Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“ЭРДЭНЭТ” үйлдвэрээ барьцаалж олсон МӨНГӨ хэнд байгаа вэ?

“ЭРДЭНЭТ” үйлдвэрээ барьцаалж олсон МӨНГӨ хэнд байгаа вэ?Ойрын өдрүүдэд "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж Африкийн Стандарт банкнаас зээл авсан "Жаст” группын Ерөнхийлөгч Ш.Батхүүгийн дуулиан эргэн сөхөгдөн эрэл хийгдэж эхэллээ. Таван жилийн олны анх анхаарлыг татаж, шуугиан тарьсан хэрэгт "Алтжин” группын эзэн Алтангийн нэр хүчтэй яригдаж байгаа юм. АТГ 2013 онд анх энэ хэргийг шалгасан бөгөөд наймдугаар сард нь Ш.Батхүүг цагдан хорьж, 2014 оны тавдугаар сард батлан даалтад гаргаж байв. Хоригдох хугацаандаа сахарын өвчин нь хүндэрсэн, гар хөлд нь үхжилт явагдсан гэдэг шалтгаанаар суллагдсан Ш.Батхүү удалгүй УИХ-аас батлагдсан Өршөөлийн хуульд хамрагдан ялаас чөлөөлөгдөж байв.

Түүнийг "Жаст"-ын хэмээн үүсгэн байгуулсан группын нэрээр овоглож байгаа. Гэвч тэр 2014 онд энэ группээ дампуурсан гэж зарлаад Магнай трейд компанид зарсан байгаа. Цагтаа монголын хамгийн баян бизнесмэнүүдийн нэг гэгдэж байсан Ш.Батхүү ингэтэлээ шалдаа буухад чухам ямар гээчийн ид шид нөлөөлсөн байх вэ.
Ш.Батхүүгийн мэдэлд 2009 онд "Хадгаламж" банк очиж байв. Хамгийн сүүлд хувьчлагдсан "Хадгаламж" банкыг Оросын компаниуд эзэмшиж байгаад банкны ажилчид 14 тэрбум гаруй төг¬рөг хулгайлсан гэсэн гомдол үүсгэн зарахдаа тулахах 80-аад  тэрбумын  төгрөгийн активтай 40-өөд салбартай, 200 гаруй ажиллагсадтай энэ банкыг Жаст авч байсан гэдэг. Харин энэ банк хожим нь Төрийн банкны мэдэлд очсон юм.

"Эрдэнэт”-ын 51 хувийг барьцаалж "Стандарт” банкнаас зээл авахад тухайн үеийн Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү нар баталгаа гарган гарын үсэг зурсан гэсэн дуулиан 2013 оноос хойш байн байн яригдаж буй. Олон улсын нэр хүнд бүхий шинжээчид тэдний баталгаанд зурсан гарын үсэг, тамга тэмдэг хуурамч биш гэдгийг баримтаар нотолж байгаа гэж зарим эх сурвалжууд барин тавин өгүүлдэг. 

Ямартаа ч "Жаст”-ын Г.Батхүү өөрөө 2014 онд хэвлэлийн хурал зарлаж 2008 онд "Стандарт" банкнаас 20 сая долларын зээл авахын тулд "Эрдэнэт" үйлдвэрээс баталгаа гаргуулсан нь үнэн. Тухайн үеийн "Эрдэнэт" үйлдвэрийн хоёр талын дарга нар зээлийн батлан даагч болох хүсэлт гаргасныг хуулийн дагуу хянаж шалгаад, боломжтой бол хуулийн баталгааг нь гаргаад өгчих гэх цохолт хийж өгсөн. Гэхдээ авсан зээлээ хугацаанд нь төлөөд барагдуулчихсан тул "Эрдэнэт" үйлдвэр Ш.Батхүүгийн өмнөөс зээлийг нь төлөөд, алдагдалд орчихсон зүйлгүй. Манай компани "Эрдэнэт" үйлдвэрт 1997 оноос шатахуун нийлүүлж, цахилгааныг нь хангаж өгдөг учраас надад баталгаа гаргаж өгсөн. Сүүлд авсан зээлүүдийн 97 сая ам.доллар нь "Хадгаламж" банкинд орсон.  "Стандарт" банкнаас хэд хэдэн удаа зээл авсан. Одоо хүртэл "Стандарт" банкинд төлөх ёстой зээл бий. Энэ зээлээ зэсийн баяжмалын наймаандаа зарцуулах гэж авсан. "Стандарт" банкинд 120 гаруй сая ам.долларын зээл үлдэж байгаа. Монголчуудын хэлдгээр амьд хүн аргатай гэдэг шиг арга нь олдох байлгүй дээ” хэмээн өгүүлж байсан юм. 

Энэ долоо хоногт АТГ-ын дуулиан болгон баривчилсан Ш.Батхүүг шүүх эрүүл мэндийн байдлаас болж суллажээ. Түүний араас Ерөнхий сайд асан С.Баярыг байцааж, Алтжин группын захирал Г.Алтанг хил дээрээс саатуулсан тухай мэдээлэл цацагдаж байгаа. 
Г.Алтан, Ж.Батхүү нарыг бизнесийн түншүүд гэдгийг улс төр, бизнесийн хүрээнийхэн ярьдаг. 2008 онд Г.Алтан өөрийн хувийн "Алтжин” группын шатахуун түгээх станцуудаа "Жаст” группын захирал Ш.Батхүүд худалдаж байв. Мөн компа¬нийнхаа мэдэлд байсан 420 га  газрыг "Жаст” группын нэр дээр шилжүүлж одоо төрийн банкинд хэдийнэ нэгдсэн "Хадгаламж” банк¬ны 60 хувийн эзэмшигч болж байсан мэдээлэл бий. 
Хадгаламж банк Төрийн банкны нэгдээд цөөнгүй жил өнгөрч байгаа ч хуучин эзэд болон төр хоёрын маргаан тасраагүй байна. Төрийн банк "Жаст”-ын Ш.Батхүүг банкинд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгаж байгаа. Харин хэрэг явдлыг Г.Алтан 2013 онд өөрийн төрсөн хүү Эдуардын нэр дээр Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар эхлүүлж байжээ.  
Нэхэмжлэлд тэр "Жаст” группт 32855296 ам.доллар зээлдүүлсэн. Энэ зээлд Хадгаламж банк зээлийн гэрээний дагуу олгож байгаа миний мөнгийг эрсдэлээс хамгаалсан баталгаа гаргаж өгсөн. Одоо "Жаст”-аас үндсэн зээлийн дүн 32,8 сая ам.долларыг гаргуулах ёстой гэж дурдсан байдаг аж. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хянаж үзээд 2013 оны аравдугаар сарп "Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж "Жаст групп” ХХК-иас 32.8 сая ам.доллар буюу 51.5 тэрбум төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох. Хэрвээ "Жаст” групп үүргээ биелүүлэхгүй бол банкны баталгааны гэрээний дагуу дээрх төлбөрийг хариуцагч Төрийн банкнаас гаргуулах шийдвэр гаргасан байгаа. Бизнесийн харьцаа муудсанаас болж зээлийн мөнгө нэхэгдсэн үү, эсвэл хоёр тал үгсэн нийлж Төрийн банкыг сэгсрэх гэсэн үү алин болох нь тодорхойгүй энэ хэргээр Төрийн банк одоо маргаан дэгдээж байгаа. 
Ш.Батхүүг баривчилсантай зэрэгцэн, Г.Алтанг саатууллаа гэсэн мэдээлэл явж байгаа нь хуулийнхан тэдний хэлхээ холбооны аль нэгэн үзүүрийг задлах гэж оролдож байгааг харуулж буй бололтой. Харин Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж олон мөнгө хэн хэнд байгаа вэ гэдгийг тэд зарлаж чадах болов уу?
Г.АРИУНБОЛД

“ЭРДЭНЭТ” үйлдвэрээ барьцаалж олсон МӨНГӨ хэнд байгаа вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани