Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Батгавьяа: Уул уурхайн өндөр хөгжсөн орнуудтай эн зэрэгцэж ажиллах бүрэн чадамж бидэнд бий

Уул уурхайн салбар анхаарлын төвд байгаа энэ үед төрийн оролцоо гэхээс илүү хувийн жэвшлийн үйл ажиллагааг сонирхохыг хүслээ. Аль чадвартай нь өрсөлдөөнд ялагч байх дүрэмтэй уул уурхайн салбарын томоохон тоглогч болох "Пауэр Опен Пит" ХХК-ийн захирал Б.Батгавьяагаас зарим зүйлийг тодруулж, үйл ажиллагаатай нь танилцсанаа уншигч танд хүргэе.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу? Миний хувьд "Эрдэнэт Гранд Майнинг Групп" - ын уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг охин компани болох "Пауэр Опен Пит" ХХК-ийн захирлаар ажиллаж байна.
-Та компанийхаа тухай бидэнд дэлгэрэнгүй танилцуу-лаач. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Манай компанитай танилцахаар биднийг зорин ирсэнд баярлалаа. Юуны өмнө Группынхаа тухай танилцуулах нь зөв болов уу. Манай "Эрдэнэт Гранд Майнинг Групп" нь уул уурхай, барилга угсралт, эрчим хүч, төмөр зам гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. "Пауэр Опен Пит" ХХК нь уул уурхайн зураг төслийн чиглэлээр судалгаа хийж зургаа дахь жилдээ амжилттай ажиллаж байна, тэр дундаа геологи, хайгуулын ажил, нөөцийн тайлан, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх, уурхайг ашиглалтанд хүлээлгэж өгөх хүртэл нь бичиг баримт боловсруулах, уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэдэг.
-Тэгвэл танай компанийг уул уурхайн зураг төслийн чиглэлээр цогц үйл ажиллагаа явуулдаг компаниудын анхдагчдын нэг гэж ойлгож болох нь ээ?
-Ер нь тэгж ойлгож болно. Уурхайн ордын нээлтээс, хаалт хүртэлх бүхий л ажлыг цогцоор нь гүйцэтгэж байгаагаараа анхдагч юм.
-Инженер техникийн ажилчдын багийнхаа талаар...
-Манай компанийн хувьд үндэсний чадварлаг инженер, техникийн ажилчдаар багаа бүрдүүлж чадсан бөгөөд ажил үйл-чилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхийг нэн тэргүүний зорилгоо болгодог. Төслийн багийн хувьд салбартаа 2-20 жил ажилласан мэргэжлийн туршлагатай инженер техникийн ажилчид ажилладаг. Түүнчлэн олон жилийн арвин туршлагатай МУ-ын Зөвлөх инженерүүдтэй хамтарч ажиллаж байна. Манай инженерүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сүүлийн үеийн мэргэжлийн програм хангамж болох MicroMine, Surpac, Minех, Whittle зэрэг программуудыг инженерийн тооцоолол, нөөцийн тайлан, уурхайн зураг төсөлд ашиглаж байна.
-Монголын компаниуд олон улсын стандартын дагуу ажил-лаж чадаж байна уу? Ялангуяа танай компанийн хувьд.
-Дээр хэлсэнчилэн бид уул уурхайн ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн сүүлийн үеийн програм хангамж дээр ажиллахын зэрэгцээ уул уурхайн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу ажилладаг гадны инженерүүдтэй хамтарч ажиллаж байна.
-Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд тендерт оролцоход хүндрэл нь юу байдаг вэ?
-Тендерийн асуудал дээр яриад байвал хүндрэлүүд бий л дээ. Бас авах сайн талууд ч байна. Энэ жилээс тендерийг цахимаар авч эхэлсэн. Энэ нэг талдаа бичиг цаас хэмнэх, цаг хугацаа хэмнэх гээд давуу талууд байна. Мөн үүний хажуугаар зарим нэг ойлгомжгүй зүйл ч бас байна. Саяхан Худалдан Авах Ажиллагааны газраас "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ТӨХК-ийн нөөцийн тайланг JORC стандартын дагуу боловсруулах шалгуур үзүүлэлттэй тендер шалгаруулалт зарлагдсан. Уг тендерт ороход JORC стандарт Монголд мөрдөгдөхгүй байгаа гэдэг ч юм уу жижиг асуудлууд бол байгаа.
-JORC стандартын дагуу нөөц батлахад, гаргахад танай инженерүүдийн мэргэжлийн чадамж хэр үнэлэгдэж байна вэ?
-Жорк стандарт нь Эрдэс баялгийн нөөцийг тайлагнах стандартчилал гэж ойлгож болно. Жорк нь геолгийн найдвартай байдал, ТЭЗҮ-д тулгуурлаж гаргасан нөөцийн хэмжээ, сорьцын ангиллыг харуулсан зайлшгүй дагаж мөpдөх тогтолцоо юм. Жоркоор нөөцийг тайлагнахдаа анхаарч үзэх ёстой шалгуур үзүүлэлт төдийгүй мэргэшсэн мэргэжилтэн зааварчилгааны дагуу бичиж тайлангийн үнэмшил, чанарыг бүрэн хариуцдаг. Тэгэхээр олон улсдаа хүлээн   зөвшөөрөгдсөн стандартаар нөөц тогтоох, тайлан бичих эрхтэй лиценз авах юм бол бидний хийсэн ажил маань илүү баталгаатай мөн монголын болон олон улсын хөрөнгийн биржид хувьцаа гаргахад ямар ч эрсдэлгүй болно гэсэн үг юм. Бидний хувьд одоогоор Австралийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж байгаа бөгөөд энэ стандартын лиценз олгодог байгууллагад хүсэлт илгээсэн. Цаашдаа өөрсдийн инженерүүдээ Жорк стандартын дагуу ажиллах бүхий л боломжоор хангаж ажил-лахыг зорьж байгаа. Монгол инженерүүд маань Жорк стандартын дагуу нөөц тогтоогоод эхлэх юм бол гадны хөрөнгө оруулагчдыг татах гол үзүүлэлт болох юм. Мөн түүнчлэн бидний зорилго бол цаашдаа чадварлаг инженерүүдээ уул уурхайн өндөр хөгжсөн улс орнуудад мэргэжил дээшлүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсен стандартын дагуу ажиллах эрх авахад бүхий л талаар дэмжиж ажиллах юм.
-Сүүлийн жилуүдэд танай компанийн хийсэн томоохон ажлуудыг сонирхвол ямар ямар ажлууд байна вэ?
-Манай компани сүүлийн жилүүдэд төрөл бүрийн чиглэлээр олон төсөл дээр амжилттай ажиллаад байна. Тухайлбал алт, зэс, нүүрсний төслүүд мөн түгээмэл тархацтай ордууд болох элс, хайрга, шохой гэх мэт. Сүүлийн нэг жилийн хугацаанд хийсэн томоохон төслийн ажлаас дурьдвад Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий "Шарын  гол" ХК-ийн  Шарын  голын
нүүрсний уурхай, "Биг Могул коул энд энержи" ХХК-ийн Хөөтийн нүүрсний ордын төсөл, "Шивээ-Овоо" ХК-ийн үйлдвэрлэлийн зориулалттай энгийн найрлагат тэсрэх бодисын үйлдвэрийн тех-ник-эдийн засгийн үндэслэл "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ТӨХК-ийн Төмөртэйн төмрийн хүд-рийн ордын ТЭЗҮ зэрэг томоохон төслүүд дээр ажиллаж байгаа нь манай компаний тэр дундаа манай чадварлаг Инженер техникийн ажилчдын минь хичээл зүтгэл бо-лов уу гэж бодож байна. Бид энэ том төслүүдийг хэрэгжүүлснээр уул уурхайн эрдэс баялгийн сандаа Монгол инженерүүдийн шинэлэг санааг тодоор тусгаж чадсан гэж бодож байна.
-Эрдэс Баялгийн Зөвлөлийн зүгээс хувийн компаниудад үйл ажиллагаагаа явуулах таатай нөхцлийг бүрдүүлэх талаар хэр анхаарч ажилладаг вэ?
-Эрдэс Баялгийн Зөвлөл шинэчлэгдсэнээр төслийн компаниудын хүрээнд нилээд оновчтой ажлууд хийгдээд байгаа. Уул уурхайн төсөл боловсруулагч байгууллагуудын чанар чансаа, үнэлгээг тогтоогоод зогсохгүй Монгол ин-женерүүдийг мэргэжлийн өндөр түвшинд төслийг боловсруулах тал дээр шат дараалсан арга хэм-жээ авч байгаад туйлын таатай байна.
-Үйл ажиллагаа, үндсэн зорилгоо бидэнд ний нуугүй дэлгэж, уул уурхайн салбарын асуудлыг чөлөөтэй хөндсөн танд баярлалаа.
П.БАЯР
Б.Батгавьяа: Уул уурхайн өндөр хөгжсөн орнуудтай эн зэрэгцэж ажиллах бүрэн чадамж бидэнд бий
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани