Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хоёр дахь Оюутолгой буюу Хармагтайн ордыг тойрсон олон сонирхлын улс төр

Хоёр дахь Оюутолгой буюу Хармагтайн ордыг тойрсон олон сонирхлын улс төр

 

Оюутолгойг мэдэхгүй монгол хүн үгүй. Харин Хармагтайн ордыг тэр бүр мэдэхгүй гэдэгтэй мөрийцсэн ч болох байх.

 

Хармагтайн орд гээч Оюутолгойгоос илүү гарна уу гэхээс дутахгүй ордын тухай мэдээллийг улстөрчид машид нууцалж явсаар өнөөг хүрэв.

 

Гэвч энэ тухай мэдээлэл ил болох цаг нь болсон бололтой. Учир нь хоёр дахь Оюутолгой хэмээн нэрлэгдэж буй Хармагтайн ордыг тойрсон улстөрчдийн ашиг сонирхол "дээл”-ндээ багтахаа больж байна. Хармагтайн орд нь Улаанбаатараас 420 км-т Өмнөговийн Манлай сумын нутагт байрладаг.

 

Оюутолгойгоос 120 км, Цагаан суваргын ордоос 170 км  зайтай оршдог. Өөрөөр хэлбэл, Хармагтай нь Оюутолгой, Цагаан суварга зэрэг томоохон ордуудыг багтаадаг алт, зэсийн бүсэд байдаг юм. Хармагтайн орд ЖОРК-ийн тайлангаар 1.533 сая паунд зэс, 2 сая унцаас багагүй алт бүхий 203 сая тн хүдрийн нөөцтэй. Харин хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тн тутамд 0.59 гр алт бүхий 56 сая тн хүдэр байгаа юм. Одоогийн байдлаар компанийн хайгуул хийсэн талбай нь нийт лицензийн талбайн бага хувийг эзэлдэг гэж байгаа.

 

ALS Group мэдээлэхдээ Рио Тинтогийн эзэмшилд байдаг Оюутолгойгоос дутахгүй орд Монголд нээгдлээ. Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Занаду Майнз” компани Хармагтайд порфирийн төрлийн ордыг нээснээ зарласан юм. Энэ ордын баялгийг дэлхийд гайхагддаг Индонезийн Грасбергийн уурхайтай зүйрлэж болох юм гэжээ. Мөн Монголын эрх баригчид энэ ордын талаарх мэдээллийг нууцалж байгаа нь хачирхалтай гэсэн байна.

 

Хамгийн гол нь Хармагтайн ордыг үлэмж бага өртгөөр олборлох боломжтой ажээ. Нэг метрийн өрөмдлөгийн өртөг 600 ам.доллар байхад "Занаду майнз” 100 ам.доллараар өрөмдлөгөө хийдэг.

Stockhouse.com-д "Занаду Майнз”-ийн захирал Эндрю Стюарт "...Хармагтайн порфирийн төрлийн алт, зэсийн орд бол Монголд төдийгүй дэлхийд дээгүүрт орох алтны нөөц юм. Энэ төсөл нь эдийн засгийн хувьд өндөр ашигтай, нэн ховор алт, зэсийн ордод тооцогдож байна” гэж ярилаа хэмээн мэдээлжээ.

 

"Занаду Майнз” нь Хармагтайн ордод хайгуул хийх 30 жилийн хугацаатай лиценз авчээ. Гэхдээ энэ ордоо Австралийн хөрөнгө оруулалттай "Монгол металс” компанид худалдсан гэх мэдээлэл бий. Энэ компани нь Xanadu-ийн охин компани. Австралийн Хөрөнгийн биржийн мэдээллээр Xanadu mines компанийн 90 хувийг THR буюу Оюутолгойн хувь эзэмшигч  Turquoise Hill Resources эзэмшдэг болж таарч байгаа юм. Товчхон хэлэхэд энэ олон компанийн цаана Рио Тинто байна гэсэн үг.

Гэвч Рио Тинтогийн хувьд худалдаж авсан байлаа ч өөрийн нэрээр үйл ажиллагааг үргэлжлүүлэхгүй. Учир нь Оюутолгойн ордын Тогтвортой байдлын гэрээ нь монголчуудын дургүйцлийг хүргэсэн. Одоо Хармагтайн ордод ашиглалтын лиценз, улмаар Тогтвортой байдлын гэрээ байгуулах шаардлага тулаад байгаа тухай ажиглагчид хэлж байна.

 

Ерөөс энэхүү Ашиглалтын лиценз болон Тогтвортой байдлын гэрээ л өнөөдөр Монголын эрх баригчдын дунд өрнөж буй үйл явдлын зангилаа байж мэдэхээр байна.

Монгол Улсын Засгийн газар түүхэндээ дөрвөн удаа томоохон Тогтвортой байдлын гэрээ байгуулж үзсэн. Бороо гоулд, Цайрт минерал, Нарийн сухайт, Оюутолгойн Тогтвортой байдлын гэрээг байгуулж байв.Эхний гурвыг Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа үзэглэсэн. Оюутолгойн гэрээг 2009 онд Ерөнхий сайд С.Баяр байгуулсан.

Харин тав дахь буюу энэхүү Хармагтайн ордын Тогтвортой байдлын гэрээг одоогийн Засгийн газар  байгуулах тун сонирхолтой байгаа гэнэ. Бүр ирэх аравдугаар сарын эхээр энэ гэрээг үзэглэхээр төлөвлөөд байжээ.

 

Гэрээний урьдчилсан нөхцөлийг харвал Оюутолгойн гэрээний жишгээр Монголын Засгийн газар ордын 34 хувийг эзэмшинэ. Харин "Занаду Майнз” 51 хувийг эзэмшихээр тусгажээ. Эндээс 15 хувь нь хаашаа ч юм алга болчихоод байгаа. Энэ хаачсаныг Засгийн газар л мэднэ гэсэн үг.

 

Ер нь энэ Засгийн газар уул уурхайн ихээхэн ашиг сонирхолтой гэх тодотголтой. Хэд хэдэн үйл ажиллагаа яригддаг. Мөн зарим сайд нэр холбогдсон явдал ч бий.

Тиймээс тэд ямар ч үнээр хамаагүй энэ хэвээр байж Хармагтайн Тогтвортой байдлын гэрээг байгуулна гэж тохирсон гэх мэдээлэл байгаа юм. Энд тэндхийн нуур, далайн эрэг бараадан хийсэн уулзалтуудаараа МАН-ын дараагийн удирдлагад өөрийн хүнийг зүтгүүлнэ. Хүч тэнцэх, эсвэл байдал эвгүйтвэл УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийг МАН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр үлдээж галыг намдаах төлөвлөгөө боловсруулсан гэж байна.

 

Үнэнийг хэлэхэд энэ мэтээр МАН-ын улс төрийн нөхцөл байдал амаргүй байна. Тэд эвлэнэ гэдэг юу л бол гэж харагдаж байгаа юм. Уг нь бол эдийн засгийн ийм хүнд үед Засгийн газар Хармагтайн орд мэтийн шинэ тутам "саалийн үнээ”-гээ ёслол төгөлдөр зарлаж байх учиртай юм. Гэвч тэгсэнгүй. Тэгэхээр энэ мэдээлэл үнэний хувьтай гэсэн үг.

 

Юу гэвэл нөөц баялгаараа дэлхийг алмайруулсан Хармагтайн орд газар бидэнд байна. Энэ үнэн. Ийм нөөцтэй орд илрээд хэзээ мөдгүй Тогтвортой байдлын гэрээ байгуулж улс орны эдийн засагт эргэлт хийх гэж  байгаа гэж Засгийн газар өнөөг хүртэл зарлаагүй. Энэ бас л үнэн.

 

Тиймээс "...Монголын баялгийг сорж байгаа хэдхэн гэр бүл бий. Тэдэнтэй би хэзээ ч эвлэрэхгүй” гэж мэдэгддэг Ерөнхийлөгч үүнд анхаарлаа хандуулбал зохистой харагдаж буй.

 

Ингэхгүй гэвээс бүтэн найман жилийн турш Оюутолгойг шүлс гоожуулан харж суугаа монголчууд бидний өрөвдөлтэй хувь заяа давтагдах нь ээ.


Ч.МӨНХ

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Хоёр дахь Оюутолгой буюу Хармагтайн ордыг тойрсон олон сонирхлын улс төр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани