Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсээр баян орны Ерөнхийлөгчийн “зовлон”

Тийм ээ, манай орон нүүрсээр баян. Хар алт хэмээх хараал идсэн энэ чулуунаас эгэл монголчууд ашиг хүртэх нь бүү хэл, хувааж идэгсдийн хэрүүл тэмцлийнх  нь хөлд сөхөрч  туйлдаж гүйцлээ.   Ийм орны, яг энэ цаг үеийн Ерөнхийлөгч байна гэдэг амаргүй даваа . Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны гадаад айлчлал ОХУ-ын Владивостокоос эхэллээ. Монгол улсын шинэ Ерөнхийлөгчийн хувьд энэ айлчлалын агуулга туйлын чухал байв.  Учир нь тэрбээр төрийн сайд болсноосоо хойш бүтэн 8 жилийн турш Монгол улсыг далайд гарцтай болгож, Тавантолгойн нүүрсийг  дэлхийн зах зээлд хүргэхийг мөрөөдөж, чармайж асан.  Дэлхийд тийм ч элбэг биш илчлэг өндөртэй Тавантолгойн нүүрсийг ганцхан өмнөд хөршдөө,  өөрсдийнх нь "тогтоосон” хямд үнээр түүхий чигээр нь зөөх  биш гуравдагч зах зээл Япон, Өмнөд Солонгост Оросын боомтоор дамжуулан  өөрсдийн хүссэн үнээр борлуулъя гэсэн энгийн л санаа  юм.  
 
Ерөнхийлөгчийн айлчилсан Владивосток  хот бол Номхон далайд байрлаж буй  ОХУ- ын  томоохон боомт хот.  ОХУ-ын далайн боомтууд Азов - Хар тэнгисийн, Балтийн тэнгисийн, Каспийн тэнгисийн, Арктик болон Алс дорнодын гэсэн таван ай сав газарт байрладаг аж. Монгол Улсын хувьд  гуравдагч зах зээлд түүхий эд, бараа бүтээгдэхүүнээ экспортолъё гэвэл хамгийн тохиромжтой нь Алс Дорнодын боомтууд.  Тэр дундаас Япон тэнгисийн Находкийн булан  Врангелийн хоолойд орших ОХУ-ын  хэмжээнд хамгийн томд тооцогддог Восточный боомт юм.  Энэ боомтыг яагаад сонирхох болов оо гэвэл  Монгол Улс, ОХУ, БНХАУ гэсэн  гурван улсын хамтарсан  Эдийн засгийн коридор (хонгил) байгуулах "Приморье-1” хөтөлбөрийн олон улсын төмөр замын төгсгөлийн цэг юм. Хэрэв энэ боомтоор бид бүтээгдэхүүнээ гаргаж чадвал зүүн бүсийн  эдийн засгийн коридорыг амжилттай ашиглах эхлэл тавигдана  гэсэн үг.
 
"Энэ хөтөлбөрт заавал оролцож, энэ коридорыг ашиглахын  ашиг тус юу байгаа юм.  Хаа байсан 4000 км-ийн цаана байгаа боомт руу давхиснаас ердөө 267- хон километрийн цаана Хятадын зах зээл бэлэн байна...” гэж тоо бодож цэцэрхэх хэсэг бүлэг хүмүүс бий. Энэ ч шинэ юм биш. Одоогийн Ерөнхийлөгчийг сайд болсон 8 жилийн өмнөөс, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого УИХ- аар батлагдсан 7 жилийн тэртээгээс шидсэн чулуу юм. 
Бид нүүрсээ Хятад руу төмөр замаар биш машинаар зөөдөг. Гэхдээ энэ нь бид Хятадын зах зээлд нүүрс нийлүүлж байгаа юм огтхон ч биш, ердөө л Хятадын ченж зургаан компанид зөөж өгч байгаа юм. Тэд биднээс нүүрсийг хоёр янзаар авдаг. Нэг нь Таван толгойн уурхайн аман дээрээс, нөгөө нь Гашуун сухайтын боомтоос.  Тавантолгойн нүүрс  бол 6500-7500 ккал илчлэгтэй маш сайн чанарын коксжих нүүрс учраас зарагдахгүй гэхийн зовлон байхгүй. Тэгэхэд эрчим хүч гаргах нүүрсний илчлэг ердөө 4500-5000  ккал байдаг.  БНХАУ  хэдийгээр  нүүрсний арвин нөөцтэй ч манай нүүрсийг гүйцэх ийм өндөр илчлэгтэй коксжих нүүрсийг одоогийнх шиг ийм хямдаар үнээр авах ганц боломж нь Монгол Улс юм.  Бид одоогоор Хятадаас өөр  гарцгүй,  тэднээс өөр худалдан авагчгүй болохоор "өгөх хүн гэдийж авах хүн бөхөлздөг ” ёсыг  үл хэрэгсэн худалдаа хийсэн нэр зүүж байна. Худалдан авагч үнээ тогтоож, хэлсэн үнээр нь өгөхгүй бол авахаа болино хэмээн "айлгадаг” л  бизнес юм. Орлого олж буй ганц сувгаа хаалгачихгүйн тулд бид бас "айдастай” амь зууцгаана. Ямар сайндаа л " Далай ламыг урьж авчирсан  гээд БНХАУ нүүрс авахаа байлаа. Хоосон ходоодоор шашин шүтэх эрхээ эдлэх үү ” гэсэн цэцэрхэл УИХ- ын чуулганы танхимаас өндөр дуугаар хүнгэнэж л байлаа. Далай лам,  нүүрс хоёр ямар хамааралтай ч юм бэ. Арай цааш нь лавшируулбал ардчилсан монголчуудын гэртээ хэнийг урих эсэх нь өнөөх хараал идсэн нүүрсээр хэмжигдэх цаг ирсэн ч юм шиг.  
Монгол улсын сайн чанарын коксжих нүүрсний үнийг монголчууд биш  Хятадын ченж компаниуд тааллаараа тогтоодог.  Бидний "харилцан ашигтай хамтын ажиллагаа” иймэрхүү  байдлаар үргэлжилсээр он удав.  Энэ "эелдэг тогтолцоо”-г хамгаалж суудаг нэр бүхий нэлээд хэдэн гишүүн УИХ-д бий.Харин үүнийг өөрчилж нүүрсээ гаргах өөр гарц хайж эхэлсэн он цаг  8 жилээр сунаж, энэ тогтолцоог халах арга замыг   эрж хайж тэмцсэн хүн нь одоо Монгол Улсын Ерөнхийлөгч болчихлоо.
 
ОХУ-ын Восточный боомт хүртэл 4000 км.  Гашуун  сухайтын боомт 267 км.  Нүүрсээ тээвэрлэх замын  урт нь хол зөрүүтэй. Мэдээж замын холоос болж тээвэрлэлтийн өртөг өндөр гарна.  Тэгвэл Транзит тээврийн гэрээгээр  энэ асуудлыг  зохицуулна гэсэн үг. Тэгэхээр газар нутгийн хоорондох зай чухал биш тээвэрлэлтийн үнийг тохирох  л чухал гэсэн үг.  Өөрөөр хэлбэл Нийслэлчүүд бид ганцхан хятад тарвасыг биш, Ховдын алдарт тарвасыг амтлахыг  хүсдэгтэй адил тийм хэрэгцээ нэг талд нь, бас тийм боломж нөгөө талд нь байгааг Монголын төр  анзаарчээ. Хаа байсан Красноярскийн хязгаараас Хакасчууд 8000 км хол зам туулан энэ боомтоор нүүрсээ зарж л байна.  Тэд тэнэгээсээ болж ийм хол зайд нүүрсээ зөөж байгаа хэрэг огтхон ч биш. Тэдний 5000 ккал илчлэгтэй нүүрсийг илчлэг сайтай хэмээн булаалдах нь холгүй авдаг гэлцэж байна. Харин тэгэхэд манай нүүрс 7500 ккал илчлэгтэй. Транзит тээврийн гэрээг байгуулж чадаад тээвэрлэж эхлэхэд л  ганцхан Хятадаас хараат байсан зах зээл хаяагаа тэлж, нүүрсээ дэлхийн жишиг үнээр борлуулах дүр зураг харагдаж байна. Ингэж гэмээнэ Хятадаас санал болгодог  нүүрсний хямд үнэ, энэ тогтолцоог он удаан жил тууштай хамгаалсан, улс төр эдийн засгийн бүлэглэлийнхний ашиг салхинд хийснэ гэсэн үг. Үр ашгийг нь 30  гаруйхан гэр бүл биш гурван сая монголчууд та бид хүртэж эхэлэх ёстой юм. Ингэснээр баялагтай байхын зовлон эдлэж өрөнд баригдсаар байгаа бидэнд шинэ боломж нээгдэх учиртай.  Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын  анхны айлчлалын гол зорилго энэ байлаа. 
 
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путин манай улстай байгуулах транзит тээврийн  гэрээг дэмжих  байр сууриа Дорнын эдийн засгийн чуулган дээр илэрхийлсэн.  Тэр ч байтугай Восточный боомтод Монгол улсын терминал байгуулах газар олгож болох гэсэн албаны яриа болсон. Харин  Ерөнхийлөгч  Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэр, дэд бүтцэд тулгуурлан Японы хөрөнгө оруулалтаар терминал барьж, түүхий эд бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэн зарах боломжийг эрэлхийлсэн.  Харин энэ айлчлалын сургаар MCS-ийн угшилтай УИХ-ын гишүүд уурсаж, фасебүүк, твитертээ элдэв зүйл бичиж эхлэв. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэлүүд ч хөдөлгөөнд оров. Учир нь тэдний ашиг алга болчих гээд байна. Тэд хоосон хонох нь л дээ… 
 
 Хятадууд манай улсаас гаргаж буй нүүрсийг ердөө манай хилийн цаахна угаагаад үнийг нь нэмээд жинхэнэ зах зээлд гаргаж буй.  Нэмүү өртөгөө заавал Хятадад шингээхгүй Тавантолгойнхоо нүүрсийг  Монголдоо угаах, үйлдвэр барих гэсэн оролдлого, боломжийг  улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд сүүлийн 6 жилийн турш олгосонгүй.  Харин Ухаа худагийн уурхайг ашиглаж буй MCS компанийн "Энержи ресурс”  угаах үйлдвэрээ ашиглалтад оруулснаар тэд нүүрсээ арай өндөр  үнээр зарж байгаа. Хэрэв төрийн мэдлийн Эрдэнэс Тавантолгой угаах үйлдвэр барьчихвал бодит өрсөлдөгч бий болох учраас бариулахгүй байсан нь дээр, тэдний хувьд. Өөр бас нэг шалтгаан бий. Тавантолгойн нүүрсийг Хятадын ченж компаниуд авдаг тухай дээр өгүүлсэн. Энэ зургаан ченж компаниас хувь хүртдэг монгол компаниуд, Монголын улстөрчид бий. Тэд мэдээж ашгаа хүртээд хэвтэж байхыг  л бодно. Нэг талд нь нийт монголчуудын ашиг, нөгөө талд хэдхэн хувь хүний ашиг гэсэн туйлууд  яг одоо өрсөлдөж байна.  Гай болж (яг үнэндээ монголчуудын хувьд гай биш ашиг) Восточный боомтоор нүүрсээ зараад эхэлчихвэл 30 гаруй гэр бүл "турж үхэх”- дээ тулж гурван сая монголчууд газрын хэвлий дээх баялгаасаа хүртэж эхлэх юм. Ялгаа үүнд л оршино. Энэ ялгааг салгаж нийтийн эрх ашгийн тулд үйлчлэх гэсэн санаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ -д хийсэн айлчлалд нэвт шингээстэй байлаа. 
 
Сэтгүүлч Л. Мөнхбаясгалан

Нүүрсээр баян орны Ерөнхийлөгчийн “зовлон”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 16:43
Боловсруулах салбарын үйлдвэрлэл 1.4 их наяд төгрөгт хүрчээ

 Боловсруулах салбарын үйлдвэрлэл энэ оны эхний улирлын ...

Өчигдөр, 12:22
Баялгийн сангийн хууль хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ

 Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт ...

Өчигдөр, 11:10
ЭТТ мэдэгдэл гаргав

 Ойрын өдрүүдэд Эрдэнэс Тавантолгой ХК-г уурхайн ам нөхцөлөөр нүүрс ...

Өчигдөр, 10:52
Хятад нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаа тоог нэмэгдүүлнэ

 Хятад улс өнгөрсөн жил нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын ...

2024 оны 04 сарын 24, 12 цаг 01 минут
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна

Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 56 минут
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ

Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 38 минут
Зэсийн эрэлт ТОГТВОРТОЙ байх төлөвтэй

 Энэ сарын эхний долоо хоногт тонн нь 9000 ам.доллар давсан зэсийн ...

2024 оны 04 сарын 23, 12 цаг 32 минут
Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж, ханш нь унаж байна

 Олон улсын зах зээлд Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт ...

2024 оны 04 сарын 23, 10 цаг 56 минут
Европын байгалийн хийн хамгийн том орд хаагдав

 Холланд өвчин буюу баялгийн хараал төдийгүй экологийн гамшгийн бэлэг ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 48 минут
Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний дараа өнгөт металлын үнэ огцом өсөв

 Лондоны металлын биржийн (LME) өнгөт металлын үнэ дөрөвдүгээр сарын ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 10 минут
Ж.Золжаргал: Нүүрсний үнэ буурсан ч энэ жил экспортын хэмжээ өөрчлөгдөхгүй. Ирэх жилээс хүндэрнэ

 Монголын эдийн засгийг уул уурхайн салбар нуруундаа үүрсээр 24 жил ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 08 минут
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 21 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны хуралдаанаар Санхүүгийн ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
Нүүрсний экспорт буурав

 Үндэсний статистикийн хорооноос 2024 оны 1-3 дугаар сар хүртэл ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
2024 оны 04 сарын 19, 10 цаг 53 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

2024 оны 04 сарын 18, 10 цаг 45 минут
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани