Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Ганбаатар: “Рио-Тинто”-той дахин хэлэлцээр хийвэл бид баталгаатай ялна

С.Ганбаатар: “Рио-Тинто”-той дахин хэлэлцээр хийвэл бид баталгаатай ялнаМАХН-ын дэд дарга С.Ганбаатартай Оюутолгой Дубайн гэрээний асуудлаар ярилцлаа. 
 
–Оюутолгойн гэрээг Монголын талд ашиггүй, луйврын гэрээ болсон гэж та эртнээс мэдэгдэж, тэмцэж байсан. Гэтэл саяхнаас гэрээний асуудлыг АТГ-аас шалгаж эхэллээ.  Таны  тэмцлийн үр дүн одоо л гарах нь дээ?
 
-Овоо доо, энэ эх баригч намууд.  МАНАН-гийн  зарим нөхөд ухаан орж эхэлсэн байна.  Үүнд баярлаж байна. Гэхдээ гуниглаж байгаа зүйл нь ард түмнийг заавал ингэж ядууруулж, зовоож, 25 тэрбум ам.долларын өрөнд оруулан байж ухаан орох байсан юм байх даа.
Оюутолгойн луйврын гэрээний талаар би 14 жил ярьж байна. Энэ гэрээг хийхдээ анхнаасаа эх оронч сэтгэлээр хандсан бол өнөөдөр монголчууд Норвеги шиг сайхан амьдрах байлаа.
Энэ боломжийн төлөө өнөөдөр сэрсэн бол яамай даа.
 
–Тухайн үед таны гаргаж тавьсан баримтуудыг одоо хуулийн байгууллага шалгаж байна.  Энэ гэрээ чухам яагаад луйврын гэрээ болсон юм бэ?
 
-Оюутолгойн Дубайн гэрээний санхүүгийн хөгжлийн төлөвлөгөө гэж бий. Тэр үед  эрдэмтэн, судлаач Бат-Эрдэнэ найзтайгаа  хамтарч Дубайн гэрээг яг байгуулангуут нь олж авч байлаа.  Монголд нэг ч хүн мэдээгүй байхад тухай компанийн сайтаас нь аваад   УИХ-ын чуулганы хуралдаан дээр "Ч.Сайханбилэг биднийг 4.2 тэрбум ам.долларын өрөнд орууллаа.  Олон улсын 15 банкны барьцаанд Монголын газар нутгийг тавьчихлаа шүү дээ” гэж мэдэгдэж байлаа.   Луйврын гэрээг албан бусаар  орчуулж  гишүүдэд тарааж өгсөн.  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд хүртэл энэ гэрээг  мэдэхгүй байсан. Ийм аймшигтай зүйлийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тэргүүтэй бүлэглэл хийж байлаа. Тэд дуугарах ёстой хүмүүсийн амыг барьж байсан. Одоо хэзээ ч орж ирэхгүй 2.4 тэрбум ам.долларын өрийг монголчууд бид төлнө. Энэ мөнгөөр бид ямар олон сургууль, цэцэрлэг барьж, ажлын байр бий болгох байсан бол. Ер нь бол тэмцэгч байна гэдэг үнэний төлөө гутаан доромжлуулна,  тэр бүхний эсрэг зогсох эр зоригтой байх хэрэгтэй.  Намайг ийм баримттай  зүйл ярьсны төлөө Ч.Сайханбилэг Босоо Ганбааг хэвтэй болгоно гэх мэтээр хэвлэлээр бичиж  сүрдүүлж байлаа.  Баабар тэргүүтэй бүхэл бүтэн PR-ийн бүлэг миний эсрэг ажиллаж байсан. Үнэндээ бид тэмцэж байсан учраас  Рио-Тинто PR-ийн багаа  санхүүжүүлж байсан. Тухайн үед жинхэнэ эх оронч эрдэмтэд болох МУИС-ын багш, доктор Ч.Өлзийсайхан, Удирдлагын академийн багш Хэрлэн, судлаач эрдэмтэн Бат-эрдэнэ зэрэг хүмүүс дуугарч миний талд зогссон.  Олонх эрдэмтэн судлаачид худалдагдсан. Олон хэвлэл мэдээллийн байгууллагын амыг бас барьсан даа.
 
–Ер нь шударга бусын өмнөөс тэмцэнэ гэдэг хэцүү.  Тэмцэлд хүчин мөхөсдөнө гэдэг бүр ч хэцүү.  Тэд та  бүхнийг ялж, луйврын гэрээгээ зүтгүүлж чадсан?
 
-Уул уурхайн асуудал дээр монголын ард түмэн яагаад байнга ялагдаж байдаг вэ гэхээр  ганцхан шийдвэр гаргагч нар хулгайч болохоор биш юм.  Тэднийг тойрон хүрээлэгчид, монголын шударга бус сэтгүүлчдийн арми ийм байдал үүсгээд байна.  Тухайн үед олон шударга сэтгүүлчдийн ач буянаар би тэмцсэн.  Гэхдээ бид цөөдөж байсан. Харин олонх  нь мөнгөний төлөө ард түмнээсээ урваж байлаа. "Зууны мэдээ” сонин, "ТВ-9” телевиз Оюутолгойн асуудал дээр  миний талд зогсч байсан. Ер нь манай улсад  хараат бус эрдэмтэн байхгүй байна.  Тухайн үед МУИС, ШУТИС-ийн уул уурхайн эрдэмтэд, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн яагаад дуугараагүй байгаа юм. Тэд магадгүй "Оюутолгой”-гоос мөнгө, эсвэл жаахан төсөл аваад чимээгүй болсон байх. Ер нь Монголын эрдэм шинжилгээний  байгуулагууд бүгдээрээ Оюутолгойн гэрээн дээр ард түмнээсээ урвасан.  Тийм учраас өнөөдөр ийм арчаагүй байдалтай сууж байна. Монгол орон 25 тэрбумын өрөнд орчихлоо.  Оюутолгойгоос өдөрт ойролцоогоор зургаан сая ам.долларын баялаг гарч байгаа. Гэтэл бид Оюутолгойгоос өдөр болгон гурван сая ам.доллар алдаж байна, өрөнд орсоор байна.   Бидний үр хүүхэд өнөөдрийн амьдарч байгаа бидэнд голоо харлатал гомдоно. Тэр үед ганц нэгхэн хүн тэмцэж байсан гэж бичихгүй.  XXI зууны монголчууд өөдгүй, эрдэмтэд нь амиа бодогчид байжээ гэж хойч үе минь харна.
 
–Оюутолгойн гэрээнд эх оронч сэтгэлээр хандаж чадсангүй гэж байна.  Одоо бид яах вэ.  Гэрээг залруулах талаар ямар нэгэн гарц шийдэл байна уу?
 
-Бидэнд бэрхшээл олон бий. Гэхдээ надад гарц байна.  Нэгдүгээрт эрдэмтэд, сэтгүүлзүйн салбарынхан монголын ард түмэн бүгдээрээ нэг цул болж, эх орныхоо төлөө нягтарч нэгдмээр байна. "Рио-Тинто”-д худалдагдсан Ч.Сайханбилэг, С.Баярцогт, С.Баяр мэтийн худлаа дүр эсгэгч улстөрчдийг үнэндээ өрөвдөж байна. Улаан цайм бидний нүдэн дээр луйвар хийх боломжийг өгч байгаа хүмүүс ч буруутай. Цаашид бид  нэгдэж нягтарч ажиллах ёстой.  Мөн УИХ, Засгийн газрын хэмжээнд энэ асуудлыг ярилцаад, Олон улсын шүүхэд хандаж, Рио-Тинтотой дахин хэлэлцээрт суух ёстой. Хэлэлцээрт суусан тохиолдолд бид баталгаатай ялна.
 
–Та энэ асуудлаар Олон улсын шүүхэд хандаж байсан.  Тэндээс ямар хариу ирж байсан бэ?
 
-Би олон улсын шүүхэд Оюутолгойн гэрээ луйврын гэрээ болж, монголын ард түмнийг хохироож байна гэж зарга мэдүүлсэн. Тэндээс Засгийн газраас чинь ийм бичиг ирсэн тохиолдолд бид шууд Олон улсын шүүх дээр хэлэлцэнэ гэж хариу ирсэн. Өнөөдөр засгийн газар яагаад энэ тал дээр юу ч ярихгүй байгаа юм. Зоригтой байл даа. Оюутолгойн уул уурхайн гэрээ зогсчих юм шиг бодож магадгүй. Зогсоосон ч Монголын талд ямар алдагдалтай юм. "Рио-Тинто”-гийн гэрээнээс ашиг хүртдэг улстөрчид л хохирч магадгүй. Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлд монголчуудыг төлөөлөөд гурван хүн сууж байгаа. Тэд тэнд жилд хагас сая ам.доллар авчихаад  Монголын эрх ашгийг худалдаад сууж байгаа юм биш үү.  Ингэж нүгэл хийхээ зогсоогоод шууд тэндээс хаяад гарч ирэх ёстой.  Тэгээд ард түмэн, эрдэмтэд, сэтгүүлзүйн  салбарынхан нэгдэж чадвал Оюутолгойн гэрээг яаралтай засч  чадна гэж би харж байна.  Эндээс С.Ганбаатар гэдэг хүн нэг кг зэс ч авах гээгүй. Үр дүн нь Монгол орон өргүй болно. Монголд ажлын байр бий болно. Одоо бид яаж амьдарч байгаа билээ. Сургуулгүй, ажилгүй, ядуу, тэтгэвэрээ нэмж чадахгүй, цалингаа тавьж чадахгүй  байна.  Хэрэв Оюутолгойн гэрээг засч чадвал энэ бүх зовлон эдгэрнэ. Оюутолгойн гэрээний дараа  "Эрдэнэт”-ийн луйв­рыг ярих хэрэгтэй. Тавантолгойг бас ч гэж гадныханд алдаагүй байна. Монгол луйварчинд алдчихсан байгаа. Тэрийг бас засах ёстой. Энэ гурван асуудлыг яаралтай ший­дэх нь Монголын номер нэг асуудал. Энэ асуудлыг ярихгүйгээр Монголын хөгжил, дэвшлийн талаар яриад нэмэргүй.
 
-"Рио-Тинто”-д бас гэрээний асуудлаар хандсан байдаг. Тэд  ялчихсан учраас танд хариу ирүүлээгүй юу?
 
-"Рио-Тинто”-д би хамгийн анх 2005 онд бичиг явуулж байсан. Дараа нь  2006, 2007 онд явуулсан.  Бид гэрээний асуудлаар  Засгийн газартай ярина гэсэн байсан.  Харин Засгийн газар нь таг дуугүй л байсан. Ч.Сайханбилэг "Оюутолгойг битгий улс төрчид ярь.  Бизнес талаас нь тэд яриг” гэдэг байсан. Өнөөдөр тэр шоронд орох гэж байх шиг байна. Би Монголын төлөө ярьж байгаа. Би хувь улстөрчийг муулж ярьдаггүй. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг танаа гэж байгаад 2013 оны арван сарын 21-нд бас ил захидал явуулж байлаа. Далд захидал зөндөө яваад барахаа байхаар нь  ил захидал болгосон. Бүх шатны байгууллага руу хандсан.
 
–Ямартай ч одоо хуулийн байгууллагууд шалгаад эхэллээ. Энэ асуудлыг хуулийн шатанд үнэн зөвөөр шийднэ гэсэн итгэл үнэмшил танд байна уу?
 
-Үр дүнг хэлж мэдэхгүй байна. Манай хууль шүүхийн байгууллагууд бүгд эх баригчдын мэдэлд орсон гунигтай нийгэмд амьдарч байна. Энэ асуудал үнэн зөвөөр шийдэгдэхгүй бол  бүлэглэлүүд хоорондоо тохиролцож наймаагаа хийчихлээ гэж харна. Энэ гэрээг засч чадвал өнөөдрийн эх баригчид ард түмний төлөө үнэнээсээ ажиллаж байна гэж харна.  Энэ бол нэг шалгуур юм. Одоохондоо би хууль, шүүхийн байгууллагад хүндэтгэлтэй хандаж байна. Ард түмэнтэйгээ хамтарч ашиггүй болсон луйврын гэрээг засч, монголынхоо ирээдүйг аварна  гэдэгт найдаж байгаа.
 
–Энэ гэрээг буруу, булхиатай гэрээ болсон гэдгийг та анхнаасаа мэдэгдэж, тэмцсэн. Хуулийн байгууллага шалгаж эхэлсэн энэ цаг үед таны  зүгээс ямар нэгэн алхам хийх үү?
 
-Намайг хүчтэй алхалт хийх гэхээр зарим улстөрч айж татаж унагах бодлого барьж эхэлдэг. Энэ С.Ганбаатар 14 жил ярьж байгаа учраас энэ гэрээ Монголын ард түмэнд ашигтай болчихвол тэрний ялалт болох гээд байна гэсэн арчаагүй бодолтой болчихсон. Би чимээгүй байвал энэ хэд хөөцөлдөөд бүтээчих юм шиг санагдаад баярлаад  сууж байна.  Надтай надгүй энэ асуудал шийдэгдээсэй гэж хүсч байна.
 
–Оюутолгойн гэрээ­нээс гадна "Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудал анхаар­лын төвд орж ирлээ. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
 
-"Эрдэнэт”-ийн тал дээр эх баригчдын орлого хуваах зодоон биш байгаасай гэж найдаж байна. Энэ бол ард түмний өмч.  Дэлхийд гайхагдсан уул уурхайн ордуудаа алдсаар байна. Эхнийх нь Оюутолгой байсан. Түүний дараа­гийнх "Эрдэнэт” биш байгаасай.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
С.Ганбаатар: “Рио-Тинто”-той дахин хэлэлцээр хийвэл бид баталгаатай ялна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өчигдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өчигдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани