Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюу толгой энэ онд 2,6 сая гаруй ам.долларын зэсийн баяжмалын борлуулалт хийх нь

Оюу толгой энэ онд 2,6 сая гаруй ам.долларын зэсийн баяжмалын борлуулалт хийх ньОюу толгойн далд уурхайн санхүүжилтийн асуудал хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй байгаа ч ил уурхай нь хэвийн ажиллаж байгаа билээ. Энэ жил Оюу толгойн баяжуулах үйлдвэрээс 692 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх юм байна. Эрдэнэтийн зэсийн баяжмалаас давсан хэмжээ гэсэн үг. Өмнийн говиос хил гаргаж байгаа зэсийн баяжмалын орц ч Эрдэнэтийнхээс өөр. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрээс гарч буй зэсийн баяжмал мөнгөний хольцтой бол Оюу толгойн зэсийн баяжмал алт, мөнгөний хольцтой учраас илүү үнэ цэнэтэй. Баяжмалын экспорт хил, гаалийн хүндрэлүүдээс шалтгаалж тодорхой хэмжээнд саатаж, төлөвлөсөн тоонд хүрэхгүй байсан ч энэ оны гуравдугаар сараас борлуулалт нь хэвийн болж эхэлжээ. Өнгөрсөн жил Оюу толгой 290 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн гэх статистик бий. Нэг тонн баяжмалд 25 хувийн зэсийн агууламж бий. Баяжмалын дөрөв хуваасны нэг нь цэвэр зэс гэсэн үг. Энэ тоог цэвэр зэсэнд шилжүүлбэл 70.5 мянган тонн зэс үйлдвэрлэсэн гэсэн тоо гарч байна. Харин нэг тонн зэсийн баяжмалд 773 унц алт агуулагдаж байгаа. Үүнийг өмнөх шиг шилжүүлж бодвол 102.6 мянган унц гээд ойлгочихож болно.
 
 

Оюу толгойн баяжуулах үйлдвэр энэ онд 692.3 мянган тонн баяжмал үйлдвэрлэхээс 98.36 мянган тонныг нь үйлдвэрлээд байгаа аж. Энэ жил үйлдвэрлэх баяжмал дахь цэвэр зэсийн хэмжээг тооцвол 175.6 мянган тонн гэсэн тоо гарч байна. Харин баяжмалд агуулагдаж буй алтыг өмнөх шигээр шилжүүлж тооцвол 771.3 мянган унц болох нь. Оюутолгойн зэсийн баяжмалд зэс, алтнаас гадна мөнгө агуулагдаж байгаа. Энэ жил 50 орчим тонн цэвэр мөнгө борлуулах тооцоо гараад буй. Ингээд тооцохоор Оюу толгой энэ онд 2,6 сая гаруй ам.долларын зэсийн баяжмалын борлуулалт хийх нь.

 

 

Компанийн зүгээс хэвлэлд өгсөн сүүлийн мэдээллээс анзаарахад Оюу толгой энэ онд 600 мянга орчим тонн баяжмал экспортолно гэж төлөвлөсөн бололтой. Энэ хэмжээгээр тооцоход л Эрдэнэтээс давсан хэмжээний зэсийн баяжмал экспортлох юм байна. Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн жил 567 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон гэж мэдээлсэн юм.

 

 

Өнгөрсөн оны сүүлээр Оюу толгойд ажиллаж байсан хүний тоо 2830, үүнээс 2600 нь монголчууд байж. Харин энэ оны хоёрдугаар сарын 28-ны байдлаар Оюу толгой төсөлд нийтдээ 3064 хүн ажиллаж байснаас 2843 нь монгол иргэд байжээ. Сүүлд гарсан мэдээллээс үзэхэд Оюу толгой төсөлд одоогийн байдлаар 2800 хүн ажиллаж байгаа аж.

 

 

Сонирхуулж хэлэхэд Оюу толгойн зэсийн баяжмал дахь зэс, алт, мөнгөний агуулгыг Геологийн төв лаборатори тогтоож байгаа. Засгийн газрын өнгөрсөн оны эхээр гаргасан 44 дүгээр тогтоолоор хөндлөнгийн хяналтын шинжилгээг Геологийн төв лабораторийг түшиглэн хийхээр шийдвэрлэсэн юм. Геологийн төв лаборатори, Оюу Толгой компани өнгөрсөн оны зургадугаар сард хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан аж. Лабораторийн хувьд баяжмалын дээжлэлт, дээж бэлтгэлт, чийглэг, жин тодорхойлох, зэсийн баяжмал дахь зэс, алт, мөнгө болон дагалдах бусад элементүүдийн агуулгыг тодорхойлох шинжилгээ хийх үүрэг хүлээж байгаа. Оюутолгой төсөл эхний дөрвөн жилийн шаардлагатай эрчим хүчээ БНХАУ-ын Өвөр Монголын эрчим хүчний компаниас гэрээгээр худалдан авахаар тохирсон. Ойрын жилүүдэд Таван толгой дээр барихаар ярьж эхэлсэн цахилгаан станцаас Оюу толгой төслийн эрчим хүчний хэрэгцээг хангах бодлогыг засгаас барьж байгаа. Таван толгой цахилгаан станц төслийн нэгж өнгөрсөн оны тавдугаар сард "Оюу Толгой" ХХК-тай "Таван толгойн нүүрсний орд газрыг түшиглэн байгуулах цахилгаан станцын төсөл" хамтын ажиллагааны гэрээг байгуулсан юм. "Эрдэнэс Оюу толгой" компанийн хувьд Засгийн газартай хамтран Оюутолгой төслийг дотоодоос урт хугацаанд, найдвартай эрчим хүчээр хангахыг дэмжин ажиллаж байгаа аж.

 

 

Оюу толгойн дээр түшиглэн зэс хайлуулах үйлдвэр барих асуудал яригддаг. Хөрөнгө оруулалтын гэрээний 3.19-д "Засгийн газраас бичгээр хүсэлт гаргасан бол Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш гурван жилийн дотор хөрөнгө оруулагч үндсэн үйл ажиллагаанаас гаргасан ашигт малтмалын баяжмалын бүтээгдэхүүнийг метал болгох, зэс хайлуулах үйлдвэрийг Монгол Улсад барих, ажиллуулах эдийн засгийн боломжийн талаархи судалгааны тайланг боловсруулна" гэсэн заалт бий. Уул уурхайн сайд, Эдийн засаг хөгжлийн сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан тушаалаар зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах, төлөвлөлт хийх зорилгоор байгуулагдсан "Монгол зэс" хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт компанийн төлөөлөл оролцон ажиллаж байгаа гэнэ. Хөрөнгө оруулагч талтай энэ чиглэлээр судалгааны түвшинд хамтарч ажиллаад эхэлжээ.

 

 

Сүүлийн үеийн мэдээллээс харахад Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн савлагааны хэсэг өдөрт 1000 шуудай баяжмал савлаж байгаа юм байна. Тус бүрдээ 36 тонн баяжмал ачсан 80 машин долоо хоногт хоёр удаа хил давж байгаа гэсэн тоо сонсогдож байгаа.
Ц.БААСАНСҮРЭН

Оюу толгой энэ онд 2,6 сая гаруй ам.долларын зэсийн баяжмалын борлуулалт хийх нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани