Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалийн Нөөцийн Харти

 

Байгалийн нөөцийн засаглалын хүрээлэн \Natural Resource Government Institute\-ээс гаргасан "Байгалийн нөөцийн харти"-г эрхэм уншигч та бүхэнд цувралаар хүргэж байна. Байгалийн нөөцөөр баян орнуудын алдаа, оноо туршлагад үндэслэн ижил төстэй орнуудад зориулсан зөвлөмж бүхий энэхүү тунхаглалаас салбарын бизнес эрхлэгчид, эрдэмтэн, судлаачид та хэрэгцээт мэдлэгийг олж авна гэдэгт найдаж байна.

Байгалийн Нөөцийн Харти

Цуврал 1

Удиртгал ба Байгалийн нөөцийн хартийн тухай

Нөхөн сэргээгдэхгүй байгалийн нөөцтэй орнуудад боломж, бэрхшээлийн аль аль нь бий болдог. Хэрэв зөв ашиглаж чадвал нөөц баялаг одоо болон ирээдүй үеийнхэнд хөгжил цэцэглэлт авч ирнэ; эсрэгээрээ хэт үрэлгэн хандах, тааруу удирдлага нь эдийн  засгийн тогтворгүй байдал, нийгмийн зөрчилдөөн, түүнчлэн урт хугацаанд үргэлжлэх хүрээлэн буй орчны доройтолд хүргэж болно.   

Байгалийн Нөөцийн Харти нь Засгийн газрууд, аливаа нийгмийн байгууллууд болон олон улсын нийгэмлэгүүдэд байгалийн нөөцийг хэрхэн оновчтой удирдан зохицуулах талаар баримтлах бодлогын сонголтууд, практик зөвлөгөөг санал болгож байна.   

Энэхүү зөвлөмжийн чанартай баримт бичиг нь байгалын нөөцөөр баян орнуудад тулгарах бэрхшээлүүдтэй ганцаар нүүр тулах бус, түүхэнд хуримтлагдсан  туршлага дээр үндэслэн, өнгөрсөнд гарсан алдааг давтахаас зайлсхийх боломжыг олгож байгаа юм.   

Харти бол зайлшгүй хэрэгжүүлэх хэм хэмжээ биш харин энэ салбарт амжилттай яваа улс орнуудын өөр өөр агуулга, хэрэгжүүлсэн арга хэмжээг нээн илрүүлж, байгалийн нөөц баялагийн салбарт хөгжин дэвших боломжыг танин мэдэх ач холбогдолтой баримт бичиг юм.  

Улс орнууд байгалийн нөөцөөс үр ашиг хүртэхийн тулд Засгийн газар болон иргэд нь өргөн хүрээний шийдвэр гаргах ёстой болно. Засгийн газар аливаа шийдвэр бүрт цогц шийдлүүд, тэнцвэрт байдал, мөн эдгээр бодлогын сонголтуудыг хэрэгжүүлэх аргачлалын  стратеги боловсруулах шаардлагатай. Засгийн газруудыг шийдвэр гаргахад дөхөм болох 12 ЖОР энэ Хартид багтсан. Эхний 10 ЖОР-д улс орнууд, тэдгээрийн Засгийн газрууд нөөцийг хэрхэн удирдах талаар тусгасан. Харин сүүлийн хоёр ЖОР нь олборлолтын компаниуд, салбарын олон улсын засаглалын байгууллагууд зэрэг дэлхийн хэжээний оролцогч талуудад чиглэсэн юм.   

Энэ Хартид 12 ЖОР оруулсны учир нь байгалийн нөөцийг тогтвортой хөгжил болгон хувиргахад мэдээлэл бүхий иргэд, олон улсын байгууллагуудын дэмжлэг, хяналт бүхий тохиромжтой бодлогын шийдвэрүүдийн хэлхээг Засгийн газраас бий болгож, хэрэгжүүлэх шаардлага гардагтай холбоотой юм. Хэрэв улс орон байгалийн нөөцөөс ашиг хүртэхийг зорьж байгаа бол эдгээр шийдвэрийн хэлхээний харилцан хамаарал нэгдмэл, цогц байх шаардлагатай.  

Байгалийн нөөцийн Хартийн бүтэц  Хартид тусгагдсан зарчмуудыг дараахь 3 хэсэгт хуваасан: Нөөцийн Засаглалын дотоод үндэс; Нөөцийг хөгжил дэвшил болгон хувиргахад шаардлагатай эдийн  засгийн шийдвэрүүдийн харилцан хамаарал; мөн  нөөцийн засаглалын гадаад үндэс.   Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бүрийг харилцан уялдаатай, үр ашигтай байлгахад уг  Дүрмийн эхний хоёр жорд тусгагдсан нийтлэг асуудлуудыг анхаарах хэрэгтэй.  Нэгдүгээрт,  Байгалийн нөөцийн менежмент хийхэд шаардлагтай бүхий л процесс, институци,  цогц тогтолцооны хамтаар бий болгох стратеги, чиглүүлэх бодлогын талаар ЖОР 1-ийн хүрээнд яригдана.

Хоёрдугаарт, эдгээр журам дагаж мөрдөгдөнө эсвэл боломжит институци улс оронд ашигтай ажиллана гэсэн баталгаа байхгүй.  Тиймээс олон нийтэд тайлагнах хатуу чанд тогтолцоо шаардагддаг. Ихэвчлэн байгалийн нөөцийг олборлох үед үйл ажиллагааг бүрэн нуун дарагдуулах боломжтой байдаг учраас дээрх үүргийг гүйцэтгэхэд бэрхшээлтэй байдаг. Сайтар зохион байгуулагдсан байгалийн нөөцийн менежментийн системд, Засгийн газрын хэмжээнд тайлагнах үүрэг хариуцлагыг хэрэгжүүлж чадаагүйгээс харилцан уялдаа алдагдах нь элбэг. ЖОР 2-т энэ талаар тусгасан.   
Эдгээр нийтлэг асуудлын дараа, тогтвортой хөгжил бий болгоход орлогыг зарцуулах, олборлолтын талаархи асуудлуудыг авч үзнэ. 3-10 дугаар Жорд улс орнуудын гаргаж болох үндсэн шийдвэрүүдийг тус бүрт нь тодорхойлсон. Тэдгээрийг улс орон нөөцийн орлогыг иргэдийн  тогтвортой хөгжил цэцэглэлт болгон хувиргах эсэхийг шийдвэрлэх Засгийн газраас гаргах ёстой шат дараалсан шийдвэр буюу "эдийн  засгийн шийдвэрийн хэлхээ” хэлбэрээр тусгасан. Эдгээрийг ашигт малтмалын нөөцийн хайгуул, нөөц илрүүлэх; гэрээ хийх; орлогыг удирдах; орлогоор урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалт хийх гэсэн дэс дараалалаар харууллаа. Гэсэн хэдий ч эдгээр бүх зарчмуудыг салбар бүрийн хүрээн дахь дарааллын шалгуур, тэнцвэрт байдал, болон бусад харилцан хамаарал, хоорондын хэлхээ холбоог  харгалзан үзэж, нэгэн бүхэл хэлбэрээр харах хэрэгтэй. Уншигчийг эдгээр харилцан хамаарал дунд хөтлөх, Хартийн бусад хэсгээс тусгаарласан дэд гарчигууд мөн багтсан.    
Энэхүү эдийн  засгийн шийдвэр гаргах хэлхээний эхний алхам бол хайгуул, үйлдвэрлэл эрхлэх эрхийг хуваарилах, хайгуулын зөвшөөрөл олгох асуудал юм. Энд Олборлолт явуулах нь улс орны хувьд хамгийн тохиромжтой зам мөн эсэхийг шийдвэрлэх хэрэгтэй, учир нь зарим тохиолдолд энэ нь тохиромжтой шийдвэр байж чаддаггүй. Засгийн газар олборлолт явуулах шийдвэр гаргахаасаа өмнө байгаль орчин, нийгэм эдийн  засгийн хүчин зүйлс, бүхий л шийдвэрийн хэлхээг хариуцлагтай авч үзэх шаардлагатай.  
Дараагын алхам нь улс олборлолтоос бодитоор ашиг олох асуудлыг баталгаажуулах. Энд татварын орлого болон бусад үр ашгаар дамжин улс оронд бий болох эерэг нөлөөлөл хамаарна. Түүнчлэн ойн сан, гол мөрөн, газар гэх мэт экосистем, түүний бүрэлдэхүүн зэрэг байгалийн бусад нөөц, нийгмийн байгуулалд тулгарч болох бодит сөрөг нөлөөллийг бууруулах асуудлыг анхаарах нь зүйтэй. Энэ нь "сайн хэлэлцээрт хүрэх” асуудалд хамаарах ба 4-5 дугаар ЖОР-д тусгасан.  

Нэгэнт эдийн  засгийн тогтвортой хөгжил зөвхөн ашигт малтмалын олборлолтын үр дүнд бий болохгүй учраас дан ганц олборлох салбарт анхаарлаа хандуулах нь хангалтгүй юм. Эрх баригчид байгалийн нөөцийн орлогоор хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй. Ингэснээр одоо болон ирээдүй үеийнхэн элбэг хангалуун амьдрах боломжтой болно. Цаашлаад,  Засгийн газар эдийн засагт сөрөг нөлөөтэй, хэт үрэлгэн төсвийн бодлогод хөтлөж болзошгүй орлогын савалгаат урсгалын эсрэг хамгаалалтын арга хэмжээ авах ёстой. Энэ асуудлыг "орлогыг удирдах” гэж нэрлэсэн ба 7-8 дугаар ЖОР-д энэ талаар өгүүлэх болно.  

Эцэст нь, эрх баригчдын зүгээс байгалийн нөөц шавхагдаж дуусах үед тогтворжсон байх эдийн  засгийн өсөлтийг дэмжихийн тулд олборлох салбараас олсон орлогоор хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй. Энэ хэсгийг
"тогтвортой хөгжилд хөрөнгө оруулах” гэж нэрлэсэн бөгөөд 9-10 дугаар ЖОР-д энэ талаар дурдах болно.   
Аливаа улс эдгээр алхмуудыг бүгдийг зөв хэрэгжүүлж болох боловч байгалийн нөөцийн олборлолтоос тогтвортой, оролцоо бүхий хөгжил цэцэглэлийг олон улсын хамтын ажиллагаагүйгээр биелэлээ олж чадахгүй. Сүүлийн 2 зарчмын хэсэгт  байгалийн нөөцийн засаглалын асуудалд хариуцлага хүлээх олон улсын байгууллагууд, компани, гадаадын Засгийн газрууд болон бусад талууд хэрхэн хамтран ажиллаж нөөцөөр баян орны иргэдэд туслаж болох талаар дурдсан. Хэрэв олон улсын зүгээс эдгээр хариуцлагыг хэрэгжүүлэхэд оролцохгүй бол байгалийн нөөц элбэгтэй улс орон дан ганцаар хичээл зүтгэл гаргах нь хангалтгүй юм.   
Байгалийн Нөөцийн Хартийг байгалийн нөөцөөр баялаг орнуудад  тулгарсан бэрхшээлүүдийн талаархи бодит туршлагатай, олон улсад нэр хүндтэй идэвхитнүүдээс бүрдсэн хяналтын зөвлөл эхийг боловсруулан, бие даасан мэргэжилтэн, эрдэмтдийн баг бичсэн болно. Энэхүү Харти нь аливаа байгууллага, хувь этгээдийн сонирхлыг илэрхийлээгүй.  Тус баримт бичиг нь улс орнууд тулгарах бэрхшээлүүдийг даван туулах чадвартай тохиолдолд байгалийн нөөц нь нийгэм, эдийн  засгийн давуу тал бий болгоход хүчирхэг хэрэгсэл болно гэсэн итгэл үнэмшлийн үндсэн дээр бүтээгдсэн. Мөн Харти нь хэрэгцээтэй, тодорхой илэрхийлсэн  зөвлөмжүүдийг санал болгох зорилготой юм.

Орчуулгын баг : Монгол Улсын сайдын ажлын алба, Мегатөсөл хөгжлийн хүрээлэн

"Байгалийн нөөцийн харти"-тай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг : Batsaikhanpm2020@gmail.com болон 99600071 утаснаас авна уу.

 

Э.БАТСАЙХАН

 

 

 
Байгалийн Нөөцийн Харти
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани