Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Түлшний үнийг нэмэхгүй бол төсвийн халамжийн зардлууд дутагдана гэв

Импортлогчид үгсэн нийлж, зохиомол хомсдол үүсгэсний дараа засаг хуралдаад АИ 92, АИ 80 бензиний онцгой албан татварыг цуцлах шийдвэрийг гаргасан билээ. Тэгснээр импортлогчдын эсэргүүцэл хэсэгтээ дарагдах нь гэж харагдаж байв. Тэгвэл ШТС-ууд өнгөрсөн өдрүүдэд түлшний үнээ нэмчихэв. Сар шинийн өмнө, иргэдэд олон янзын  л ачаалал ирдэг.

Нэмэгдээд түлшний үнэ нэмэгдсэн нь дарамт үүсгэж байгаад эргэлзэх хэрэггүй. Тэгвэл өнөөдөр Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас хэвлэлийнхэнд мэдээлэл хийж шатахууны үнийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат хэлэхдээ "Өнгөрсөн оноос хойш газрын тосны үнэ тасралтгүй өсөж ирлээ. Одоо аажмаар буурч байна. Мөн ам.долларын ханш төгрөгийн эсрэг сулрах чиг хандлага ажиглагдаж байна. Цаашид жижиглэн борлуулах үнийг тогтвортой бар