Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Сумъяабазар: Зэс хайлуулах төсөлд оролцохоор 10 гаруй гадаадын компани, сангууд саналаа ирүүлээд байна

Д.Сумъяабазар: Зэс хайлуулах төсөлд оролцохоор 10 гаруй гадаадын компани, сангууд саналаа ирүүлээд байна

 

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн түүхэн ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа. 

-Эрдэс баялгийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн босгон дээр ярилцлага авах болсондоо баяртай байна. Танд баярын мэнд хүргэе. Та ажил авснаас хойш салбартайгээ нэлээд эрчимтэй танилцах шиг боллоо. Эрдэс баялгийн салбарт өдгөө тавигдсан суурь үндэс ба ирэх өдрүүдэд хийх ажлаа хэрхэн багцлан томьёолж байна вэ?

-Баярлалаа. Ардын хувьсгал ялсны дараа шинэ тулгар засаг төрөө эмхлэн байгуулж байсан 1922 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Налайхын нүүрсний уурхайг улсын мэдлийн уурхай болгох тухай Ардын засгийн газрын шийдвэр гарсан энэ өдрийг жил бүр уул уурхайн салбар үүсч хөгжсөний ойн өдөр болгон тэмдэглэж ирсэн.

Түүхт 95 жилийн хугацаанд уул уурхайн салбарыг даган эдийн засаг, нийгмийн "Эрдэнэт”, "Багануур”, "Хөтөл”, "Бор-Өндөр”, "Шарын гол”, "Оюу толгой” зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнөж, өнөөдөр ч үр өгөөжөө өгсөөр байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Нийт уурхайчиддаа, гэр бүл, хамт олонд нь ойн баярын энэ өдрийг тохиолдуулан аз жаргал, амжилт бүтээл, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Ажлаа авсанаас хойш томоохон гэгдэх уурхайнуудаар явж байна. Алсын зайнаас биш газар дээр нь очиж танилцсанаар илүү амьдралд ойр шийдвэр гаргах, харилцаа үүсгэх гэсэн зорилготой явж байгаа юм. Мөн говийн болон баруун бүсийн уул уурхайн салбарын чуулга уулзалтаа хийлээ. Монгол орноо дөрвөн бүс болгон хуваасан чуулга уулзалтуудаа нэгтгэн "Тогтвортой хөгжилд уул уурхай” бодлогын зөвлөгөөнийг Улаанбаатар хотод зохион байгуулан салбараа хэсэгчилж биш цогцоор нь нэг том хүрээнд харан хэлэлцлээ.  

-Уул уурхай нь өөрийн гэсэн давуу чанартай салбар учраас айхтар хөнгөлөлт, чөлөөлөлт гэхээсээ илүү төрийн бодлого тогтвортой байх нь хамгаас чухал байдаг. Ойрын хугацаанд хууль эрхзүйн орчинд бодлогын томоохон өөрчлөлтүүд орох уу. Орох бол ямар өөрчлөлтүүд ямар үндэслэл шалтгаанаар хийгдэхийг танилцуулна уу?

-Төрийн бодлого тогтвортой байх нь хамгаас чухал гэдэгтэй санал нэг байна. Гэвч уул уурхайн салбар нь маш том салбар бөгөөд олон тулгамдсан асуудал байдаг тул цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай тулгардаг.

Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль нь уурхайн амьдралын мөчлөгтэй холбоотой харилцааг иж бүрнээр нь зохицуулаагүй, эдгээрийн зарим зохицуулалт нь орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай төдийлэн уялдахгүй байна. Ашигт малтмалын тухай хууль нь "тусгай зөвшөөрөл”-тэй холбоотой харилцааг голчлон зохицуулж байгаа ба уул уурхайн салбарын  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, олборлолт, баяжуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нөхөн сэргээлт, хаалттай холбоотой харилцааг иж бүрнээр нь зохицуулахгүй байгаа тул холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, шинэтгэл хийх шаардлагатай байна.

Газрын хэвлийд геологийн судалгаа хийх, ашигт малтмалыг эрж хайн нөөц тогтоох, түүнийг олборлохоос эхлээд уурхайн хаалтыг бүрэн хийх хүртэлх асуудлыг иж бүрэн зохицуулсан Уул уурхайн тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчин ба нийгмийн нөлөөллийн үнэлгээ, уурхайн хаалтын төлөвлөгөөнд тулгуурласан цогц үнэлгээг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгодог болно. Энэхүү зохицуулалт хийгдсэнээр олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо болон бодитоор ашиглагдаж буй ордын тоо хоорондын зөрүү арилж, зөвхөн бодитоор хэрэгжих төслүүдийн хувьд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдож, тусгай зөвшөөрлийн "хөөсрөлт” үгүй болно.

Уул уурхайн салбарын институцчилэгдсэн тогтолцоо бэхжиж, уул уурхайн үйлдвэрлэлийн харилцаан дахь төрийн, орон нутгийн, мэргэжлийн, олон нийтийн байгууллагуудын оролцоо, үүрэг, хариуцлага хоорондын уялдаа оновчтой болно. Уул уурхайн салбарын олон улсын түвшинд өрсөлдөх чадвар дээшилж, байгалийн баялгийн менежмент сайжирч, улсын хөгжилд үр дүнтэй ашиглах нөхцөл хангагдана.

Нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийг сорчлон ашиглаж буй эсэхэд хяналт тавьдаг механизмыг зохистой бүрдүүлж хуульчилна. Зөвхөн уул уурхайн салбарын онцлогтой уялдсан зураг төслийн зохицуулалтыг шинээр бий болгоно. Геотехник, геомеханикийн судалгаанд суурилсан зураг төсөл, зохиогчийн ба гүйцэтгэлийн хяналт, хариуцлагын тогтолцоо бий болж, ил ба далд уурхайн малталтууд, баяжуулах үйлдвэрийн хаягдлын далангийн эвдрэлтэй холбоотой эрсдэлүүд хяналтанд орно.

-Стратегийн ач холбогдол бүхий ордуудын талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эргэлтэд оруулахад нийгэм эдийн засгийн үнэлгээ хийх шаардлага бий болсноор ашигт малтмалын баялгийг ашиглах зорилтыг улсын ба бүс нутгийн нийгмийн хөгжлийн зорилтуудтай уялдуулах нөхцөл бүрдэнэ.

Уул уурхайн төслийг эхлүүлэхээс эхлээд хэрэгжүүлэх явцад тусгай зөвшөөрөл олголт,  хяналтын механизм хэт олон талд хуваагдсаны улмаас нэг талаас хариуцлага эзэнгүйдэх, нөгөө талаас төсөл хэрэгжүүлэгчид учрах хүнд суртал нэмэгдэж, хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж буй байдлыг цэгцэлж "нэг цонхны зохицуулалт” руу шилжинэ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч, тэдгээрийн туслан гүйцэтгэгч болон үйлчилгээ үзүүлэгч, эрх бүхий байгууллагын албан хаагчдын эрх, үүргийг тодорхой болгож, хариуцлагыг нэмэгдүүлнэ. Хөрөнгийн үнэлгээний механизмууд бий болж, ашигт малтмалын баялаг газрын хэвлийн байгаа байдлаараа үнэлэгдэж эхэлнэ.

Олон улсын жишигт нийцсэн уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах, хаалтын санхүүгийн баталгаа гаргах зохицуулалтыг хуульчилж өгснөөр байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.

-Сая 2018 оны Төсвийн тухай хуулийг дагаад салбарын хуульд томоохон өөрчлөлт орсон. Гэтэл одоо Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байна гэх юм. Өөрчлөлт оруулах үндсэн концепци нь юу юм бэ?

-Хууль зүй, дотоод хэргийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн дэмжлэгтэйгээр ашигт малтмалын чиглэлийн хуулийн хийдэл, зөрчил, давхардлыг тогтоох, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах ажлыг хийж тайлан гаргасан. Энэ хүрээнд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт  ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай гээд олон хуулиудын хоорондын давхардал зөрчлийг арилгах шаардлага үүсэн гэсэн үг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 60-70 хувь нь Ашигт малтмалын тухай хуультай давхцаж байгаа жишээ байна.

-Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэг том боломж хайгуулын салбарт байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд хувийн хөрөнгөөр хийж буй хайгуулын ажлын хүрээ ихээхэн хумигдаж, гадаадын хөрөнгө оруулалт дайжиж байгаа нь АМГТГ-аас гаргадаг статистикаас тодорхой харагддаг. Өргөдлийн системийг халснаар энэ нь уул уурхайн салбарын үндэс суурь болсон хайгуулын үйл ажиллагааг царцаах юм биш биз. Салбарын сайдын хувьд үр дагаврыг хэрхэн төсөөлж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд ашигт малтмалын хайгуулын ажилд гадны хөрөнгө оруулалт багассан дүнтэй байгаа нь үнэн. Энэ нь олон талын хүчин зүйлийн нөлөөллөөс үүсэлтэй. Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд эдийн засаг тогтворжиж байгаатай холбоотойгоор эрдэс түүхий эдийн үнэ өсөж байна. Монгол Улсын эдийн засагт нааштай үр дүнгүүд гарч, тогтворжиж байна. Энэ бүхэн нь хөрөнгө оруулагчдыг Монгол руу дахин хандуулах эхний алхамууд гэж үзэж байгаа.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Сонгон шалгаруулалтын зарчмаар олгох тухай нэмэлт өөрчлөлтийг Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нь сөрөг үр дагавар үзүүлэхгүй гэж үзэж байна. Учир нь Сонгон шалгаруулалтын зарчмаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг  олгох асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд өмнө ч байсан зохицуулалт юм. Өмнө нь Өргөдлийн болон Сонгон шалгаруулалт гэсэн 2 зарчмаар тусгай зөвшөөрөл олгож байсан байдалд харьцуулалт хийж үзэхэд Хөрөнгө оруулагчид Сонгон шалгаруулалтанд илүү ач холбогдол өгч байна.  Сонгон шалгаруулалтын талбай нь геологийн төрөл бүрийн судалгааны ажлын үр дүнд эрдсийн хуримтлал бүхий болох нь тогтоогдсон талбайнууд бөгөөд хэтийн төлөв сайтай тул хайгуулын ажлын эрсдлийг бууруулдаг. Харин Өргөдлийн талбай нь тодорхой ашигт малтмалын хүдэржилт, хувирал өөрчлөлттэй эсэх нь тодорхойгүй магадлал, хэтийн төлөв муу талбай учир хөрөнгө оруулагч нарын эрсдэл өндөр байх нь ойлгомжтой. Тиймээс энэхүү хуулийн нэмэлт өрчлөлт нь хөрөнгө оруулагчдад эрсдэлгүй тусна.

-Тодорхой төслүүдийн талаар нэр зааж асуумаар байна. Гацуурт төсөл ирэх жил хөдлөх үү?

-УИХ-ын 2015 оны 11 дүгээр тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулсан. Мөн УИХ-ын 2016 оны 14 дүгээр тогтоолоор Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувь байхаар тогтоосон. Уг тогтоолоор төрийн эзэмшлийн хувийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч талтай хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан байдаг. Тиймээс уг Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээний талаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж гэрээ байгуулна. Гэрээ байгуулахын өмнө нөөцийг тодотгож тайлан боловсруулах, улмаар уг ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ. Энэ ажлуудыг хөрөнгө оруулагчийн зүгээс гүйцэтгэж байна.

-Олон улсын Валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Тавантолгой төслийн бүтээн байгуулалттай холбоотойгоор 2019 оноос багагүй өсөлт хүлээгдэж байгаа. "Тавантолгой” төслийн Хөрөнгө оруулагчдын хэлэлцээр урагшлах уу. Ордыг цогцоор ашиглах талаар энэ Засгийн газар ямархуу байр суурь баримталж байгаа бол?

-Тавантолгойн ордыг цогцоор нь ашиглахын тулд төмөр замын тээврийн дэд бүтцийг бүрдүүлэх, хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, уг ордыг түшиглүүлэн цахилгаан станц байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай байна. Мөн нүүрсний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж угааж баяжуулах шаардлагатай. Үүний тулд ихээхэн хэмжээний усны нөөц эх үүсвэр шаардлагатай. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд салбар хоорондын уялдаа холбоог хангах хэрэгтэй байгаа юм. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд "Уул уурхайн урт хугацааны төлөвлөлт боловсруулж салбар хоорондын уялдаа холбоог хангана” гэж заасны дагуу уг баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Саяхан манай яамнаас "Тогтвортой хөгжилд-Уул уурхай” сэдэвт бодлогын зөвлөгөөнийг зохион байгуулсан. Уг зөвлөгөөнөөс Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг ирэх оны 1-р улиралд багтаан боловсруулж хэрэгжүүлэхээр шийдвэрлэээд байгаа.

-Монголын уул уурхайн экспортын гол боомтууд дээр нөхцөл байдал ямархуу байна вэ. Бүх боомт дээр татан авалт буурсан гэж ойлгож байгаа. Экспортын тогтвортой байдлыг хангах болон гол зах зээл болох Хятадын зах зээлд нийлүүлэлтийн найдвартай сүлжээ бүрдүүлэх тухайд ямар бодлого барьж байна вэ?

-Өнгөрсөн сарын 11, 12-ны өдрүүдэд Уул уурхайн салбарын Говийн бүсийн чуулга, уулзалт Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болсон. Энэ чуулга, уулзалтын үеэр Таван толгойн нүүрс, Оюу толгойн зэсийн баяжмал экспортлодог Гашуунсухайтын боомтын үйл ажиллагаатай Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн хамт газар дээр нь танилцсан.

Гашуун сухайт-Ганц модны боомтон дээр нүүрс тээврийн машины 120 километр урт цуваа үүсч хүндрэлтэй байдалд байсан.

Гашуунсухайтын боомт, нүүрс тээврийн замын байдалтай газар дээр нь танилцсаны үндсэн дээр "Нүүрс тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 320 тогтоолыг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргуулсан. Одоо уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад холбогдох газруудтай хамтран зохион байгуулан ажиллаж байна.

Хятадын талын хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, ажлын цагийг уртасгах, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр Гадаад хэргийн яамтай хамтран ажиллаж шийдвэрлэнэ.

-Та зэс хайлуулах үйлдвэр, нүүрс, ган, нефть боловсруулах үйлдвэрийг байгуулахад онцгой ач холбогдол өгч ажиллана  гэсэн. Эдгээр төслийн явц ямархуу байна вэ?

-Хүнд үйлдвэрлэл бол манай улсын хөгжлийн суурь болох нэг томоохон хэсэг. Иймээс би сайдын ажлаа авсан эхний өдрөөсөө л эхлэн хүнд үйлдвэрлэлд онцгой анхаарна гэдгээ илэрхийлсэн.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байгуулах Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Дэлхийн 30 гаруй  томоохон зэс үйлдвэрлэгч нарт албан бичгээр манай зэс хайлуулах төсөлд оролцох хүсэлтээ ирүүлэх тухай нээлттэй захиа илгээсэн. Одоогоор 10 гаруй гадаадын компани, сангууд төсөлд оролцох боломжтой тухай албан бичгээр саналаа ирүүлээд байна.

Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрийг Багануурын уурхайн хүрэн нүүрсний ордыг түшиглэн байгуулахаар төсөл явж байгаа. Нийт 160км хийн хоолойгоор дамжуулан Улаанбаатар хотыг байгалийн хийгээр хангах төсөл юм.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг Энэтхэгийн талтай хамтран байгуулахаар болсон.

Энэ төслийн зорилго нь дотоодын түүхий эдэд түшиглэн газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж, аж үйлдвэрийн цогцолборын томоохон бүрэлдэхүүн хэсэг болох нефть химийн үйлдвэрийн суурийг бий болгоход оршино. Үйлдвэрийг тосны олборлолтын хэмжээнд нийцүүлэн жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтайгаар, түүхий тос дамжуулах хоолойн хамт байгуулахаар төлөвлөж байна.

-Эдгээрээс нэн тэргүүнд хэрэгжих хамгийн боломжит төсөл нь Газрын тосны үйлдвэр санагддаг. Гэвч Энэтхэгийн зээлийн санхүүжилт нь шийдэгдэхгүй болж байгаа сураг сонстож байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-УИХ-аас 2017 оны Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан 1.0 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталсан. Энэхүү Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хэрэгжилт болон хяналтыг хийх зорилготой "Монгол Газрын Тос Боловсруулах Үйлдвэр” ТӨХХК байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Тус үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах тендерт шалгарсан БНЭУ-ын Төрийн өмчит "Инженерс Индиа Лимитэд” компани нь нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж эхэлсэн ба тайланг 2018 оны гуравдугаар сард хүлээн авна.

-Энэ оны байдлаар шинээр ашиглалтад орсон уурхай, үйлдвэрүүд хэр их байна вэ?

-Уурхай, баяжуулах үйлдвэрийг улсын комисс ажиллуулан ашиглалтанд хүлээлгэж өгөхөөр 2017 онд нийт 65 аж ахуйн нэгж хүсэлт ирүүлсэн. Үүнээс бичиг баримтын бүрдэл хангасан 19 уурхай, нэг төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрт улсын комисс ажиллан хүлээн аваад байна.

-"Алт-2” хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Эерэг сөрөг нөлөөлөл нь тодорхой хэмжээнд харагдаж байгаа байх?  

- "Алт-2" хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлнэ. Ялангуяа бичил уурхай, гар аргаар алт олборлож байгаа хүмүүст хандсан эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Одоогоор тэдний олборлосон алтыг Монголбанкинд тушаах эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа. Цаашдаа "Алт-2" хөтөлбөрийг  засч сайжруулна.

Иргэдээс ирж буй мэдээллээр хөтөлбөрийн хүрээнд томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахгүй хэрнээ гар аргаар алт олборлож буй хүмүүст талбайгаа хэсэгчлэн өгч өөрсдөө татвар төлөхгүй байна. Энэ бол Эрүүгийн хэрэг үүсэх нөхцөл байдал. Тиймээс бид үүнтэй хатуу тэмцэнэ. 


Д.Сумъяабазар: Зэс хайлуулах төсөлд оролцохоор 10 гаруй гадаадын компани, сангууд саналаа ирүүлээд байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Ярих нь шударга, хийх нь хударга болоод байна уу даа, Баттөмөр гишүүн ээ?

 Дархан-Уул аймгийн 43 дугаар тойргоос Улсын их хуралд нэр дэвшиж ...

Өчигдөр, 17:47
"CENTЕRRA GOLD"-ийн МОНГОЛ дахь бизнесийг хэн худалдаж авсан бэ?

"Centеrra Gold" Монгол дахь бизнес болох Бороогийн алтны уурхай, Гацуурт ...

Өчигдөр, 17:39
ЦУВРАЛ I: Гаднаас хамааралтай “ГАЗРЫН ТОС”-ны ирээдүй...

Роснефть орж ирнэ. С.Баярын Засгийн газрын үеэс сураг нь яриа "дүрмийн ...

Өчигдөр, 17:22
Өчигдөр, 16:32
Өчигдөр, 15:55
Торонтод бүртгүүлж буй “Xanadu Mines” шинэчилсэн НӨӨЦ-өө зарлана

"Хармагтай” ордыг хайгуулаас олборлолтын шат руу шилжүүлэхээр төслийг ...

Өчигдөр, 11:44
Өчигдөр, 10:43
Чилид их хэмжээний нефть асгарчээ

МОСКВА. /РИА Новости/. Чилийн Тьерра-дель-Фуэго мужид Аргентины ...

Өчигдөр, 08:51
Хайгуулын лиценз болон бусад татварын орлогоос аймгуудад 158 тэрбум төгрөг хуваарилна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

Өчигдөр, 08:37
2018 оны 10 сарын 18, 18 цаг 35 минут
“Монголросцветмет”-ийн захирал До.Ганболдын холбогдсон хэрэг юу болов?

Монгол, Оросын хамтарсан “Монголросцветмет” компанийн захирал ...

2018 оны 10 сарын 18, 18 цаг 09 минут
ШУТИС-ийн профессорууд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдаар бүл нэмэв

Шинжлэх ухаан технологийн их сургууль нь сургуулийнхаа сургалт, эрдэм ...

2018 оны 10 сарын 18, 16 цаг 57 минут
52.1 тэрбумын өртөгтэй станцуудыг ашиглалгүй хаях уу

Өдөр өдрөөр өргөжин тэлж буй Улаанбаатар хот олон хүүхэдтэй, ядруухан айл ...

2018 оны 10 сарын 18, 14 цаг 39 минут
Польш улс АНУ-аас шингэрүүлсэн хий худалдан авах 20 жилийн гэрээ байгуулжээ

ВАРШАВ./РИА Новости/. Польшийн "PGNiG" болон Америкийн "Venture ...

2018 оны 10 сарын 18, 13 цаг 41 минут
”Эрдэнэс Тавантолгой” ээлжит бус хурлаа ДАХИН хийнэ

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал энэ ...

2018 оны 10 сарын 18, 11 цаг 03 минут
Орлогын өөдрөг төсөөлөл буюу нүүрсний экспорт

Ирэх жилийн төсвийг батлах хугацаа ойрхон байна. Гэхдээ энэ төсвийг ...

2018 оны 10 сарын 18, 11 цаг 01 минут
Визуви галт уулын “аллага”: Хүний тархи буцалж, гавал задарч байжээ

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их анхаарал татсан Визуви галт уулын ...

2018 оны 10 сарын 18, 10 цаг 32 минут
Хүн төрөлхтөн дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ?

Хүүхэд байхдаа тоглож өссөн орчин тань яаж өөрчлөгдөж байгааг та анзаарсан ...

2018 оны 10 сарын 18, 10 цаг 26 минут
ЦУВРАЛ II: “ГАЦУУРТ” ордыг худалдсан ”Сентерра Гоулд”-ын наймаатай холбогдох ТАВАН СЭЖИМ

"Сентеррагоулд Монголия” компанийн мэдэлд байсан "Бороо Гоулд” уурхай ...

2018 оны 10 сарын 18, 10 цаг 15 минут
Рио Тинто Оюутолгойн далд уурхайн ашиглалтыг хойшлуулах анхааруулгыг Засгийн газарт хүргэжээ

Рио Тинто Монгол Улсад хэрэгжүүлж буй томоохон төсөл болох Оюутолгойн ...

2018 оны 10 сарын 18, 10 цаг 12 минут
Сонгинохайрханыхан түүхий нүүрстэй “нөхөрлөсөн” хэвээр байна

Түүхий нүүрсний бизнес эрхлэгчид төв замын хажууд ийн төвхнөжээ ...

2018 оны 10 сарын 18, 09 цаг 58 минут
Хуурамч шатахуун үйлдвэрлэсэн дүгнэлтийг УУХҮЯ-нд хүргүүлжээ

Хуурамч шатахууны асуудал өчигдөр Төрийн ордонд яригдав.    ...

2018 оны 10 сарын 18, 09 цаг 32 минут
Бээжингийн агаарын бохирдол эргэн ирсэнд сүрчиг, үсний гель буруутай юу?

Бээжингийн агаар сүүлийн хоёр сарын турш маш цэвэр байсан болов ...

2018 оны 10 сарын 17, 11 цаг 02 минут
Газрын тосны үнийн өсөлтийг хязгаарлах гарц олдох уу

2018 он дэлхийн зах зээл дээр шатахууны үнийн өсөлттэй хамт эхэлж байлаа. ...

2018 оны 10 сарын 17, 11 цаг 01 минут
“Оюу Толгой”-н гүний уурхайд гал гарч, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ

Аравдугаар сарын 15-ны өдрийн даваа гаригт Монгол Улсын хамгийн том зэс, ...

2018 оны 10 сарын 17, 10 цаг 34 минут
Эрчим хүчний экс сайд “Эрдэнэс Монгол”-ын суудлаасаа мултрах уу ...

Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрдэх гэж бас багагүй хэл ам болж байсныг ...

2018 оны 10 сарын 17, 10 цаг 15 минут
Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын "хөөс"-ийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар яаж баталгаажуулсан бэ?

Монгол улс төрийн өмч дагнасан, төлөвлөгөөт, социалист эдийн засгаас ...

2018 оны 10 сарын 17, 09 цаг 09 минут
Б.Дэлгэрсайханы эзэмшлийн хоёр компани тусгай зөвшөөрөлгүй талбайгаас төмөр олборлож байна гэв

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы "Болд төмөр Ерөө гол” компани хууль бус ...

2018 оны 10 сарын 16, 17 цаг 12 минут
"УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий компани хууль бусаар ашигт малтмал олборлож байна"

  УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий хоёр компанид ...

2018 оны 10 сарын 16, 15 цаг 57 минут
МИАТ мафижсаар л...

Улсын тусгаар тогтнол агаарын зам, харилцаа холбоо хоёр дээр тогтдог ...

2018 оны 10 сарын 16, 15 цаг 12 минут
Оюу толгойд осол гарч, 821 ажилтанг гүний уурхайгаас гаргажээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу толгойд өчигдөр ...

2018 оны 10 сарын 16, 13 цаг 35 минут
5,3 сая тонн төмрийн хүдэр экспортолжээ

Манай улс энэ оны эхний 9 сарын хугацаанд 5,3 сая тонн төмрийн хүдэр ...

2018 оны 10 сарын 16, 10 цаг 05 минут
Иран улс зүүн Азийн орнуудад газрын тос нийлүүлнэ

АНУ-аар хориг тавиулсан Иран улс газрын тосоо Зүүн Өмнөд Азийн орнуудад ...

2018 оны 10 сарын 16, 09 цаг 51 минут
1072 хувьцааны дансаа хэрхэн нээлгэх вэ?

"Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмшигчдэд энэ оны сүүлчээр ...

2018 оны 10 сарын 16, 09 цаг 17 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллаж байна. ...

2018 оны 10 сарын 15, 18 цаг 05 минут
Сентерра гоулд “Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдээ 35 сая ам.доллараар заржээ

Канадын "Сентерра гоулд” компани Монголыг орхиж гарснаа энэ сарын 12-ны ...

2018 оны 10 сарын 15, 15 цаг 24 минут
2018 оны 10 сарын 15, 14 цаг 41 минут
Динозаврын ховор олдворыг Монголын говиос илрүүллээ

Монгол, Японы археологчид Монголын говиос динозаврын аварга том олдворыг ...

2018 оны 10 сарын 15, 14 цаг 33 минут
Арктикийн зөвлөлийн орнууд нүүрсний хэрэглээ, бохирдлыг бууруулахыг уриалав

Арктикийн зөвлөлийн гишүүн орнуудын байгаль орчны сайд нар саяхан ...

2018 оны 10 сарын 15, 14 цаг 05 минут
Ш.Батхүү банк, махны үйлдвэрээ төрд, 'Олон-Овоот'-оо Г.Алтанд, ШТС-аа 'Магнай трейд'-д шилжүүлжээ

"Жаст”-ын Ш.Батхүү хуурамч бичиг баримт үйлдэн бусдад их хэмжээний хохирол ...

2018 оны 10 сарын 15, 12 цаг 06 минут
2018 оны 10 сарын 15, 12 цаг 00 минут
“Centerra Gold” Монголоос гарах ШИЙДВЭР гаргалаа

Канадын "Centerra Gold" корпораци /Сентерра Гоулд/ Монголд үйл ажиллагаа ...

2018 оны 10 сарын 15, 11 цаг 12 минут
“Оюутолгой”-н төлөх 35 сая ам.доллар

Татварын ерөнхий газраас "Оюутолгой” компанид тавьсан 155 сая ам.долларын ...

2018 оны 10 сарын 15, 11 цаг 02 минут
Глэн Мпюфэйн: Уул уурхайн үйл ажиллагаа явуулахад нийгмийн зөвшөөрлийг хэн нэгэн өгөх тухай ойлголт байдаггүй

"Рио Тинто” компанийн уул уурхайн үйл ажиллагааны байгаль орчин, нийгэм, ...

2018 оны 10 сарын 15, 10 цаг 03 минут
"Роснефть" Монголд орж ирнэ гэв үү?

Арваадхан хоногийн өмнө Оросын "Роснефть” нээлттэй хувьцаат ...

2018 оны 10 сарын 13, 17 цаг 08 минут
ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР 10 УУЛС

10. Аннапурна уул-Непал ...

2018 оны 10 сарын 13, 16 цаг 31 минут
Угаарын хийн хордлогод өртөхөөс сэргийлье

Баян-Өлгий аймгийн хэмжээнд он гарсаар 16 айлын 62 иргэн угаарын хийн ...

2018 оны 10 сарын 13, 15 цаг 01 минут
Австрали улс нүүрсийг халах НҮБ-ын уриалгаас татгалзав

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээний зорилтыг зөрчсөнөөс ...

2018 оны 10 сарын 13, 14 цаг 58 минут
Энэ онд 28 сая тонн нүүрс Хятад руу экспортолжээ

Сангийн яамны мэдээлж буйгаар энэ онд манай улс 28 сая тонн нүүрс Хятад ...

2018 оны 10 сарын 12, 16 цаг 10 минут
Түвдэд уул нурж, нуур тогтсоноос аврах ажиллагаа явуулж байна

БНХАУ-ын Онцгой байдлын газраас мэдээлснээр, өчигдрийн 07 цаг Түвдийн ...

2018 оны 10 сарын 12, 14 цаг 54 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани