Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдэнэтээс "Хуссан" мөнгөө Төрийн банкнаас хулгайлж төлөх үү?

Эрдэнэтээс "Хуссан" мөнгөө Төрийн банкнаас хулгайлж төлөх үү?

 

МАН-ынхан эртнээс аливааг хоёр бүлгээр талцаж эхлээд эцэст нь нэг баг болж нийлдэг уламжлалт технологитой. Хамгийн сүүлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхимыг 33 ба 32 болон талцаж огцруулаад, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг мөн энэ бүлгээрээ тохирч байгуулсан.

Энэ намыг үүсгэн байгуулагчид улсынхаа тусгаар тогтнолын төлөөх тэмцлээ Консулын дэнжийн, Хүрээний гэж хоёр бүлгээр эхэлсэн бол орчин цагийн МАН-ынхан улсын мөнгийг хулгайлахдаа мөн л хоёр бүлэг болон хуйвалддаг болсныг учир мэдэх хүмүүс ярьж байгаа юм. Тухайлбал, Эрдэнэтийн 51 хувийг барьцаалж Стандарт банкнаас авсан 109 сая ам.долларын хэрэг үүнийг гэрчлэх аж. Гэхдээ зээлсэн олон сая ам.доллар нь элсэнд асгасан ус шиг хаашаа орсон нь тодорхойгүй ч, эзэд нь бас үйл явдал хэрхэн өрнөсөн процесс ил болсоор байна.

"Жаст”-ын гэгдэх Ш.Батхүү л "Эрдэнэт”-ийн захирлын гарын үсгийг хуурамчаар зураад Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан гэж олон нийт ойлгодог. Учир нь хэргийн эзэн, хэнгэргийн дохиур Ш.Батхүү өөрөө ч ингэж тайлбарласан. Түүнийг нь хуулийнхан ч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хэвлэл мэдээллээр явуулсан.

Гэтэл зээлийн гэрээнд Эрдэнэтийн захирал асан Ч.Ганзориг гарын үсэг зурсан болохыг УИХ-ын гишүүдийн асуулгад өгсөн Засгийн газрын албан тайлбарт дурдсан байгаа юм. Түүнчлэн Стандарт банкнаас авсан бүх мөнгө Эрдэнэт үйлдвэрийн дансанд орж ирээд ийш, тийш гарсныг өнөөх тайлбарт бас л дурайтал тэмдэглэжээ. Угтаа аливаа байгууллагаас мөнгө гарлаа гэхэд зөвхөн нэгдүгээр гарын үсэг зурагдсан байдгийг хүмүүс мэднэ. Тэгэхээр хуурамч гарын үсгээр зээл авсан байлаа гэхэд Эрдэнэтээс мөнгө гарахын тулд жинхэнэ гарын үсэг зурагдсан байх учиртай.

Бас нэгэн баримт... Эрдэнэтийн захирал гэдэг албан тушаалтан 10 сая ам.доллараас дээш үнийн дүнтэй хэлцэлд гарын үсэг зурж, үйлдвэрээ төлөөлөх эрхгүй гэдгийг Засгийн газар албан тайлбартаа онцолсон байна лээ. Тэгэхээр энэ хэрэгт тухайн үеийн Төлөөлөн удирдах зөвлөл, салбарын сайд, Ерөнхий сайд холбоотой байж болохыг нотолж буй. Эрдэнэтийн 51 хувийг барьцаалж их хэмжээний зээл авсан тэр жилүүдэд ажиллаж байсан дээр нэрлэгдсэн албан тушаалтнууд ч мэдээгүй гэдэг хэт өрөөсгөл болж байна. 

Монголчуудыг боловсрол тааруухан, бүдүүлэгдүү мэтээр санадаг албан тушаалтнууд ард түмнийг хэтэрхий басамжилж байгаа мэт. Хоосон ходоодыг халтар таван төгрөгөөр хуурч сонгууль өгүүлдэгтэйгээ адилтгаж бодох нь хэтэрсэн доромжлол гэлтэй. Тухайн үеийн албан тушаалтнууд нэгнийгээ золиослоод хэргээс цэвэр мултрахыг оролдсон ч Засгийн газрын албан тайлбар тэднийг оролцоог бодит байсныг илтгэн бас нотолж байна. Лондонгийн олон улсын Арбитр дөрвөн удаа хуралдсаны эцэст Эрдэнэт үйлдвэрээс 51 сая ам.доллар гаргуулан Стандарт банканд төлөх шийдвэр гаргасан байдаг.

Бас нэгэн зүйл... Удирдлага нь Засгийн газраас томилогддог, төрийн өмчийн Төрийн банкны захирлын ярилцлага өнгөрсөн долоо хоногт хэвлэлд гарчээ. Шүүх, хуулийнханд гар-гаж өгсөн бүх нотлох баримтаа дэлгэсэн захирал Д.Баярсайханы ярилцлагад олны танил эрхмүүд хэрхэн хуурамч баримт бүрдүүлэн тус банкнаас мөнгө нэхэж байгааг ярьсан байна. Цухас дурдвал, Төрийн банкнаас 51 тэрбум төгрөг нэхэмжлээд байгаа бололтой.

Тодруулбал, Ш.Батхүүгийн эзэмшилд байсан Хадгаламж банк "Алтжин” компаниас 51 тэрбум төгрөгийн зээл аваад өгөөгүй гэх. Ингээд Хадгаламж банк активтайгаа хамт Төрийн банканд шилжсэн учраас "Алтжин” компанид дээрх мөнгийг төлөх ёстой хэмээн шүүхдэлцдэг байна. Эндээс харвал өнөөх "Жаст”-ын Батхүү нэг халаасанДаа Стандарт банкнаас авсан 51 сая ам.долларын өртэй, нөгөөхдөө Төрийн банкнаас 51 тэрбум төгрөгийн авлагатай болж харагдана. Нэг л үнэмшил төрөмгүй...

Эрдэнэтийг Стандарт банканд барьцаалахад Ш.Батхүүгийн ард Ерөнхий сайд Баяр байсан гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон МАН-ын таван залуу гишүүн хардаж байгаагаа илэрхийлсэн. Харин баримтаар Төрийн банкнаас 51 тэрбум төгрөг хулгайлах үйлдэлд Ш.Батхүүгийн ард хэн байж болох вэ гэдгийг хүмүүс аль хэдийнээ ам дамжин яриад эхэлж. Улс төрийн хүрээнийхэн бол Эрдэнэтийн 51 хувийг барьцаалах үед Хуульзүй дотоод хэргийн сайд байсан, одоо бас л сайд Ц.Нямдоржийг гэж харддаг.

Харин сайд нийслэлийн хамгийн үнэтэй байрлал, Зайсангийн Белла виста хотхонд Алтжингийн хүү Сүрэнгийн нэр дээр байдаг тансаг харшид сарын зардлаа төлөөд үнэ төлбөргүй суудгаа хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр хардах, эс хардах эрхээ эдэлж буй хүмүүст гинжин хэлхээг нээлттэй тайлбарлах цаг болсон гэлтэй.

Эцсийн дүндээ Монголын төр 109 сая ам.доллараа олж авъя. Стандарт банкнаас авсан 109 сая ам.доллар хаачив. Түүгээр юу бүтээсэн бэ гэдгээ тайлбарлах хэрэгтэй. Олны үг ортой л гэдэг. Энд нэр нь дурдагдаагүй ч хүмүүсийн ам дамжин яригдаж байгаа өндөр дээд албан тушаалтай байсан, одоо байгаа эрхмүүд баримт, нотолгоо нийтэд ил болгоосой хэмээн энэхүү нийтлэлээ тэрлэв.

Д.УУДАМ, ЗУУНЫ МЭДЭЭ

Эрдэнэтээс "Хуссан" мөнгөө Төрийн банкнаас хулгайлж төлөх үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Бээжингийн агаарын бохирдол эргэн ирсэнд сүрчиг, үсний гель буруутай юу?

Бээжингийн агаар сүүлийн хоёр сарын турш маш цэвэр байсан болов ...

Өнөөдөр, 11:02
Газрын тосны үнийн өсөлтийг хязгаарлах гарц олдох уу

2018 он дэлхийн зах зээл дээр шатахууны үнийн өсөлттэй хамт эхэлж байлаа. ...

Өнөөдөр, 11:01
“Оюу Толгой”-н гүний уурхайд гал гарч, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ

Аравдугаар сарын 15-ны өдрийн даваа гаригт Монгол Улсын хамгийн том зэс, ...

Өнөөдөр, 10:34
Эрчим хүчний экс сайд “Эрдэнэс Монгол”-ын суудлаасаа мултрах уу ...

Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрдэх гэж бас багагүй хэл ам болж байсныг ...

Өнөөдөр, 10:15
Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын "хөөс"-ийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар яаж баталгаажуулсан бэ?

Монгол улс төрийн өмч дагнасан, төлөвлөгөөт, социалист эдийн засгаас ...

Өнөөдөр, 09:09
Б.Дэлгэрсайханы эзэмшлийн хоёр компани тусгай зөвшөөрөлгүй талбайгаас төмөр олборлож байна гэв

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы "Болд төмөр Ерөө гол” компани хууль бус ...

Өчигдөр, 17:12
"УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий компани хууль бусаар ашигт малтмал олборлож байна"

  УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий хоёр компанид ...

Өчигдөр, 15:57
МИАТ мафижсаар л...

Улсын тусгаар тогтнол агаарын зам, харилцаа холбоо хоёр дээр тогтдог ...

Өчигдөр, 15:12
Оюу толгойд осол гарч, 821 ажилтанг гүний уурхайгаас гаргажээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу толгойд өчигдөр ...

Өчигдөр, 13:35
5,3 сая тонн төмрийн хүдэр экспортолжээ

Манай улс энэ оны эхний 9 сарын хугацаанд 5,3 сая тонн төмрийн хүдэр ...

Өчигдөр, 10:05
Иран улс зүүн Азийн орнуудад газрын тос нийлүүлнэ

АНУ-аар хориг тавиулсан Иран улс газрын тосоо Зүүн Өмнөд Азийн орнуудад ...

Өчигдөр, 09:51
1072 хувьцааны дансаа хэрхэн нээлгэх вэ?

"Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмшигчдэд энэ оны сүүлчээр ...

Өчигдөр, 09:17
Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллаж байна. ...

2018 оны 10 сарын 15, 18 цаг 05 минут
Сентерра гоулд “Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдээ 35 сая ам.доллараар заржээ

Канадын "Сентерра гоулд” компани Монголыг орхиж гарснаа энэ сарын 12-ны ...

2018 оны 10 сарын 15, 15 цаг 24 минут
2018 оны 10 сарын 15, 14 цаг 41 минут
Динозаврын ховор олдворыг Монголын говиос илрүүллээ

Монгол, Японы археологчид Монголын говиос динозаврын аварга том олдворыг ...

2018 оны 10 сарын 15, 14 цаг 33 минут
Арктикийн зөвлөлийн орнууд нүүрсний хэрэглээ, бохирдлыг бууруулахыг уриалав

Арктикийн зөвлөлийн гишүүн орнуудын байгаль орчны сайд нар саяхан ...

2018 оны 10 сарын 15, 14 цаг 05 минут
Ш.Батхүү банк, махны үйлдвэрээ төрд, 'Олон-Овоот'-оо Г.Алтанд, ШТС-аа 'Магнай трейд'-д шилжүүлжээ

"Жаст”-ын Ш.Батхүү хуурамч бичиг баримт үйлдэн бусдад их хэмжээний хохирол ...

2018 оны 10 сарын 15, 12 цаг 06 минут
2018 оны 10 сарын 15, 12 цаг 00 минут
“Centerra Gold” Монголоос гарах ШИЙДВЭР гаргалаа

Канадын "Centerra Gold" корпораци /Сентерра Гоулд/ Монголд үйл ажиллагаа ...

2018 оны 10 сарын 15, 11 цаг 12 минут
“Оюутолгой”-н төлөх 35 сая ам.доллар

Татварын ерөнхий газраас "Оюутолгой” компанид тавьсан 155 сая ам.долларын ...

2018 оны 10 сарын 15, 11 цаг 02 минут
Глэн Мпюфэйн: Уул уурхайн үйл ажиллагаа явуулахад нийгмийн зөвшөөрлийг хэн нэгэн өгөх тухай ойлголт байдаггүй

"Рио Тинто” компанийн уул уурхайн үйл ажиллагааны байгаль орчин, нийгэм, ...

2018 оны 10 сарын 15, 10 цаг 03 минут
"Роснефть" Монголд орж ирнэ гэв үү?

Арваадхан хоногийн өмнө Оросын "Роснефть” нээлттэй хувьцаат ...

2018 оны 10 сарын 13, 17 цаг 08 минут
ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР 10 УУЛС

10. Аннапурна уул-Непал ...

2018 оны 10 сарын 13, 16 цаг 31 минут
Угаарын хийн хордлогод өртөхөөс сэргийлье

Баян-Өлгий аймгийн хэмжээнд он гарсаар 16 айлын 62 иргэн угаарын хийн ...

2018 оны 10 сарын 13, 15 цаг 01 минут
Австрали улс нүүрсийг халах НҮБ-ын уриалгаас татгалзав

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээний зорилтыг зөрчсөнөөс ...

2018 оны 10 сарын 13, 14 цаг 58 минут
Энэ онд 28 сая тонн нүүрс Хятад руу экспортолжээ

Сангийн яамны мэдээлж буйгаар энэ онд манай улс 28 сая тонн нүүрс Хятад ...

2018 оны 10 сарын 12, 16 цаг 10 минут
Түвдэд уул нурж, нуур тогтсоноос аврах ажиллагаа явуулж байна

БНХАУ-ын Онцгой байдлын газраас мэдээлснээр, өчигдрийн 07 цаг Түвдийн ...

2018 оны 10 сарын 12, 14 цаг 54 минут
Баялгийн сандаа их наядын хуримтлалтай болох нь “Хотны ноос түүж эсгий хийх”-ээс илүү бодитой боломж

З.Энхболдын тэргүүлсэн парламентын эх барьж авсан отгон хуулиудын нэг ...

2018 оны 10 сарын 12, 12 цаг 17 минут
Монгол Улс 2018 оны эхний 9 сард 27 сая тонн нүүрс экспортолжээ

Монгол Улс оны эхний есөн сард 27 сая тонн нүүрс экспортолсон нь жилийн ...

2018 оны 10 сарын 12, 09 цаг 17 минут
Нүүрс, зэсийн баяжмал, нефтийн экспортын орлого нэмэгджээ

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний есөн сард ...

2018 оны 10 сарын 11, 16 цаг 22 минут
“Таван толгой-Гашуунсухайт” чиглэлд 2500 автомашины зогсоол барина

Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн 239 км үргэлжлэх замыг "Эрдэнэс ...

2018 оны 10 сарын 11, 12 цаг 22 минут
Европын хамгийн завгүй боомтууд

Нидерландын Роттердам нь Европт байрлах хамгийн их ачаалалтай чингэлэг ...

2018 оны 10 сарын 11, 12 цаг 10 минут
2018 оны 10 сарын 11, 12 цаг 09 минут
1072 хувьцаа ашиг хайгчдын өгөөш болох ёсгүй

Сүүлийн үед хэн нь мэдэгдэхгүй, ямар байгууллага нь тодорхойгүй хүмүүс ...

2018 оны 10 сарын 11, 11 цаг 43 минут
Уул уурхайг ухаалаг утаснаасаа удирддаг болжээ

Уул уурхайн талаарх бидний уламжлалт ойлголт халаагаа өгч, технологийн ...

2018 оны 10 сарын 11, 11 цаг 22 минут
Мексикт газрын тосны 7 орд газрыг илрүүлжээ

МЕХИКО. /ТАСС/. Мексикийн зүүн өмнөд нутгийн Табаско мужийн эрэгт 180 ...

2018 оны 10 сарын 10, 16 цаг 36 минут
Блүүмбэрг: Нүүрсний үнэ өссөн нь европчуудыг сэргээгдэх эрчим хүч рүү “ханаруулна”

Европт нүүрсний үнэ тасралтгүй өссөөр нэг тонн нь 100 долларт хүрлээ. Энэ ...

2018 оны 10 сарын 10, 12 цаг 34 минут
“Магнай трейд”-ийн захирлыг цагдан хорьсны учир юу байв

Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг ...

2018 оны 10 сарын 10, 11 цаг 14 минут
Уул уурхайн компаниудаас санхүүждэг хууль сахиулагчдаасаа хэзээ салах вэ, Ц.Нямдорж сайд аа

Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. ...

2018 оны 10 сарын 10, 11 цаг 10 минут
Ханшийн өсөлт “хар алт”-ны үнийг хөөрөгдсөн гэв

-Дэлхийн зах зээлд тосны үнэ хямдарвал дотоодод шатахууныхыг буулгах ...

2018 оны 10 сарын 10, 10 цаг 51 минут
Түүхий нефтийн үнэ өссөний улмаас шатахууны үнэ өсч байна

ЛОС-АНЖЕЛЕС. /Xinhua/. АНУ-ын 48 муж улсын хотуудаас шатахууны дундаж ...

2018 оны 10 сарын 09, 18 цаг 04 минут
Мэргэжлийн хяналтын байцаагч алтны агууламжтай чулууг устгадаггүй байжээ

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч алтны агууламж бүхий ...

2018 оны 10 сарын 09, 18 цаг 03 минут
Амралтын өдрүүдэд АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 50-100 төгрөгөөр нэмэгджээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрөгч амралтын өдрүүдэд  АИ-92 шатахууны ...

2018 оны 10 сарын 09, 17 цаг 07 минут
Хар салхины улмаас Мексикийн хойгт газрын тосны олборлолт зогсч эхэллээ

МЕХИКО./РИА Новости/. "Майкл” хар салхи ойртон ирж байгаа тул газрын ...

2018 оны 10 сарын 09, 17 цаг 04 минут
Монгол Улс дэлхийгээс хоцорч мөрөөдөлтэйгээ үлдэх вий

Нэг бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хараат манай улсын хувьд бодит байдлаа ...

2018 оны 10 сарын 09, 11 цаг 19 минут
Түлшний үнийг дагасан ЗОХИЦУУЛАЛТ хэзээ өөрчлөгдөх вэ?

Дэлхийн зах зээл дээр өнөөдрийн байдлаар брент маркийн нэг баррель түүхий ...

2018 оны 10 сарын 09, 11 цаг 17 минут
Хотын утааг 80 хувь бууруулж чадахгүй бол хэлсэндээ хүрч, хариуцлагаа хүлээж чадах уу, Н.Цэрэнбат сайд аа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат утааг бууруулахын тулд ...

2018 оны 10 сарын 09, 10 цаг 39 минут
Байгал нуурын түвшин буурч буйд хүмүүс буруутай

ОХУ-ын Буриад улс, Эрхүү мужийн оршин суугчид жил бүрийн есдүгээр сард ...

2018 оны 10 сарын 09, 10 цаг 23 минут
Ц.Шаравдорж: Ноён уулаа ухуулснаар дэлхийн цэвэр усны нөөцийг хордуулсан хэрэгт унана

"ТВ-9” телевизийн "Ярилцья л даа” нэвтрүүлгийн ээлжит зочноор Монгол Улсын ...

2018 оны 10 сарын 09, 10 цаг 09 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани