Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалийн нөөцийн харти ба Тогтвортой хөгжилд хөрөнгө оруулах

Нөхөн сэргээгдэхгүй байгалийн нөөцтэй орнуудад боломж, бэрхшээлийн аль аль нь бий болдог. Хэрэв зөв ашиглаж чадвал нөөц баялаг одоо болон ирээдүй үеийнхэнд хөгжил цэцэглэлт авч ирнэ; эсрэгээрээ хэт үрэлгэн хандах, тааруу удирдлага нь эдийн  засгийн тогтворгүй байдал, нийгмийн зөрчилдөөн, түүнчлэн урт хугацаанд үргэлжлэх хүрээлэн буй орчны доройтолд хүргэж болно.   Байгалийн Нөөцийн Харти нь Засгийн газрууд, аливаа нийгмийн байгууллууд болон олон улсын нийгэмлэгүүдэд байгалийн нөөцийг хэрхэн оновчтой удирдан зохицуулах талаар баримтлах бодлогын сонголтууд, практик зөвлөгөөг санал болгож байна.   Энэхүү зөвлөмжийн чанартай баримт бичиг нь байгалын нөөцөөр баян орнуудад тулгарах бэрхшээлүүдтэй ганцаар нүүр тулах бус, түүхэнд хуримтлагдсан  туршлага дээр үндэслэн, өнгөрсөнд гарсан алдааг давтахаас зайлсхийх боломжыг олгож байгаа юм.   
Харти бол зайлшгүй хэрэгжүүлэх хэм хэмжээ биш харин энэ салбарт амжилттай яваа улс орнуудын өөр өөр агуулга, хэрэгжүүлсэн арга хэмжээг нээн илрүүлж, байгалийн нөөц баялагийн салбарт хөгжин дэвших боломжыг танин мэдэх ач холбогдолтой баримт бичиг юм. Ингээд та бүхэндээ ээлжит цувралыг толилуулж байна.
 
ЖОР 9 
Засгийн газар байгалийн нөөцийн орлогыг үндэсний болон орон нутгийн төрийн үйлчилгээний зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх боломж болгон ашиглах ёстой 
Байгалийн нөөцийн харти ба Тогтвортой хөгжилд хөрөнгө оруулах  
Байгалийн нөөцөөс олох орлого бол Засгийн газрын нийтийн үйлчилгээнд зарцуулах, хөрөнгийн чадамжыг нэмэгдүүлэх, мөн эдийн засагт цаашдын хөрөнгө оруулалтыг шингээх чадварыг нэмэгдүүлэх боломж олгодог. Эдгээр оролдлого ирээдүйд улс оронд өндөр өгөөж авч ирэх дараагийн хөрөнгө оруулалтын боломжыг нээхийн дээр үүнээс эрх тэгш хүртэх боломж олгоно.  
Эдийн засгийн доройтлоос зайлсхийхийн тулд төсвийн зарлагын бодлогыг удирдах  : Нийтийн үйлчилгээний зардлын удирдлага сул, жижиг эдийн засагтай орнуудад үр ашигтай хөрөнгө оруулалт хийх бэрхшээлтэй байдаг. Нэгдүгээрт,  Төслийн сонгон шалгаруулалт, үнэлгээ илүү их шаарддаг том төсөвт менежмент хийхэд Засгийн газрын аппаратын хүчин чадал хүрэхгүй байх тохиолдол бий. Хоёрдугаарт, байгалийн нөөцийн орлогын их хэмжээний зарцуулалт илүү өргөн хүрээнд эдийн засгийг тэлж, үүнээс инфляцийн дарамт үүсч цаашлаад орлогын үнэ цэнийг ч бууруулах магадлалтай. Гуравдугаарт, байгалийн нөөцийн олборлолт тэгш бус байдлыг нэмэгдүүлэх магадлалтай:  олон нийт шинэчлэл хийхийг шаардах цаашлаад зөрчилдөөнд ч хүргэж болно. Эцэст нь хэрэв ил тод байдал, хариуцлага сул тохиолдолд орлогын зарцуулалтын явцад мөнгө алдагдах хэмжээ ихэснэ.   
Идэвхитэй менежментгүйгээр орлогын их хэмжээний мөнгөн урсгал улсад ашигтай гэхээсээ илүү сөрөг нөлөөлөл авчрах боломжтой. Хэдийгээр байгалийн нөөцийн орлого энэ утгаараа аюултай боловч нөгөө талд улс орнуудыг засаглалын чадамж сул байдлаас гаргаж, эдийн засгийн шингээх чадвар бий болгох боломж олгодог. 
Төрийн үйлчилгээний зарцуулалтын  менежментийг сайжруулах   : Төрийн үйлчилгээний зарцуулалтын менежментийг сайжруулснаар зарцуулалтын тохиромжтой төлөвлөгөө сонгох чадварыг нэмэгдүүлэх, байгууллагууд улс төрийн оролцоогүйгээр шийдвэр гаргах боломж бүрдүүлнэ. Институцуудын чадамж сул орнуудын хувьд нарийн, сайжруулсан менежментийн журмыг одоогийн зарцуулалтын төсөвт шинэчлэл хийх замаар оруулах бус харин шинэ төсөвт суулгаж өгөхийг зорих нь илүү хялбар.
Засгийн газар төрийн үйлчилгээний санхүүжилт, түүний менежментийн системийн хүрээнд дараахь зүйлсийг хэрэгжүүлэхийг зорих хэрэгтэй.
  • Хувийн хэвшилд илүү найдвартай орчин бий болгох, мөн зарлагын үйл явцыг удирдлагаар хангах боломж олгосон нээлттэй, олон жилийн төлөвлөгөө
  • Өрсөлдөхүйц, нээлттэй, ил тод худалдан авах ажиллагаа (Оролцогчийн хангалттай сонирхол бий тохиолдолд)
  • Дээд түвшний болон дотоод хяналт 
  • Томоохон зарцуулалтын нийгмийн болон эдийн засгийн үр ашгийг үнэлэх, зөвшөөрөл олгохын  өмнөх шаардлага
  • Төсвөөс санхүүжиж байгаа төслүүдэд хяналт тавьж, Засгийн газарт санхүүжилтийн процессоо сайжруулахад туслах бие даасан төрийн аудит
  • Албан ёсны хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор хадгаламжийн сан, бусад ижил төрлийн байгууллагад бус зарцуулалтын эрхийг төсөвт суулгаж өгөх.  
Хөрөнгө оруулалтын төслийн зардлыг бууруулахын тулд төрийн хөрөнгө оруулалтын процесс, мөн эдийн засаг дахь нийлүүлэлтийн дутагдлыг арилгахад хөрөнгө оруулах нь зүйтэй. 
Холбогдох кэйс : Чад улсын төсөвт олборлох салбараас асар их орлого орж ирдэг— Засгийн газрын орлогын 70 хувь газрын тосны олборлолтоос орж ирдэг. Гэсэн хэдий ч, энэ хөрөнгийг хүний хөгжилд зарцуулахын оронд төсвийн 18 хувьтай тэнцэх хөрөнгийг аюулаас хамгаалах салбарт зарцуулсан байдаг. Харин үр дүнд нь өсөн нэмэгдсэн өр, Хүний Хөгжлийн Индексээр дэлхийн орнуудаас 184-т бичигдсэн.   Africa Progress Panel, 2013  
Нигерь уль 1999 онд төрийн худалдан авалтын тогтолцоонд реформ хийсэн. Үүнээс өмнө жил бүр дунджаар 300 мянган доллар авлигын луйварт алддаг байжээ. Шинэчлэл хийснээс хойш буюу 2001-2007 оны хооронд Холбооны Засгийн газар үнийн зөрүүг багасгах замаар 1.5 тэрбум доллар хэмнэж чадсан байна.  Ngozi Okonjo-Iweala and Philip Osafo-Kwaako, 2007    
Африкийн ихэнх улс орнуудад дэд бүтцийн хангалтгүй байдал бизнес эрхлэхэд хамгийн их сөргөөр нөлөөлдөг бөгөөд үйлдвэрлэлийн бүтээмжийг 40 хувиар бууруулдаг.  Álvaro Escribano, J. Luis Guasch, and Jorge Pena, 2010 
Нөөцийн олборлолт хийх, хөрөнгө оруулах, зарцуулах нь төрөөс хийх хөрөнгө оруулалтын зардлыг дэлхийн хэмжээнээс хэд дахин өндөр түвшинд хүргэхэд шууд бусаар нөлөөлөлдөг. Төрөөс урьдчилан бодлого тодорхойлох замаар зардлыг багасгаж, өсөн нэмэгдэх хөрөнгө оруулалтыг шингээх эдийн засгийн багтаамжыг сайжруулах боломжтой.   
Үргэлжлэл бий ....
 
Э.БАТСАЙХАН 
Нийтлэлтэй холбоотой санал хүсэлтийг 80111510 болон batsaikhanpm2020@gmail.com хаягаар хүлээн авна.
Эх сурвалж : МУ-ын сайдын ажлын алба, Мегатөсөл хөгжлийн хүрээлэн 
Байгалийн нөөцийн харти ба Тогтвортой хөгжилд хөрөнгө оруулах
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

Өнөөдөр, 17:17
Өнөөдөр, 13:20
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

Өнөөдөр, 12:45
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

Өнөөдөр, 10:38
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

Өнөөдөр, 10:35
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани