Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэвид Уайш: Ил тод байдлын хэлэлцээр батлагдсанаар хөрөнгө оруулагчид Монголд итгэж эхэлнэ

АНУ-ын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Дэвид Уайштай ярилцлаа.

-Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ-ын хоорондын хэлэлцээрийн төслийг хэзээ Их хурал хэлэлцэх вэ. Энэ нь яг ямар учиртай хэлэлцээр вэ?

-Энэ бол ойлгоход маш хялбар энгийн хэлэлцээр байгаа юм. Үүнийг АНУ, Монгол Улс хоорондын худалдааг хөгжүүлэхийг дэмжсэн хоёр талт хэлэлцээр гэж ойлгож болно. Уг хэлэлцээрийн гол зорилгыг ойлгохын тулд бид өмнөх үйл явцуудыг сөхөх шаардлагатай. Анх хоёр орны Засгийн газар 2004 онд худалдаа болон хөрөнгө оруулаптыг дэм-жих чиглэлээр Худалдаа Хөрөнгө оруулалтын Ерөнхий Хэлэлцээрийг байгуулсан байдаг. Тэгэхээр энэ нь хоёр орны худалдааны салбарт хамтран ажиллах эрхзүйн орчныг нээж өгсөн. Эл хэлэлцээрийн дагуу хоёр орны худалдааны асуудлаар жил бүр худалдааны хамтын ажиллагааны уулзалтууд байгуулагдаж ирсэн. Энэ мэтчилэн уулзалтууд хийх нь чөлөөт худалдааны нөхцөлийг сайжруулах сайн талтай. Уулзалтууд хийх явцад худалдааны харилцааг гүнзгийрүүлэх, илүү өндөр түвшинд авч ирэхэд нэг зүйл саад болоод байгааг хоёр тал анзаарсан нь ил тод байдлын тухай асуудал байсан. Үүнд хоёр чухал асуудал байсны нэг нь хоёр талын хууль эрхзүйн хүрээнд авлига, хээл хахуулийн асуудлыг хэрхэн шийдэх вэ асуулт гарч ирсэн.

Ил тод байдлын хэлэлцээрийн хамгийн чухал зүйл нь хээл хахууль, авлигыг бүр мөсөн арилгах зорилготой. Хоёр дахь гол зорилго нь хоёр талын худалдааны хөрөнгө оруулалтын чиглэлээр гаргасан хоёр орны хуулиудыг аль аль талын хөрөнгө оруулагчдадаа ойлгомжтой болгож өгөх явдал юм. 2007 он гэхэд чөлөөт худалдааны хэлэлцээрийг ярихаас өмнө ил тод байдлын чиглэлээр баримт бичиг гаргах ёстой гэсэн саналд нэгдсэн байр суурьтай болсон. Түүнээс хойш хоёр тал ил тод байдлын хэлэлцээр дээр нягт хамтран ажиллаж байна. Ил тод байдлын хэлэлцээр нь чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад нэг алхам ойртож буй хэдий ч хэлэлцээр яг байгуулагдана гэсэн баталгаа биш. Ямартай ч чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь зөв алхам юм гэдгийг тодотгомоор байна.

-Хоёр орны зүгээс ямар үүрэг хүлээж оролцох вэ?

-Хоёр тал худалдаа болон хөрөнгө оруулалтын салбарт аливаа авлига, хээл хахуультай тэмцэх хуультай байх юм. Үүнийг хуулиндаа гэмт хэрэг хэмээн заасан байна. Уг хэлэлцээрт аливаа худалдаа болон хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар хэлэлцэж санал бодлоо солилцох, маргаантай асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэсэн процедурыг нь гаргаж өгсөн. Мөн худалдаа болон хөрөнгө оруулалтын тухай хуулийн санал болгож буй төсөл бичиг баримтыг англи, монгол хэл дээр хэвлэх үүргийг хүлээж байгаа. Тухайн хууль тэр чигтээ биш, хуулийн ерөнхий агуулгын танилцуулга байдлаар англи хэл дээр байж болох юм. Учир нь хуулинд хамрагдах хүмүүст ямар нөлөө үзүүлэх, гол утта нь юу байх тал дээр тодорхой заасан байх ёстой. Монгол Улс санал болгож буй хуулийн төслийн танилцуулгыг англи хэл дээр орчуулаад олон нийтийн  санал  авах  хугацаа дуусахаас 60 хоногийн өмнө англи хэл дээр нийтэлж гаргасан байна.

Одоо батлагдаад мөрдөгдөж байгаа хуулиудад хамаагүй бөгөөд зөвхөн шинээр батлагдах хуулиуд болон шинээр оруулах нэмэлт өөрчлөлтүүдэд энэ нь хамаарах учиртай.

-Монгол Улс ямар эрх эдэлж оролцох вэ. Ил тод байдлын уг хэлэлцээр нь манай оронд ямар ашигтай юм бэ?

-Уг хэлэлцээр Монгол Улсад ашигтай гэдгийг шуудхан хэлмээр байна. Монгол Улс шинээр санаачилж байгаа худалдаа болон хөрөнгө оруулалтын тухай хуулиудын танилцуулгыг англи хэл дээр гаргаж байвал олон улсын хөрөнгө оруулагчдад Монголыг танилцуулах маш том боломж болж өгөх юм. Санал болгож буй хуулийн төсөлтэй танилцсаны дараа хуулийн талаар мэдээлэлтэй болох тул хөрөнгө оруулагчид Монголын хууль эрхзүйн орчинд улам итгэлтэй болно гэсэн үг. Тэгэхээр гадны хөрөнгө оруулалт орж ирснээр танай оронд ашигтай болж байгаа юм. Үүний дүнд Монгол Улсын бизнесийн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж чадна.

-Монгол Улсад гадны хөрөнгө оруулагчид орж ирэх нөхцөл бүрдэхэд чухал нөлөөтэй юм байна. Тэгвэл уг хэлэлцээрийн дүн АНУ-д ямар ач холбогдолтой вэ?

-АНУ-ын хөрөнгө оруулагч, бизнесийнхэн хөрөнгө оруулъя гэхээр зарим нэг хуулиуд нь гэнэт гэнэт өөрчлөгдөж таагүй уур амьсгалыг бий болгодог. Шинээр нэг хууль гарч ирснээр хууль эрхзүйн орчин нь донсолж түүнийгээ дагаад Монголд хөрөнгө оруулж буй гадны хөрөнгө оруулагчид эргэлзэж эхэлдэг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2012 онд батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль байна. Уг хууль батлагдсан нь Монгол Улсад гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтад шууд сөргөөр нөлөөлсөн. Гадаадын хөрөнгө оруулагчдад санаачилж буй хуулийг илүү тод болгож өгснөөр нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулагчдад ийм хууль гарах гэж байгаа юм байна, тийм зүйл заалтад өөрчлөлт орох гэж байгаа юм байна гэсэн мэдээллийг олох боломжийг нээж өгч байгаа юм. Хоёрдугаарт, Монгол Улсад гарч болзошгүй сөрөг үр дагавруудаас сэргийлэх чухал ач холбогдолтой. Тиймээс аль аль талдаа ашигтай болж таарч байгаа биз. Хууль эрхзүйн орчин ойлгомжтой байх нь хөрөнгө оруулагчдад чухал. Мөн энэ орчин тогтвортой байвал хөрөнгө оруулагчдад таатай санагдах нь дамжиггүй. Уг хэлэлцээр байгуулснаар аль аль талын эерэг нөхцөл байдлыг бий болгоно гэж харж байгаа юм.

-Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ-ын хоорондын хэлэл цээрийг яг хэзээ хэлэлцэх бол?

-Албан ёсоор хэзээ хэлэлцэх тухай мэдээлэл одоогоор алга байна.

-Хэлэлцээр батлагдсанаар Монгол Улс АНУ-ын хараат орон болчих юм биш биз гэсэн болгоомжлол байна. Үүнд та хариулт өгөхгүй юу?

-Огтхон ч тийм зүйл болохгүй гэдгийг хэлмээр байна. Монгол Улс тусгаар тогтнож биеэ даасан улс тул АНУ ямагт хүндэтгэж ирсэн. Бид танай орныг АНУ-ын анд нөхөр хэмээн үздэг. Тухайлбал, Ирак болон бусад оронд танай орны эрэлхэг цэрэг эрс манай цэргүүдтэй хамт мөр зэрэгцэн энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна. Энэ хэлэлцээр нь эрх чөлөөт тусгаар тогтносон хоёр гүрний хооронд сайн дурын үндсэн дээр хийгдэж буй хэлэлцээр юм.

-АНУ өмнө нь ямар ямар орнуудтай ийм хэлэлцээр хийж байсан бол?

-Өмнө нь АНУ ямар нэгэн оронтой ийм хэлэлцээр хийж байгаагүй. Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээрийн төслийг анх удаа Монгол Улстай байгуулахаар болоод байгаа нь энэ. Аливаа улс орнуудын худалдааны асуудалд тухайн орны онцлогоос хамааран өөр төрлийн хэлэлцээрүүд байж болно. Хэлэлцээрт багтсан агууламж, хэллэг нь нэг стандартыг баримталсан байдаг боловч хэлбэрийн хувьд өөр өөр байдаг.

-Монгол Улс гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, урт нэртэй хууль гэх мэтчилэн янз бүрийн хууль гаргаснаас болж гадны хөрөнгө оруулалт багассан. Хэлэлцээр батлагдсанаар татварын эрхзүйн орчин бүрдэх, шинээр хууль батлагдахад түүнд зөвлөмж өгөх юм уу?

-Хэлэлцээрт нэгдсэн аль аль тал нь нөгөө талын санал болгож буй аливаа хуулинд санал оруулах эрхзүйн орчныг уг хэлэлцээр нээж өгч байгаа юм. Энэ утгаараа санал өгөх боломжтой. Тухайлбал, Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой байгаа аливаа худалдаа болоод хөрөнгө оруулалтын талын чиглэлээр шинэ хууль, хуулийн өөрчлөлт хийх үед АНУ-ын талаас санал оруулж болно. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар, Их хурал нь уг саналыг нь хүлээж авах уу, үгүй юу гэдэг нь тухайн орны өөрсдийн шийдэх асуудал. Хөрөнгө оруулалтыг үнэхээр оруулж ирье гэж байгаа бол хөрөнгө оруулагчдаа сонсох нь зайлшгүй зүйтэй. Уг хуулийн хүрээнд гадныхан үйл ажиллагаагаа явуулах тул хөрөнгө оруулагчдын саналыг нь сонсож чадвал сонирхолтой байхаас гадна хэн хэндээ ашигтай байх нөхцөл боломж бүрдэнэ.

-Сүүлийн гурван жил Монгол, АНУ-ын хооронд худалдааны хэлэлцээр явагдаагүй гэж сонссон. Уг хэлэлцээр батлагдсанаар эргэн сэргэнэ гэсэн үг үү?

-Сүүлийн хэдэн жил худалдаа хөрөнгө оруулатын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд болдог уулзалтуудыг хийгээгүй байгаа. Учир нь худалдаа, хөрөнгө оруулалт, ил тод байдлын асуудлалтай холбоотойгоор ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээр дээр ажиллаж байсан тул хийгээгүй юм шүү. Хэлэлцээр батлагдсанаар уулзалтууд болдгоороо болоод явна.

-Үндсэн хэлэлцээрээс гадна хавсралт захидал байгаа юм байна. Энэ нь ямар учиртай захидал вэ?

-Уг захидлын гол санаа нь зарим нэг заалтуудыг тодруулж өгсөн юм. Тэр бүү хэл Монголын талд ашигтайгаар нэмж оруулсан тодруулгууд ч байгаа. Нэг зүйлийг нэмж хэлэхэд Монголын Засгийн газар энэ их хуулиудыг яаж орчуулах вэ гэсэн асуудал тулгарсан. Дахин хэлэхэд одооны хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиуд бус энэ хэлэлцээрийг баталчихвал УИХ-аас цаашид гарах хуулиудад хамаатай болно. Монголын Засгийн газраас хууль орчуулах хүчин чадал бага байна гэдгээ илэрхийлж байсан тул энэ оны нэгдүгээр сараас ил тод байдлын хэлэлцээрийн хүрээнд хуулийн бичиг баримт орчуулах орчуулагчдын курсыг эхлүүлсэн.
Э.ЭНХБОЛД

Дэвид Уайш: Ил тод байдлын хэлэлцээр батлагдсанаар хөрөнгө оруулагчид Монголд итгэж эхэлнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани