Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АМГТГ: IV сард хайгуулын лицензийн сонгон шалгаруулалтыг зарлана

 

АМГТГ: IV сард хайгуулын лицензийн сонгон шалгаруулалтыг зарланаАшигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох ажлыг дөрөвдүгээр сараас эхэлнэ гэж Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээллээ.

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам Засгийн газрын тогтоолоор баталсан 8.6 сая га талбайд аймгуудаас санал авч, Засгийн газарт хүргүүлсэн юм. Үүнээс дэмжигдсэн газарт нь сонгон шалгаруулалт зарлах юм байна.

2018 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Ашигт малтмалын хуулийн шинэчлэлийн хүрээнд хайгуулын лицензийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгохоор болжээ.

Холбогдох журмын хүрээнд тухайн лиценз авах хүсэлтэй компаниудаас хамгийн өндөр үнийн санал ирүүлсэнд нь 100-аас 45 оноо өгч, үлдсэн 55 оноог нь тухайн компанийн ажлын туршлага, чадвар зэргийг харгалзан үзэж өгөхөөр тусгасан байна.

Мөн өмнөх хуулиар ямар талбайд лиценз олгохыг Засгийн газар эхэлж шийдээд дараа нь аймгуудад хүргүүлдэг байсан бол энэ удаад аймгууд саналаа гаргаж, Засгийн газарт хүргүүлж байгаагаараа ялгаатай гэдгийг Ашигт малтмал, Газрын тосны газар онцолж байна. Цаашид зөвхөн сонгон шалгаруулалтаар биш өргөдлийн журмаар хайгуулын лиценз олгох асуудлыг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам судалж байгаа ажээ.

Т.Элиса

BloombergTV.mn
АМГТГ: IV сард хайгуулын лицензийн сонгон шалгаруулалтыг зарлана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL