Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үндсэн хуулиас давсан хууль

 

Үндсэн хуулиас давсан хуульУИХ­-аас 2006 онд шинэчлэн баталсан Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар  зүйлийн Ашигт малтмалын өмчлөлтэй холбоотой зарим зүйл заалт утга агуулгаараа  Үндсэн хууль зөрчсөн юм.

Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд  өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн энэхүү заалт манай улсын газар нутгаас олдсон байгалийн баялаг, ашигт малтмал нь илэрсэн болон илрээгүй аль ч үедээ 100 хувь төрийн өмч байна гэдэг утгыг тов тодорхой илэрхийлсэн байна

Гэтэл 2006 оны долоодугаар сарын 8­ны  өдөр баталсан Ашигт малтмалын тухай  хуульд байгалийн баялаг, ашигт малтмалаа өмчлөх Үндсэн хуулиар олгогдсон төрийн  эрхэнд  халдаж, хязгаарласан дараах зохицуулалт тусгагдсан байдаг.

1.Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.4 дэх хэсэг "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт  малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны  хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө  оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно”

2.Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.5 дахь хэсэг "Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно”

Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зохицуулалтууд нь Үндсэн хуулийн агуулгатай хэрхэн зөрчилдөж байгааг дараах хүснэгтээс тоймлон харж болно.

Үндсэн хууль нь Монгол Улсын хувьд хамгийн дээд хүчин чадалтай хууль бөгөөд бусад бүх хууль Үндсэн хуулийн хүрээнд гарч, түүнд нийцсэн байх  ёстой. Тэгвэл Монгол  Улсын Үндсэн хуульд "...газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн”  хэмээн зааж, байгалийн баялаг, ашигт малтмалаа ямар нэгэн шалгуургүйгээр шууд өмчлөх эрхийг "Төр”­д өгч, өмчийн эзнийг нэг мөр тодорхойлсон байхад Үндсэн хуульд нийцэн гарах ёстой салбар хууль болох Ашигт малтмалын тухай хуулиар "Төрийн  өмчлөх  эрх”­ийг хязгаарлан үгүйсгэж болохгүй юм.

Үндэслэл ба тайлбар

Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлд заасан "Ашигт малтмалын өмчлөл”­тэй холбоотой зарим зүйл заалтууд Монгол Улсын Үндсэн хуультай хэрхэн  зөрчилдөж,  зөрчиж байгаа талаар дараах үндэслэл, тайлбарыг гаргаж болох юм.

Нэг. Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэх энэхүү заалт нь

Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "Монгол Улсын иргэдэд  өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг,ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалтыг дараахь байдлаар зөрчиж байна. Үүнд:

 

        Байгалийн баялаг, ашигт малтмалаа өмчлөх төрийн эрхийг хязгаарласан

Газрын хэвлий, түүний баялагийг 100 хувь өмчлөх эрхтэй төр тухайн баялаг, ашигт малтмалын орд газраа хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглахаар болсон тохиолдолд 50 хүртэл хувиар оролцох хэмжээнд өмчлөх эрхээ хэрэгжүүлнэ гэх утга агуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 дэх хэсгийн энэхүү заалт төрийн өмчлөх эрхэд үндэслэлгүйгээр халдан шууд хязгаарласнаараа Үндсэн хууль зөрчсөн юм.

Үндсэн хуулийн хүрээнд авч үзвэл байгалийн баялаг, ашигт малтмал нь илэрсэн болон илрээгүй аль ч үедээ, хэрэв илэрсэн бол хэн яаж илрүүлсэн гэдгээсээ үл хамааран 100 хувь төрийн өмч байх,төр тухайн баялаг, ашигт малтмалаа ашиглахаар бол хэнтэй, хэрхэн хамтрахаас үл хамааран өмчлөх эрхээ 100 хүртэл хувиар хэрэгжүүлэх халдашгүй эрхтэй.

 

Үндсэн хуулийн агуулгаас зугтсан, бүрхэг утга санаатай

Газрын хэвлий, түүний баялаг нь төрийн өмч мөн гэсэн Үндсэн хуулийн заалт нь байгалийн баялаг ашигт малтмалаа өмчлөх төрд олгогдсон эрхийн хамгийн том баталгаа юм. Үндсэн хуулиар олгогдсон төрийн энэ өмчлөх эрхийг салбар хууль болох Ашигт малтмалын тухай хуульд улам бататган, хамгаалж тусгах ёстой.

Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд "...ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох...” хэмээн зааж төрийн өмчлөх эрхийг "Төрийн оролцоо” гэх энэ үгээр орлуулсан.

Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон төрийн өмчлөх эрхийг бататган хамгаалах бус үгүйсгэн төөрөгдүүлж бүдгэрүүлэх шинжийг агуулсан байгаа юм. Өмчлөх эрхийг хууль зүйн үүднээс эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх гэж үздэг.

Тэгвэл төр өөрийн өмч болох байгалийн баялаг, ашигт малтмалаа бусадтай хамтран ашиглавал өөрийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэн оролцохоос өөрөөр боломжгүй. Энэ утгаараа төрийн өмчлөх эрхийг бүрэн илэрхийлсэн нэр томъёо ашиглах ёстой.

Үндсэн хуульд нийцэх хувилбар

Газрын хэвлий, түүний баялаг нь төрийн өмч мөн гэж Үндсэн хуульд заасан нь тухайн баялаг, ашигт малтмалыг өмчлөх буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх (бүхэлдээ буюу 100 хувь) төрд байна гэдгийг нэг мөр хэлсэн юм. Байгалийн баялаг, ашигт малтмал Үндсэн хуулийн дагуу төрийн өмч гэдэг нь нэгэнт тодорхой байхад ашиглах үйл явцыг нарийвчлан зохицуулж буй Ашигт малтмалын тухай хуульд "Төрийн оролцоо”­ны хувь хэмжээг бус төртэй хамтран ажиллах хувийн өмчит хуулийн этгээдийн "Оролцоо”­ны хувь хэмжээг тогтоож зохицуулах нь зүйд нийцнэ.

Жишээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 дэх хэсгийн энэхүү заалтийг "...ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал тухайн хувийн өмчит хуулийн этгээдийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох...” гэж найруулсан бол Үндсэн хуулиар олгогдсон төрийн өмчлөх эрх хязгаарлагдахгүйгээр хэрэгжих бололцоотой болно.

 Учир нь өөрийн өмчөө бүхэлд нь буюу 100 хүртэл хувиар өмчлөх буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах төрийн эрх Үндсэн хуульд заасан утга агуулгаараа бүрэн илэрхийлэгдэж байгаа юм.

Хоёр. Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.5 дахь хэсгийн "Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэх энэхүү заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалтыг дараах байдлаар зөрчиж байна. Үүнд:

 

Байгалийн баялаг, ашигт малтмалаа өмчлөх төрийн эрхийг үгүйсгэсэн

Байгалийн баялаг, ашигт малтмал нь төрийн өмч мөн гэдгийг Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой заасан. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь хэсэгт улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж ашигт малтмалын орд газрыг илрүүлсэн этгээдийг тухайн ордыг эзэмшигч хэмээн тодорхойлсон нь Үндсэн хуулиар олгодсон төрийн өмчлөх эрхэд шууд халдан зөрчиж буй хэрэг юм.

Учир нь хайгуул хийсэн этгээд бол тухайн баялгийг зөвхөн хайж олсон этгээд бөгөөд түүнд байгалийн баялаг, ашигт малтмалыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх үүсэхгүй.Харин хайж олсон баялаг нь Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу төрийн өмч, эзэмшилд байх тул тухайн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөвхөн төрд хадгалагдана.

Тиймдээ ч хайгуул хийж байгалийн баялаг, ашигт малтмалыг илрүүлсэн этгээд төрөөс ашиглах зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй гэж Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1­д заасан байгаа. Энэ нь тухайн баялаг, ашигт малтмалыг өмчлөх буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөвхөн төрд байгаа гэдгийг баталж байна. Өөрөөр хэлбэл төр өөрийн өмч болсон баялгаа ашиглана гэвэл ашиглалтын тухай ярина, үгүй гэвэл яригдахгүй гэсэн үг юм.

 

Байгалийн баялаг, ашигт малтмалаа өмчлөх төрийн эрхийг хязгаарласан

Газрын хэвлий, түүний баялгийг 100 хувь өмчлөх эрхтэй төр баялаг, ашигт малтмалын орд газрыг хайж олсон этгээдийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг эзэмших хэмжээнд өмчлөх эрхээ хэрэгжүүлнэ гэх утга агуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь хэсгийн энэхүү заалт төрийн өмчлөх эрхэд үндэслэлгүйгээр халдан шууд хязгаарласнаараа Үндсэн хууль зөрчсөн юм.

Үндсэн хуулийн хүрээнд авч үзвэл байгалийн баялаг, ашигт малтмал нь илэрсэн болон илрээгүй аль ч үедээ, хэрвээ илэрсэн бол хэн яаж илрүүлсэн гэдгээсээ үл хамааран 100 хувь төрийн өмч байх бөгөөд төр тухайн баялаг, ашигт малтмалаа ашиглах эсэхийг шийд вэрлэх, хэрэв ашиглахаар бол өмчлөх эрхээ 100 хүртэл хувиар хэрэгжүүлэх халдашгүй эрхтэй.

 

Үндсэн хуулийн эсрэг утга, агуулга, найруулгатай

Газрын хэвлий, түүний баялаг нь төрийн өмч мөн гэж Үндсэн хуульд заасан нь байгалийн баялаг, ашигт малтмалаа өмчлөх төрд олгогдсон эрхийн баталгаа юм. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь заалтад орсон "...ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болно...” гэх энэ хэсгээр байгалийн баялаг, ашигт малтмалаа өмчлөх төрийн эрхийг илэрхийлсэн мэт ойлголт төрүүлсэн боловч агуулгаараа газрын хэвлий, түүний баялаг нь төрийн өмч биш гэж хэлсэн юм.

 

Үндсэн хуульд нийцэх хувилбар

Үндсэн хуулийн дагуу байгалийн баялаг, ашигт малтмал нь нэгэнт төрийн өмч байгаа тохиолдолд тухайн баялагийг ашиглахын тулд байгалийн баялаг ашигт малтмалаас хайж олсон этгээдэд эзэмшүүлэх хувь хэмжээг нь тогтоон зохицуулах нь зүйд нийцнэ.

Байгалийн баялаг, ашигт малтмалаа зөв зүйтэй ашиглаж улс шиг улс болохын тулд эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалсан өөрчлөлтийг нэн даруй хуульд оруулах хэрэгтэй гэдгийг эрхэм гишүүдэд хаяглая. Хууль бол хувь хүний эрх, эрх чөлөөнөөс гадна улс орны тусгаар тогтнолыг хамгаалах буюу устгах чадалтай гэдгийг мөн хэлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай.   

Caaknews.mn



Үндсэн хуулиас давсан хууль
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани