Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгой цахилгаан станцын 34 хувийг MCS эзэмшинэ

Монгол Улсын Засгийн газар 2009 онд Оюутолгой компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш дөрвөн жилОюутолгой компани БНХАУ-ын талаас эрчим хүчээ авах байсан. Дөрвөн жилээс хойш Монгол Улсаас эрчим хүч авна гэх заалт анхны Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан байдаг.

Тэгвэл шинэ Засгийн газар Монголоос эрчим хүч авах шийдвэр гаргасан учраас Оюутолгой ХХК цаашид эрчим хүчний эх үүсвэрээ хэрхэн зохицуулах талаар тодорхой мэдээлэл гаргаагүй байгаа. Тэгвэл Оюутолгой болон өмнийн бүсийг эрчим хүчээр хангах хамгийн том боломж нь одоогийн нөхцөл Тавантолгой цахилгаан станц төсөл юм байна.

Энэ талаар Тавантолгой цахилгаан станц төслийн захирал Д.Батбилэгтэй төслийн ажил ямар шатандаа яваа талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Тавантолгойн цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхлэхэд бэлэн үү. Ямар шатандаа явна вэ?

-Манай төсөл 2013 онд байгуулагдсан. Энэ хугацаанд бид Тавантолгойн цахилгаан станц төслийн Техник, эдийн засгийн болон бусад бүх судалгаа, шинжилгээний ажлыг хийсэн. Мөн техникийн болон санхүүгийн зөвлөгөөг ч авсан. Өнөөдрийн байдлаар цахилгаан станцыг барьж эхлэхэд бэлэн болсон. Хэрвээ гол худалдан авагч тал болох "Оюу толгой” компаниас батлан даалт гаргавал 2018 оны долдугаар сараас барилгын ажил эхлэх боломжтой.

-Станцыг барих компаниудыг сонгон шалгаруулаад байсан. Тэгэхээр батлан даалт ямар хэрэгтэй юм бэ?

-Монгол Улсын Засгийн газар 2016 оны зургадугаар сарын 28-ны өдөр Монголын талаас "MCS” групп, гадны хөрөнгө оруулагч буюу Японы "Марубени” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Энэ гэрээгээр Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 мвт хүчин чадалтай нүүрсний цахилгаан станц барих ёстой. Хугацаа нь дөрвөн жил. Хэрвээ 2018 онд станцын бүтээн байгуулалтыг эхлүүлбэл 2022 онд дуусах ёстой.

Энэ станцын өөрийн өртөг нь одоогийн тооцоогоор нэг тэрбум ам.доллар. Тэрбум ам.долларын хөрөнгийн баталгааг гол худалдан авагч болох "Рио Тинто” компани гаргаж өгөх ёстой. Одоогийн байдлаар манай хамтарсан консерцум "Рио Тинто” компанитай яриа хэлэлцээр хийж байна. Олон улсын банкиуд бидэнд зээл өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Өмнө нь ярьж тохирсноор бол 30 жилийн хугацаанд тэрбум ам.долларын батлан даалт гаргана гэж байсан. Харин одоо болохоор Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас гаргасан шаардлагын дагуу 15 жилийн хугацаанд зээлийн баталгаа гаргаж өгөх асуудлаар гол худалдан авагч талтайгаа хэлэлцээр хийж байна.

Энэ цахилгаан станц баригдсанаар "Оюу толгой” компани Өвөрмонголоос эрчим хүч авч буй үнээс харьцангуй хямдаар авах боломжтой. Хоёрдугаарт, Тавантолгойн ордын нүүрсийг ашиглаад, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэснээр манай улсад ашигтай. Олон ажлын байр бий болох, төлөх татвар гээд үр ашиг ихтэй.

30, 40 жил тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой. Ганц Оюутолгой компанийг төдийгүй Цагаан суваргын уурхай, өмнийн бүсэд хийгдэх бүтээн байгуулалтыг эрчим хүчээр найдвартай, хэвийн хангах боломж бүрдэнэ. Цаашлаад төвийн бүсэд илүүдэл эрчим хүчээ нийлүүлэх боломжтой том цахилгаан станц.

-"Оюутолгой” ХХК-тай хийж байгаа хэлэлцээр хэр нааштай явна вэ. Хэрвээ тус компани өөрийн талбайд, өөрийн хөрөнгөөр цахилгаан станц барина гэвэл энэ төсөл хэрэгжих боломжгүй болох юм биш үү?

-Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан гурван хувилбараас сонгох эрх нь Оюутолгой компанид байгаа. Өөрийнхөө талбайдстанц барина гэвэл болно. Аль нь ч байсан Монгол Улсад л хэрэгтэй. Гагцхүү хугацаа давчуу байна. Засгийн газрын тогтоол гараад, мэдэгдэл хүргүүлснээс хойш дөрвөн жилийн хугацаа яваад эхэллээ. Тэд энэ хугацаанд өөрийн талбайдаа цахилгаан станцаа бариад, эрчим хүчээ хангана гэдэг хэцүү шүү дээ. Тэднийх ТЭЗҮ-ээ ч хийгээгүй байгаа. Хэлэлцээр одоогоор хийж байна. Тийм үр дүнтэй гэж хэлэхэд эрт байгаа.

-"Рио Тинто” баталгаа гаргахгүй гэвэл өөрсдөө хөрөнгөө шийдээд цахилгаан станцаа барих боломж бий юу?

-Манай хөрөнгө оруулагчид станц барихад шаардлагатай мөнгийг олон улсын байгууллагуудаас авахад бэлэн байгаа. Гадна банк, санхүүгийн байгууллагаад зээл өгөхөд нээлттэй байна. Ганцхан хөрөнгийн баталгаа л шаардаж байгаа юм. "Рио Тинто” компани одоогийн байдлаар манай төслөөс ямар нэг байдлаар татгалзаагүй. Хамтраад ажиллаж байна. Тийм болохоор Оюутолгой ХХК өөрийн ашиглалтаа талбайдаа цахилгаан станц барина, манай төслийг дэмжинэ аль нэгийг нь шууд хэлэх боломж алга. Ямар ч байсан цахилгааны үнийн болон батлан даалт гаргах хэлэлцээрийг нягт хийж байгаа гэдгийг хэлж чадах байна. Өмнө нь ч уулзсан. Дараагийн уулзалтын товыг тогтоосон. Тийм болохоор Тавантолгойн цахилгаан станц төсөл хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байна.

-Оюутолгой компанийн зүгээс Монголын тал Тавантолгойн цахилгаан станцын төслөө явуулсан бол бид эрчим хүчээ авах боломжтой байсан гэсэн байр суурийг илэрхийлсэн байсан. Өнгөрсөн хугацаанд төслийг урагшлуулах боломж байсан уу?

-Би 2016 онд төслийн нэгжийн захирлаар томилогдсон. Ажил авсны дараа 2016 оны арванхоёрдугаар сард хөрөнгө оруулагч болох "Марубени”, "MCS” компанийн төлөөллийн хамтаар "Рио Тинто”-гийнхонтой Сингапурт уулзаж, цахилгааны нэг кВт-ын үнээ хэдэн төгрөг байхыг ярилцсан. Тэр уулзалтын үеэр гол гүйцэтгэгч компаниа сонгон шалгаруулж, тэнд танилцуулсан юм. Станцыг Солонгосын "Doosan” компани барина. Олон улсад цөөнгүй станц барьсан туршлагатай компани. Станцад ашиглах гол тоноглол болох гурван зуух "Doosan”-ы буюу Солонгост үйлдвэрлэсэн зуух байна.

Харин дөрвөн турбин генератор нь Чех улсад үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмж байна. Өнөөдөр бид эрчим хүч нийлүүлэх үнээ тохиролцчихсон гэж ойлгож байгаа. Тийм мэдээлэл байнга ирж байна, надад. Гагцхүү батлан даалтын асуудлаа л шийдчихвэл болно. Бид 15 жилийн хугацаанд гадны банкнаас зээл авна. Энэ хугацаанд "Рио Тинто” манай Тавантолгойн цахилгаан станцид эрчим хүчний төлбөрөө саадгүй төлнө гэсэн баталгаа гаргаж өгөх юм. Ийм баталгаа л байхад бүх асуудал шийдэгдэнэ.

-Өмнө нь баталгаа гаргаад өгсөн гэсэн мэдээлэл гарч байсан санагдах юм. Тэр бичиг нь хүчингүй болчихсон юм уу?

-Намайг ажил авснаас хойш тийм бичиг ирээгүй. Намайг ажил авахад, 2016 оны зургадугаар сард хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байсан. Тэгээд сонгууль болсон. Сонгууль болсон учраас бүх зүйл хүлээлтийн байдалтай байлаа. Харин Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч, тодорхой хэмжээнд урагшилж байна.

-Станц барихад шаардлагатай тэрбум ам.долларын хэдэн хувийг "MCS” компани гаргах ёстой юм бэ?

-30 болон 70 хувиар нь хувааж гаргана. 70 хувийг нь "Марубени”, 30 хувийг нь "MCS” компани гаргана. Харин Тавантолгойн цахилгаан станц төслийн компанийн 34 хувийг "MCS”, 66 хувийг нь "Марубени” эзэмшиж байгаа.

 

Эх сурвалж: News.mn
Тавантолгой цахилгаан станцын 34 хувийг MCS эзэмшинэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

Өчигдөр, 10:45
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут
Intellinews: Нүүрсний экспорт Монголын эдийн засгийг өөд татав

   "Intellinews”-т нийтлэгдсэн "Record coal exports ...

2024 оны 04 сарын 03, 10 цаг 31 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс тавигдлаа

      "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр ...

2024 оны 04 сарын 03, 09 цаг 04 минут
Хаврын уринд өнгө нэмсэн экспо

"Орчин үеийн хөдөө аж ахуйн машин механизмыг хөгжүүлэн, тариалан мал аж ...

2024 оны 04 сарын 02, 18 цаг 09 минут
ОХУ: Бусад орноос нефтийн төлбөрөө авч чадахгүй байна

 Хятад, Турк, Арабын нэгдсэн Эмират улсууд Оросоос түүхий нефть, ...

2024 оны 04 сарын 01, 13 цаг 06 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 11 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 06 минут
2024 оны 03 сарын 29, 14 цаг 01 минут
Чанарын баталгаатай Өвөр Монгол-3

2023 онд Өвөр Монгол орны үр тариа, мах, сүүний гарц бүгд дээд ...

2024 оны 03 сарын 29, 13 цаг 08 минут
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2023 онд 40 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын ...

2024 оны 03 сарын 29, 11 цаг 51 минут
“Оюутолгой“-н ажилчид цалинг нь хасаж байгааг эсэргүүцлээ

 "Оюутолгой” ХХК-ийн ажилчид цалинтай холбоотой асуудлаар мэдээлэл ...

2024 оны 03 сарын 28, 20 цаг 23 минут
Нээлттэй Өвөр Монгол- 4

2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая ...

2024 оны 03 сарын 28, 19 цаг 14 минут
Ногоон Өвөр Монгол- 5

2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 ...

2024 оны 03 сарын 28, 16 цаг 11 минут
Үзэсгэлэнт Өвөр Монгол- 6

Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол ...

2024 оны 03 сарын 28, 13 цаг 47 минут
Goldman Sachs: Зэсийн ханш энэ онд 10 мянган доллар, 2025 онд 12 мянган доллар болно

 Зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа нь зах зээлийн өөдрөг үзлийг бий ...

2024 оны 03 сарын 28, 11 цаг 25 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани