Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Д ХОНКОНГ ХОЛЫН МӨРӨӨДӨЛ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Д ХОНКОНГ ХОЛЫН МӨРӨӨДӨЛ"Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Хонконгийн хөрөнгийн биржид гаргах гэнэ. Нөөцийнхөө хэмжээгээр дэлхийд дээгүүр эрэмбэтэй Тавантолгойн ордын дийлэнхийг эзэмшдэг эл компанийн хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргах үлгэр 2011 оноос эхэлсэн. Хэд хэдэн удаа хувьцааг нь арилжих хугацаа товлосон ч замран алга болдог нь жам мэт болжээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд "Манайх гадаадын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах бодлого баримтлан ажиллаж байгаа” гэж сүүлийн үед ярих болсныг шинэ үлгэр эхлүүлсэн хэрэг гэж хардаж байна. Зам зуурт давах олон даваа хүлээж байхад гэрийнхээ үүднээс мордохоо хамгийн сүүлчийн том уулын оройд гарна гэж ярих хэрэг юу сан билээ. Түүний үгийг мэргэжлийн бус, улстөржсөн ээлжит мэдэгдэл гээд санах ойдоо хадгалчихад гэмгүй.

Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд "Хонконгийн хөрөнгийн биржид хувьцааг нь арилжина гэж холын мөрөөдлөө ярихын оронд Засгийн газраас иргэдэд тарааж өгсөн үнэт цаасыг нь "амь оруулах” талаар илүүтэй ажиллах хэрэгтэй” гэсэн байр суурийг сүүлийн жилүүдэд илэрхийлсээр буй.

"Эрдэнэс Тавантолгой” компанийн өнөөгийн нөхцөлийг долоон жилийн өмнөхтэй харьцуулахад эрс дээшилсэн. Тэднийх 800 тэрбум төгрөг давсан өрөө барагдуулж бараг дууслаа. Энэ оны эхний хагас жилд багтаагаад Хөгжлийн банкинд 50 сая ам.долларын зээл төлчихвөл ашигтай ажиллаж эхэлнэ. Бас хэний өмч гэдэг нь мэдэгдэхгүй байсан 15 тэрбум ширхэг хувьцааныхаа учрыг олж, хужрыг тунгааж байгаа бололтой.

Аль 2016 онд байгуулагдсан "хувьцааны учир олох ажлын хэсэг” бүтэн хоёр жил зөрөлдөж, маргалдсаны эцэст нийт хувьцааных нь 65 хувийг "Эрдэнэс Монгол” компани, 14-ийг иргэд, нэгийг нь аж ахуйн нэгжүүдэд бүртгэхээр шийдвэрлэсэн. Ингээд 20 хувь буюу гурван тэрбум ширхэг хувьцааг "халаасалж” хоцрох гэнэ. Ашигтай ажиллаад, хувьцааныхаа учир тоймыг олоод ажил урагш алхсан ч хэзээ хөрөнгийн зах зээлд хөл тавих нь мөн л тодорхойгүй.

Нэгэнт л аж ахуйн нэгж, иргэдэд хувьцаагаа эзэмшүүлэх шийдвэр гарган, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд данслуулчихсан учир Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл аваад, хөрөнгийн биржид бүртгүүлээд гүйцээ. Өөрөөр хэлбэл, олон жил үр шимийг нь үзэх гэж хүлээсэн 1072 ширхэг хувьцаа "амь орно” гэсэн үг. Гэвч улс төрөөс их зүйл хамаарах нь дамжиггүй. МАН-ынхан иргэн бүрт 1.5 сая төгрөг тараах амлалтаа биелүүлэхийн тулд нэг хүнд сая төгрөгтэй дүйлгэж, "Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг тараасан. Тэгэхээр хувьцааг "амь оруулах”, эсэх нь ч бас л улс төрийн асуудал болж таарах биз.

Шинжээчид "2020 оны сонгуулиас өмнө 1072 ширхэг хувьцааг хөрөнгийн биржид бүртгүүлэхгүй” гэж улс төрийн өнцгөөс харсан таамаг дэвшүүлж байгаа. "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг хөрөнгийн зах зээлд бүртгүүлбэл хоёр сая иргэн хувьцаагаа арилжих эрхтэй болно. Хувьцаандаа эзэн суусан олон иргэн худалдаж эхлэх нь мадаггүй.

УИХ-ын өнгөрсөн сонгуулийн өмнө "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдаж авч байна” гэсэн цуурхал сонссон иргэд Урт цагааны гудамжийг дүүргэн "Хэн нэгэн ирж худалдаж авна” гэж өдөр, шөнийг үл ажран горьдон хүлээсэн нь "арилжааны уралдаан” болохыг бэлхнээ илтгэнэ. Монголын хөрөнгийн бирж "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны арилжаагаар бялуурбал ханш гэрлийн хурдаар уруудах нь ойлгомжтой. Нэг сая төгрөгтэй дүйцүүлж тараасан хувьцааных нь ханш зуун мянган "цаас”-ны үнэтэй болчихвол өнөөгийн эрх баригчид өмнөх амлалтаа биелүүлж чадаагүй гэсэн хэрэгт унана. Тиймээс МАН-ынхан "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг "амь оруулах” нь улс төрийн оноо биш, алдаа болно гэж эмээж байгаа.

"Эрдэнэс Тавантолгой” компани Монголын хөрөнгийн зах зээлд хэзээ хөл тавих нь тодорхойгүй байхад Хонконгийн биржид гарах тухай ярихыг сонсох танд ямар санагдаж байна вэ. Нийт хувьцааны 20 хувь буюу гурван тэрбум ширхэг хувьцааг "халаасалж” үлдсэнийг дээр дурдсан. Үүнийг л Хонконгийн хөрөнгийн биржид арилжих юм гэнэ. Бизнесээ өргөжүүлэх төсөл санхүүжүүлэхийн тулд компанид хөрөнгийн зах зээлээс мөнгө босгодог.

"Эрдэнэс Тавантолгой”-д хэрэгжүүлэхээр шийдчихсэн тодорхой төсөл байна уу. Нүүрсний төмөр замыг "Монголын төмөр зам”, Тавантолгойн цахилгаан станцыг дотоодын MCS, Японы "Марубени” корпорац барихаар болоод буй. Харин "Эрдэнэс Тавантолгой” компани нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулсан. Баяжуулах үйлдвэр барихад 500 сая ам.доллар шаардлагатай.

Өмнөговь аймгийнхан Балгасын улаан нуураа орон нутгийн тусгай хамгаалалтад авснаар баяжуулах үйлдвэрийг ажиллуулах усны нөөц дутагдаж, төсөл гацаад буй. Баяжуулах үйлдвэр барилаа гэхэд жилд 200 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг компанид төдий хэмжээний мөнгө босгохын тулд гадаадын хөрөнгийн биржийг зорих хэрэг бий юү. Бараг л гурван жилийн ашгаараа үйлдвэрээ барьчих юм биш үү.

Баталгаагүй эх сурвалж "Эрдэнэс Монгол” компани "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг арилжиж, "босгосон” мөнгийг татаж авах санаатай, гадаадын хөрөнгийн биржид гаргахаар зүтгүүлж байгаа” гэж ярив. Тийм байлаа гэхэд Хонконгийн хөрөнгийн бирж "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг бүртгэх үү. Монголын уул уурхай моодонд орж байсан 2010-2012 оны үед Хонконгийн хөрөнгийн биржийн захирал "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг Монгол, Лондон, Хонконгийн хөрөнгийн биржид давхар бүртгэх санал тавьж байсан удаатай.

Харин одоо тэд зангаа хувиргаж, Монголын уул уурхайн компаниудаас жийрхдэг болсон гэнэ лээ. Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж, Монголд ажилладаг компаниудын үйл ажиллагаа улс төрийн шийдвэрээс шалтгаалж доголдон, хувьцааных нь ханш хэдэн арав дахин унасан гашуун сургамж бий. Тухайлбал, "Энержи ресурс”-ийн толгой компани "Mongolian min­ing corporation”-ы хувьцаа долоон хонконг доллароос 0.24 хүртэл 29 дахин буураад байна. Мөн "МонЭнКо” компанийн эцэг "Mongolia energy corporation”-ы хувьцааны ханш анх 210 хонконг доллар байсан бол 0.19 болтлоо хямдарлаа.

Хувьцааных нь үнэлгээ хэдэн арав дахин хямдарч, мөнгөө салхинд хийсгэсэн хөрөнгө оруулагчид уураа Хонконгийн хөрөнгийн биржийн удирдлагад гаргаж буй нь дамжиггүй. Жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг онцгой анхаардаг хөрөнгийн биржүүд тэдний гомдоосондоо хөндсөндөө гэмшиж байгаа нь гарцаагүй. Тиймээс "найдваргүй этгээд” гэгдэх болсон Монголын компаниудыг хөрөнгийн зах зээлдээ хөл тавиулах нь юу л бол. Нүүрсний төмөр замаа тавьж, тээврийн зардлаа бууруулсны дараа ч юм уу, эсвэл улс төрийнх нь бодлого тогтвортой болсон цагт биднийг арай өөр нүдээр харж магадгүй юм. Тэгэхээр Хонконгийн хөрөнгийн биржид хөл тавих нь "Эрдэнэс Тавантолгой”-н хувьд холын мөрөөдөл гэлтэй.

Эх сурвалж: "Өнөөдөр” сонин

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Д ХОНКОНГ ХОЛЫН МӨРӨӨДӨЛ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани