Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Рио Тинто”-д илгээсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Рио Тинто”-д илгээсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна Ерөнхий сайд захидалдаа юу дурдав?

Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Рио Тинто” группын Гүйцэтгэх захиралд захидал явуулснаа мэдэгдэж, "Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилт хойшилсон нь Монголын Засгийн газраас хамаараагүй гэдгийг олон нийтэд зарлалаа.

Уг захидлын араас "Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд дахин захидал илгээж, далд уурхайн санхүүжилтийг цаг алдалгүй шийдье, хүрэлцэн ирнэ үү хэмээн учирлажээ.

Ерөнхий сайдын захидлыг MMJ орчуулан хүргэж байна.

 ЭРХЭМ ХҮНДЭТ УОЛШ ТАНАА

 "Оюутолгой” хамтарсан төслөө дараагийн шатанд гаргахын тулд Монголын Засгийн газар өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд шинэ баг, шинэ хандлагаар чармайн ажиллаж буйг Ерөнхий сайдын хувьд тэмдэглэе. Бидний хамтын хүчин зүтгэлийн дүнд тодорхой ахиц дэвшил гарч буй хэдий ч, "Оюутолгой” төслийн  амжилттай хэрэгжилтэд дараагийн шатны ололт шаардлагатай хэвээр байна.

Танай компани болон Монгол улсын хоорондын харилцааг улам бэхжүүлэх чухал үе шатанд бид хүрээд буй тул Танд ийнхүү шууд хандаж байна.

Өнгөрсөн 2013 онд Оюутолгойн үйлдвэрлэлийг эхлүүлсэн нь гайхалтай ололт, чухал үйл явдал болсон хэдий ч далд уурхайн бүтээн байгуулалтыг аль болох түргэн хугацаанд үргэлжлүүлэх нь манай Засгийн газар, Монголын ард түмний хувьд нэн чухал юм. Иймд бид хамгийн чухал төслийнхөө дараагийн шатанд хэрэгцээтэй санхүүжилтийг бүрэн дүүрэн дэмжих болно.

Хоёр талын үр дүнтэй хэлэлцээрийн явцад "Рио Тинто”, "Эрдэнэс Оюутолгой” компанийн хооронд харилцан шийдвэрлэх ёстой тун цөөн асуудал үлдээд байгаа билээ. Энэ оны 2 дугаар сарын 19-нд "Рио Тинто”-д "Эрдэнэс Оюутолгой” компаниас илгээсэн захидалд дурдсанчлан, эдгээр асуудлыг олон улсын бизнесийн зохистой хэв журмын дагуу түвэггүй шийдвэрлэж болно гэдэгт итгэж байна.

Бид "Рио Тинто” компанийн талаар олон нийтийн дундах эерэг байр суурийг хадгалахыг чухалчилсаар ирсэн боловч Зээлдүүлэгчдээс зээлийн баталгааны хугацааг энэ оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хойшлуулахыг  шаргуу хүссэн хэвлэлийн мэдээний саналыг эрхэм Jean Sebastian Jacques-ээс хүлээж авсан. Төслийн санхүүжилтийн хугацааг ийн уртасгаж байгаа итгэлтэй бус хандлагад харамсаж байна.

Далд уурхайн ТЭЗҮ-ийг 2014 оны 2 дугаар улиралд боловсруулж дуусгах хэдий ч 3 дугаар сарын 31-нд зээлдүүлэгчдийн баталгааны хугацаа дуусахаас өмнө төслийн санхүүжилтийг эцэслэн шийдвэрлэх бүрэн эрхтэйгээр бид Улаанбаатар эсвэл Лондонд уулзалт хийж, далд уурхайн санхүүжилтийг нэн даруй шийдвэрлэхэд бэлэн байна.

Монголын Засгийн газар ил уурхайн амжилттай, хэвийн үйл ажиллагаа болон далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтэд бүрэн дэмжлэг үзүүлсээр байгаа билээ.

"Оюутолгой” төсөл нь Монгол улс болон бидний "Рио Тинто”-той байгуулсан түншлэлд ч мөн адил чухал ач холбогдолтой. Манай хувьцаа эзэмшигчид, Монголын ард түмний тусын тулд бидний харилцаанд шинэ шат эхлүүлж, Оюутолгойг  хөгжүүлэх цаг ирсэн гэдэгт итгэж байна.

Гүнээ хүндэтгэсэн,

Н.Алтанхуяг

Ерөнхий сайд Н.Алтанхуяг уг захиаг 3 дугаар сарын 27-нд явуулсан. Давхар "Рио Тинто” компанийн ТУЗ-ийн дарга, тус компанийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал мөн "Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захиралд ч илгээжээ.

Ерөнхий сайдын захидлыг баталгаажуулж, басхүү хариу хүсч энэ сарын эхний долоо хоногт "Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд мөн захидал явуулсан байна. Захидалдаа Ерөнхий сайдын байр суурийг бататгахын хамт Улаанбаатар хотноо уулзахыг урьжээ. Харин "Рио Тинто” хэрхэн хүлээж авсан талаар тодорхой мэдээлэл алга. Д.Ганболд Захирал захидалдаа 4 дүгээр сарын хоёр дахь долоо хоногт Улаанбаатарт ирэхийг урьсан хэмээн эх сурвалж мэдээлж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг яагаад "Рио Тинто” руу захидал бичих болсон шалтгааныг ойлгоход түвэгтэй биш. Өнгөрсөн оны 7 дугаар сард "Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Ц.Сэдванчиг  далд уурхайн санхүүжилтийг зөвшөөрөх боломжгүй хэмээн "Рио Тинто”-д захидал бичээд буруудсан удаатай. Энэ удаад дахиад "Эрдэнэс Оюутолгой” компанийн Захирал захидал явуулахаас илүүтэй Ерөнхий сайдын өөрийн гарын үсэг, албан бланктай захидал очих нь "Рио Тинто”-д итгэл үнэмшил төрүүлж таарна. Нөгөө талаар өнгөрсөн хугацаанд далд уурхайн санхүүжилт хойшилсон нь Монголын Засгийн газар зөвшөөрөхгүй байгаатай холбоотой хэмээн "Рио Тинто” олон улсад мэдээлдэг. Энэ удаад Засгийн газраас хамаараагүй, далд уурхайн санхүүжилтийг дэмжиж байсан шүү гэдэг мессежийг урьтаж өгч байгаа нь энэ юм.

Ерөнхий сайдын захидлын агуулгыг харвал Засгийн газар хатуу байр сууринаасаа татгалзжээ гэж ойлгогдоно.

Өнгөрсөн 8 сарын турш тодорхой асуудлуудыг тавьж, далд уурхайн санхүүжилт дээр "Рио Тинто”-г "шахах” гэж оролдсон Засгийн газрын төлөвлөгөө талаар болж буй бололтой. Далд уурхайн ТЭЗҮ-ийг бэлэн болгож, анхны хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгааныг тодруулж гэмээнэ санхүүжилтийг зөвшөөрөх хатуу байр суурьтай байсан Засгийн газар ийн буулт хийлээ. Асуултын бүх тэмдгийг хойш тавиад, төслийн санхүүжилтийг зөвшөөрөхөд бэлэн гэдэг "мессеж”-ээ Ерөнхий сайд хэлчихэж.

Харин "Рио Тинто”-ийн зүгээс Монголын Засгийн тэргүүний захианд хариу өгсөн талаарх мэдээлэл алга. "Туркойз Хилл Ресурс” компанийн өнгөрсөн жилийн тайлангийн хэвлэлийн мэдээнд далд уурхайн санхүүжилтийг 3 дугаар сарын 31-нээс өмнө амжихгүй бол энэ оны хоёрдугаар хагаст багтаан шийдвэрлэхийг хичээнэ хэмээн дурдсан. Энэ оны хоёрдугаар хагаст багтаана гэдэг нь 2014 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө гэсэн үг. "Рио Тинто” Монголын Засгийн газартай зөвшилцөж чадахгүй бол гэдгээс өөрөөр төслийн санхүүжилтийг ингэж хойш татах үндэслэлийг тодорхой тайлбарлаагүй. Нэгэнт Засгийн газар үл ойлголцсон бүх асуудлаа хойш нь тавья гэж байгаа бол төслийн санхүүжилтийг 6 дугаар сарын 1 гэхэд шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Үүнээс цааш хугацаа сунжрах нь Монголын эдийн засагт тун хүнд тусах нь гарцаагүй. Ерөнхий сайд яаравчлан захидал бичсэн шалтгаан энэ биз ээ.

mongolianminingjournal
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Рио Тинто”-д илгээсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани