Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Батж.Батбаярын хүүгийн уурхайгаас хордсон асуудлын мөрөөр...

Батж.Батбаярын хүүгийн уурхайгаас хордсон асуудлын мөрөөр...

 

Баянхонгор аймгийн Баян-овоо сумын Цагаан цахир хэмээх нутагт байрлах "Спейшлмайнз" хэмээх компанийн чулуун уурхайн гурван ажилтан натрийн цианидад хордсон гэх асуудал үүсээд байгаа. Тодруулбал УИХ-ын гишүүн асан, олны нэрлэдгээр Молекул Батж.Батбаярын хүү Б.Батулгын эзэмшдэг тус компанийн уурхайд ажилладаг гурван иргэн Натрийн цианидад хордож "Цэргийн коспитал"-д хүргэгдэн ирсэн байна. Бид энэхүү асуудлын мөрөөр сурвалжлага бэлтгэлээ.

2010 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хэсэг иргэд УИХ-ын гишүүн Батж.Батбаярын хүүгээс 30 га газар гуйхаар нийслэлд ирж байсныг олон хүн санаж байгаа болов уу. Тэд УИХ-ын гишүүн Батж.Батбаярын хүү Баттулгын "Спейшлмайнз" компани Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт 1052 га газрыг эзэмшин өндөр гээчийн хашаа барьсан. Гэтэл тэр хашаанд, хоёр ч айлын өвөлжөө орсон. Мөн нутгийн иргэдийн гол явдаг замыг ч хаасан. Тус нутгийн 1028 иргэн хувиараа ашигт малтмал эрхлэх хүсэлтэй байгаа. Гэвч яг энэ газар "Спейшлмайнз" компани нь эзэн сууснаар нутгийн иргэд хэдэн жил хийх ажилгүй, идэх хоолгүй хэцүүдэх болсон хэмээн хэвлэлийн хурал хийж байлаа. Мөн тэдгээр хүмүүс  УИХ-ын гишүүн Батж.Батбаяртай уулзан, хүүдээ хэлж өгөхийг гуйжээ. Гэтэл мань эр "Энэ надад огт хамаагүй асуудал. Манай хүү та нартай уулзахгүй, уулзах шаардлага ч байхгүй" хэмээгээд "Та нар өөр ажил хийж болдоггүй юм уу" гэж хэлсэн хэмээн гомдол нэхэж байсан юм. Тэгвэл тэрхүү асуудал дагуулаад байсан компанийн гурван ажилтан нь натрийн цианидад хордож хоёрынх нь бие хүндэвтэр, нэг нь нэлээд хүнд байдалтай байна.

Натрийн цианид гэж юу вэ?

Натрийн цианидад хордсон хүн бараг л бүрэн эдгэрдэггүй гэдэг. Түүнчлэн энэ чиглэлийн ямарч эмчилгээ байдаггүй хэмээн эмч нар онцолдог. Натрийн цианид нь цагаан, усанд уусдаг, маш хортой давс. Түүний гол хэрэглэгч нь алтны уурхай юм. Натрийн цианид нь бусад цианийн давснуудтай нэгэн адилаар мэдэгдэж буй хорт бодисуудаас хамгийн хурдан үйлчилгээтэй хорнуудын нэг юм. Натрийн цианид нь амьсгалын хүчтэй ингибитор ба митохондрийн цитохром оксидазад нөлөөлж, улмаар электроны тээвэрлэлтийг зогсооно. Ингэснээр исэлдүүлэх метаболизм буурч, хүчилтөрөгчийн ашиглалт багасна. Цаашид, анаэроб метаболизмийн гаралтай лактататацидозын байдалд хүрнэ. Амаар, маш бага (200–300 мг) тунг авахад л үхэлд хүргэж болдог байна. "Спейшлмайнз" компани нь натрийн цианид хэрэглэх зөвшөөрөлтэй Монголын дөрөвхөн компанийн нэг гэдэг. 

Батж.Батбаярын том хүү Батулга гэж хэн бэ...

УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр дөрвөн сайхан хүүтэй. Жил дараалж гарсан "Бат” гэсэн нэртэй хөвгүүддээ Батж.Батбаяр хир халдаадаггүй. Түүний хөвгүүд бизнесийн ертөнцөд "томчууд" ч барагтай л бол ил гардаггүй. Ноён Б.Батбаярын том хүү Б.Батбилэг нь улс төрд хөл тавиад удаж буй. 2008 оны сонгуульд Иргэний Зориг намаас нэр дэвшиж байсан ч ялагдсан. Харин 2012 оны сонгуулийн өмнө АН-ын "Мөнх тэнгэр” фракцитай нэгдсэн. Түүнчлэн 2015 онд Эрдэнэс Тавантолгойн даргаар томилогдож хэсэг хугацаанд ажилласан түүхтэй. Удаах хүү Б.Батхишиг нь "Талс маргад” гэдэг уул уурхайн компанитай. Хөвсгөл далайн эрэгт орших Бүрэнхааны фосфоритын орд дээр 14 ашиглалтын лицензийг эзэмшдэг гэдгээрээ байнга хэл аманд өртөж байдаг. Стратегийн ордод хамаардаг тул хэн нэгэн гишүүний хүү эзэмших эрхгүй гэж иргэний хөдөлгөөнүүд тэмцсэн ч хүч хүрээгүй. Бас нэгэн хүү Б.Баттулга нь одоо бидний яриад байгаа "Спейшл майнз" компанийг удирддаг бөгөөд бас л энд тэнд тендерийн булхайд мэр сэр нэр нь холбогдож яригддаг. Гэвч түүний гэгээн дүрийг харсан, үзсэн хүн тун ховор.

Бид "Бодь цамхаг”-ийн зургаан давхарт байрлах "Спейшл майнз" компанийн байранд очиж натрийн цианидад хордсон гурван хүний талаар асууж, тодруулах гэсэн боловч удирдлагуудын зүгээс "ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй” гэсэн юм.

Ц.Болорчимэг:Натрийн цианид савнаасаа хальсан байсан...

Бид Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газартай холбогдож, тус хэргийг хариуцсан байцаагч Ц.Болорчимэгээс тодруулахад "Гурван хүн энэ төрлийн хордлого аваад Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэж байгаа нь үнэн. Гэхдээ яг Натрийн цианидад хордсон гэсэн эцсийн шинжилгээ бол манайд ирээгүй байна. Бидэнд анх 2018 оны 03 сарын 07-нд мэдээлэл ирж, бид цагдаагийн байгууллагын хамт очиж үзэж шалгалт хийсэн. Гэвч энэ асуудал гарсан өдөр нь 3 сарын 5-ны өдөр юм билээ. Тэгэхээр бид 2 хоногийн дараа очсон гэсэн үг. Биднийг очиход Натрийн цианид савнаасаа хальсан байдалтай байсан. Түүнээс агаарт дэгдээд, газраар тархсан зүйл бол байгаагүй” хэмээн ярьсан юм.

Эмнэлэг хүргэхгүй нохой шиг авчираад хаячихсан...

Натрийн цианидад хордсон гэх гурван иргэнийг эмчилж буй эмчтэй нь уулзах гэсэн боловч хөдөө орон нутагт дуудлагаар яваа гэсэн хариултыг эмнэлгийнхэн өгсөн. Гурван хүний хоёр нь чухам ямар шалтгаанаар гэдгийг нь мэдэхгүй ч ярилцлага өгөхөөс татгалзсан юм. Харин биеийн байдал нь хүнд байгаа нэг иргэний төрсөн ахтай нь уулзаж, ярилцлаа.

  • Одоогоор дүүгийн тань биеийн байдал ямар байна вэ?

Анх ирсэн ээ бодвол биеийн байдал тогтворжчихсон байна. Гэхдээ л сайнгүй байгаа. Одоогоор дусал хийлгээд эмчилгээ хийгдэж байгаа. Эмчилгээ нь 24 цагийн дараа гардаг юм байна лээ. Тэгээд эмчилгээ нь гарахаар зүрх нь салаглаж чичрээд, толгой тархи нь өвдөнө, их зовиуртай л байна даа.

  • Эмчийн зүгээс ямар онош тавьсан бэ?

Бараг насныхаа өвчнийг авсан гээд л байгаа шүү дээ. Энэ өвчин өөрөө 3 сар юм уу 6 сар болоод л хордлого нь дахиад эхэлдэг гэсэн. Энэ натрийн цианид нь хүний биед орохоороо хурдан хугацаанд ууршаад хамаг хороо үлдээгээд алга болчихдог юм байна лээ.

  • Тэгвэл хөдөлмөрийн чадвараа алдсан гэж ойлгож болох уу?

Тэгж хэлж болно. Энэ хор биеэнд нь насан туршдаа байна гэсэн үг. Биеэнд нь тархаж байгаа хорыг зогсоох эмчилгээ хийгдээгүй байна. Хордсон эрхтнүүдийг нь л нөхөн сэргээх эмчилгээ хийгдэж байна.

  • Яагаад эмчилгээ хийгдэхгүй байгаа юм бол...

Бид нар бас асуусан л даа. Тэгсэн харин цианид гэдэг бодисыг яаж эмчлэх нь мэдэгдэхгүй байдаг гэсэн хариу өгсөн. Тодорхой онош нь гараагүй юм шиг л байна. Энэ эмнэлгээс бидэнд бараг мэдээлэл өгөхгүй байгаа ш дээ. Хариуцаж байгаа эмч нь хөдөө дуудлагаар явсан. Одоо бол аппаратанд оруулах шаардлагатай гэсэн. Гэхдээ заавал мэдрэлийн эмчид үзүүлж байж аппаратандаа ордог юм билээ. Гүн хордсон тохиолдолд хамаагүй оруулдаггүй гэнэ л дээ.

  • Сумаасаа ирэх зардлыг та нар өөрсдөө гаргасан уу, компани нь гаргасан уу?

Уурхайгаас бүрэн гарсан байгаа. Шинжилгээ, эмчилгээний бүхий л зардлыг ч мөн л уурхайгаас гаргаж  байна.

  • "Спейшл майнз" компанийн удирдлагуудын зүгээс та нарт тохиролцох санал тавьсан. Тиймээс та бүгдийг чимээгүй байгаад байна гэх яриа гараад байна л даа. Та нарт үнэхээр тийм санал тавьсан юм уу?

Тийм зүйл огт байхгүй. Бид юуны түрүүнд дүүгээ л эмчлүүлнэ гэсэн. Танай уурхайд анх ажилд орохдоо ямарч өвчингүй цоо эрүүл хөдөлмөрийн бүрэн чадвартай хүүхэд орсон. Хамгийн түрүүнд хүүхдээ эрүүл саруул болгомоор байна гэсэн. Тэд ч мөн хүнээ л юуны түрүүнд аврах хэрэгтэй гэсэн. Шаардлагатай бүх зардлыг компаниас нь гаргана гэж хэлсэн.

  • Дүүтэй тань хамт хоёр хүн ирж, эмчлүүлж байгаа гэсэн. Тэдний биеийн байдал нь хэр байна вэ?

Манай дүүгээс гадна хоёр хүн бас хордсон. Хамт хэвтэж эмчлүүлж байгаа. Цианид асгараад тэрийгээ цэвэрлэхдээ хордсон хоёр хүн, уурхайн гүнд тэсэлгээ хийж байгаад хордсон нэг залуу нийлээд гурван хүн ирж эмчлүүлж байгаа. Дүүгийн маань бие их хүнд байгаа. Нөгөө хоёр нь арай дээрдсэн л дээ.

  • Хүмүүсийг энд ирж хэвтсэнээс хойш компанийн зүгээс хүн ирж уулзсан уу?

Нэг хүн ирж уулзсан. "Хамгийн түрүүнд хүнээ л эмчлүүлэх хэрэгтэй. Та нарт гомдол санал юу байна хэлээрэй” гэж байна лээ. Бид нар ч мөн адил саналаа хэлсэн. "Хордсон өдрөө шууд эмнэлгийн тусламж авсан бол бидний зүгээс гомдол алга байлаа. Даанч танай компани дээр хордоод бүтэн өдөр болоход эмнэлгийн тусламж авч чадаагүй байна. Маргааш нь Баянхонгор аймгийн эмнэлэгт өөрсдөө хүргэж өгөөгүй. Гэрт нь нохой шиг авчраад хаясан. Бид гомдолтой байна” гэсэн.

  • Хордсон дариуд нь эмнэлгийн тусламж аваагүй хэрэг үү?

Тийм ээ, авч чадаагүй. Энэ гуравт "Та нар гадаа салхинд суугаад бай” гэж хэлээд гадаа суулгаад байсан гэсэн. Бүтэн өдөр уурхайдаа байсан байна лээ. Маргааш өдөр нь аажуухан аймгийн төв орж ирсэн. Эмнэлэгт  үзүүлээд хэвтэж чадаагүй. Нөгөөдөр нь үдээс хойш Баянхонгор аймгийн эмнэлэг хүлээж аваагүй. Тэгээд бид нар хэл ам болж байж үзүүлсэн. Хамаг бичиг баримт нь энд байдаг болохоор яаралтай ирсэн л дээ.

  • Аймгийн эмнэлэг нь ямар шалтгаанаар хүлээж авахгүй байсан юм бэ?

Түргэн тусламж авах шаардлагагүй байна гэж хэлсэн. Хоног хугацаа их алдлаа. Түүнээс үүдэн их хүндэрчихлээ.

Бэлтгэсэн: С.Мөнхжаргал

 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn
Батж.Батбаярын хүүгийн уурхайгаас хордсон асуудлын мөрөөр...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

Өнөөдөр, 17:01
Өнөөдөр, 17:00
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

Өчигдөр, 10:05
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани