Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын 70 хувийг “Марубени”, 30 хувийг “MCS” гаргана

Монгол Улсын Засгийн газар 2009 онд Оюутолгой компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа гэрээ байгуулснаас хойших дөрвөн жил Оюутолгой компани БНХАУ-аас эрчим хүчээ авахаар тусгасан. Харин түүнээс хойш Монгол Улсаас эрчим хүч авна гэх заалтыг анхны Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан юм. Гэтэл өнөөг хүртэл хятадаас эрчим хүч авсаар байгаа.

Энэ асуудлаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар өчигдөр мэдээлэл хийсэн билээ. Энэ хэвлэлийн хурал дээр Оюутолгой болон өмнийн бүсийг эрчим хүчээр хангах хамгийн том боломж нь одоогийн нөхцөлд Тавантолгой цахилгаан станцыг төсөл болох тухай яригдсан. Энэхүү асуудлыг Тавантолгой цахилгаан станц төслийн захирал Д.Батбилэгээс тодрууллаа.

-Тавантолгойн цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхлэхэд бэлэн үү. Ямар шатандаа явна вэ?

-Манай төсөл 2013 онд байгуулагдсан. Энэ хугацаанд бид Тавантолгойн цахилгаан станц төслийн Техник, эдийн засгийн болон бусад бүх судалгаа, шинжилгээний ажлыг хийсэн. Мөн техникийн болон санхүүгийн зөвлөгөөг ч авсан. Өнөөдрийн байдлаар цахилгаан станцыг барьж эхлэхэд бэлэн болсон. Хэрвээ гол худалдан авагч тал болох "Оюу толгой” компаниас батлан даалт гаргавал 2018 оны долдугаар сараас барилгын ажил эхлэх боломжтой.

-Станцыг барих компаниудыг сонгон шалгаруулаад байсан. Тэгэхээр батлан даалт ямар хэрэгтэй юм бэ?

-Монгол Улсын Засгийн газар 2016 оны зургадугаар сарын 28-ны өдөр Монголын талаас "MCS” групп, гадны хөрөнгө оруулагч буюу Японы "Марубени” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Энэ гэрээгээр Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 мвт хүчин чадалтай нүүрсний цахилгаан станц барих ёстой. Хугацаа нь дөрвөн жил. Хэрвээ 2018 онд станцын бүтээн байгуулалтыг эхлүүлбэл 2022 онд дуусах ёстой.

Энэ станцын өөрийн өртөг нь одоогийн тооцоогоор нэг тэрбум ам.доллар. Тэрбум ам.долларын хөрөнгийн баталгааг гол худалдан авагч болох "Рио Тинто” компани гаргаж өгөх ёстой. Одоогийн байдлаар манай хамтарсан консерцум "Рио Тинто” компанитай яриа хэлэлцээр хийж байна.

Олон улсын банкиуд бидэнд зээл өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Өмнө нь ярьж тохирсноор бол 30 жилийн хугацаанд тэрбум ам.долларын батлан даалт гаргана гэж байсан. Харин одоо болохоор Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас гаргасан шаардлагын дагуу 15 жилийн хугацаанд зээлийн баталгаа гаргаж өгөх асуудлаар гол худалдан авагч талтайгаа хэлэлцээр хийж байна.

Энэ цахилгаан станц баригдсанаар "Оюу толгой” компани Өвөрмонголоос эрчим хүч авч буй үнээс харьцангуй хямдаар авах боломжтой. Хоёрдугаарт, Тавантолгойн ордын нүүрсийг ашиглаад, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэснээр манай улсад ашигтай. Олон ажлын байр бий болох, төлөх татвар гээд үр ашиг ихтэй. 30, 40 жил тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой.

Ганц Оюутолгой компанийг төдийгүй Цагаан суваргын уурхай, өмнийн бүсэд хийгдэх бүтээн байгуулалтыг эрчим хүчээр найдвартай, хэвийн хангах боломж бүрдэнэ. Цаашлаад төвийн бүсэд илүүдэл эрчим хүчээ нийлүүлэх боломжтой том цахилгаан станц.

-"Оюутолгой” ХХК-тай хийж байгаа хэлэлцээр хэр нааштай явна вэ. Хэрвээ тус компани өөрийн талбайд, өөрийн хөрөнгөөр цахилгаан станц барина гэвэл энэ төсөл хэрэгжих боломжгүй болох юм биш үү?

-Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан гурван хувилбараас сонгох эрх нь Оюутолгой компанид байгаа. Өөрийнхөө талбайд станц барина гэвэл болно. Аль нь ч байсан Монгол Улсад л хэрэгтэй. Гагцхүү хугацаа давчуу байна. Засгийн газрын тогтоол гараад, мэдэгдэл хүргүүлснээс хойш дөрвөн жилийн хугацаа яваад эхэллээ.

Тэд энэ хугацаанд өөрийн талбайдаа цахилгаан станцаа бариад, эрчим хүчээ хангана гэдэг хэцүү шүү дээ. Тэднийх ТЭЗҮ-ээ ч хийгээгүй байгаа. Хэлэлцээр одоогоор хийж байна. Тийм үр дүнтэй гэж хэлэхэд эрт байгаа.

-"Рио Тинто” баталгаа гаргахгүй гэвэл өөрсдөө хөрөнгөө шийдээд цахилгаан станцаа барих боломж бий юу?

-Манай хөрөнгө оруулагчид станц барихад шаардлагатай мөнгийг олон улсын байгууллагуудаас авахад бэлэн байгаа. Гадна банк, санхүүгийн байгууллагаад зээл өгөхөд нээлттэй байна. Ганцхан хөрөнгийн баталгаа л шаардаж байгаа юм. "Рио Тинто” компани одоогийн байдлаар манай төслөөс ямар нэг байдлаар татгалзаагүй. Хамтраад ажиллаж байна.

Тийм болохоор Оюутолгой ХХК өөрийн ашиглалтаа талбайдаа цахилгаан станц барина, манай төслийг дэмжинэ аль нэгийг нь шууд хэлэх боломж алга. Ямар ч байсан цахилгааны үнийн болон батлан даалт гаргах хэлэлцээрийг нягт хийж байгаа гэдгийг хэлж чадах байна. Өмнө нь ч уулзсан. Дараагийн уулзалтын товыг тогтоосон. Тийм болохоор Тавантолгойн цахилгаан станц төсөл хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байна.

-Оюутолгой компанийн зүгээс Монголын тал Тавантолгойн цахилгаан станцын төслөө явуулсан бол бид эрчим хүчээ авах боломжтой байсан гэсэн байр суурийг илэрхийлсэн байсан. Өнгөрсөн хугацаанд төслийг урагшлуулах боломж байсан уу?

-Би 2016 онд төслийн нэгжийн захирлаар томилогдсон. Ажил авсны дараа 2016 оны арванхоёрдугаар сард хөрөнгө оруулагч болох "Марубени”, "MCS” компанийн төлөөллийн хамтаар "Рио Тинто”-гийнхонтой Сингапурт уулзаж, цахилгааны нэг кВт-ын үнээ хэдэн төгрөг байхыг ярилцсан. Тэр уулзалтын үеэр гол гүйцэтгэгч компаниа сонгон шалгаруулж, тэнд танилцуулсан юм.

Станцыг Солонгосын "Doosan” компани барина. Олон улсад цөөнгүй станц барьсан туршлагатай компани. Станцад ашиглах гол тоноглол болох гурван зуух "Doosan”-ы буюу Солонгост үйлдвэрлэсэн зуух байна. Харин дөрвөн турбин генератор нь Чех улсад үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмж байна. Өнөөдөр бид эрчим хүч нийлүүлэх үнээ тохиролцчихсон гэж ойлгож байгаа. Тийм мэдээлэл байнга ирж байна, надад.

Гагцхүү батлан даалтын асуудлаа л шийдчихвэл болно. Бид 15 жилийн хугацаанд гадны банкнаас зээл авна. Энэ хугацаанд "Рио Тинто” манай Тавантолгойн цахилгаан станцид эрчим хүчний төлбөрөө саадгүй төлнө гэсэн баталгаа гаргаж өгөх юм. Ийм баталгаа л байхад бүх асуудал шийдэгдэнэ.

-Өмнө нь баталгаа гаргаад өгсөн гэсэн мэдээлэл гарч байсан санагдах юм. Тэр бичиг нь хүчингүй болчихсон юм уу?

-Намайг ажил авснаас хойш тийм бичиг ирээгүй. Намайг ажил авахад, 2016 оны зургадугаар сард хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байсан. Тэгээд сонгууль болсон. Сонгууль болсон учраас бүх зүйл хүлээлтийн байдалтай байлаа. Харин Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч, тодорхой хэмжээнд урагшилж байна.

-Станц барихад шаардлагатай тэрбум ам.долларын хэдэн хувийг "MCS” компани гаргах ёстой юм бэ?

-30 болон 70 хувиар нь хувааж гаргана. 70 хувийг нь "Марубени”, 30 хувийг нь "MCS” компани гаргана. Харин Тавантолгойн цахилгаан станц төслийн компанийн 34 хувийг "MCS”, 66 хувийг нь "Марубени” эзэмшиж байгаа.


Тавантолгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын 70 хувийг “Марубени”, 30 хувийг “MCS” гаргана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани