Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гидр экскаваторуудын үүсэл, хөгжил, ирээдүй

"Трансвест Монголиа” ХХК нь харилцагч байгууллагуудынхаа дунд "Гидр экскаваторын үүсэл, хөгжил” /The Evolution of Hydraulic Excavators/ сургалт уулзалтыг наймдугаар сарын 23-нд Сургалтын төвийн байрандаа зохион байгууллаа.  Энэ нь тус компанийн зүгээс харилцагч нартаа  зориулсан хоёр дахь томоохон хэмжээний сургалт юм.

Сургалтыг  Германы  "Комацу”-гийн  Гидр экскаваторын үйлдвэр хариуцсан менежер, профессор  Жон Саммут  удирдаж, танилцуулгаа хийлээ.
Тэрээр гидр экскаваторын өнөөгийн түвшний ашиглалт, бусад техниктэй уялдуулсан байдал, үүсэл, цаашдын  хөгжил зэргийг өргөн хүрээнд танилцуулсан нь  сургалтад хүрэлцэн ирсэн хүмүүсийн сонирхлыг  ихэд татсан юм.

Эдийн засгийн үр ашигтай, илүү олборлолт хийхийн тулд гидр экскаваторууд хөгжиж ирсэн гэдгийг тэрээр онцоллоо. Анхны экскаватор уураар ажилладаг   байсан бол хөгжил дэвшлийнхээ  явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгаль экологид хор нөлөөгүй технологи бий болжээ.

1954 онд Demag B504 хэмээх  анхны гидр экскаватор үйлдвэрлэгдсэн бөгөөд 1978 он гэхэд нэлээд шинэчлэгдсэн экскаватор уул уурхайд нэвтэрчээ. Гэхдээ түүний дараах гидр экскаваторууд ч өмнөхөө бодвол алдаануудаа зассан хувилбар  гарч ирсэн гэдгийг тэрээр танилцуулгадаа дурьдав.

Гидр экскаваторын  хөгжил үндсэн хоёр  шалтгаантай байдаг. Нэгд нь зах зээл талаасаа олборлолтын зардлаа бууруулах, хоёрт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн асуудал байжээ. Түүнээс гадна 1940 оноос гидр экскаваторын эрэлт хэрэгцээ  зах зээлд эрс нэмэгдсэнтэй  холбоотой.
1983 он гэхэд өмнө нь хэрэглэгдэж байсан кабель экскаваторууд, хожим гарч ирсэн гидр экскаваторуудын тоо, эрэлт хэрэгцээ 50:50 хувьтай болсон байна.  Тэгвэл 2013 он гэхэд дэлхийн уул уурхайн зах зээлийн 90 хувийг  гидр экскаватор эзэлж байгаа аж.

Том шанагатай кабел экскаваторууд л зах зээл дээр үлдэж түлхүү хэрэглэгдэж байгаа бол уурхай дээр дунд болон дундаас дээшх гидрүүд  ашиглагдаж байна.  Яагаад жижиг  кабел экскаваторууд зах зээлээс шахагдсан бэ гэвэл хурд удаан, ажлын бүтээмж муу байдагтай холбоотой гэнэ.  Гидр экскаватор зах зээл дээр давамгайлж гарч ирсний учир нь ажлын бэлэн байдал, зардал багатай, бүтээмж өндөр, хүчин чадал сайтай, байгальд ээлтэй  байдаг хэмээн Жон Саммут тайлбарлав.

Ихэнх уурхайд ачигч машин нь цөөн байдаг ба энэ нь гидр экскаваторуудыг сул зогсоход хүргэж,  улмаар эдийн засгийн үр ашиг талаасаа муугаар нөлөөлдөг гэдгийг тэрээр мөн онцлон хэлсэн юм.

Орчин үеийн гидр экскаваторуудын тухайд  операторуудыг  нь сургаж бэлтгэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сайтар хангахад анхаарч ажиллах асуудал бий  гэнэ. 

"Ирээдүйд миний бодлоор гидр экскаваторуудад нэг их өөрчлөлт гарахгүй. Гэхдээ удирдлагын системийг сайжруулна. Экскаваторын операторын ажил их уйтгартай. Тэгэхээр зарим зүйл дээр шинэчлэх ажлууд бий” хэмээн тэрээр ярилаа. Одоогоор операторууд шанагандаа хэдий  хэмжээний зүйл ачихыг тооцоолох боломжгүй, тиймээс үүнийг тооцоолох технологи ерөнхийдөө бий болсон учир  удахгүй хэрэглээнд оруулах юм байна.

Гидр экскаватор газрын хөрстэйгээ шууд харьцах, өөрөөр хэлбэл ямар хөрстэй, хэр зузаан, чулуулаг ихтэй эсэх зэргээр  операторуудыг мэдээллээр хангах, шанаганд орсон  шороо, материалыг хэмжих лаборатори маягийн ухаалаг технологи нэвтэрнэ гэдгийг Жон Саммут мөн тайлбарлав.

Алт ихтэй газар байлаа гэхэд тэр хэсэгт шанагаа чиглүүл  гэсэн мэдээллийг  операторт өгдөг бололцоог нээх ажээ.  Мөн энергийг дахин ашиглах тал дээр ирээдүйд анхаарал хандуулж ажиллах юм байна. Одоогийн байдлаар шанага доошоо буухад таталцлын хүч нөлөөлдөг ба харин буцааж өргөхөд маш их хүч шаарддаг аж. Тэгвэл энэ тал дээр технологийн шийдлийг бүрэн хийж,  энергиэ хэмнэх боломжтой болох гэнэ.

Нэгэнт экскаваторын оператор нэлээд уйтгартай ажил тул цаашдаа гидр экскаваторуудыг  операторгүйгээр удирдах боломж бий юү гэдгийг судалж байгаа, гэхдээ энэ нь бараг боломжгүй байх, учир нь операторын мэдрэмж их шаардлагатай байдаг   хэмээн Жон Саммут  танилцуулгадаа дурьдлаа. "Комацу”-гийн үйлдвэр гурван өөр дампыг  операторгүйгээр ажиллуулах  туршилт  хийсэн нь амьдрал дээр хэрэгжиж байгаа аж.

Дэлхийн уул уурхайн компаниуд саяхан 150 ширхэг операторгүй техникийг " Комацу”-гээс захиалж авчээ.

Харин гидр экскаваторууд операторгүйгээр ажилладаг гэхээсээ илүүтэй алсын удирдлагатай байх боломжтой хэмээн тэрбээр ярилаа.



Цаашдаа илүү том гидр экскаваторуудыг борлуулж, борлуулалтын дараах үйлчилгээ  үзүүлнэ

Германы Гидр экскаваторын үйлдвэр хариуцсан менежер Жон Саммуттай ярилцлаа.


Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?


Би уул уурхайн инженер мэргэжилтэй. Ил болон гүний уурхайд ажиллаж байсан. Өдгөө "Комацу”-гийн Гидр экскаваторын үйлдвэр хариуцсан менежерээр ажиллаж байна.  

Монголын  уул уурхайн салбар дахь "Комацу”-гийн гидр экскаваторын борлуулалт, түүний дараах  үйлчилгээний талаар Та ямар бодолтой байдаг вэ?
Монголын уул уурхайн зах зээл нь  гидр экскаваторын томоохон хэрэглэгч. "Комацу”-гийн хувьд хожуухан  орж ирсэн ч гэлээ бидний анхаарч ажилладаг гол зүйл бол борлуулалтын дараах  үйлчилгээ. "Трансвест Монголиа” компанийн үйл ажиллагаа  тогтворжиж байгаа болохоор илүү том гидр экскаваторуудыг борлуулах, борлуулалтын дараах  үйлчилгээ үзүүлэх зэргээр анхаарч ажиллана. Монголын зах зээлийн өнөөгийн орчныг бид ойлгож байгаа. Цаашдаа бид  бүтээгдэхүүнээ илүү ихээр нийлүүлнэ.


Та Монголд өмнө нь ирж байсан уу. Гидр экскаваторын ашиглалтын явцтай бодитоор нь   танилцаж байв уу?


Би Монголд өмнө нь ирж байсан. Гэхдээ зөвхөн Монгол ч бус, гадаадын хэд хэдэн улсад гидр экскаваторуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж байлаа. Хэдэн жилийн өмнө гидр экскаватор Монголд  орж ирээгүй байсан байж магадгүй. Тэгвэл өнөөдөр  олон улсын стандартыг хангасан, сайн  техникүүд Монголын уул уурхайн салбарт ажиллаж байгаа.


Гидр экскаваторын үйл ажиллагааны талаар  "Трансвест Монголиа” компани тодорхой сургалтууд  зохион байгуулдаг?


Энэ тал дээр "Трансвест Монголиа” компани ихээхэн идэвх чармайлт гарган ажиллаж байгаа.  Гидр экскаваторуудыг стандартын дагуу зөв зохистой ашиглахын тухайд зөвхөн гадны мэргэжилтнээр тогтохгүй  монголчуудыг ч  сайн сургаж авах нь чухал гэж боддог.

Гидр экскаватор дээр ажиллахдаа юуг илүү анхаарах талаар ойлголт өгсөн


"Трансвест Монголиа” ХХК-ийн Худалдаа хариуцсан менежер Э.Мишээлтэй ярилцлаа.

"Гидр экскаваторын үүсэл, хөгжил” сургалтын  онцлог, ач холбогдлыг  хэрхэн дүгнэж байна вэ?

"Трансвест Монголиа” ХХК-ийн зүгээс анхаарч ажилладаг нэг зүйл бол зөвхөн тоног төхөөрөмж борлуулахдаа бус энэ зах зээл дээр харилцагчдаа  туршлагажуулах,  мэргэшүүлэхэд оршдог.  Гэхдээ дотоодын ажилчдаасаа гадна гадны хүмүүсийг ч сургаж бэлтгэдэг. Тухайлбал, Австралийн Квийнсландын их сургуультай хамтран  250 оюутныг сургалтдаа хамруулахаар ажиллаж байна. Одоогоор 70 гаруй оюутан сургаж байна. Энэ удаагийн сургалтын ач холбогдол нь  хэрэглэгчид рүүгээ  хандсан. Өөрөөр хэлбэл, тэд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмжийн юунд нь илүү анхаарч ажиллах ёстойг ойлгуулж  өгсөн явдал. Өмнө нь  "Тоног төхөөрөмжийн галын аюулгүй ажиллагаа”  сэдэвт сургалтыг зохион байгуулсан.

Энэ удаагийн сургалтад хамрагдсан харилцагчид зөвхөн гидр экскаваторын  эцсийн хэрэглэгчид байв уу?

Бидний хамтарч ажилладаг байгууллагууд, тухайлбал  "Мо Эн Ко”,  "Хишиг арвин индустриал”, "Монголын алт”, "Алтайн хүдэр” зэрэг олон компанийн төлөөллүүд ирлээ.  
Механикч, засварчид, операторууд    маань гидр эксвататор дээр хэрхэн ажиллах, цаашдаа юуг анхаарах талаар  сургалтаас өөр өөрийн гэсэн ойлголттой болсон болов уу гэж бодож байна.
 
http://www.mongolianminingjournal.com/content/50255.shtml
Гидр экскаваторуудын үүсэл, хөгжил, ирээдүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани