтад ороод иржээ. 2012 оны долдугаар сарын 4-нд Эрдэнэт-Мөрөн-Овоотын чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих төслийг Концессын зүйлийн жагсаалтад анх Засгийн тогтоолоор оруулсан байна. Уг тогтоол нь долдугаар сарын 4-ны өдрийн Улсын Их Хурлын сонгууль болсноос ажлын гурав хоногийн дараа буюу  улсын баяраас ажлын гурав хоногийн өмнө, эрх баригч МАН ялагдаж, АН ялсан "Цаг хугацааны хайч”-нд гарсан нь  ч хардлага төрүүлж байгаа юм.
 
 
 
"АСПАЙР МАЙНИНГ” ХӨВСГӨЛД ЭЗЭМШИЖ БАЙГАА ЛИЦЕНЗҮҮД
 
"Аспайр Майнинг” ХХК 2012 оны наймдугаар сарын 10-нд  Могойн голын талбайтай давхцуулж авсан хайгуулын лицензээ ашиглалтын 017098 тоот лиценз болгожээ. Мөн 2012 ондоо багтан Хөвсгөл дэх лицензийнхээ тоог ч нэмэгдүүлжээ. Үүнд:
 
-Цэцэрлэг, Цагаан-Уул сумын Хуримт-1 талбайд ХV 014550, ХV 014637 тоот  хоёр лиценз,
 
-Бүрэнтогтох, Төмөрбулаг сумын Харгуйт гэх газарт ХV 014499 лицензээр тус бүр хоёр,
 
-Бүрэнтогтох сумын Нурамт гэх талбайд ХV 014973 тоот лиценз,
 
-Цахиурт гэх талбайд ХV 014636 тоот хайгуулын лиценз эзэмшигч болсон байна.
 
 
 
ТЕНДЕР ЗАРЛАХ ГЭДЭГ ҮГ ШУУД ГЭРЭЭ БАЙГУУЛАХ БОЛЖ ӨӨРЧЛӨГДСӨНИЙ ЦААНА
 
 2015 оны гуравдугаар сарын 23-ны  Засгийн газрын 111 дүгээр тогтоолоор Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын төслийн концессын жагсаалтын "Уралдаант шалгаруулалт явуулах” гэснийг "Шууд гэрээ байгуулах” болгож өөрчилжээ. Энэ талаар иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд  "Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шууд гэрээ байгуулах нөхцөл байдал үүсээгүй байхад шууд гэрээ байгуулахаар хууль зөрчин шийдвэр гаргасан” гэж үзэж байгаа юм. Уралдаант шалга­руулалтаас татгал­заж, "шууд гэрээ байгуулах”-аар болсон үндэслэлийг ч тодорхой болгож зарлах ёстой гэдгийг иргэний нийгмийн байгууллагынхан онцолж байна.Уурхайн лиценз, төмөр замын концесс, төмөр замын тусгай зөвшөөрөл авах, олгох бүх үйл явц үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчигдсөн, үндэсний аюулгүй байдал, байгаль экологид асар их хор хохиролтой байхаар шийдэгдсэн. 2017 оны зургадугаар сарын 9-нд "Аспайр майнинг” компани БНХАУ-ын компанитай төмөр замын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсанаа зарлав."Аспайр майнинг” компани Хөвсгөлийн нүүрсний ордуудыг эзэмшиж, улмаар олборлосон нүүрсээ төмөр замаар нүүрс тээвэрлэх бизнесийн ашиг сонирхлын цаана байгаль экологийн хувьд аюул гамшиг гэж хэлэхэд багадах цөлжилт Хөвсгөлд нүүрлэх магадлалтай гэдгийг анхаарахгүй өнгөрөх аргагүй. Монгол орны минь гадаргын болоод гүний усны шим ертөнц болсон Хөвсгөл нутаг уул уурхайд талхлагдаж, мөнх цэвдэг нь гэсэж байгаль экологи сүйрлийн ирмэгт ирэх нь дамжиггүй.
 
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэхгүйгээр эзэмших ашиглах, тусгай зөвшөөрөл олгосон явдал Хөвсгөлийн онгон дагшин газар нутгийг бүхлээр нь эзэмших гэсэн санаархал  нь манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцууд болон  Монгол Улсын Байгаль орчины тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, "Урт нэр”-тэй хууль зэрэг 10 гаруй хуулийг ноцтой зөрчсөөр байгаа  гэдгийг  " Хөвсгөл нутгаа хамгаалая ” ТББ-ын тэргүүн Ж.Энхбаатар баримтжуулжээ. Тэрээр хэлэхдээ "Хамгийн ноцтой нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэхгүйгээр уг ордыг эзэмших ашиглах тусгай зөвшөөрөл олгосон явдал. Улмаар 2012, 2014 онд БОЯ -наас нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагыг албан тоотоор удаа дараа хүргүүлсэн боловч ирүүлээгүй. Хамгийн сүүлд 2017 оны нэгдүгээр улиралд багтаан ирүүлэхийг шаардсан боловч  одоо болтол хийж ирээгүй байгаа нь хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон  эрх мэдэлтнүүдэд  хариуцлагыг  хүлээлгэх цаг нь болсон” гэдгийг "Эрдэнэт-Овоот”-ын чиглэлийн төмөр замыг барихыг эсэргүүцэж хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн...
 
Үргэлжлэл бий.
 
Ц.БАЯР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Могойн голын уурхайг дээрэмдсэн түүх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани