Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын шоронд хоригдож буй Мухаммед Ибрахим Муншиг гэгч нь террористуудыг санхүүжүүлэгч байсан уу

Монголын шоронд хоригдож буй Мухаммед  Ибрахим Муншиг гэгч нь террористуудыг санхүүжүүлэгч байсан ууАвстрали, Их Британи улсын  давхар иргэншилтэй Мухаммед  Ибрахим Муншиг  гэдэг луйварчин эр Монголын шоронд  хоригдож байгаа билээ. Түүнд манай шүүхээс өнгөрсөн оны намар 11 жилийн хорих ял оноосон юм. Монголын ашигт малтмалаас олз шүүрэхээр  тэр  дөрвөн жил гаруйн өмнө манай улсад анх хөл тавьжээ. Тэгээд мань эр  "Моннис интерэйшнл” компани болон Ашигт малтмал газрын тосны газрын дарга нарыг хууран мэхэлж  Баянхонгор аймаг дахь Шинэжинст, Говь-Алтай аймгийн Зээгтийн нүүрсний орд зэрэг нийтдээ 60 гаруй ордын лицензийг  Бритиш, Виржин арлуудад бүртгэлтэй хэд хэдэн оффшор компаниудаараа дамжуулан   худалдаж авсан байв.

Мухаммед  Ибрахим Муншиг зөвхөн "Моннис интерэйшнл” компанид гэхэд 30 гаруй тэрбум  төгрөгийн хохирол урчуулсан юм. Монголын ашигт малтмалын орд газруудыг хамтран эзэмшинэ, Оло улсын  томоохон хөрөнгийн биржүүдэд хувьцаа арилжаална,  IPO хийж их хэмжээний мөнгө босгоно гэсэн түүний уран гоё үгэнд манай бизнесийн томчууд  тийнхүү шургаж унатлаа хууртагдсан юмсанж. Мөн Малайзын Засгийн газрын тэтгэврийн  сангаас 4 тэрбум орчим ренгитийг Монголын "Гоби Коул” компани руу оруулсан гэх боловч энэ мөнгө нь ор сураггүй  болсон байлаа. 

Хамгийн ноцтой нь Монголын ашигт малтмалын  лицензүүдийг  луйврын замаар оруулах Муншигийн  хуурамч төслүүдээс  түүний оффшор компаниудын данс руу хэдэн сая ам.доллар урсаж орсоныг одоогоор таах аргагүй байгаа юм.  Нөгөөтэйгүүр, Муншиг  нь оффшор компаниудаараа гадаадын террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлж байсан эсэхийг манай хууль хяналтынхан бүрэн шалгаж чадаагүй байна.

Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп " Бид зартай алан хядагч "Лалын улс” бүлэглэлийг бут цохиж чадсан” хэмээн сүртэй нь аргагүй зарлаж буй хэдий ч цаана нь тус бүлэглэлийн гар хөлүүд дэлхийн өнгөц булан бүрд бүгэж, санхүүгийн болон бусад бүх талын дэмжлэгийг  үзүүлсээр  байна. Манай өмнөд хөрш Хятадын уйгарчуудаас  "Лалын улс” бүлэглэлд бөөн бөөнөөрөө элсэн  орж  Ливи, Сири, Ирак зэрэг улсад алан хядах ажиллагаа явуулах болжээ.  Ер нь сүүлийн жилүүдэд "Лалын улс” бүлэглэл нь хамгийн их хөрөнгө мөнгөтэй бүлэглэл болоод  байна. Тэдний санхүүгийн гол  эх үүсвэр нь газрын тосны наймаа. "Лалын улс” бүлэглэл жилдээ 2 тэрбум ам.доллар олдог бол "Хамас” бүлэглэл 1 тэрбум ам.доллар, "Хазболлах” бүлэглэл 500 сая ам.доллар, "Аль Кайда” бүлэглэл 150 сая ам.долларын санхүүжилт босгодог гэсэн судалгаа бий.

Гэхдээ "Лалын улс”  бүлэглэлийн мэдэлд орсон  нутгуудын газрын тосны  олборлолт сүүлийн үед эрс багассан тул өөр бусад улс орнуудын байгалийн баялгаас мөнгө босгох аргуудыг сүвэгчилж байгаа ажээ. Энэ өнцгөөс  авч үзвэл Мухаммед  Ибрахим Муншиг  нь террористуудын захиалгаар ажилласан байж болзошгүй юм.  Манай тагнуулынхан ч энэ талаар нарийн мэдээлэл олж авч чадаагүй бололтой.

Урьд нь Монголд иймэрхүү учир битүүлэг хэрэг нэг бус удаа гарч байлаа. Тодруулбал, Герман улсын иргэн М.Л.Клойбер гэдэг жар гаруй настай өвгөн 13 сая евротой орж ирээд тодорхой бус шалтгаанаар 2015  оны 4 дүгээр сард нас барсан бөгөөд түүний энэ их мөнгө хаашаа алга болсон нь таахын аргагүй оньсого хэвээрээ үлдээд байгаа юм. Харин  М.Л.Клойберийн хэргийг шалгах асуудлаас үүдэн ТЕГ-ын асан Б.Хурц нь уг хэргийг анх мөрдөж байсан ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарыг хувийн өс хонзонгийн сэдлээр шоронд хорьж хэлмэгдүүлсэн гэх хэрүүл маргаан одоо болтол үргэлжилсээр байна. Эдгээрээс харахад  манай хүчний байгууллагын томчууд  гадаадын доншуур луйварчид, мөнгө угаагчид, терроризмын нууц санхүүжүүлэгчдийг дутуу дулимагхан шалгасан нэр зүүж өөгшүүлээд байна уу  гэсэн хардлага  хар аяндаа л босч ирээд байгаа юм.

Б.Баяр

Шуурхай.мн 

Монголын шоронд хоригдож буй Мухаммед Ибрахим Муншиг гэгч нь террористуудыг санхүүжүүлэгч байсан уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 15:14
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өчигдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өчигдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани