Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гол мөрний урсац бүрэлдэх эх бүхий газруудыг хамгаалъя

Гол мөрний урсац бүрэлдэх эх бүхий газруудыг хамгаалъя

 

Алтайн өвөр говийн цөөн хэдхэн үндсэн гол, тэдгээрийн урсац бүрэлдэх эх бүхий газар нутгийг хамгаалах цаг болжээ. Ялангуяа Номхон далайн ай савд багтах, Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дахь Их, Бага бүрд хэмээх булгаас эх авч ОХУ-ын нутагт орших Тарь нуурт цутгадаг Улз голын эхийг улсын тусгай хамгаалалтад авах нь Монгол Алтайн нурууны төдийгүй цөлийн эмзэг экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан үлдэх боломжтой бөгөөд бүс нутгийн байгаль орчны тэнцвэрт байдалд онцгой ач холбогдолтой юм.

 

УЛЗ ГОЛЫН ЭХ ОРЧМЫГ ХАМГААЛАХ БОЛОМЖ БАЙНА, БҮҮ АЛДААРАЙ

 

Улз гол нь Xэнтий aймгийн Нoровлин сумын нутаг дахь Их, Бага бүрд хэмээх булгаас эх авч Хэнтий, Дорнод аймгийн нутгаар зүүн хойш урсаж, улсын xил дaван Тарь нууруудын хотгорт орших Баруун Тарь нуурт цутгaдаг. Тэнд хүрэхийн тулд эх авсан газраасаа 495 км зам "туулж” байж цутгал нууртаа хүрдэг аж. Энэ нь Монголын томоохон голуудын тоонд зүй ёсоор багтдаг. Улз гол цутгал хүрэх замдаа олон зуун амьтан, ургамал, хүн малын ундаа болж, байгаль дэлхийн ундаа болж, экологийн тэнцвэрийг хадгалан, тэнцвэржүүлдгийн нэгэн баталгаа юм. Гэвч Тарь нуурыг тэжээдэг Улз голын урсац сүүлийн жилүүдэд эрс татарч, зарим газраа урсгал нь тасраад байгаа тухай мэдээлэх болсон. Энэ бол зөвхөн Тарь нуурт учрах аюулын харанга биш юм. Улз голын сав газар, түүнийг даган идээшилж, ундлах хүн, мал, ургамал, амьтны хувьд том гарз төдийгүй зарим ургамал, амьтны хувьд мөхөл билээ. Иймд уг голын эх бүрэлдэх газрыг улсын хамгаалалтад нэн даруй авах нь хамгийн оновчтой хамгаалалт юм. Үүнээс гадна Улз голд учраад байгаа аюул хийгээд тусгай хамгаалалтад авах зайлшгүй шалтгаануудын заримаас дурдъя. Нэгдүгээрт, Улз голын урсац татарч, зарим хэсэгтээ урсгал нь тасарч эхэлсэн мэдээлэл сүүлийн жилүүдэд гарах болсон. Тухайлбал, өнгөрсөн оны наймдугаар сард "МОНЦАМЭ” агентлаг "Дорнод аймгийн хойд сумдын нутгаар урсан өнгөрдөг Улз голын урсгал 60 км газар тасарч, адагтаа хүрэхээ больжээ. Голын урсацын эх үүсвэр нь хурын ус байдаг. Сүүлийн жилүүдэд хэт халсны уршгаар урсгал нь шургах үзэгдэл байнга давтагдах болсон гэж нутгийн иргэд ярьж байна. Гэхдээ энэ удаагийнх шиг 60 км-ээр тасарч байгаагүй гэв. Онон, Улз голын сав газрын захиргааны өнгөрсөн сард хийсэн үзлэг шалгалтаар Улз гол Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт очоод шургаж, адагтаа хүрч чадаагүйг тогтоосон байна. Уг нь тэндээсээ Чулуунхороот сумын нутгаар дайрч хил давдаг байтал энэ жил Дашбалбараас цааш урссангүй. Уртаараа улсад дээгүүрт бичигддэг Улз голын усны төвшин 1996 оноос хойш багассаар иржээ” хэмээн мэдээлсэн билээ. Өөрөөр хэлбэл, урсац бүрэлдэх эх газрыг нь хамгаалахгүй л бол урсгал дундаа "сульдсан” Улз гол өдгөө хүч сэлбэх "тамиргүй” болчихоод байна. Хоёрдугаарт, Улз голын ай сав газрууд, түүнд нийлэх голууд уул уурхайнхны гарт сүйтгэгдэж болзошгүй байдал бий болжээ. Ийн хэлсний учир нь алтны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага хайгуул олборлолт хийж эхэлсэн баримт цөөнгүй бий. Иймд урсац бүрэлдэх эх газрыг уул уурхайнхны савраас хамгаалах цаг нь болжээ. Түүнчлэн судлаачид Улз голын усыг хүн, мал, үйлдвэр аж ахуйн аль ч хэрэгцээнд ашиглаж болохыг тэмдэглэн хэлдэг. Тодруулбал, Усны химийн бүтцийг үзэхэд голын уртад усны найрлага нэлээд ялгаатай. Уруудах тутамд усны ерөнхий эрдэсжилт нэмэгддэг байна. Зонхилох ионы бүтцээр Улз голын усыг гидрокарбонатын төрөлд оруулдаг аж. Энэ гол Онон мөрний адил тул, цурхай, зэвэг, хайруус, алгана, цулбуурт, булуу цагаан, гутаарь, мөрөг жараахай зэрэг олон төрөл зүйлийн загастай нь бас нэгэн  хамгаалах шалтгаан мөн билээ.Гуравдугаарт, Улз голын эх Цогтын хоолой, Эхэн бүрдийг цэвдгээс үүсэлтэй голын тэжээл байсан гэж зарим судлаач үздэг. Гэтэл уур амьсгалын дулаарлын нөлөөгөөр цэвдэг хайлж, усны эх үгүй болоход тун ойрхон байгаа гэнэ. Гэхдээ тус голын эх бүрэлдэх газрыг улсын хамгаалалтад авч, хүн малын хийгээд уул уурхайн нөлөөллөөс хамгаалж чадвал цөөнгүй жилдээ санаа зовохооргүйг усныхан хэлж буй. Түүнчлэн Улз голын эхийг хамгаалах нь түүний дагуух доройтсон бэлчээрийг нөхөн сэргэхэд дэмжлэг үзүүлэх, улмаар байгалийн нөөц баялгийг хамгаалан зүй зохистой ашиглах, экосистемийн тэнцвэрийг хадгалах нөхцлийг бүрдүүлж, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг судалгааны үндэслэлтэйгээр тайлбарлах хүмүүс ч байгаа юм. Дөрөвдүгээрт, сүүлийн 20 гаруй жилд уур амьсгалын өөрчлөлт, газар тариалан, уул уурхай, ой хээрийн түймэр байгалийн нөөцийн зүй зохисгүй ашиглалт зэрэг хүний хүчин зүйлийн нөлөөгөөр сав газрын усны нөөц, ургамалан нөмрөг багасч, зэрлэг амьтдын амьдрах орчин доройтож, тархац, нөөц нь эрс багасаж ирсэн. Ялангуяа, хяналтгүй, замбараагүй хууль бус агналтаас тал хээрийн экосистемийн гол төлөөлөл болох монгол тарвага устах аюулд орж, цагаан зээрийн нүүдэллэн өвөлжиж, хэвийн өсч үржих экологийн орчин алдагдаж, популяцийн тоо толгой багассаар байгаа нь энэ бүс нутаг, ялангуяа, Улз голын эхийг нэн түрүүнд улсын тусгай хамгаалалтад авах бас нэгэн гол үндэслэл юм.

 

БУЛГАН ГОЛЫН ЭХ ОРЧМЫГ ХАМГААЛАХ БОЛОМЖТОЙ

Булган гол, Их онгогийн байгалийн цогцолборт газар буюу Алтайн нурууны үзэсгэлэнт Минжит Булган голыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн өргөтгөлд хамруулах нь зүйтэй. Ингэж хэлсний учир нь байгалийн онгон дагшин төрхөө олон зууны турш хадгалан, хүн мал, амьтан, ургамлын ундаа болж ирсэн голд мөн л аюул занал учирч эхлээд цөөнгүй жил боллоо. Монгол Алтайн нурууны мөнх цас, мөсний томоохон төвүүд, уур амьсгалын өөрчлөлт, даяарчлалын үйл явцын мониторингийн салшгүй хэсэг болох Алтайн уулын систем, түүнээс эх авсан томоохон голуудын нэг болох Булган гол Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтдаг. Булган голын эх орчмын энэ нутаг нь гол мөрний урсац бүрэлдэх эх, сав газарт орох бөгөөд ус зүйн сүлжээнд Булган гол Алтайн нуруундаа чухал байр суурь эзэлнэ. Алтайн нурууны мөнх цаст уулсаас эх авсан Булган гол 100 гаруй цутгал гол горхитой нийлж, голын үндсэн урсацыг бүрдүүлдэг. Булган гол нь Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Булган сумын дундуур урсаж улмаар улсын хил даван Өрөнгө гол нэртэй болдог. Булган гол нь өндөр уулнаас буугаад хангай говь хосолсон өргөн хөндий дундуур урсаж улмаар БНХАУ-ын нутгийг дайран Енисей мөрөнд нийлж, Хойд мөсөн далайд цутгана. Булган гол нь эрт үед одоогийн Үенч, Бодонч голын адил Бор цонжийн говь руу урсдаг байснаа хожим шинэхэн тектоник хөдөлгөөнөөр чиглэлээ өөрчлөн баруун тийшээ урсах болсон билээ.  Булган гол орчмын нутагт 61 овгийн 241 төрлийн 690 гаруй  зүйлийн ургамал байдгаас 98 зүйл нь мод, сөөг, 592 зүйл нь өвслөг ургамал юм. Энэ нутагт Сибирийн ой, Төв Азийн цөлийн элемент нийлж оршихоос гадна өрнөдөөс Казахстан-Тураны, зүүнээс Дорнод Азийн ургамлын аймгийн төлөөлөл нэвтрэн орж ирсэн уулзвар нутаг учраас ургамлын аймгийн хувьд дэлхийд ховор тохиолдох сонин газар юм. Тус нутагт дэлхийд ховордсон нэн ховор ургамал болох залаархаг хавраг буюу чийр ургадаг. Чийрийн давирхай нь ховор сонин ургамал. Эмчилгээний ач холбогдолтой нь албан ёсоор батлагдаагүй ч хүмүүс ихээр түүж ашиглах болсон байна. Амьтны аймгийн хувьд нэн ховор амьтан болох минж, мөнгөн сортой хар булга, хадны цагаан элэгт суусар, замба гүрвэл бий. Нөөц газрын зурваст аргаль, янгир, хулан, хар сүүлт, ирвэс, шилүүс, үнэг, чоно, мануул зэрэг амьтад элбэгээс гадна Булган голд алгана, мөрөг, зоодой зэрэг загас амьдарна. Мөн нүүдлийн болон усны олон төрөл шувуудтай. Булган голд амьдардаг үнэт арьстай, дэлхийд ховор амьтан болох минжийг хамгаалах зорилгоор 1965 онд анх дархан цаазат газрын ангиллаар хамгаалалтад авсан байна. Булган голын дархан газар нь зөвхөн минжийг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилготой учраас 1995 онд УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн дагуу өөрчилж, ховордсон амьтныг хамгаалах зорилго бүхий биологийн нөөц газар болгосон байна.  Булган голын хавцал дагуу хадны сүг зураг, эртний дүрс, тэмдэгтүүд багагүй тохиолдоно. Булган голын ай сав биологийн төрөл зүйлээрээ нэн баялаг. Хоёр нутагтан, хэвлээр явагч амьтад болон загасны зүйлийн бүрдлээрээ нэлээд онцлогтой. Монголын улаан номонд орсон ногоон бах энд элбэг тааралдана.

Шивэр чимхүүр, алтлаг хэлтэг, ердийн гүрц, зүүн гарын сугас, бух сугас, нүцгэн жараа, шаргал үхэрдээ, алгана зэрэг 14 зүйл загас байдгийг судалгаагаар тогтоосон. Энэ мэтээр Булган голын баялаг, түүнийг дагасан сав шимийн гайхамшгийг дурдаад байвал дуусахгүй. Гэвч эдгээрийг хамгаалахын тулд Булган голын урсац бүрэлдэх эх газрыг тусгай хамгаалалтын өргөтгөлд багтаах ёстой юм. Учир нь  "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулиар голын эх, ай сав газар ашигт малтмал олборлохыг хориглосон. Гэсэн ч энэ хууль Булган голын эх Доод нарийны ам орчим, цаашлаад Булган голын урсгал дагуух олон газарт хэрэгжихгүй байна. Дархан цаазат Булган голын эхэнд алт ухаж байгаа ажил үргэлжилбэл Булган голын экологийн тэнцвэр алдагдаж, амьтан ургамал үхэж, дэлхийд ховор минж устах аюул нүүрлэнэ. 10 мянга гаруй хүн амьдардаг Булган сумын иргэдийн амьжиргааны эх ундарга, хүн малын ундаа бохирдоно. Цаашлаад үзэсгэлэнт Булган гол урсаж байсны гэрч "хатаж, хорчийсон” чулуудтай сайр үлдэхийг хэн ч таахын аргагүй юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Т.БАТСАЙХАН
Гол мөрний урсац бүрэлдэх эх бүхий газруудыг хамгаалъя
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Дэлхий даяар ундны усны хомсдолд орох аюул нүүрлэж магадгүй

  Дэлхийн дулаарал нь урт удаан хугацаанд үргэлжлэх ган гачгийг ...

Өчигдөр, 14:29
Ю.Батзоригт: Нүүрсний экспорт саатсан ч өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны ...

2018 оны 12 сарын 13, 12 цаг 37 минут
IEA: Агаарын бохирдлын эсрэг ccs технологи ашиглахад нүүрсний салбарт 92 тэрбум ам.доллар шаардлагатай

 Нүүрс олборлогч томоохон компаниуд дэлхийн дулаарлыг бууруулахад ...

2018 оны 12 сарын 13, 11 цаг 58 минут
Түүхий нүүрсний “ноёрхлыг” түлхэн унагах Засгийн газрын шийдвэр хэрэгжих үү

Нийслэлийн агаар уржигдар бохирдлынхоо дээд хязгаар давсныг мэргэжилтнүүд ...

2018 оны 12 сарын 13, 11 цаг 12 минут
COP24: Дэлхийн дулааралтай тэмцэхэд байгалийн ховор элементийн олборлолтыг нэмэх шаардлагатай

 COP24 уулзалтад оролцогчид байгалийн ховор элемент олборлолтын ...

2018 оны 12 сарын 13, 11 цаг 10 минут
2019 онд Монгол Улсын эдийн засагт тулгарч болзошгүй гол эрсдэлүүдийн нэг нь “саарал жагсаалт”

 БНХАУ өнгөрсөн өвлийн шатдаг хийн хомсдолыг давтах­ гүйн тулд ...

2018 оны 12 сарын 13, 11 цаг 07 минут
Зэс боловсруулах үйлдвэртэй болох амбицаа Засгийн газар эргэн саналаа

  Засгийн газрын хуралдаанаар өчигдөр Өмнөговийн Ханбогд суманд ...

2018 оны 12 сарын 13, 09 цаг 49 минут
1072 хувьцаа ашиг хайгчдын өгөөш болох ёсгүй

  Сүүлийн үед хэн нь мэдэгдэхгүй, ямар байгууллага  нь ...

2018 оны 12 сарын 13, 09 цаг 18 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө ...

2018 оны 12 сарын 13, 09 цаг 07 минут
Чили улс руу визгүй зорчдог болно

Монгол Улсын засгийн газар, Бүгд Найрамдах Чили Улсын засгийн газар ...

2018 оны 12 сарын 12, 18 цаг 10 минут
БНХАУ шатдаг хийн өвлийн бэлтгэлээ базааж байна

БНХАУ өнгөрсөн өвлийн шатдаг хийн хомсдолыг давтах­ гүйн тулд "бэлтгэл ...

2018 оны 12 сарын 12, 15 цаг 15 минут
10 аймагт дулааны станц барих төслийн явц ахицтай байна

  Сангийн яам, БНСУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд ...

2018 оны 12 сарын 12, 14 цаг 24 минут
Ханбогд суманд зэсийн баяжмалын үйлдвэр барих 466 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах шийдвэрийг гаргажээ. ...

2018 оны 12 сарын 12, 14 цаг 19 минут
УГААРТЛАА, ҮАБЗ-ийнхөн

  Улаанбаатарчууд өвлийг өнөтэй давах нь байтугай амьсгалж, амьд ...

2018 оны 12 сарын 12, 14 цаг 01 минут
Р.Эмүжин : Салхи гаралгүй хоёр хоноход л улаанбаатарчууд дөрвөн уулынхаа дунд угаартаж үхнэ

Азаар төв Азийн өндөрлөг газарт салхигүй өдөр үгүй юм даа гэж уужрах уу? ...

2018 оны 12 сарын 12, 12 цаг 13 минут
Шинэ жилийн баяр угтаад худалдаачид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг 500 төгрөгөөр нэмжээ

Манай улсад жил бүрийн баярын үеэр ялангуяа “Шинэ жил” ...

2018 оны 12 сарын 12, 11 цаг 08 минут
“АЛТАН ДОРНОД МОНГОЛ”-ЫН Т.ГАНБОЛД ТЭДНИЙ ТУХАЙ ЮУ ЯРИВ

  “25-р суваг” телевизийн “Ам нээвэл” ...

2018 оны 12 сарын 12, 10 цаг 43 минут
Алтны 2.5 хувийн роялтиг 5 жилээр сунгах эсэхийг УИХ хэлэлцэнэ

 Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын ...

2018 оны 12 сарын 12, 10 цаг 24 минут
“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн даргаар Г.Баясгаланг томиллоо

  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ЗГХЭГ-ын ...

2018 оны 12 сарын 12, 09 цаг 19 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ...

2018 оны 12 сарын 12, 08 цаг 57 минут
Палладигийн ханш алтны үнийг давлаа

 Паллади металлын үнэ сүүлийн 16 жилийн хугацаанд анх удаа алтны ...

2018 оны 12 сарын 11, 19 цаг 45 минут
Ам.долларын аашнаас шатахууны үнэ буурах эсэх нь шалтгаална

“Найман шарга” валютын зах дээр өчигдөр ам.долларыг 2635 ...

2018 оны 12 сарын 11, 18 цаг 09 минут
АЮУЛ: Гренландын мөс хайлах нь 350 жилийн оргилдоо хүрлээ

 Дэлхийн хамгийн том мөсөн арал гэгдэх Гренландын мөс хайлах нь ...

2018 оны 12 сарын 11, 18 цаг 00 минут
Цэвэрлэгээний огтлолтоор 80 мянган шоометр түлээ бэлджээ

  Архангай /МОНЦАМЭ/. Аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ...

2018 оны 12 сарын 11, 17 цаг 13 минут
МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУД АМАРНА

  Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд хоёр өдөр амрах тухай ...

2018 оны 12 сарын 11, 17 цаг 08 минут
Коран судран дээр тангараг өргүүлээд л авлигаас сална гэв

Aвлига, хээл хахуулийн эсрэг дэлхийн бүх улс орон л тэмцэж байна. Шунал ...

2018 оны 12 сарын 11, 16 цаг 53 минут
Уул уурхайн орлогыг төсвөөс ангид байлгая

 Манай улсын эдийн засгийг тэтгэж, төсвийг түнтийлгэгч гол эх үүсвэр ...

2018 оны 12 сарын 11, 16 цаг 06 минут
Эрдэнэтийн маргааш- Эрдмийн уурхай

  Монголчуудын хорьдугаар зууны манлай бүтээн байгуулалт ...

2018 оны 12 сарын 11, 15 цаг 18 минут
Хятад улсад том мөнгөний орд илэрчээ

Дэлхийн хамгийн том мөнгө олборлогч улсын нэг Хятад маш их хэмжээний ...

2018 оны 12 сарын 11, 15 цаг 17 минут
Шатахууны үнэ тонн тутамдаа 82-148 доллароор буурчээ

 ОХУ-ын "Роснефть” компаниас импортоор авдаг шатахууны 12 дугаар ...

2018 оны 12 сарын 11, 14 цаг 51 минут
Агаарын бохирдолтой ОНЦ БАЙДАЛ зарлан тэмцэх үү?

 Өнгөрсөн долоо хоногийн хяналт шинжилгээгээр агаарын чанар ...

2018 оны 12 сарын 11, 14 цаг 46 минут
1072 хувьцааны мэдээллийг зүүн гурван аймгийн иргэдэд хүргэжээ

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг иргэдэд эзэмшүүлэхээр ...

2018 оны 12 сарын 11, 14 цаг 39 минут
Дэлгэрэх голын голдрилыг шулуутгах ажил ирэх онд дуусна

  Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2014 оноос хойш үргэлжилж ...

2018 оны 12 сарын 11, 14 цаг 30 минут
ЗҮҮН ГУРВАН АЙМГИЙН 3000 ГАРУЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ

  "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төв, ...

2018 оны 12 сарын 11, 14 цаг 08 минут
Давхар бүртгүүлэх компаниудад хувийн бэлтгэлээ хангах л үлдлээ

 Иргэд газрын хэвлийн баялгийнхаа өгөөжийг хувьцаагаар дамжуулан ...

2018 оны 12 сарын 11, 13 цаг 26 минут
Шатахууны үнэ тонн тутамдаа 82-148 доллароор буурчээ

ОХУ-ын “Роснефть” компаниас импортоор авдаг шатахууны 12 ...

2018 оны 12 сарын 11, 12 цаг 34 минут
“Монголын цуутай бизнесмэнүүд” ном хэвлэгдэн гарлаа

  2007 онд “Монголын авьяаслаг бизнесмэнүүдийн нууц” ...

2018 оны 12 сарын 11, 12 цаг 34 минут
Бүрэн эрхийн чинь хугацаа дуусахад ганцхан жил үлдлээ, эрх баригчид аа

Хүйтний эрч чангарч, утаа хэмээх урилгагүй зочин нийслэлчүүдийн хаалгыг ...

2018 оны 12 сарын 11, 11 цаг 58 минут
Бичил уурхайчдын хариуцлага нэмэгдсэн

  Монголын бичил уурхайчид нэгэн дээвэр доор нэгдсэнээс хойш тав дахь ...

2018 оны 12 сарын 11, 11 цаг 02 минут
100-ХАН ТӨГРӨГИЙН “ГАВЬЯА”-Г 100 ДАРГА БУЛААЦАЛДАХ НЬ ЭЭ

  Өнгөрсөн баасан гаригт шатахууны үнэ 100 төгрөгөөр буурсан гэх ...

2018 оны 12 сарын 11, 10 цаг 59 минут
“Улаанбаатар гурил” ХХК-ийн 35 ажилтан, албан хаагч орон сууцтай боллоо

  Үндэсний томоохон үйлдвэрлэгчийн нэг “Улаанбаатар ...

2018 оны 12 сарын 11, 10 цаг 54 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ...

2018 оны 12 сарын 11, 09 цаг 13 минут
Монгол Улсын Засаг захиргааны зохион байгуулалт /1931-1994 он/

  1930 онд хуралдсан МАХН-ын VIII их хурал, Улсын VI их хурлуудаас ...

2018 оны 12 сарын 10, 16 цаг 56 минут
Давхар бүртгүүлэх компаниудад хувийн бэлтгэлээ хангах л үлдлээ

Компаниуд шаардлагатай хөрөнгөө хурдан хугацаанд татах боломж бүрдэнэ ...

2018 оны 12 сарын 10, 16 цаг 15 минут
”ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК, МУИС-ТАЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

  "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хүний нөөц, сургалт судалгааны ...

2018 оны 12 сарын 10, 16 цаг 15 минут
М.Мэндбаяр: Манай коксжих нүүрсний зах зээлийг Оросууд булааж авч чадахгүй

Гашуунсухайт-Ганцмодны боомтоор гарч байгаа Тавантолгойн бүлэг ордын ...

2018 оны 12 сарын 10, 15 цаг 43 минут
Цав гарсан цементийн бизнес

Улс орны эдийн засгийн хөгжлийн суурь нь дэд бүтэц: тээвэр, холбоо, эрчим ...

2018 оны 12 сарын 10, 14 цаг 55 минут
Уул уурхайн орлогыг төсвөөс ангид байлгая

Манай улсын эдийн засгийг тэтгэж, төсвийг түнтийлгэгч гол эх үүсвэр нь уул ...

2018 оны 12 сарын 10, 14 цаг 49 минут
Төрд мартагдсан өмнөд хил

  Аливаа улсын хил нь тухайн улс орны нутаг дэвсгэрийн зах хязгаарыг, ...

2018 оны 12 сарын 10, 13 цаг 30 минут
Монголд дулаарал дэлхийн дунджаас гурав дахин хурдтай явагдаж байна

 НУТГИЙН 85 ХУВЬД УУР АМЬСГАЛЫН ДУНДЖААС ХАРЬЦАНГУЙ БАГА ХУР ...

2018 оны 12 сарын 10, 13 цаг 25 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани