Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.Хашчулуун: Нүүрсний зах зээл цаашид нэг их тэлэхгүй

Монголчууд бүгдээрээ хошуу дүрж мэдэлцдэг нэг салбар бий болсон нь уул уурхай. Ялангуяа сүүлийн үед дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсчээ гэдгийг ёстой ам уралдуулан ярьж, яг одоо очоод мөнгө авах гэж байгаа юм шиг зарим нь авирлав. Харин эдийн засагч хүн хөндлөнгийн байр суурьнаас харж, ондоо өнцөг гаргах юм. МУИС-ийн Эдийн засгийн их сургуулийн багш, доктор Ч.Хашчулуунтай нүүрсний зах зээлийн төлөв байдал, хандлагын талаар ярилцлаа.  

 

 

-Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсчээ. Энэ нь манай эдийн засагт яаж нөлөөлөх бол?  

 

-Нүүрсний дэлхийн зах зээл гэж байдаггүй. Хүмүүс дандаа андуурдаг. Хольж хутгаад "Нүүрсний зах зээл тэглээ, ингэлээ” гэж ярьдаг. Гэтэл нүүрс нь дотроо хоёр зах зээлээс бүрддэг. Эхнийх нь эрчим хүчний буюу бидний ярьдагаар хүрэн нүүрс. Энэ нь тусдаа өөр зах зээл. Бараа нь бол ижилхэн нүүрс мөн л дөө. Хэрэглээний хувьд эрэлт, нийлүүлэлт нь шал өөр байдаг юм. Энэхүү хүрэн нүүрс нь дэлхийд маш элбэг. Хятад, Америк, Энэтхэг, Индонез, Австрали гэсэн таван орон л нийт зах зээлийн 70 хувийг эзэлдэг. Ер нь хамгийн том үйлдвэрлэгч нь хамгийн том хэрэглэгч байдаг сонин зах зээл.

 

Харин нөгөөдөх нь төмөрлөгийн үйлдвэрт ган хайлуулахад хэрэглэдэг коксжих нүүрс юм. Коксжих нүүрстэй ойролцоо нь занар байдаг учраас зарим үед орлуулдаг. Гэхдээ нүүрс дэлхийд элбэг барааны нэг л дээ. Манай улсад нүүрс олборлоод 100 гаруй жил болж байна. Гэхдээ дотоодын хэрэглээ нь бага. Сүүлийн үед л нүүрсний хэрэглээ өсөх хандлагатай байна. Гол хэрэглэгч нь гадаадын зах зээлд байдаг.

 

Өмнөд хөрш БНХАУ манай гадаад хэрэглээний гол том зах зээл нь шүү дээ. Яах вэ, бусад оронд бага зэргээр гаргаж байсан түүх бий. Манай улсын нүүрсний хамгийн том үйлдвэрлэгч "Эрдэнэс Тавантолгой” , дараа нь МАК, тэгээд "Саусгоби сэндс”, "Энержи ресурс” буюу жижиг Тавантолгой гэх мэтээр эрэмбэлэгдэнэ. Эндээс харахад, экспортын нүүрсийг ихэвчлэн "Эрдэнэс Тавантолгой”, МАК хоёр гаргадаг нь тодорхой байна.

 

-Манайхан чинь сүүлийн 10 жилийн турш "Монголын баялгийг харийнхан зөөгөөд дууслаа. Ухсан нүх, овоолсон шороо хоёр л үлдлээ” гээд байдаг болчихсон шүү дээ?

 

-Үнэндээ манай улс 2005 он хүртэл нүүрсээ борлуулж чаддаггүй байлаа. Нүүрс тийм ч их эрэлттэй байгаагүй. Тэр үед томоохон нүүрсний ордууд илэрсэн байсан ч түүнийгээ борлуулж чадахгүй, миний санаж байгаагаар "Үнэгүй аваач” хэмээн том компаниудыг гуйж байсан юм даг.

 

Тухайлбал, Тавантолгойг  дэлхийн хамгийн том уул уурхайн компаниудын нэг аваад 2000 оны эхээр "Энэ ерөөсөө бүтэхгүй юм байна” гээд манай улсад үнэгүй буцааж өгч байсан түүхтэй. Тухайн үед манай Засгийн газар Хойд Солонгост хүртэл Тавантолгойг санал болгож байсан ч аваагүй. Иймэрхүү байдал 2006 он хүртэл үргэлжилсэн.

 

Түүнээс хойш экспортлох боломж байгаа юм байна гэдэг нь тодорхой болж эхэлсэн л дээ. Тэгээд яаж экспортлох вэ, яаж борлуулах вэ гэдгийг судалж сонирхсон байгаа юм. Гэхдээ энэ зах зээл дээр гадаадын томоохон компаниуд, хөрөнгө оруулагч нар байдаггүй. Гол тоглогчид манай дотоодын компаниуд байдгаараа онцлогтой гэдгийг би дээр дурдсан.

 

-Та түрүүнд дотоодын хэрэглээ нь бага гэлээ. Харин ч хамгийн их хэрэглэгддэг юм биш үү?   

 

-Дотоодын нүүрсний эрэлт голдуу эрчим хүчний нүүрсэн дээр төвлөрдөг. Эрчим хүчний үйлдвэрлэлд жилд 6-7 сая тонн хүрэн нүүрс хэрэглэдэг. Манайд нүүрс маш элбэг байдаг учраас түүнийгээ нэг бүс нутгаас нөгөө рүү нь зөөнө гэсэн ойлголт байхгүй. Бараг аймаг болгонд нэг уурхай байдаг.

 

Хэрэв уурхайгүй бол хөрш зэргэлдээ аймгаасаа нүүрсээ зөөдөг. Тиймээс гол хэрэглэгч нь манай дотоодын эрчим хүчний шугам сүлжээний систем байгаа биз. Энэхүү эрчим хүчний систем маань 4-5 хэсгээс бүрддэг. Төвийн эрчим хүчний систем, Говийнх тусдаа жижиг дэд станцтай хэсэг байдаг, тэгээд Дорнод төвтэй Зүүн бүсийн эрчим хүчний систем, мөн Хангайн болон Баруун бүсийнх байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд манай улсын эрчим хүчний хэрэглээ өсөх хандлагатай байгаа. Одоогийн байдлаар нийт эрчим хүчнийхээ 90 хувийг нүүрсээр үйлдвэрлэж байна. Үлдсэн цөөн хувийг нь усан цахилгаан станцаар үйлдвэрлэж байгаа.

 

Энэ нь баруун бүсэд амжилттай хэрэгжиж байна. Бид бас хоёр хөршөөсөө цахилгаан импортолдог. Оюутолгойн үйлдвэрийн хэрэгцээнд урд хөршөөс, хойд хэсгийн бүс нутаг ОХУ-аас цахилгаан импортолдог. Гадагшаагаа нэлээд мөнгө төлж байж цахилгаан авч байна. Гэхдээ манай төрийн өөрийнх нь сонирхол аль болох гадаадаас эрчим хүч авахгүй байх, эрчим хүчээр өөрийгөө бүрэн хангах зорилготой байдаг юм. Гэтэл эрчим хүчний шугам сүлжээний таван бүс маань хоорондоо бараг холбогдоогүй гэдгээрээ онцлогтой.

 

Яагаад гэвэл, манай орны газар нутаг өргөн уудам, хоорондоо хол зайтай. Хэрэв хооронд нь холбоё гэвэл маш урт дамжуулах сүлжээ буюу хар яриагаар маш олон шонгийн мод тавих хэрэгтэй болно. Энэ нь маш өндөр өртөгтэй байдаг. Гэхдээ цаашид таван сүлжээгээ хооронд нь холбоод нэг газарт нь илүү тог байвал түүнийгээ өөр газар руу шилжүүлдэг болж болно. Энэ нь урт хугацаанд хийгдэх ажил. Яваандаа зөвхөн нүүрс биш салхи, нар, бусад төрлийн эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилго ч бий.

 

Жишээ нь, сэргээгдэх эрчим хүчээр нийт эрчим хүчний хэрэглээний 30 хувийг үйлдвэрлэх зорилттой явж байгаа учраас Өмнөговь, Сайншандад нар, салхины станц баригдаж байна. Саяхан Дарханд ийм станц барьсан. Дараа нь Улаанбаатар хотын ойролцоо барих төлөвлөгөөтэй юм билээ. Гэхдээ усан цахилгаан станц дээр ил, далд хэлбэрээр маш их тэмцэл өрнөж байдаг. Тэр нь цахилгаан гэхээсээ илүү устай холбоотой асуудал байдаг юм.

 

-Ус аа, яагаад нүүрс маань ус болоод "урвал”-д орчихов оо?

 

-Монгол Улсын хувьд ус бол маш чухал нөөц. Энэ нөөц маш их хэмжээгээр багасч байгаа. Дэлхийн дулаарлаас эхлээд маш олон шалтаг тоочиж болно. Дээрээс нь бид маш их хэмжээний усыг хилээрээ алдаж байгаа юм. Ерөөсөө ашиглаж чаддаггүй. Гэтэл манайд ус их хэрэгтэй. Уул уурхайн томоохон үйлдвэрлэл, хөдөө, аж ахуйн салбарт ч ус хэрэгтэй. Тиймээс усаа тодорхой хэмжээгээр дотооддоо хэрэглэх ёстой. УИХ-аас 2010 онд баталсан усны бодлогын баримт бичгийн гол санаа нь энэ. Монгол Улс усаа дотооддоо байлгах зорилготой. Ингэж усыг их хэмжээгээр дотооддоо үлдээхийн тулд бидэнд хадгалах усан сангууд хэрэгтэй юм.

 

Усан санг ихэвчлэн усан цахилгаан станцтай хамтад нь барьдаг. Яагаад гэвэл, усан цахилгаан станцын хажууд усан сан үүсдэг. Өөрөөр хэлбэл, усан сангуудыг үүсгэхийн тулд усан цахилгаан станц барьж байгаа юм, миний бодлоор. Манай улс аж үйлдвэрээ хөгжүүлье л гэж байгаа юм бол хямдхан цахилгаан үйлдвэрлэх усан цахилгаан станцтай болох хэрэгтэй. Би нэг жишээ хэлье л дээ. Манай Сэлэнгийн ус хойд хилээр гараад Байгаль нуурт цутгаж байгаа. Гэтэл Байгаль нуур дээр тэр усыг асгадаг дөрвөн том усан цахилгаан станц байна.

 

Тэр дөрвүүлээ төрийнх биш хувийн өмч. Оросын тэрбумтан Олег Дерипаскагийнх. Дерипаска хямд цахилгаан үйлдвэрлээд өөрийнхөө үйлдвэрт хямд үнээр нийлүүлдэг. Тиймээс манай улс усан цахилгаан станц барьвал тийшээ очих усны хэмжээ ямар нэгэн байдлаар багасна гэж бодоод байгаа юм. Энэ нь Байгаль нуурыг хамгаалж байгаа хэрэг огт биш. Тэгсэн мөртлөө цөлжилттэй байгаа Монгол Улсыг ус битгий ашигла гээд байдаг. Тэгж ярьвал бид усныхаа 10 орчим хувийг нутагтаа үлдээгээд ашиглах бүрэн эрхтэй шүү дээ.

 

-Гэтэл манайхан нүүрсээ угааж, нэмүү өртөг шингээж ч чадахгүй түүхийгээр нь гаргаж байна?

 

-Нүүрс угаах хоёр үйлдвэр байдаг, манайд. Шарын голд нүүрс боловсруулах жижигхэн үйлдвэр бий. Нөгөөдөх нь "Энержи ресурс” дээр байдаг юм. Нүүрс шороо чулуутай холилдсон байдаг. Үүнийг хаа нэгтээ цэвэрлэх л хэрэгтэй болно. Угааж цэвэрлэснийг нь боловсруулсан нүүрс гэж байгаа юм л даа. Манайд нүүрсээ угаалгүй гаргадаг компаниуд ч бий. Яагаад гэвэл, нүүрс угаахад тоног төхөөрөмж, тэгээд ус хэрэгтэй.

 

-Бид гадаад ертөнцөд хэл ам татлан байж усан цахилгаан станц барих нь байтугай дотооддоо ганц цахилгаан станц барьж чадалгүй олон жил боллоо. Алдарт V цахилгаан станц ашиглалтад орох нь хэзээ юм бол доо, мэдэхгүй?

 

-Одоо байгаа дөрвөн станц нийслэлийг цахилгаан, дулаанаар хангаж дөнгөөд байгаа ч яваандаа дулаан хүрэлцэхгүй. Бүр цахилгаанаас илүү дулаан нь эрэлттэй болно.

 

Тийм учраас л V цахилгаан станцыг баръя гэж ярьдаг. Одоохондоо III, IV цахилгаан станцаа өргөтгөөд дулааныг үйлдвэрлэчихнэ гэдэг төлөвлөгөөтэй  яваад байна. Цаашид Улаанбаатарт төдийгүй Өвөрхангай, Хэнтий, Завхан, Архангай, Дундговь, Төв, Говь-Алтай аймагт гээд хэд хэдэн дулааны станц барих шаардлагатай болно. Бүгдээрээ л нүүрсний ордоо түшиглэж баригдана байх.  Манайх бол маш их нүүрсний нөөцтэй. Хэдэн мянган жил хэрэглэхэд ч хүрнэ.

 

Дээрээс нь шинэ ордууд илэрсээр байгаа. Ер нь уул уурхайн салбарын хувьд манай зүүн болон төвийн бүсийг л судалсан байдаг. Баруун бүсийг судалж бараг чадаагүй. Тэнд юу байгааг хэн ч хэлж мэдэхгүй. Дахиад нэг Тавантолгой юм уу Оюутолгой байхыг үгүйсгэхгүй. Хайгуулын ажил хийгдэж л байгаа. Тиймээс нүүрсний нөөц одоо байгаа дээрээ нэмэгдэх бүрэн боломжтой.

 

-Бараа бүтээгдэхүүн байлаа ч түүнийгээ борлуулж чадахгүй бол эдийн засгийн үр ашиггүй, ямар ч өгөөжгүй л гэсэн үг биз дээ?

 

-Манай улсын хувьд экспортын зах зээл их муутай газар. Хойд хөрш ОХУ манай экспортолж байгаа нүүрснээс 10 дахин их нүүрсийг Хятад руу экспортолдог. Тийм учраас нүүрсний зах зээл дээр хойт хөрштэйгөө заримдаа өрсөлдөгч болчихдог юм. Өөрөөр хэлбэл, манай хоёр улс Хятад гэсэн ганцхан зах зээлтэй. Хятадын компаниудын хувьд Оросоос авах, Монголоос авах төдийлөн ялгаагүй. Монголын нүүрсний экспорт 2015 онд 13 сая тоннд хүрч байлаа. Гэхдээ энэ нь тийм ч өндөр тоо биш. Зарим үед 20-30 сая тонн хүрэх боломжтой. Ер нь манайд боломж их.

 

Жилд 60 сая тонн нүүрс гаргасан ч чадна, уг нь. Гэхдээ худалдан авах зах зээл нь ганцхан шүү дээ. Тэр нь хямарчихвал худалдан авалт тэр хэмжээгээр багасна. Хятадын өөрийнх нь нүүрс олборлох хүчин чадал Монголоос 100 дахин их байдаг. Түүнийгээ дотоодын зах зээлдээ яаж борлуулах вэ гэж толгойгоо гашилгаж суудаг байхгүй юу. Хоёрдугаарт, Хятадын дулаан, цахилгааны дийлэнх эх үүсвэр нүүрсээр ажилладаг учраас их утаатай байдаг. Тиймээс тэнд утааг багасгахын тулд нүүрсний эрчим хүчний хэрэглээг багасгах бодлого барьж байна.

 

Цахилгаан станцуудынхаа заримыг нь хаасан. Манай эрчим хүчний нүүрсний экспорт яваандаа багасах төлөвтэй юм байна гэдэг нь эндээс түвэггүй харагдана. Хятадууд жилд 200 сая орчим тонн нүүрс импортолдог. Түүний тавны нэг нь төмөрлөгийн хэрэгцээнд шаардлагатай коксжих нүүрс байгаа. Үүний тавны нэгийг 2015 онд Монгол Улс нийлүүлж байсан. Бусдыг нь Австрали, ОХУ зэрэг томоохон тоглогчид гаргаж байсан.

 

Ер нь одоо энэ зах зээл тийм ч их тэлэхгүй болов уу. Сүүлийн жилүүдэд манай экспорт огцом буурч байгаа. Үнэ нь ч их хэмжээгээр унасан. Энэ цохилтоос Монголын нүүрсний салбар амьд гарсан л даа. Гэхдээ их хүнд нөхцөлд орсон. Энэ үед Америкийн зарим компани дампуурсан. Жишээ нь, манайд үйл ажиллагаа эрхэлж байсан "Пийбоди” дампуурсан. Хятад, Австралид их олон уурхай хаагдаж байлаа. Харин манай улсад уурхайнууд хаагдаагүй ч гэсэн экспортын хэмжээ эрс буурсан шүү дээ. Ийм нөхцөл үүсэх шалтгаан нь нэлээд хэдэн жилийн өмнөөс бүрэлдсэн.

 

-Манай улс энэ жил хэчнээн сая тонн нүүрс олборлох бол?

 

-Энэ жил манай улс 31 сая тонн нүүрс олборлох байх гэж төсөөлж байна. Эндээс 23 сая тонныг нь экспортод гаргаад 8.3 сая тонныг дотооддоо хэрэглэнэ байх. Мэдээж, энэ тоо дахиад шинэчлэгдэнэ. Нүүрсний үнэ ч хэлбэлзэнэ. Үүнд нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл нь дэлхийн эдийн засаг аажим аажмаар ногоон тал руугаа явж байгаа. Нэг өдрийн дотор бүгдээрээ ногоорчихгүй ч энэ өөрчлөлт алгуурхан хийгдсээр л байна.

 

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ

Г.Ганчимэг

Ч.Хашчулуун: Нүүрсний зах зээл цаашид нэг их тэлэхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Хөгшин моддыг тайрчээ

Сүхбаатар дүүргийн Олимпийн гудамж дагуух модыг тайрсан асуудлаар ...

2017 оны 11 сарын 18, 17 цаг 07 минут
Налайхын уурхайн лицензийг цэгцэлж, нүүрс олборлох амуудыг хаана

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон НИТХ-ын дарга ...

2017 оны 11 сарын 17, 20 цаг 47 минут
Сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтрэлт болно

Улсын онцгой комиссийн хуралдаанаар цаг агаарын нөхцөл байдлын талаар ...

2017 оны 11 сарын 17, 20 цаг 43 минут
Аврах ажиллагаа 14 цаг үргэлжилжээ

Улаанбаатар хот, Налайх дүүрэгт болсон уурхайн осолд өртөж амиа алдагсдыг ...

2017 оны 11 сарын 17, 20 цаг 41 минут
Алтны ханш гурав дахь өдрөө өсөв

Олон улсын зах зээлд унци алтны спот ханш лхагва гарагт 0.2 хувиар ...

2017 оны 11 сарын 17, 19 цаг 42 минут
2017 оны 11 сарын 17, 19 цаг 33 минут
Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн

 Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 өдөртөө ...

2017 оны 11 сарын 17, 17 цаг 11 минут
Их Британи, Канад улс нүүрс ашиглахгүй байх санаачлага гаргалаа

Их Британи болон Канад улс  эрчим хүчинд нүүрс ашиглахгүй байх ...

2017 оны 11 сарын 17, 13 цаг 13 минут
Алт худалдан авалт түүхэн дээд хэмжээг эвдэв

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголбанк өчигдрийн байдлаар  18.4 тонн алт ...

2017 оны 11 сарын 17, 11 цаг 34 минут
”Сентерра гоулд”-ын гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Сентерра Гоулд” ...

2017 оны 11 сарын 17, 11 цаг 20 минут
ХОЁР ДАХЬ ОСОЛДОГЧИЙГ УУРХАЙН ГҮНЭЭС ГАРГАЖЭЭ

 Налайх дүүрэгт иргэн Б-гийн сэргээн ашиглаж буй нүүрсний бичил ...

2017 оны 11 сарын 17, 10 цаг 35 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ...

2017 оны 11 сарын 17, 08 цаг 59 минут
Уурхайн гүнээс нэг осолдогчийг гаргалаа

 Налайх дүүрэгт иргэн Б-гийн сэргээн ашиглаж буй нүүрсний бичил ...

2017 оны 11 сарын 16, 17 цаг 34 минут
Байгалийн нөөцийн харти ба Нөөцийн засаглалыг бий болго Гадаад үндэс

 Үндэстэн дамнасан компаний үүрэг  ЖОР 11 Компаниуд ...

2017 оны 11 сарын 16, 17 цаг 34 минут
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 1 дүгээр хуралдаанаар ...

2017 оны 11 сарын 16, 16 цаг 44 минут
Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн

 Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө зүүн ...

2017 оны 11 сарын 16, 15 цаг 48 минут
МАН-ЫН XXVIII ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

МАН-ын XXVIII Их хурлын төлөөлөгчид өө! Эрхэм журмын нөхөд өө! ...

2017 оны 11 сарын 16, 15 цаг 30 минут
Төрийн чихэнд хүрсэн Тавантолгойн түгжрэл

Өнгөрсөн зургаадугаар сараас хойш таг гацаанд ороод байсан нүүрс тээврийн ...

2017 оны 11 сарын 16, 12 цаг 38 минут
ДУНД ШАРЫН ГОЛ.

 Гурван Богдын нурууны баруун өврөөс эх авсан Ар гол, Цагаан чулуут , ...

2017 оны 11 сарын 16, 11 цаг 23 минут
НАЛАЙХЫН УУРХАЙД ХОЁР ХҮН ДАРАГДЖЭЭ

Налайх дүүргийн иргэн Б-ын сэргээн ашиглагдаж байгаа нүүрсний бичил ...

2017 оны 11 сарын 16, 11 цаг 21 минут
НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ТЭЭВЭРТ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙНЭ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгой, Оюутолгой ...

2017 оны 11 сарын 16, 10 цаг 20 минут
Дотоодын аж үйлдвэрийг дэмжих лобби бүлэг байгуулав

    Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Дотоодын ...

2017 оны 11 сарын 16, 09 цаг 38 минут
Давст уулын бодит түүхийг бичиж буй “Давс”-ны Сумъяа

    Ш.ОЮУНЖАРГАЛ Монгол Улсын нэрт геологичдын нэг, Аж ...

2017 оны 11 сарын 16, 08 цаг 45 минут
"Тамын зам"-д өдөр бүр осолдсон машин хардагаа жолооч нар "Ройтерс"-т ярьжээ

"Ройтерс” агентлаг Гашуун сухайтаас Хятадыг зорих хэдэн арван км ...

2017 оны 11 сарын 15, 17 цаг 09 минут
Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн

 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө баруун ...

2017 оны 11 сарын 15, 16 цаг 39 минут
Нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.доллараар өсчээ

 Гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.7 тэрбум америк долларт ...

2017 оны 11 сарын 15, 15 цаг 02 минут
Хуруу шилэнд “төрсөн” хүдэр ба Оросын уул уурхай

1922 онд тодорхойлсон Ардын засгийн анхны зорилгыг  "Чулуун нүүрсийг ...

2017 оны 11 сарын 15, 14 цаг 07 минут
Дөрвөн хүний амь аврав

[thumb=left]http://www.ord.mn/uploads/posts/2017-11/1510725109_527-151[thum ...

2017 оны 11 сарын 15, 13 цаг 51 минут
Ахлах мастерын ажлын нэг өдөр

    "Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын автобусанд даруухан ...

2017 оны 11 сарын 15, 12 цаг 47 минут
Ройтерс: Хилийн түгжрэл Монголын нүүрсний эцсийн найдварыг алдуулж байна

"Ройтерс” агентлагт "Хил дээрх түгжрэл нь Монголын нүүрсний эцсийн ...

2017 оны 11 сарын 15, 12 цаг 19 минут
ДӨРВӨН ХҮНИЙ АМЬ АВРАВ

  Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өчигдрийн 15:56 цагт ОБЕГ-ын харьяа Уул ...

2017 оны 11 сарын 15, 12 цаг 19 минут
Уул уурхайн компаниуд орон нутгийн гэрээг үл тоомсорлож байна

"Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээ, туршлага, ...

2017 оны 11 сарын 15, 11 цаг 14 минут
Х.БАТЖАРГАЛ: МОНГОЛ УЛСЫН БОАЖЯ-НЫ МАНЛАЙЛЛЫГ НҮБ-ЫН ИНДЭР ДЭЭР ҮНЭЛСЭН

 Байгаль орчин аялал жуулчлалын яамны 30 жилийн ойн хүрээнд БОАЖЯ-ны ...

2017 оны 11 сарын 15, 10 цаг 11 минут
120 МЕТРИЙН ГҮНД НУРАНГИД ДАРУУЛСАН ИРГЭДИЙН АМИЙГ АВАРЧЭЭ

 Энэ сарын 14-ний өдрийн 15:56 цагт ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ...

2017 оны 11 сарын 15, 09 цаг 55 минут
МОНГОЛБАНК ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ СТРАТЕГИ БОЛОВСРУУЛНА

      Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын ...

2017 оны 11 сарын 15, 07 цаг 45 минут
АСЕАН, Хятад, Япон, Өмнөд Солонгосын (10+3)удирдагчдын ХХ хурал болов

      Синьхуа агентлагийн мэдээ,  АСЕАН, Хятад, Япон, ...

2017 оны 11 сарын 15, 07 цаг 37 минут
ЗТХ-ийн сайд Гашуунсухайтын нүүрсний тээвэрлэлттэй танилцлаа

  Монголын эдийн засгийн өсөлтөд нүүрсний экспортын зах зээл нөлөөлөх ...

2017 оны 11 сарын 14, 15 цаг 00 минут
Байгалийн нөөцийн харти ба ЖОР 10

Уул уурхайн мэдээллийн нэгдсэн портал сайт Орд.мн-ээс уншигч /салбарын ...

2017 оны 11 сарын 14, 14 цаг 05 минут
Төсвийн "анд" ба аюул

Төсвийн орлогын гуравны нэгийг уул уурхайгаас олно хэмээн Сангийн яамныхан ...

2017 оны 11 сарын 14, 12 цаг 36 минут
Х.БАТЖАРГАЛ: МОНГОЛ УЛСЫН БОАЖЯ-НЫ МАНЛАЙЛЛЫГ НҮБ-ЫН ИНДЭР ДЭЭР ҮНЭЛСЭН

Байгаль орчин аялал жуулчлалын яамны 30 жилийн ойн хүрээнд БОАЖЯ-ны Төрийн ...

2017 оны 11 сарын 14, 12 цаг 06 минут
Явуул нөхөр, тавиул хүүхдийн тоог бүү нэмээч

Байгаль дэлхийн буян хишгийг эдэлж, уул уурхайг даган амьдрал ахуйгаа ...

2017 оны 11 сарын 14, 10 цаг 32 минут
Унц алт 1292 ам.доллартой тэнцэнэ гэж таамаглажээ

Өнгөрсөн баасан гаригт алтны ханш сүүлийн гурван долоо хоногийнхоо дээд ...

2017 оны 11 сарын 14, 10 цаг 28 минут
2017 оны 11 сарын 14, 09 цаг 53 минут
“НАРИЙН ГОЛ ГОУЛД”-ЫНХНЫГ ЯАХ ЁСТОЙ ВЭ Ж.БАТЖАРГАЛ ДАРГА АА

 Төв аймгийн Заамар сумын Нарийн гол хэмээх газарт ган, зуд болдоггүй ...

2017 оны 11 сарын 14, 09 цаг 46 минут
"Алт-II" хөтөлбөр Монголд ашиг авчирч чадаж байгаа юу

 ''Алт-II" хөтөлбөр. Энэ бол тусгай зөвшөөрлийн дагуу алт олборлоод ...

2017 оны 11 сарын 14, 09 цаг 39 минут
Газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж 10 дахин нэмэгджээ

    "Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх ...

2017 оны 11 сарын 14, 09 цаг 27 минут
ГАЗАРДУУЛАХ БАЙГУУЛАМЖ ТАНЫ АМЬ НАСЫГ ХАМГААЛНА

    Цахилгаан тоноглолын их бие, хийцийн металл хэсгүүд хэвийн ...

2017 оны 11 сарын 14, 09 цаг 22 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

 Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2017 оны 11 дүгээр ...

2017 оны 11 сарын 14, 08 цаг 41 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани