Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Баттулга: Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой

Х.Баттулга: Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв Зүүнхараад иргэдтэй уулзав. Мандал сумын төв нь Монгол Улсын хэмжээнд аймгийн төвөөс алслагдсан сумдаас хүн амын тоогоор нэгдүгээрт ордог дэд бүтэц, төмөр замын сүлжээнд холбогдсон томоохон сум юм.

 

Мөн энэ сум газар тариалангийн бүс нутагт тооцогдож, үүний хажуугаар уул уурхайн томоохон орд газрууд байдаг нь нутгийн иргэд болоод олборлох салбарынхны хооронд зөрчилдөөн үүсэх үндэслэл болдог талаар нутгийн иргэд уулзалтын үеэр түлхүү ярьж байв. Үүний нэг жишээ нь, Ноён уулын асуудал бөгөөд нутгийн иргэд Ноён ууланд Хүннүгийн үеийн булш, бунхан, түүхийн дурсгалт зүйлс байдаг тул ууланд уул уурхайн олборлолт явуулахыг эсэргүүцэж байгаа гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад олноор хэлж байлаа. Ноён ууланд олборлолт явуулахтай холбоотой асуудлаар нутгийн иргэд Захиргааны хэргийн шүүхэд хандаж, өнөөдрийг хүртэл шүүх ажиллагааны процесс үргэлжилж байгаа юм байна.

 

"Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан

 

Сайн байцгаана уу? Би зөвхөн Ерөнхийлөгчид ч биш нийт ард түмэн, тархан суугаа монголчууддаа хандаж нэг зүйл гуймаар байна. Өмнөх Ерөнхийлөгч "Та нар доороос нь сайн тэмц, би дээрээс нь дэмжээд өгье” гэж Ноён уулын талаар ярьж, хэлж байсан. Бид амиа гартал тэмцсэн, жагссан, өлссөн. Өнөөдрийг хүртэл Ноён уулын асуудлаар захиргааны хэргийн шүүхэд зарга үүссэн явж байгаа. Хэдийгээр захиргааны хэргийн шүүх дээр торгоогоод явж байгаа ч гэсэн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу бид Ноён уулаа хамгаалах шаардлагатай байна. Үүнтэй холбоотой хуулийн төслийг Ерөнхийлөгч та санаачилж, өргөн барих хэрэгтэй. Цаашлаад Ноён уулыг ЮНЕСКО-д дэлхийн соёлын өвөөр бүртгүүлэх боломж бий. Байгалийн цогцолборт газар гэдгээс гадна археологийн асар их олдвортой. Дэлхийд ганцхан байгаа Хүннү гүрний баталгаа болох 374 булш, бунхан байгаа энэ сайхан хайрханыг гадны луйварчдад алдах гээд байна. Монголыг тойрсон зах замбараагүй лицензүүд бий. Уул уурхайн асуудал замаа алдсан байгаа шүү. Бэлчээргүй болсон, гол ус нь хордсон гамшгийн байдалд орлоо. Бид Канадын дагавар, колони улс биш шүү дээ. Өчигдөр /энэ сарын 21-ний өдөр/ захиргааны хэргийн шүүх дээр Ноён уул, "Сентерра гоулд”-тай холбоотой шүүх хурал болох байсан ч 35 дахь удаагаа шүүх хурал хойшилж рекорд тогтоолоо. Өнөөдрийг хүртэл бид гаднын компаниас уул ус, өвөг дээдсийнхээ булшийг хамгаалан тэмцэж байна. Ахуйн чанартай олон асуудал байгаа ч Ноён уулын асуудал илүү чухал юм шүү. Бид ардын хүүхдэд хатуу, авлигачдад зөөлөн хуулиас айхгүй. Шударга үнэний дуу хоолой болж явахдаа юунаас ч айж, ухрахгүй гэдгээ хэлмээр байна.

 

 

Мандал сумын 4-р багийн иргэн Д.Чимэдрэгзэн

 

Эх орон гэж ард түмэн, газар нутаг, тусгаар тогтнол гэсэн гурван зүйл дээр тогтдог байх гэж би хувьдаа боддог юм. Гэтэл өнөөдөр лиценз нэрээр газрыг маань хулгайлж, гаднынханд зарж байна. Газар шорооноосоо урвасан явдал юм. Үндсэн хуульд "…байгалийн баялаг ард түмний өмч” гэдэг. Гэтэл өнөөдөр биднийг хуураад, биднээс хулгайлж газар зарж байна. Эх орон гэх гурван тулганы хоёрыг нь устгаж, хулгайлсан хүмүүсийг бид юу гэж нэрлэх вэ. Оффшорчид гэх үү, луйварчид гэх үү. Тэд бол эх орноосоо урвасан урвагчид. Тиймээс лицензийн асуудлыг цэгцэлж, гаднын компанид лиценз өгөх асуудлыг төрийн, тагнуулын байгууллага оролцдог болгож чангалмаар байна.

 

 

Мандал сумын 7-р багийн иргэн С.Лхагвасүрэн 

 

Мандал суманд 1250 гаруй өрхийн тариаланч байдаг. Бидний хадгалсан ногоо зоориндоо өнөөдрийг хүртэл байж байна. Тарьж ургуулаад, хадгалаад хамгаалж байгаа ч зарагдахгүй, Улаанбаатарт хятад ногоо дүүрэн байна. Өрхийн тариаланчид бид хятад хүнсний ногоотой өрсөлдөх аргагүй байна. Тэд олон янзын бордоо, техник тоног төхөөрөмжөөрөө давамгайлж тарьж ургуулдаг. Харин бид үхрийн баасаар л борддог. Цэвэр бүтээгдэхүүн нь борлогдохгүй, хятад ногоо зарагдаад байдаг энэ байдлыг тусгай ярьж, хэлдэг газар нь хэлмээр байна. Бид өөрсдийн ногоог Улаанбаатарын иргэдэд өндөр үнээр зарах юм уу шахах гээгүй. Хэдхэн ченжийн гарт байгаа хятад ногооны худалдааг болиулмаар байна. Бид өөдөө гарч, өсөж дэвжиж чадахгүй арай гэж л амьдарч байна. Урдаас орж ирж байгаа ногоог зохицуулалттай болгомоор байна шүү.

 

 

Иргэн Б.Батсайхан

 

Би Мандал сумын хүндэт иргэн шахуу хүн байна. Ноён уулаар холбогдож, энэ уулыг хамгаалахын төлөө тэмцэж яваад Мандал сумынхантай холбогдсон юм. Монгол Улсын баяр наадам "Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны…” гээд эхэлдэг болсон. Монгол Улс төрт ёсны түүхээ урагш нь "шидсэн”. Харин энэ төрт ёсны үүслийг баталж, нотолдог ганцхан газар нь Ноён уул юм шүү. Ийм ариун, чухал учраас бид хамгаалдаг. Ерөнхийлөгчийг бид сонгосон, ямар байх, ямар байлгах түүхийг бид хамтдаа бичилцэх ёстой. Одоо бид маш тодорхой зүйл хиймээр байна. Өнгөрсөн жилүүдэд бид үргэлж ахуйн чанартай зүйл ярьж, хийж ирсэн байдаг. Энэ бүхний цаана бул хар чулуу байгаа зүйлийг бид тодорхойлсон, Ерөнхийлөгч бидэнд хэлсэн. Удирдах ёстой төр нь мангас болчихоод байгаа. Бид тэднээс зайлшгүй, цаг алдалгүй салах хэрэгтэй. Би ганц, хоёрхон хоногийн өмнө АНУ-аас ирсэн. Тэнд Монгол Улсаасаа амьдрал хөөгөөд дүрвээд, дайжаад очсон хэдэн зуун залуу байна. Тэд сэтгэл зовинож байгаа ч тэндээ сайхан амьдарч, үр хүүхдүүд нь англиар хэлд орж байна. Бид, бидний үеийнхэн өөрчлөлтийг цаг алдалгүй хийхгүй бол ямар ч шаанс алга.

 

 

"Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид

 

"Бид эе эвийг хичээж нам, намчирхал гэсэн зүйлийг болих хэрэгтэй. Бид ташуураа бариад далайхад хаа ч хүрч чадна. Харин нэг өглөө босоход газаргүй болчихсон байх вий дээ. Би Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнийх нь хувьд Монгол Улс үндэсний аюулгүй байдлын хувьд доройтож байна гэдгийг хэлмээр байна. Хүүхдүүд алга болж байна. Эмс охид замбараагаа алдсан. Монгол хүний ген, үүх түүх, өв соёл байхгүй болж байна. Тийм учраас Ноён уулыг монголчуудын язгуурыг устгахын тулд үндэстэн дамнасан, олигарх "Сентерра гоулд” зэрэг компани санаархаж байна. Гэхдээ тэд чадахгүй. Үүний төлөө алтан амиа өргөнө гээд 375 залуу Төрийн өндөрлөгүүдэд мэдэгдлээ хүргүүлсэн байгаа. Дээрээс нь Мандалын 10 мянга гаруй хүн Ноён уулыг ухахыг эсэргүүцнэ гэж гарын үсгээ зурсан. Зөвхөн Мандалын иргэд ч биш дэлхийн 24 орны хуульч, сэтгүүлчид Ноён уулыг хамгаалж байгаа” зэргээр Мандал сумын төв Зүүнхараагийн иргэд уул уурхай, газар тариалантай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж санал, бодлоо хэлэв.

 

Харин Төрийн тэргүүн Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв Зүүнхараагийн иргэдэд хандаж хамгийн их асуудал хөндөгдсөн Ноён уулын асуудлаар:

 

"Мандал сумын Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой. Ноён уулыг төрийн хамгаалалтад авна гэж би сонгуулийн өмнө хэлсэн. Энэ амлалтаа мартаагүй байгаа. Ноён уултай холбоотой маш их санал гарч байна. Миний зөвлөхөөр ажиллаж байгаа Г.Уянга Ноён уултай холбоотой захиргааны хэргийн бүх шүүх хуралд оролцож, надад мэдээлэл өгч байгаа. Ямар нэг байдлаар энэ ууланд байгаа алт, булш, олдвор зэргийг хамгаалах, хадгалах асуудлаар санаачилгатай ажиллаж байгаа гэдгээ хэлмээр байна. Нөгөө талд маш их мөнгөтэй, маш том хуулийн баг ажиллаж байгаа. Гэхдээ удахгүй сайн мэдээ сонсоно гэдэгт итгэлтэй байгаа” гэсэн юм.

 

Мөн Төрийн тэргүүн тэтгэврийн нас, зөрүү, зээл, ажилгүйдэл, оффшорын асуудлаар иргэдийн асуултад хариулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын баримталж буй бодлого, шийдвэрийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв Зүүнхараагийн иргэдэд танилцуулснаар уулзалт өндөрлөв.

Х.Баттулга: Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани