Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Жаст"-ын Ш.Батхүүгийн авсан зээлийг "Эрдэнэт үйлдвэр" төлөх үү

Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн компаниас авснаар 100 хувь төрийн мэдэлд шилжсэн хэмээн төр засгийн удирдлагууд cap гаруйн өмнө мэдээлж байсан. Тэгвэл Лондоны Арбитрын шүүх "Эрдэнэт үйлдвэр”-ийг битүүмжлэх, 99 сая ам.доллар дээр нэмж хоногийн 30 мянга-ам.долларын хүү төлөх шийдвэр гаргаж. Засгийн газарт хүргүүлсэн гэх мэдээлэл өчигдөр цахим ертөнцөд цацагдсан нь олон нийтэд хэд хэдэн эргэлзээ төрүүллээ.

Учир нь "Жаст” группийн захирал Ш.Батхүү эрх ашгийнхаа төлөө Монгол Улсын төсвийн 30 хувийг бүрдүүлдэг "Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, зээл авсан асуудлаас болж улсад ийм их хэмжээний хохирол учирч буй. Үүнээс болж байгалийн баялгаа өөрсдөө ашиглаж, эдийн засгаа тэлж, хөрөнгийн эх үүсвэрээ бий болгоно гэж баярласан нь ор үндэсгүй болж болзошгүй хэмээн олон нийт эргэлзэж эхлэв.

Уг асуудлыг эхнээс нь сануулахад, 2009 онд "Жаст” группийн захирал Ш.Батхүү "Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, дарга нарын гарын үсгээр баталгаажуулан Өмнөд Африкийн "Стандарт” банкнаас 109 сая ам.доллар зээлсэн нь нэлээд хожуу буюу 2013 онд мэдэгдсэн байдаг. Энэ зээлсэн мөнгөө хуваарийн дагуу төлж байсан 2013 оноос төлөөгүй учир батлан даагч болох "Эрдэнэт үйлдвэр’’-т "Стандарт” банкнаас хандсанаар уг асуудал сөхөгдсөн байна.

Тухайн үед батлан даалт хийсэн "Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан, одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж буй Д.Сугар нарын тамга тэмдэг бүхий гарын үсгийг хуурамч хэмээн манай улсын хууль хяналтынхан үзсэн ч Арбитрын шүүхээс хуурамч биш гэдгийг тогтоосон байдаг.

Улмаар "Жаст” группийн захирал Ш.Батхүүг 2013 оны наймдугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаад биеийн байдал нь муудсантай холбоотойгоор 2014 оны тавдугаар сард батлан даалтад гаргаж байжээ. Үүний дараа түүнийг 2015 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжсэн Өршөөлийн хуульд хамруулснаар чөлөөлсөн байна.

Харин энэ маргаанаар "Стандарт” банк 109 сая ам.доллар нэхэмжилж, Арбитрт хандан, гурван удаагийн шүүх хуралд ялжээ. Гэхдээ Арбитрын шүүх банкнаас нэхэмжилсэн төлбөрийг бууруулан "Эрдэнэт үйлдвэр”-ийг 51 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан байна. Хамгийн сүүлд л гэхэд оны өмнө Монголын тал 51 сая ам.доллараа урьдчилан байршуулсан тохиолдолд давж заалдаж болох талаар шийдвэр гаргасан юм.

Үүнээс гадна "Стандарт” банк 2013 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд гаргасан шүүхийн зардал, үндсэн зээлийн хүү, торгууль алданги зэргийг "Эрдэнэт” үйлдвэрээс нэхэмжилж дахин Арбитрт ханджээ. Улмаар Арбитрын шүүхээс зардал, үндсэн зээлийн хүү, торгуульд нийт 44 сая ам.долларыг "Эрдэнэт уйлдвэр”-ээс гаргуулан "Стандарт" банканд олгох шийдвэр нэмж гаргасан байна.

Ингэснээр Монголын тал тус банкин нийт 99 сая ам.доллар төлөхөөр болсон бөгөөд хамгийн гол нь зээлийн хүүнд сард 900 мянган доллар байхаар шийдвэрлэсэн аж. Энэ нь төгрөгөөр тооцоход сард 2.2 тэрбум, хоногт 75 сая төгрөг байхаар тооцоо гарчээ. Уг мөнгийг 99 сая ам.доллар дээр нэмж төлөх бөгөөд энэхүү шийдвэрийг өнгөрсөн сарын 10-нд манай улсын Засгийн газарт Арбитраас ирүүлсэн аж. Түүнчлэн "Стандарт" банкнаас дахин Арбитрт хандаж, "Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгийг хураан, битүүмжлэх хүсэлт гаргасан гэнэ. Тиймээс шүүхээс битүүмжлэх шийдвэр гаргаж, "Эрдэнэт үйлдвэр" -т ирүүлсэн тухай мэдээлэл цацагдсан юм.

Харин энэ талаар "Эрдэнэт үйлдвэр"-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн "Энэ асуудлаар үйлдвэрийн удирдлагууд албан ёсны мэдээлэл хийнэ. Гэхдээ би нэг зүйл мэдэгдье. "Эрдэнэт үйлдвэр”-ийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн зүйл огт байхгүй” гэв. Хэдийгээр Монголын тал давж заалдах эрхтэй ч 51 сая ам.доллараа урьдчилж байршуулах шийдвэр гаргачихсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол зээлийн хүү хоногийн 75 саяар нэмэгдэнэ.

Зээл авахад нь зөвхөн баталгаа гаргасан үйлдвэр ийм хүнд нөхцөлд орчхоод байхад хэргийн эзэн Ш.Батхүү гэгч хаагуур яваа нь тодорхойгүй байна. Бие нь муу гэх шалтгаанаар бүтэн нэг жил ч шийтгэлээ хүлээгээгүй түүнд одоо хариуцлага хүлээлгэх нь зүй биз. Түүний авсан зээл, төлбөрийг "Эрдэнэт үйлдвэр" төлөх ёсгүй юм.

Б.ЦЭНД-АЮУШ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

"Жаст"-ын Ш.Батхүүгийн авсан зээлийг "Эрдэнэт үйлдвэр" төлөх үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани