- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Үнэт чулууны зах зээл хуулиас гадуур цэцэглэж байна
Зангидсан гарын дайтай, сэвгүй анар хятадын хар захад 30 мянган ам.долларт хүрдэг” гэж сонслоо.
"Гранат” гэсэн ерөнхий нэрээр олон улсад танигдсан энэ чулуу кварцын төрөлд багтдаг аж. Хоёр зуун жилийн өмнөөс Европ, Хятадын хаад, язгууртнууд анараар хийсэн гоёл, чимэглэл хэрэглэж эхэлсэн нь алмаазны дайтай үнэд хүрдэг байж. Анарыг Африк, Урал, Кавказ, Төв Америкаас голдуу олборлох бөгөөд эдгээрт уурхай эзэмшсэн хүмүүс өдгөө дэлхийн тэрбумтнуудын тоонд зүй ёсоор ордог аж.
Харин Монгол Улс анарын боломжит нөөцтэй улсуудын тоонд ордог гэнэ. Социализмын үед Монгол, Оросын хамтарсан экспедиц үнэт чулууны судалгаа хийж байхдаа Архангай, Өвөрхангай, Булган, Сүхбаатар, Говь-Алтайгаас багагүй хэмжээний ннөц илрүүлсэн ч ойшоолгүй орхисон байна.
Гэхдээ Архангайн Тариатаас зангидсан гарын дайтай анар олдсон нь дэлхийд томд тооцогдох бөгөөд тухайн үед Орос руу илгээсэн нь өдгөө сураггүй болжээ. Тэр үед буюу 1976 оноос Тариатаас үндсэн ба шороон ордын нөөцийг тогтоон олборлолт явуулж зарим хэсгийг нь гадаадад экспортолж байсан боловч 1988 оноос борлуулалтгvй болж, ажил нь зогссон байна.
Английн нэрт геологич А.Ферсман 1917 онд Монголд судалгааны ажил хийж байхдаа морин толгойн чинээ улаан анар олсон нь мөн оросуудын гарт орсон аж. А.Ферсманы тэмдэглэлд бичсэнээр энэ нь Африкийн Кимберлитийн чулуутай бүх талаараа төстэй, өө сэвгүй учраас дэлхийн баячууд дээд хэмжээгээр үнэ хаялцах болно гэж бичсэн байжээ.
Үүнээс харахад Монголд анар, ер нь үнэт чулууны судалгаа тун хангалтгүй байгаа нь илт. Гэтэл сүүлийн жилүүдэд Архангайн Тариатад хятадууд очиж, нутгийн иргэдээр чулуу түүлгэн, алимны хайрцагтайг нь 10 мянган төгрөгөөр авдаг тухай ярьж байсан.
Энэ талаар Тариат сумын иргэн өндөр настан Д энэ тухай ярихдаа "Манай аавын багад бага хэтний дайтай чулууг нутгийн ардуудаар түүлгэдэг байсан гэдэг. Ийм чулуу ч элбэг байсан биз. Дорхноо л богц дүүрдэг байсан гэж аав маань хуучилж байсан. Хожим дайны хоёрдугаар жил аавд үлдсэн чулууг манай нутгийн нэг хөгшин хараад "Цусан бадмаараг” гэсэн. Дээр үед энэ нутгийн ноёд ийм чулуугаар хөөрөг хийлгэдэг байсан гэнэ билээ” гэсэн юм.
Ингээд бодохоор Монголын үнэт чулуу үнэгүйдэж, хар захаар дамжиж харийнхны халаасыг зузаалсаар байгаа аж. Баялгаа ашиглаж чадахгүй юм бол харийнханд хий дэмий алдаж байхаар хайрлаж, хамгаалах цаг болсон байх аа.
Erennews.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||