Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалийн Нөөцийн Харти ба "Гэрээ хийх" - Жор 5 /Орон нутгийн нөлөө/

Уул уурхайн мэдээллийн нэгдсэн портал сайт Орд.мн салбарын эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгч, уншигчид та бүхэнд зориулан мэргэжлийн судалгааны эмхтгэлүүдийг эх сурвалжийн зөвшөөрөлтэйгээр цуврал болгон хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт, Байгалийн Нөөцийн харти-н Жор 5-г хүргэж байна.  
ЖОР5
Засгийн газар нь орон нутагт үр өгөөжтэй байх боломжуудыг эрэлхийлэх ёстой ба олборлолтын төслүүдийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг багасгах, хохиролыг барагдуулахад хариуцлага үүрэх хэрэгтэй.
Байгалийн Нөөцийн Харти ба "Гэрээ хийх" - Жор 5 /Орон нутгийн нөлөө/
Олборлолтын төслүүд нь олборлолтын ойр орчимдоо байгаль орчин болон нийгмийн ихээхэн гарз хохирол үүсгэх магадлалтай хэдий ч, эдгээр төслүүд нь үйл ажиллагаагаа явуулж байх үедээ хамгийн багадаа ажлын байр болон бараа таваар, үйлчилгээний эрэлт хэрэгцээг бий болгож орон нутгийн иргэдэд тодорхой үр ашгийг авч ирэх бүрэн боломжтой.
Нөөцийн менежмент нь үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нөлөөлөлд өртөж байгаа олон нийтийн хохирол, өртөг зардлыг багасгахад оршино. Хохирлыг барагдуулах боломжгүй бол Засгийн газар нь тэдгээр нөлөөнд өртөж байгаа иргэдэд хангалттай нөхөн төлбөрийг олгох шаардлагатай. Үүний ерөнхий зарчим болох нөхөн төлбөрийн гол зорилго нь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугчдын амьдрах орчныг дээшлүүлэх юм.
Шийдвэр гаргах болон үнэлгээ хийхэд орон нутгийн иргэдийг оролцуулах Орон нутгийн нийгэмлэг, орон нутгийн засаг захиргаа болон өргөн хэмжээнд хамрагдах ард иргэд нь төсөл хөгжүүлэлтийн өмнөх үе шатанд оролцож байх ёстой, Үндэсний байгалийн нөөцийн алсын хараатай холбогдолтой шийдвэрүүдэд олон нийтийг оролцуулах болон тэдэнд мэдээллэх үйл ажиллагаа нь хийгдсэн гэдэг нь бие даасан судлаачдаар бодитойгоор танилцуулагдсан байх шаардлагатай. Олон нийтийг төлөөлсөн гишүүдийг оролцуулснаар орон нутгийн иргэдэд гарах өөрчлөлтүүдийн төлөвлөгөө болон хэрхэн нөлөөлөгдөх зэргийг ойлгоход нь туслах бөгөөд эрсдлийг бууруулах арга зам, стратеги бодлогыг сайжруулахад нутгийн иргэдийн мэдлэг чадварыг ашиглах боломжтой болдог. Энэ эрсдэл зөрчлийг шийдвэрлэх менежментийг хэрэгжүүлэээгүйн улмаас зөрчил үүсэх магадлалтай.
Хэдийгээр тухайн орон нутаг болон улс орныг нэгдмэл нэг бүлэг гэж авч үзэж болох ч, тэдгээр нь ашиг сонирхолын хувьд бие даасан гэдгийг анхаарах ёстой. Тухайн шийдвэр улс оронд ашигтай ч орон нутгийн хувьд гарз, хохирол учруулж болох тохиолдолд Засгийн газар нь засаж залруулах нь зүйтэй.
Эзэмшлийн эрх үүрэг үүсгэх, нарийвчлан тодорхойлохЗасгийн газар нь орон нутгийн болон үндэсний түвшинд ард иргэдтэй хийх гэрээнд газрын баялгийг өмчлөх эрхийг тусгах, нөөцийн орлогыг хуваарилах эрхийг тухай маш тодорхой байдлаар заасан байх шаардлагатай. Газрын хэвлийн баялаг нь ихэвчлэн ард түмнийг төлөөлж төрийн эзэмшилд байдаг. Орон нутгийн иргэдийн эзэмшилд ч мөн байж болох бөгөөд эсвэл хамгийн багадаа тухайн нутгийн иргэд нь олборлолтын үйл ажиллагаагаар нөлөөлөнд өртөх газар, ус болон бусад байгалийн эд баялаг дээр түшиглэн амьдарч байдаг. Эдгээр иргэд нь төслийн талбай дээр байрлахгүй ч ойр орчмын гол ус болон эргийн дагуу амьдардаг тул байгаль орчны нөлөөнд өртөж байдаг гэдэг талаасаа хамааралтай болно. Засгийн газар нь нөлөөлөлд өртсөн хэсэгт хүний эрхийн стандартуудын хүрээнд түргэн шуурхай, найдвартай, ил тод байдлаар зүй зохистой арга хэмжээ авч засан залруулах шаардлагатай. Хангалттай нөхөн төлбөр, улсын ашиг орлогыг тэнцүү хэмжээгээр оролцогчдод хуваагаагүй зэрэг алдаа дутагдалаас шалтгаалж Засгийн газар нь ард түмний бухимдалыг төрүүлэх, олборлолтын төслүүдийн эмх замбараагүй байдал зэргийг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл нөлөөлөлд өртөж буй орон нутгийн эмзэг давхаргын хүмүүст нийгмийн халамжийн тусламж хэлбэрээр төсвийн зардлыг нэмэгдүүлэх болно гэсэн үг юм. Үндэсний цөөнх болох уугуул нутгийн иргэд болон түүхийн дурсгалт газар нутаг гэж тусгайлан хамгаалах үүрэг хүлээгээгүй л бол Засгийн газар байгалын нөөцтэй орон нутагт (хохирол багадуулах болон зайлшгүй хийх нөхөн төлбөрөөс бусад тохиолдолд) бусад орон нутагт олгодгоос илүү хэмжээгээр төрийн орлогын хуваарилалт хийхээс зайлсхийх хэрэгтэй.
Олборлолтын сөрөг үр дагаврыг үнэлэх болон багасгахЗасгийн газар нь тодорхой олборлолтын зөвшөөрлийг өгөхөөс өмнө боломжит бүх сөрөг үр дагаврыг тодорхойлох хэрэгтэй. Ингэснээр улс оронд олборлолт нь үр ашиг авч ирэх эсэхийг баталгаажуулж хянаж чадах болно. Зарим нөхцөлд засаглал эсвэл технологи нь сайжирч үр дүнтэй үйл ажиллагаагаа явуулах боломжтой болох хүртэл эсвэл үр нөлөө нь тодорхой үнэлэгдэх хүртэл үйл ажиллагааг нь зохих хэмжээгээр түр зогсдог.
Хэрвээ Засгийн газар нь тусгай зөвшөөрлийг олгосон бол заавал олборлолтоос үүсэн гарах сөрөг үр дагавруудыг бууруулах төлөвлөгөөтэй байх ёстой. Түүнчлэн Засгийн газар нь компаниудаас онцгой тохиолдолд хэрэгжүүлэх гэнэтийн төлөвлөгөөнүүдийг бэлтгэн танилцуулах болон батлуулахыг шаардах хэрэгтэй. Эдгээр гэнэтийн төлөвлөгөөнд багаж төхөөрөмжийн бэлэн байдал болон мэргэжилтнүүдийн газрын тос асгарах зэрэг гэнэтийн осол аваарын зохицуулалт зэрэг орно. Энэ нь төсөо хэрэгжих хугацааны турш хяналт тавих, оролцогч талууд төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа болон төслийн үйл ажиллагаагаас ирээдүйд гарах гэнэтийн санаандгүй үр нөлөөг таниж мэдэхэд чухал үүрэгтэй. Төслийн нийт бодит өртгийг урьдчилан тооцоолох боломжгүй учраас байгаль орчны болон нийгэмд үзүүлэх нөлөөллийг удирдах болон хянан шалгалтыг системтэй суулгахыг төслийг хөгжүүлэгч талаас шаардах нь төслийн төлөвлөгөөнд тавигдах үнэлгээтэй адилхан чухал үзүүлэлт юм. Засгийн газар нь байгаль орчны стандартыг тогтоох болон мөрдүүлэх шаардлагатай. /Жишээ нь: Экваторын зарчим гэх мэт олон улсын стандартыг дагаж мөрдөх хэрэгтэй/, ингэснээр олборлолтын компаниуд нь байгаль орчинд үүсэх хохирлыг бууруулах бүрэн боломжтой болдог. Ихэнх компаниуд нь үйл ажиллагаанаас үүсэх байгаль орчны нөлөөг бууруулах маш бага сонирхолтой байдаг учраас Засгийн газар нь концессын гэрээг олгохдоо торгууль, шийтгэлийн заалтыг хавсаргасан байх шаардлагатай. Төсөл нь ашиггүй болоход төсөл хэрэгжиж дуусах хугацаанаас өмнө өөр гуравдагч этгээдэд худалдах эсвэл орхих зэрэг тохиолдлууд ч гардаг тул Засгийн газар юмуу эсвэл тухайн төсөл хэрэгуүүлэгч нөхөн сэргээлтэнд тусгайлан төсөв гаргах, эсхүл гаргуулах хэрэгтэй. Өрсөлдөөнт шалгаруулалтын үндсэн дээр бие даасан мэргэжлийн байгуулагаар байгал орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажиллагааг гүйцэтгүүлж болно.
Хувийн болон улсын аюулгүй байдлын хүчний байгууллагаас хэт их хүч хэрэглэж төслийн эргэн тойрны аюулгүйн байдлыг хангах арга хэмжээ авах нь хүний эрхийн асуудлуудыг хөндөж болно. Энэ арга хэмжээний явцад хүний эрх зөрчигдөх тохиолдолд авах аюулгүй байдлын болон хууль эрх зүйн механизмыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Гар аргаар олборлодог олборлолт нь эрүүл мэнд, аюулгүйн байдал болон орон нутгийн байгаль орчинд нөлөөлөх нөлөөллөөрөө нэр хүндтэй муутай байдаг. Гэсэн хэдий ч, албан бус салбарын амьдралын түвшин доогуур хүмүүсийн орлого олох эх үүсвэр нь болж байдаг. Засгийн газар нь ядуурлыг бууруулах үйл ажиллагааг явуулж, сайжруулахын зэрэгцээ гар аргаар олборлох сөрөг талуудыг бууруулж ашигт малтмалын салбарын үйл ажиллагааг албан ёсны болгож, зохицуулахыг эрэлхийлэх хэрэгтэй. Энэ зорилтод хүрэхийн тулд ядуурлыг бууруулах томоохон боломжуудыг бий болгохын төлөө Засгийн газар нь нийт эдийн засгийн төрөлжилтийг дэмжиж, олон нийтэд суурилсан шийдлийг гаргаж тэдэнтэй хамтран ажиллах хэрэгтэй.
Эцэст нь, Засгийн газар нь нөөцийн олборлолтын хувьд эмзэг, гадуурхагдсан бүлгүүдэд тооцогдох иргэдэд нөлөөлөх олборлолтын үйл ажиллагааны нийгэмд үзүүлэх үр нөлөөнүүдийг шийдвэр гаргах үйл явцад тусад нь тодорхойлон авч үзэх шаардлагатай, учир нь эдгээр нийгмийн бүлэг нь өргөн хүрээний шийдвэрлэх асуудлууд, хэлэлцүүлэгт оролцдоггүй.
Нөөцийн олборлолтоос үүсэх боломжийг орон нутгийн хөгжилд дэвшилд ашиглахОлборлолтын төслүүд нь ойр орчмын бүс нутагт ихээхэн хэмжээний эдийн засаг болон нийгмийн боломжуудыг нээж өгдөг. Засаг захиргаа нь өртөг зардлыг тооцохын хажуугаар олборлолт эхлэх зөвшөөрөл олгох эсэх, компаниудын төлөвлөгөөг хэзээ батлах талаар авч үзэх хэрэгтэй. /Холбогдох хэсгийг нэмэлтээр удахгүй хүргэх, ЖОР 10-аас бизнесийг хөгжүүлэх болон нийт эдийн засгийн боломжит цар хүрээний хувьд олборлох салбарыг хүний нөөцөөр хангах тухай-аас харж болно./
Олборлолтын төслүүд нь орон нутгийн ажилчдад сургалт болон шууд ажлын байрны орон тоо гаргах зэрэг боломжуудыг бий болгодог. Зарим нөхцөлд хэдийгээр орон нутгийн ажиллах хүчний чадвар хангалтгүй байдаг ч нийтийн хоолны газар, зочид буудал болон бусад орон нутгийн бараа, үйлчилгээний салбарууд олборлолтын салбарын ажилчидад хэрэгтэй байдаг. Засгийн газар нь хэрхэн орон нутгийн оролцоог дэмжих болон олборлолтын компаниудыг эдгээр үйлчилгээг үйл ажиллагаандаа ашиглан дэмжиж ажиллах талаар авч үзэх хэрэгтэй.
Олборлолтын төслүүд нь томоохон хэмжээний дэд бүтцийг шаарддаг бөгөөд энэ нь тухайн бүс нутагтаа асар их ач холбогдолтой. Эдгээр үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар нь компаниудтай хэлэлцэж, Дэд бүтцийг бусад иргэд, хэрэглэгчид ашиглах бололцоог гаргаж өгөх нь зүйтэй. Үүнийг төлөвлөлтийн өмнөх үе шатанд хувийн хэвшлийн оролцоотойгоор шийдвэрлэх ёстой. /Холбогдох хэсгийг нэмэлтээр ЖОР 9- өөс дэд бүтцийн хөгжүүлэлтийн хэсгээс үзэж болно/
Орон нутгийн засаг захиргааны нэгжүүдтэй харилцах, тэдний чадавхийг бэхжүүлэх: Орон нутгийн засаг захиргаа нь ихэвчлэн олборлох салбарын нөлөөллийг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Сул засаглалтай орон нутгийн засаг захиргаа нь үйлчилгээгээ ханган нийлүүлэх болон олборлолтын төслүүдээс гарах хохирлыг бууруулахад саад тотгор болдог. Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээ сул нөхцөлд энэ нь эргээд нийгмийн хурцадмал байдалд хүргэж олборлолтын төсөлд аюул учруулж болно. Орон нутгийн засаг захиргааны чадавхийг дээшлүүлэх нь компаниудад орон нутгийн иргэдийн оролцоог дэмжих/ хандивлагчид болон иргэний нийгэм/, ард иргэдийн алс хэтийн хүсэл зорилгыг ойлгох, алс ирээдүйг бодолцон төслийг хөгжүүлэхэд хэрэгтэй юм. Орон нутгийн иргэдийн чадавхи нь сул тохиолдолд компаниудын ханган нийлүүлсэн үйлчилгээнд богино болон урт хугацааны баталгааг гаргуулах шаардлагатай.
 
Үргэлжлэл бий.....

Э.БАТСАЙХАН /Судлаач/
Нийтлэлтэй холбоотой санал хүсэлтийг 80111510 болон batsaikhanpm2020@gmail.com хаягаар хүлээн авч байна. 
 
Эх сурвалж : Орчуулгын баг, МУ-ын сайдын ажлын алба, Мегатөсөл хөгжлийн хүрээлэн 2016 он



Байгалийн Нөөцийн Харти ба "Гэрээ хийх" - Жор 5 /Орон нутгийн нөлөө/
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани