Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Бурхан” машинч

“Бурхан” машинч

 

Энэ хөргийн эзэн Должинжавын Цогтсайхан Булган аймгийн Хутаг-Өндөр суманд айлын есөн хүүхдийн хоёр дахь нь болон мэндэлжээ. Бага насаа Сэлэнгэ мөрний хөвөөнд өнгөрүүлж цэцэрлэг,сургуулиар хүмүүжсэн аж. Цан, чаргаар гулган тоглоно. Тавдугаар ангиас түүний голын хөвөөнд чаргаар гулгаж, уулын уруу цанаар дүүлэн буух явдал хязгаарлагдав. Учир нь олон дүүтэй тул тэднийг хувцаслаж цэцэрлэг, сургуульд нь хүргэх, аав, ээжийнхээ гэр орны ажилд туслах болжээ. Түүний аав Пүрэвжавын Должинжав жолооч. Ээж Сандуйжавын Дуламсүрэн тогооч ажилтай. Сумын төвийн өглөө эрт босдог ганц айл. Тогооч ээж нь сургуулийн хүүхэд багачуудын хоол хийхээр өглөө дөрвөн цагт ажилдаа явна. Долоон цаг гэхэд байрны хүүхдүүдийн хоол ундыг бэлэн болгосон байх. Харин аав нь 70-аад оны кабингүй "тав” трактор барина. Тухайн үед энэ трактороор нэгдлийн бүх ажлыг амжуулж байсан аж. Улмаар аав нь автын жолооч болж, сумын төвийн сургууль, цэцэрлэг, албан байгууллага, айл өрхүүдэд ус түгээнэ. Энэ ажлаа хийсээр өндөр насны тэтгэвэрт гарчээ.

Хүний хийсэн ажил Цогтсайханы сэтгэлд тэр бүр нийцэхгүй. Ямарваа ажлыг тэр гүйцэт хийж санаа амарна. Ийм амьдралын хэв маяг багаас нь түүнд төлөвшжээ. Тэр ахтайгаа цай, хоолоо хийгээд гэр орноо цэвэрлэчихнэ. Ээж нь үдийн цайнд ирэхдээ ор дэрээ муу хураасан бол бүтээлгийг нь аваад шидчихдэг байж. Дахиад л эхнээс нь ороо хураана. Тухайн үед ээждээ хүний хийснийг үнэлдэггүй гэж гомдож явсан ч ажлыг чанартай хийж сурахад их хэрэг болсон. Энэ зангаа би тавьдаггүй юм шиг байна” гэв. Цогтсайхан зуныхаа амралтаар мал угаалгад явж ажлынхаа хөлсөнд 150 төгрөгийн цалин авч их баярласан гэх. "Ийм мөнгөөр ам бүл олуулаа айл хоёр шуудай гурил авчихна. Боорцог хийнэ. Манайх шуудай гурилаар тав л хонодог байлаа” хэмээн бага насаа дурсав.

Мөн хүний амьдрал хойно аавтайгаа ятуу агнан явж. Тэр трактор жолоодож,аав нь бууддаг байжээ. Гэхдээ Цогоо хүүгийн хийдэг ажил тусдаа. Нөгөө ятууныхаа толгойг нугалж, далавчийг нь хумин хөлдөөнө. Дараа нь нэг ятууг 35 мөнгөөр худалдаж амьдралдаа нэмэрлэнэ. Ингэж тэр мөнгөний үнэ цэнэ, хөдөлмөрийн амтанд багаасаа оржээ. Тэр 10-р ангиа төгсөөд Хөнгөн үйлдвэрийн ТМС-ийн хуваарь авсан байна. Сургуульдаа явах уу байх уу гэсэн бодол төрсөн ч дотроо нутаг орноосоо гарч юм үзье гэж шийдсэн аж. Тэрбээр туулж өнгөрүүлсэн амьдралынхаа замналаас ийн өгүүлэв."Намар аавыгаа дагуулаад сургууль дээрээ очлоо. Автобусны цонх цантчихаад болдоггүй. Буудлаа тоолоод л явна.Өнгөрөөд, эсвэл дутуу буучихна. Тэгж л хөдөөгийн хүүхэд хөглөж явлаа. Тухайн үед Хөнгөн үйлдвэрийн ТМС сургалт сайн байсан. Улаанбаатарын хивсний үйлдвэрт дадлага хийж явлаа.

Тус сургуулийг нэхмэлчин мэргэжлээр төгссөн. Манай ангийн ихэнх нь Эрдэнэтийн хивсний үйлдвэрт ажилласан. Би шууд цэрэгт явсан юм. Ахтайгаа хоёулаа ажилчны районоос цэрэгт татагдлаа.Ах маань надаас гурав хоногийн өмнө явчихсан. Цэргүүд шөнө дөлөөр нэг газар ирлээ. Машинаас пид пид гээд л зөөлөн элсэн дээр үсэрч буугаад л... Өглөө "сэрээд сэрээд” гэсэн командаар нэг нойрмог нөхөр боссон чинь нил элс харагдана. Гимнастикт гүйсэн чинь нэг сайхан гол харагдаад байх юм.

“Бурхан” машинч

Тэр гол хүртэл гүйчих юмсан гэж бодтол говийн зэрэглээ байхгүй юу. Ингэж л цэрэг болсон. Каринтийн дээр хэд хонож байтал надад эргэлт ирлээ гэдэг юм. Хол газар нутагтай намайг энд хэн эргэж ирэх билээ гэж бодогдов. Тэгсэн манай ах бага түрүүч цолтой,эмнэлгийн зааварлагч цэрэг болчихсон явж байх юм. Ах маань судас тариа хийчихдэг цэрэг очихгүй юу. Энэ авьяас нь хэрэг болсон бололтой. 3 хоногийн өмнө очсон ахынхаа эргэлтийг ингэж авч байлаа. Зүүн баянд гурван жил олон аавын хүүхэдтэй цэргийн алба хаасан. Говийн аагим хурц наранд зэрэгц командтай л удаан зогсоцгооно.

Зүүн баяны цэргийн анги аавын хүүхдийн шөрмөсийг шалгаж тэвчээр хатуужил суулгадаг газар. Сүүлийн хоёр жил дивизийн удирдах батальон хорооны жагсаалын дарга,ахлах түрүүч цолтой явлаа” гэж цэргийн албыг нэр төртэй хааснаа хуучлав. Цэргээс халагдаад "Эрдэнэт”үйлдвэрт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх курс хичээллэх сургийг олны амнаас сонсжээ. Энд суралцан тоног төхөөрөмжийн слесарь мэргэжил эзэмшин Баяжуулах фабрикийн төв корпуст нэг жил орчим ажиллаад өөрийн сонирхлоор шалгалт өгч тээрмийн машинч болсон аж. "90-ээд онд Галуут нуураас цахилгаан авдаг байхад тог их тасарна. Бид харанхуйд гүйгээд л бүх усаа хаана. Контнейрээс таван хилийн хүрзээр илүүдэл хүдрийг гарынхаа алганд эвэр ургатал ачсан.

Одоо техник технологийн шинэчлэлт хийгдээд бүх үйл ажиллагаа автоматчилагдсан. Бид нунтаглагдсан хүдрийг жинлэхгүй хурууныхаа салаагаар имрээд л хатууллагийн хэмжээг баримжаалах хүртлээ ажилдаа мэргэшсэн байна” гэв. Тэр Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Рагчаа агсны гарын шавь нарын нэг.Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхэд нэг хүний үүрэг,оролцоо ямар их үнэ цэнтэй байдгийг тээрмийн машинчаас харж болно. Хоромхон хугацаанд технологийн доголдол гарвал өчнөөн сая төгрөгийн алдагдал хүлээнэ. Иймээс цаг ямагт алдаа гаргахгүйг хичээн ажилладгаараа тээрмийн машинч өндөр хариуцлага хүлээдэг. Олон жилийн ажил хөдөлмөрийн арвин туршлагаараа залууст зааж, сургах хүний нэг Цогтсайхан. Тэр залууст ажлаа гүйцэт, чанартай хийж, аливаад чин сэтгэлээсээ хандахыг сургана. Бусдын дутуу хийсэн ажлыг өөрийн биеэр гүйцээгээд хийчих жишээтэй.

Мэдэхгүй, чадахгүйгээ асууж бай гэх. Залуучуудын зарим нь нэрэлхээд юм асуудаггүй. Миний үеийнхэн ч юм бүгдийг мэдээд төрчихсөн юм биш. Ажлыг асууж мэдээд, хийгээд сурчихсан хүн хождог юм гэж учирлав. 2006 онд тэр "Эрдэнэт” үйлдвэрийн хөдөлмөрийн аварга, 2008 онд Тэргүүний уурхайчин цол тэмдэг хүртжээ. Нэг газар олон жил хамт ажиллахаар зарим хүмүүстэй муухан ах дүүгээс илүү болчих юм. Нэлээн олон жилийн өмнө манай гэр бүлийн найзууд Хөвсгөл далай явсан. Х.Рагчаа багш, Намсрай хоёр Хөвсгөлийнх.Тэдний нутгаар аялсан. Энэ явдал миний сэтгэлээс гардаггүй юм гэж сэтгэлд үлдсэн гэгээн дурсамжаасаа хуваалцав.

"Би энэ нутгийнх болохоор идэш хүнсээ хаяанаасаа авчихна. Бэлэн юман дээр байж. Надтай ажилладаг хүмүүс ихэвчлэн баруун аймгийн хүмүүс. Тэд арай илүү сэтгэдэг, хөдөлмөрч. Одоо Эрдэнэтийн найман нэрийн дэлгүүрийн эзэд ихэвчлэн баруун аймгийн нөхөд байна. Зах зээлийн шилжилтийн үед амралтын өдрөөр хотоос австрали гутал, савхин куртик авчран оросуудад зараад хэдэн төгрөг олчихдог байлаа. Наймаа хийсний хүчинд хоёр өрөө байртай л болсон. "Эрдэнэт” үйлдвэрт ажиллаад тэгш сайхан явж байна. Бор уулын буян их. "Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ гэхэд л сэтгэл огшоод явчихдаг. Манай үйлдвэр дахиад 60 жил ажиллах нөөцтэй гэж дуулдсан, энд их баяртай явдаг хэмээн ярих тэр "Эрдэнэт” үйлдвэрт өнөөг хүртэл "бурхан” машинч гэгдэн ажилласаар явна.

Т.БАТЧУЛУУН

“Бурхан” машинч
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани