Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Татварын тогтолцооны шинэчлэлийг яаралтай эхлүүлье

УИХ-ын хаврын чуулганы үйл ажиллагаанд бизнесийнхэн ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд тус чуулганаар эдийн засгаа идэвхжүүлэх талаар ямар бодлого шийдвэр гаргах, бизнесийн орчин нөхцөлийг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих чиглэлд ямар арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх, энэ талаар Засгийн газарт ямар чиглэл удирдамж өгөх нь анхаарлын төвд байна. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчдийн хамгийн их хүсэн хүлээж, шаардаж байсан татварын шинэчлэлийн талаар энэ удаагийн чуулганаар авч хэлэлцэхээр байгаа нь тэдний олон жилийн хүсэлт, шаардлага одоо л бодит ажил хэрэг болох нь гэсэн итгэл найвдарыг төрүүлж байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заагдсан татварын шинэчлэл хийх заалтыг УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн үлдэж буй хугацаанд амжилттай хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийн оролцоо, хүртээмжийн агуулгыг нэмэгдүүлэх, архагшин тогтсон ядуурлын хувь хэмжээг багасгах, олон улсын зах зээлд монгол улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх гол хүчин зүйл бол МҮХАҮТ-аас байнга тавьж, дэвшүүлж, зөвлөж, хэрэгжүүлэхийг шахаж шаардаж байсан "тогтвортой хөгжил"-ийн концепци билээ.

Монгол улсын Ерөнхийлөгчөөс "Том төрөөс ухаалаг төр рүү" санаачилга гаргаж Засаглалын технологийн шинэчлэл хийхийг уриалсан. Энэхүү шинэчлэлийн нэг гол чиглэл буюу үндсэн хэсэг нь татварын тогтолцооны шинэчлэл байх ёстой. Бизнесийн төлөөллийн үндсэн байгууллагын хувьд МҮХАҮТ-аас татварын тогтолцооны шинэчлэлийг хийхдээ дараах асуудлуудыг нэн түрүүнд анхаарах, шинэчлэлийн бодлогод тусгах шаардлагатай хэмээн үзэж байна. Үүнд:

  1.  Татварын тогтолцооны шинэчлэлийн нэг гол асуудал бол Татварын Ерөнхий хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт юм. Төр оршихуй дор татвар орших гэсэн хуучинсаг үзэл номлолыг мөрдөх бус харин "татвар төлөгчид оршин байгаа учир төр оршин байгаа" гэсэн ухаалаг төрийн үзэл номлолд тулгуурлан энэ хуулийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна. Татвар төлөгчдөд эдийн засаг, зах зээл, хууль журмын ижил орчин нөхцөлд үйл ажиллагаагаа явуулан татвараа шударгаар төлж, Засгийн газар тэдний төлсөн татварын зарцуулалтыг ил тод, дэлгэрэнгүй тайлагнадаг тийм тогтолцоог бий болгох шаардлагатай. Татварын байцаагч хууль барьж дарамтлах бус, дуртай үедээ дуудаж "төлөвлөгөөт бус" шалгалт байн байн хийх бус, би бол төр, чи бол зүгээр л нэг татвар төлөгч гэсэн дээрэнгүй байр сууринаас бус, зөвлөдөг, заадаг, ярилцдаг, хамтран ажилладаг төр байж тэгш, шударга, хүндлэл дээр суурилсан хуульчилсан харилцааны орчинг бий болгох шаардлагатай байна.

  2.  Аливаа улсын татварын тогтолцоо тэгш, уян хатан, удирдаж болохуйц байх зарчмуудад тулгуурладаг ба ихэнх улс орнууд төсөв бүрдүүлэх, нийгмийн орлогыг дахин хуваарилах, зах зээлийн гажуудлыг засч залруулахад татварын бодлогоо чиглүүлдэг. Тэгвэл манай орны хувьд зөвхөн төсвийн орлогыг бүрдүүлэх чиглэлд татварын бодлого нь голчлон чиглэгдээд бусад асуудлуудаа орхигдуулаад байна. Өөрөөр хэлбэл орлогын хуваарьлалт тэгш бус, татварын бодлого нь зах зээлийн гажуудлыг засах бус харин ч түүнийг улам гажуудуулахад нөлөөлж зах зээл, бизнесийнхний чадамжаас давсан, тэдний амьдрах чадварт сөрөгөөр нөлөөлөхүйц татвар хураамжийг элдэв арга механизмаар бараг хүчээр авч байгаа нь бизнесийг өсч өндийх, нэн ялангуяа эдийн засгийн хямралын ирмэгт ирчихээд байгаа өнөө үед бүр ч хүндээр тусч, нөлөөлж байгааг татварын тогтолцооны шинэчлэл хийхдээ анхаарах хэрэгтэй байна. Дөрвөн арвын үндсэн татваруудаа төлөөд дээр нь бусад төрлийн татвар, хураамжуудыг (үнэн хэрэгтээ нэлээд хэсэг нь хураамжийн бус татварын шинжтэй болчихсон) нэмээд гурван сая хүнтэй зах зээл дээр ажиллах, дөрвөн арвын татвар төлөөд гучин сая хүнтэй зах зээл дээр ажиллах хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаатай. Энэ талаас нь үзвэл Монгол улс татварын бодит ачаалал бага орон биш, татварын "диваажин" бүр ч биш. Ажлын байр бий болгодог, татварын орлого бүрдүүлдэг албан секторт ажилладаг хэсгээ дарамтлах замаар, хоморголон шалгалт хийх замаар, нэг удаа төсөвт нэлээд хэмжээний орлого оруулж төрд түүнийгээ баяртайгаар илтгэж болох хэдий ч дараагийн удаа татвараас зугтах, улам бүр томорсоор буй албан бус сектор сүүдрийн эдийн засаг руу шилжих хандлага улам л ихэснэ. Ийм байдлаар явсаар л байх уу?

  3. Сүүлийн үед улам бүр нэмэгдэх хандлагатай болоод байгаа төрийн оролцоо, үр дүн муутай зохицуулалтын асуудлыг татварын шинэчлэл хийхдээ маш анхааралтай авч үзэх шаардлагатай байна. Ер нь татвартай холбоотой аливаа зохицуулалт, чөлөөлөлт, журмыг аль болох багасгах ёстой. Шилжилтийн болон хөгжиж буй орнуудад хийсэн судалгаанаас үзэхэд зохицуулалтын индекс / энэ нь 0-5 хооронд байдаг/ 1 нэгжээр нэмэгдэхэд далд эдийн засаг 10 нэгжээр өсдөг гэсэн хамаарал гарсан байдаг. Бизнесийнхэнд ижил тэнцүү нөхцөл бий болгож шударга өрсөлдөх бололцоо боломжийг хангаж өгөх нь төрийн үүрэг.

  4.  Өмнө нь татварын хүрээнд хэрэгжүүлсэн "Дөрвөн 10"-ын тогтолцоо харьцангуй дэвшилттэй болсон бөгөөд үүний нэгэн адил "Дөрвөн 5"-ын тогтолцоог нэвтрүүлэхийг МҮХАҮТ, нийт бизнесийнхэн санал болгож байна. Өөрөөр хэлбэл НӨАТ, НДШ, ААНОАТ, ХХОАТ зэргийг бүгдийг 5 хувь болгох. Үе үеийн сангийн яамны байнга хамгаалдаг "татварын хувь хэмжээг бууруулснаар төсвийн орлого багасна" гэсэн өрөөсгөл хандлагыг өөрчлөх цаг болсон. Татварын хувь хэмжээг багасгаснаар улс алдах бус, харин ч хожих болно. Татварын бааз суурь өргөжиж энэ хирээр татварын орлого өмнөхөөс өснө. Татварын өөрчлөлтийн загвар ашиглан тооцож үзсэн судалгаанаас үзэхэд ААНБОАТ-ыг 5 хувиар бууруулснаар тухайн төрлийн татварын алдагдал 0,75 нэгжээр нэмэгдэх хэдий ч татварын бааз өргөжсөнөөр олох орлого 1,2 нэгжээр өсч улсад учрах цэвэр ашиг буюу орлого 0,45 нэгжээр нэмэгдэхээр байгаа юм.

  5.  Нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд босгыг алга болгож бүгд жигд төлдөг болгох шаардлагатай байна. Дэлхий нийтэд өргөн хэрэглэгддэг энэ татварыг манай улс анх нэвтрүүлэхдээ аж үйлдвэрийн суурь бааз сайтай, өртөг нэмэгдүүлдэг үйлдвэрлэл өндөр хөгжиж нарийн төрөлжсөн улс орнуудад хэрэгждэг нарийн нийлмэл олон шатлалтай, үйлдвэрлэлийн шатлал бүрт ногдуулдаг НӨАТ-ыг / Value added tax/ сонгож түүнийг нутагшуулах гэж янз бүрээр оролдож энэ нь эцсийн дүндээ бизнесийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж эдийн засаг дахь гажуудлуудыг гүнзгийрүүлж ирсэн бөгөөд одоо орлогын НӨАТ буюу Sales tax –д шилжих шаардлагатай байна. НӨАТ-ын ийм энгийн, хялбаршуулсан хэлбэрт шилжих, босгыг үгүй болгосноор татварын бааз суурь өргөжиж татварын орлого нэмэгдэхийн зэрэгцээ тус татвартай холбоотой гарч байсан элдэв хүндрэл бэрхшээл, дарамтууд алга болно. /НӨАТ-ын тайлагнал, хуурамч падаан, шивэлт, аж ахуйн нэгжийн жижигрэлт гэх мэт/

  6.  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд татвар төлөгчдийн дийлэнх цөм болсон жижиг, дунд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн хувьд өсч өндийх, хуримтлал үүсгэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, ажлын байраа нэмэгдүүлэх зэрэгт өнөөгийн татварын хувь хэмжээ, тогтолцоо хүндхэн тусч байна. Томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьд ч гэсэн энэ татвар хөрөнгө оруулалт хийх боломж, сэдэл огт өгөхгүй зөвхөн зардал нэмэгдүүлэх сэдэл өөрийн эрхгүй өгдөг тул манай том гэж буй аж ахуйн нэгжүүд жинхэнэ утгаараа томорч олон улсын жишигт хүрч чадахгүй байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар бүх асуудлыг шийдэхийг оролддог, тэр нь үр ашиг муу байдаг архагшсан практикаас зоригтой татгалзаж ААНОАТ-ыг бууруулж нийтийн хөрөнгө оруулалтыг хувийн хөрөнгө оруулалтаар орлуулах, тар-хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрүүдийг төсвийн хөрнөгө оруулалтын гол чиглэл болгох шаардлагатай байна. Тус татварын хувь хэмжээг 5 хувь болгон бууруулах нь татварын бааз суурийг өргөтгөн орлогыг нэмэгдүүлэхээс гадна албан бус эдийн засгийн хэмжээг бууруулах, албан эдийн засагт шилжих боломжийг бүрдүүлж өгөх давуу талтай байх болно. Харин тус татварын хувь хэмжээг бууруулснаар элдэв хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгах шаардлагатай.

 7.   Нийт аж ахуйн нэгжүүдийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл нь ажиллагсададаа өндөр цалин хөлс өгч тэдний ахуй амьдралыг сайжруулах, олон хүнийг ажлын байраар хангахад ихээхэн дарамт болдог, хүндрэл учруулдаг татварын нэг билээ. Нөгөө талаас ажиллагсадын хувьд, нэн ялангуяа залуучуудын хувьд ч тус татварыг төлөх сонирхол бага байдгаас албан бус гэрээгээр ажиллан нийгмийн даатгал төлөхгүй явдгаас цаашдаа өөрсдөө хохирох явдал ч их гардаг. Энэ гажуудлыг засах нэг арга зам нь тус татварын хэмжээг бууруулж бүгд төлдөг болгох явдал юм. Ингэснээр ажил олгогч төдийгүй ажилтнуудын эрх ашигт ч нийцэх юм. Цаашид монгол улсад сайн дурын болоод хувийн даатгалын тогтолцоог бий болгож даатгалын салбарт эрс шинэчлэл хийх шаардлагатай байна.

  8.  Хүн амын орлогын албан татвар нь чадварлаг, өндөр мэргэжлийн ажилтнуудад өндөр цөлин хөлс төлөх, нийгмийн архаг үзэгдэл болоод байгаа ядуурлыг бууруулах, ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд сөрөг нөлөө үзүүлж байгаа өнөөгийн тогтолцоог өөрчилж татварын хувь хэмжээг бууруулан 5 хувь болгох саналтай байна.

  9.  Хөгжиж буй орнуудад татварын тогтолцооны шинэчлэл хийсэн туршлагаас үзэхэд зөвхөн фискал буюу төсвийн талаас нь хардаггүй хамгийн гол нь шинэчлэл хийснээр татвар төлөгчдийн авир төрхөд эерэг өөрчлөлт орох (behavioural change гэж нэрлэдэг) замаар татварын суурь бааз өргөжих орлого нэмэгдэх, татварын харилцаа шударга, ил тод болох, далд эдийн засаг хумигдах, эдийн засгийн өсөлтийн чанар, оролцоо хүртээмж нэмэгдэх зэрэг ач холбогдолтой байдаг байна.

 10.   Монгол улсад өнөөдөр бодитойгоор 2 эдийн засаг оршиж байна. 1-рт, Албан эдийн засаг. 2-рт, Албан бус эдийн засаг. Харамсалтай нь сүүлийн жилүүдийн хандлагыг харахад албан бус эдийн засаг хүрээ нь хумигдахгүй харин ч нэмэгдэх хандлагатай байна. Зарим судалгаа тооцооноос үзвэл албан бус эдийн засаг дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг эзлэх болж албан бус эдийн засгаас албан эдийн засаг руу бус харин ч эсрэгээрээ байх хандлага илт ажиглагдах болсон. Ийм нөхцөлд татварын тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн өршөөл үзүүлэх шийдвэрийг гаргах нь маш оновчтой бөгөөд олон улсын энэ чиглэлийн туршлага ч үүнийг баталж байна. Тиймээс татварын тогтолцооны шинэчлэлийг хийхийн зэрэгцээ бодлогын логик үргэлжлэл болгож эдийн засгийн өршөөл үзүүлэх шийдвэр гаргах нь цаг хугацааны хувьд нэн тохиромжтой бөгөөд нэг л тайлан баланс гаргадаг, татварын дарамт шахалтгүй орчинд шударгаар өрсөлддөг компаниудтай, эдийн засаг нь дотроо 2 биш нэг л төрөлтэй, өрсөлдөх чадвартай өөдлөн дэвжих Монгол улсыг бий болгоход чухал ач холбогдолтой болох билээ.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Татварын тогтолцооны шинэчлэлийг яаралтай эхлүүлье
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани