Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

О.Батхишиг: Томоохон уурхайнууд нөхөн сэргээлтээ харьцангуй сайн хийдэг

О.Батхишиг: Томоохон уурхайнууд нөхөн сэргээлтээ харьцангуй сайн хийдэгШинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэнгийн Хөрс судлалын лабораторийн эрхлэгч, доктор О.Батхишигтэй ярилцлаа.
 
-Монгол орны хөрсийг судалдаг шинжлэх ухааны салбар байгууллага манайд хэдэн онд бий болсон бэ?
-Манай Газарзүйн хүрээлэнгийн хөрс судлалын салбар херсний судалгааг 50 гаруй жил хийж байгаа уламжлалт газар. 1962 онд Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэн байгуулагдахүетэй зэрэгцзэД херс судлаачдын групп бий болж анхны мэргэжилтнүүд төрөнгарсантүүхтэй. 1972онд бие даасан Херс судлалын тасаг болсон. Түүнээс хойш Монгол орныхоо хөрс судлалын судалгааг дагнан хийдэг болсон доо. Одоогоор залуучууд голдуу 13 хүнтэй групп ажиллаж байна.
 
-Хөрс судлал дотроо хэдэн төрөлд хуваагддаг вэ?
-Бид чухам ямар ажил гүйцэтгэдэг вэ гэхээр үндсэндээ хөрсийг шинжлэх ухааны үүднээс, хөрсний ангилал, хөрсний зураглал, хөрсний физик, химийн шинжлэх ухааны чанар, хөрс хамгаалал гээд энэ л бүх асуудлуудыг шинжлэх ухааны талаас нь судалдаг. Хөрс гэдэг чинь өөрөө бие даасан том шинжлэх ухаан шүү дээ. Дотроо олон том салбаруудтай. Хөрсний хими. хөрсний физик, хөрсний биологи, хөрсний эвдрэл. элэгдэл. хөрсний мэдээллийн сан, хөрсний зураглал гэх мэт. Нөгөө талаас хөрс бол яах аргагүй байгалийн баялаг. Ургамал ургадаг байгаль экологийн суурь дэвсгэр. Шинжлэх ухааны хэлээр бол хөрс гэдэг нь газрын гадаргын дээд хэсэгт орших үржил шимт үе давхарга бөгөөд хурдас чулуулаг, уур амьсгал, ургамал, амьтан, газрын гадарга, цаг хугацааны хүчин зүйлүүдийн нарийн төвөгтэй үйлчлэлийн үр дүнд бий болдог. Хөрсний хамгийн гол шинж чанар нь үржил шим юм. Хөрсний үржил шим гэдэг нь ургамлыг шаардлагатай шим тэжээлийн бодис, усаар хангах, мөн ургамлын үндсййг агаар болон тохиромжтой дулааны нөхцөлд байлгаснаар ургамлын ургах, ургац өгөх нөхцөлийг бүрдүүлэх чадварыг хэлнэ.Монгол маш том газар нутагтай. Ой, тайга, хээр, говь гэх мэт олон хэд хэдэн бүсэд хуваагддаг. Үүнийгээ дагаад том талбайг хамарсан олон төрлийн хөрстэй.
 
-Хөрсний  доройтол гэдгийг та мэргэжлийн хүний хувьд тайлбарлана уу?
-Хөрс үржил шимт чанараа алдах үйл явцыг хөрсний доройтол гэнэ. Хөрс доройтолд орсноор хөрсний хамгийн гол шинж чанар болох ургамлыг ургах нөхцөл, шим тэжээлийн бодисоор хангах чадвараа алддаг. Хөрсний доройтол нь дараахь 3 хэсгээс бүрдэнэ:
а. Хөрсний эвдрэл: Хөрс байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр элэгдэж эвдрэх үйл явцыг херсний эвдрэл гэнэ. Газрын эвдрэл гэдэг нь хөрсний эвдрэлээс арай илүү өргөн ойлголт бөгөөд хөрс болон түүний доод талын хурдас чулуулаг элэгдэл, эвдрэлд орохыг хамтад нь газрын эвдрэл гэнэ. Хөрсний эвдрэлээр хөрсний үржил шимт чанар алдагддаг учраас хурдас чулуулгийн эвдрэлийг бодвол арай илүү экологийн хохирол учруулна. Тухайлбал, ургамал ургахгүй байх, амьд организмын амьдрах орчин алдагдах, хөрсөн бүрхэвч
элэгдэл эвдрэлд хурдан орох гэх мэт үйл явц ажиглагдана.
б. Хөрсний бохирдол: Хөрсний бохирдол болон элэгдэл эвдрэл нь хоорондоо салшгүй холбоотой байдаг. Бохирдолтод өртсөн хөрс ихэнх тохиолдолд тодорхой хэмжэээгээр мөн эвдрэлд ордог. Гэхдээ эвдрэлд ороогүй хөрс бохирдож болно. Бохирдлын түвшин нь бохирдуулагч бодисын шинж чанар,
тархалт, нэвчилтийн гүн, хөрсний шинж чанар, хур тунадас, газрын байрлал зэрэг олон үзүүлэлтээс хамаарна.
 
-Одоогоор хөрсний судалгаа Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэдэн хувийг хамарсан бол?
-Нийтэд нь хамарна гэж байхгүй. Ер нь тариалангийн бүс, төвийн бүс зэрэг хүн ам илүү төвлөрсөн газар дээр судалгаа түлхүү хийгддэг. Говийн нутагт бол судалгаа арай багахан хийгддэг. Манай хүрээлэнгийн хөрсний салбар хөрсний ангиллын асуудлыг боловсруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, хөрсний зураглал, хөрсний шинж чанар, хөрсний эвдрэл болоод сүүлийн 10-аад жилд хүчтэй яригдаад байгаа хөрсний бохирдол гэх мэт хөрстэй хамаатай олон төрлийг судлах, үнэлэлт дүгнэлт гаргах чиглэлийг боловсруулж ирлээ. Энэ дашрамд хэлэхэд хөрс хам-гааллын асуудал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөндөгдөх болсон. Энэ бол уул уур-хайн салбар сүүлийн 10-аад жилд маш эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой юм. Монголд том, жижиг уурхайнууд олноор бий болж уул уурхайн үйлдвэрлэл сэргэснээр газрын хөрс эвдрэлд орох үзэгдэл бий болсон. Үүнийг дагаад хөрсний эвдрэл ямар түвшинд байдаг юм, хөрсний бохирдол ямар байдаг юм, хөрсний үнэлгээ нөхөн сэргээлтийн асуудал, хөрс хамгааллын асуудал зэрэг уул уурхайн хөгжилтэй холбоотой олон асуудал практикаар ч гэдэг юм уу хүчтэй болж байна. 1980, 1990-аад онд уул уурхайтай холбоотой хөрс судлал бараг байгаагүй гэхэд болно. Уул уурхайн чиглэлийн хууль тогтоомж гэхээр зүйл ч тоймтой байгаагүй 2011-2013 онуудад бид Монгол орны хөрсний шинэчилсэн ангиллыг боловсруулсан. Энэ их чухал зүйл. Манай улс өмнө нь Оросын хөрсний ангиллын маягтай явж ирсэн. Гэтэл дэлхийн хөрсний ангилал гэж байдаг. Энэ талаас нь бид хуучин уламжлалт ангиллаа олон улсын түвшин рүү дөхүүлсэн шинжтэй тийм шинэчилсэн ангиллын хувилбарыг боловсруулсан.
 
Хөрсний дижитал зургийг хийсэн. 500.000-ын масштабтай хөрсний зургийг Монгол орны хэмжээнд хийсэн. Өмнөх зургуудаасаа ямар ялгаатай вэ гэхээр сансрын зургийг суурь болгож ашигласанаараа онцлог болсон. Өмнөх хөрсний зураг топо зураг дээр суурилж байсан. Топо зураг бодит байдал дээр харьцангуй нарийвчлал багатай учир сансрын илүү боловсронгуй зургийг ашигласан гэсэн үг. Тэгээд ч комьютерийн программ сүүлийн үед нэлээд хөгжлөө шүү дээ. Хөрсний мэдээллийн систем гэж дэлхий дээр байдаг. Энэ санд хөрсний мэдээллээ хийж, тасралтгүй шинэчилж байдаг ийм дижитал маягийн зургийг хийж дуусгасан.
 
-Говийн хөрс их эмзэг. Уул уурхайн үйлдвэрлэл говийн бүсэд их байна. Үүнийг дагаад хөрсний эвдрэлтэй холбоотой гомдол санал нутгийн ард иргэдээс ирдэг нь нууц биш. Сүүлийн жишээ гэвэл Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт хүдрийн олборлолт хийж буй "Алтайн хүдэр" ком-панид ашиглалт, тээвэрлэлт явуулж буй газар нутагтаа авто зам тавих үүргийг дээд байгууллагаас өгсен. Зам тавих, нөхөн сэргээлт хийх нь хөрсний унаган шинжийг хадгалахад хэр үр дүнтэй бол?
-Хөрс бол яах аргагүй газар ашиглалттай холбоотой. Газар ашиглалтаа эмх журамтай хийх хэрэгтэй. Уул уурхай бол яах аргагүй газрын хөрсийг эвдэлдэг салбар. Хүнд машин механизм нь эвдлээд нягтаршуулдаг. Хариуцлагатай уул уурхайн төлөө л байх ёстой. Зохион байгуулалттай, эмх цэгцтэй тийм уул уурхай байх ёстой. Нөхөн сэргээлт бол уг нь энгийн зарчим шүү дээ. Ухсан газраа дарж тэгшлээд, эсвэл хэлбэршүүлээд шимт хөрсөөр хучаад тарималжуулах л асуудал. Сүүлийн үед нөхөн сэргээлт харьцангуй гайгүй болж байна. 2006 оны үед их муу байсан. Харин хууль эрхзүйн орчин сайжирснаар нөхөн сэргээлт сайн хийгдэж байна. Том уурхайнууд энэ тал дээр харьцангуй сайн ажиллаж байгаа. Том уурхай дээр улсын хяналт, шахалт их байдаг болоод тэр байх л даа. Жижиг уурхайнууд, эсвэл хувиараа алт олборлодог хүмүүс хариуцлагагүй талдаа байгаа нь үнэн. Газар ухаж хаячихаад орхиод явчихдаг. Илүү зардал гээд л орхидог. Эсвэл нөхөн сэргээлт хийхгүйгээр нэгэндээ зарчихдаг.
 
-Хөрсний эвдрэлийг зэрэглэлээр тогтоодог уу. Та уул уурхайгаар жишээ татаж болох уу?
-Уул уурхайн газрын хөрсний эвдрэлд газрын гадаргын өнгөн хэсгийн үржил шимт ялзмаг давхарга бүхий хөрсөн бүрхэвч хамрагдана. Газар бүр байгаль газарзүйн онцлогоос хамааран янз бүрийн үржил шим бүхий хөрстэй байдаг учраас тухайн газрын хөрсний шинж чанарыг иж бүрэн тусгасан чанарын үнэлгээ хийгдсэн байх ёстой. Хөрснөөс доош түвшинд эвдэрсэн газрыг хурдас чулуулгийн эвдрэлд хамааруулна. Хурдас чулуулгийг хатуу хад чулуу, хайргархаг сэвсгэр хурдас гэж бүрэлдэхүүний хувьд 2 хуваана. Хөрснөөс доош ихэвчлэн сэвсгэр хайрга, чулуурхаг хурдас тархдаг. Уул уурхайн үйлдвэрлэлийн явцад уурхай орчмын экологийн нөхцөл өөрчлөгдөж, түүний хамгийн гол чухал бүрэлдэхүүн хэсэг брлох газар, хөрсөн бүрхэвч ихээхэн хэмжээгээр элэгдэл, эвдрэлд ордог. Хөрс үржил шимт чанараа алдах буюу бүрмөсөн устаж, зарим тохиолдолд химийн хорт бодисоор бохирдож, хөдөө аж ахуй үйлдвэрлэлд экологи-эдийн засгийн хувьд тодорхой хэмжээний хохирол гардаг. Хөрсний эвдрэл зэрэглэлийг харьцуулсан судалгаагаар тодорхойлно. Тухайн газрын хөрстэй адил нөхцөлд орших хүний үйл ажиллагааны нөлөөлөлд ороогүй болон эвдрэлд орсон газрын хөрсний зүсэлт хийж, морфологи тогтцын бичиглэл, хөрсний дээж авч харьцуулан судална. Хөрсөн бүрхэвч байхгүй болсон газар нь онцгой их эвдрэлтэй хөрс гэдэг зэрэглэлд багтана.
 
Жишээ нь: ухсан карьер, хөрс үүсгэгч чулуулаг гадарга дээр ил гарсан газрууд гэх мэт. Хүчтэй эвдрэлд орсон хөрсний "А" давхарга байхгүй болж, зөвхөн "В" давхаргын тодорхой хэсэг нь үлдсэн байна. Их эвдрэлд орсон хөрсний талаас ихэнх хувь нь алга болсон байх жишээтэй. Хөрсний эвдрэлийн зэрэглэлийг ялзмагийн нөөцөөр тогтооход хөрсний үе давхаргуудын зузаан, ялзмагийн агууламж, эзлэхүүн жин зэрэг үзүүлэл-түүдийг тогтоосон байх шаардлагатай. Хөрсний эвдрэлд газарзүйн хүчин зүйлүүд тодорхой нөлөө үзүүлнэ. Хэт налуу газарт байгалийн элэгдэл, эвдрэл илүү их явагддаг онцлогтой. Гуу жалга бол, хөрсөн бүрхэвчийн шугаман элэгдэл, эвдрэлийн гол үзүүлэлтийн нэгд тооцогдоно. Тухайн газрын хөрсний эвдрэлийг хээрийн нөхцөлд шууд тогтоох хамгийн хялбар арга нь ялзмагт давхаргын зузааны багасалтыг, ижил нөхцөлд орших эвдрэлд ороогүй хөрстэй харьцуулан судлах арга юм.
 
-Орон нутгийн удирдлагууд, иргэд нь ч уурхайнуудтай тэмцдэг үзэгдэл байсаар байна...
 -Зарим аймаг, сум орон нутгийн удирдлагыг би арай өөр сэтгэлгээгээр ажиллаасай гэж хүсдэг юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл нутагтаа байгаа томоохон уурхайн компанийг дарамтлах биш өөрсдөө санаачлагатай ажиллаасай л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, манай нутгийн байгалийг ингэж сүйтгэлээ гэж мөнгө нэхэхээсээ илүү байгаль орчноо хайрлаж хамгаалах тал дээр шинэлэг санал санаачлага гаргах хэрэгтэй гэсэн үг.
 
-Танай байгууллага Улаанбаатар хотын хөрсний судалгаа хийсэн үү?
-Бид бусад чиглэлийн олон судалгаа хийдэг. Тухайлбал, хөрсний бохирдлын судалгаа хийгдэж байна. Улаанбаатар хотын хөрсний судалгааг хийж өгөөч гээд хотын захиргаа, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хүсэлт ирүүлдэг. Бид Монгол орны хөрсний бохирдлын стандартыг боловсруулж гаргасан. Хөрсний бохирдлын стандарт, хүнд металлын стандарт өмнө нь байгаагүй юм. 2008 онд боловсруулагдаад практик дээр хэрэгжиж байна. Хөрсний бохирдлын стандарт ялангуяа уул уурхайн газруудын хөрсөнд хяналт тавих, мониторинг хийх үндсэн гол баримт бичиг юм. Дэлхийн хөрсний стандарт гэж байдаггүй онцлогтой. Улс болгон өөр өөрийн хөрсний онцлогт тохирсон стандарттай. Бид өөрийн орны стандартад тохирсон стандарт боловсруулсан. Мөн уул уурхайн байгаль хамгаалах бодлогыг барьж ажилладаг.
 
-Улаанбаатар хотын хөрсний бохирдол дээд цэгтээ хүрлээ гэж мэдэгдэх боллоо. Энэ дүгнэлтийг танай судалгаан дээр түшиглэсэн гэж ойлгож болох уу?
-Нийслэлийн хөрсний бохирдол нарийндаа яг тийм дээд цэгтээ хүрсэн юм байхгүй. Үнэхээр бохирдол байгаа л даа. Гэхдээ болохоо больчихсон тийм түвшинд бол хараахан хүрээгүй. Дэлхийн хөрсний бохирдолтой хотуудын дийлэх нь аж үйлдвэржилтээс шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, металлургийн цогцолбор үйлдвэртэй газрууд хамгийн бохирдол ихтэйд тооцогдож байгаа. Тухайлбал, Оросын Норилск зэрэг хүнд аж үйлдвэр бүхий хотууд хөрсний дээд зэргийн бохирдолтой. Харин манай Улаанбаатарт хүнд үйлдвэр байхгүй. Тэгэхлээр яг нэг төрлийн химийн хорт бодисоор хөрсийг бохирдуулдаг нь харьцангуй гайгүй. Гол бохирдуулж байгаа хүчин зүйл нь ахуйн хог хаягдал. Ахуйн хог хаягдал мэдээж сайн биш л дээ. Гэхдээ металлургийн нэг төрлийн химийн хороор бохирдуулдгийг бодвол арай учиртай.
 
-Зүлэгжүүлж, мод тарих нь хөрсний бохирдлыг шийдэх нэг арга зам мөн үү?
-Зүлэгжүүлэх, моджуулах нь хөрсний бохирдлын эсрэг арга хэмжээ мөн. Хүнд металлургийн бохирдол нийслэлд алаг цоог маягтай бий. Нэг ёсондоо том талбайд биш автозасварын газар ч байдаг юм уу тиймэрхүү цэгт л хүнд металлын бохирдол илэрдэг гэсэн үг. Хуучин арьс ширний үйлдвэрийн нэгдэл, харгиа орчимд хүнд металлын бохирдол байсан. Үлдэгдэл нь одоо ч байгаа. Гэхдээ нэлэнхүйдээ үргэлжилсэн бохирдол гайгүй учраас моджуулж, зүлэгжүүлэх нь сайн арга хэмжээ мөн.
 
-Тэгэхлээр нийслэлд хөрсний бохирдол дээд цэгтээ хараахан хүрээгүй гэж та мэргэжлийн хүний хувьд хэллээ. Хэдийгээр хүнд аж үйлдвэр байхгүй ч өөр хүчин зүйлийн улмаас хөрс бохирдоод байгаа юм биш үү?
-Хөрсний бохирдлыг олон үзүүлэлтээр үздэг. Нэг том бүлэг үзүүлэлт нь хүнд металл юм. Ер нь дэлхий дээр хүнд металлыг нэлээд хортойд тооцдог. Яагаад гэвэл алга болдоггүй. Хар тугалга, хром, никель, цайр ерөөсөө ууршаад алга болохгүй. Задраад алга болохгүй. Байж л байдаг. Энэ утгаараа хор уршиг ихтэй бөгөөд хорт хавдар үүсгэдэг. Нөгөө нэг бүлэг нь органик бодисууд. Органик бодисын бүлэгт хамаардаг бодисууд хүнд металлыг бодвол задардаг. Тодорхой нөхцөлд ороод задраад алга болдог. Цианит хортой л гэнэ. Тодорхой нөхцөлд задраад устөрөгч юм уу нүүрстөрөгчийн нэгдэл болоод аюулгүй болдог. Амоны шивтрийн бохирдол гээд л ярьж байна. Бас л задардаг. Тухайн үедээ хортой гэвэл хортой л доо. Нянгийн бохирдол гэдэг том бүлэг бас бий. Нян бактер бас тогтворгүй. Өвлийн хүйтэнд ихэнх нян үхдэг. Энэ бол биологийн зүйл.
 
Нягийн бохирдол богино хугацаанд халдварт өвчин үүсгэдэг аюултай. Хүнд металл болохоор халдварт өвчин үүсгэхгүй. Хорт хавдар зэрэг удаан хугацаанд организмд нөлөөлдөг. Улаанбаатарт нянгийн бохирдлын үзүүлэлт нэлээд өндөр гараад байгаа. Нийт дээжний 72 хувь нянгийн бохирдолтой гэж гарч байна шүү дээ. Тэр агуулгаараа хотод хөрсний дээд цэгтээ хүрлээ гэж яриад байгаа юм болов уу даа. Ахуйн хог хаягдал, их задгай бие засдаг үзэгдлээс нянгийн бохирдол их хэмжээгээр үүсдэг. Үнэндээ хүн төвлөрсөн газруудын булан тохой бүрт ялгадас байна.
 
Улаанбаатар хотын хүнд металлыг бэлчээрийн хөрстэй харьцуулахад нэлээд өндөр гараад байгаа. Бэлчээрийн эрүүлхөрсөнд хартугалганы агууламж 15 милграмм байхад Улаанбаатарт 33 милграмм байх жишээтэй. Стандарт 100 гэсэн үзүүлэлт байж байдаг. Энэ утгаар бол Улаанбаатарт хар тугалга стандартаас даваагүй дунд түвшинд байна гэсэн үг. Зарим цэгүүд дээр стандартаас давсан үзүүлэлт байж л байгаа. Ерөнхийдөө хүнд металлын бохирдол дундаж хэмжээнд байгаа гэж ойлгож болно. Нийт шинжилгээ хийсэн газруудын 5-10 хувьд стандартаас давсан үзүүлэлт гарч байгаа. Цэг болгонд ялгаатай гэсэн үг. 10 цэгээс авахад нэг нь стандартаас давсан бохирдолттой байна гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл нийслэлд хүнд металлын бохирдол онцгой түвшинд хүрээгүй.
 
-Хөрсний бохирдол агаарын бохирдлын хэмжээнд хараахан хүрээгүй гэж ойлгож болох уу?
-Хөрсний бохирдол утааны бохирдлын хэмжээнд арай хүрээгүй. Дэлхийн хамгийн их хөрсний бохирдолтой хотыг "шалгарууллаа" гэхэд Улаанбаатар эхний аравт орохгүй. Гучид ч орохгүй. Харин утааны бохирдлоор бол эхний хоёрт явж байгаа нь үнэн. Хотын хөрсний бохирдолд гэр хорооллын нүхэн жорлон нөлөөлж байгааг анхаарахгүй орхиж болохгүй. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам анхаарах ёстой. Хүн амьдардаггүй зэлүүд газрын байгалийг хамгаалая гэж ярьж байгааг буруутгахгүй. Гэхдээ нийт хүн амын талаас илүү хувь нь төвлөрсөн Улаанбаатарт байгаль орчны хамгааллын асуудал хамгийн ихээр яригдах учиртай гэж боддог.
 
 
Д.Дорж





О.Батхишиг: Томоохон уурхайнууд нөхөн сэргээлтээ харьцангуй сайн хийдэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани