Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Америкийн Элчин сайдын 2009 оны захиа ба оюутолгойн гэрээ

Америкийн Элчин сайдын 2009 оны захиа ба оюутолгойн гэрээ

 

-Оюутолгойн гэрээг байгуулахын өмнө улс төрийн хөшигний ард өрнөсөн үйл явдлууд-

Д.АРИУН

Оюутолгойн гэрээг Монголын хууль хяналтын байгууллагаас анх удаагаа шалгаж, үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг  саатуулан шалгаж байна. Оюутолгойн гэрээг цуцлах ёстой гэдэг шаардлагыг одоо МАХН болон улс төрийн бусад намын зүгээс УИХ-ын даргад хүргүүлээд байгаа. Оюутолгойн гэрээ байгуулахаас өмнө, байгуулсны дараа, өнөөдөр ч "Монголын баялгийг ард түмэндээ ашиггүй, гадаадынханд ашигтайгаар өгсөн” гэдэг шүүмжлэл хүчтэй өрнөж байгаа.  Тэгвэл гэрээг хэнээр хийлгэх талаар  ямар яриа хөөрөө болж байсан, эрх баригчид хэний талд яаж ажилласан гэх мэтийг тодорхой болгосон энэ захидал  www.wikileaks.org цахим хуудаст бий.

Дэлхийн улс орнуудын удирдагч нартай холбоотой нууц далд мэдээллийг ил болгодог гэдгээрээ Жулиан Ассанж, түүний үүсгэн байгуулсан www.wikileaks.org сайт ихээхэн алдартай. Энэ сайтад 2011 оны үед Монгол Улстай холбоотой баримт олноороо нийтлэгдсэн бөгөөд тэдгээрийн ихэнх нь АНУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Марк Минтон (Mark Minton) болон зарим ажилтны эх орон руугаа бичиж байсан захидал мэдээлэл байсан юм.

www.wikileaks.org нийтлэгдсэн баримтуудаас үзэхээр, АНУ-ын Элчин сайд хамгийн идэвхтэйгээр нууц мэдээлэл бичиж байсан цаг хугацаа нь 2006-2009 он байжээ.

АНУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Марк Минтоны 2009 оны гуравдугаар сарын 30-нд бичсэн нэгэн захидлаас хүргэж байна. Энэ захиа Оюутолгойн гэрээнээс хойш болж өнгөрсөн олон үйл явдлуудын тайлал тайлбар болж байна.

 

ҮАБЗ ДЭЭР ХЭН ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙСАН ТУХАЙД

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэд хэдэн удаа хэлэлцсэн байдаг. Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр хэн ямар санаа бодолтой байсан, санал хураагаад ямар үр дүн гарсан зэрэг бол монголчуудын тухайд нууцын зэрэглэлтэй асуудал. Харин Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийлгэхийг дэмжиж байсан нөгөө талын тухайд энэ бол нээлттэй мэдээлэл байсан гэдгийг Элчин сайд Марк Минтоны захидлаас харж болно.

Марк Минтоны захидалд "Гуравдугаар сарын 2-нд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Монголын өмнөд говийн бүсэд удаан хугацаагаар хойшлуулсан Оюутолгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг батлуулахаар 2:1 санал өгсөн. Хэд хэдэн эх сурвалжаас үзвэл, Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нар Ерөнхийлөгч Н.Энхбаярын эсрэг санал илэрхийлсэн байна. Уг санал асуулгыг сайд нарын танхимаас нэн даруй баталж,  гуравдугаар сарын 4-нд гэрээг Парламент руу илгээсэн. Зөвшилцлийн дагуу бэлтгэгдсэн парламент гэрээний нөхцөлийг хүчтэй мэтгэлцээний дүнд батална гэж ажиглагчид найдаж байв” гэжээ.

 

ҮАБЗ-ИЙН САНАЛ ЯАГААД ЧУХАЛ БОЛОХ ТУХАЙД

 

Марк Минтоны захидалд "Энэ Зөвлөлийн санал нь Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг хийх гэсэн бараг зургаан жилийн улс төрийн аяллыг төгсгөл болгох эхлэл байсныг тэмдэглэж болно. Энэхүү аяллын түүхийг эргэн харахад Монгол Улсын Засгийн газрын салбаруудын хоорондын ашигтай харилцаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой юм” гэжээ. Элчин сайд бичихдээ, "Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэг жилийн өмнөхтэй адил Оюутолгойн асуудлаарх маргаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд давамгайлж чадахгүй байгаагаас харахад түүний танхим дахь улс төрийн дотоод сул тал нь нэмэгдэж байгааг харж болно” гэжээ. Тэгэхээр эндээс Ерөнхийлөгчид нөлөөлсөн улс төрийн дотоод сул тал гэж юуг хэлээд байна вэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм.

2008 оны сонгуулийн дараах долдугаар сарын 1-ний өдрийг уншигчид санаж буй. Сонгуулийн будлиан луйврыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж, улмаар эрх баригч МАХН-ын байрыг шатааж, эцэстээ таван хүний амь нас эрсэдсэн үйл явдал болсон. Долдугаар сарын 1-ний хэрэг явдлаас улбаалаад МАХН-ын дарга С.Баяр олонхийн санал авсан эрх баригчийн суудлаа сөрөг хүчин АН-тай хуваалцахаар шийдэж, "стандарт бус” Засгийн газар гарч ирсэн. Сонгуульд ялсан, ялагдсан хоёр нам нийлээд эрх баригчид болчихоор улс төрийн тавцанд Ерөнхийлөгч Н.Энхбаяр ганцаараа сөрөг хүчний байр суурин дээр үлдсэн. Энэ нь Элчин сайдын бичсэнчлэн "нэг жилийн өмнөхтэй адил Оюутолгойн асуудлаарх маргаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд давамгайлж чадахгүй” гэх тэр нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

 

ГЭРЭЭГ ЯАГААД ПАРЛАМЕНТААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР БОЛСНЫ ТУХАЙД

 

Марк Минтоны захидалд тэмдэглэхдээ "Долоон тэрбум ам.долларын өртөгтэй энэ төсөл 2004 онд эхэлсэн ч Монголын сонгуулийн жилийн улс төр түүнийг будилуулсан” гэсэн байна. Мөн Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр уул уурхайн томоохон төслүүдийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Хэдийгээр Монгол Улсын  Засгийн газар хэлэлцээ хийж болох ч уул уурхайн томоохон гэрээ хэлэлцээрийг зөвхөн парламент баталж байхаар тогтсон тухай ч дурдсан байна.

 

ЭНХБОЛД ЯАГААД ЭНХБАЯРААС АЙЖ БАЙСАН ТУХАЙД

 

2007 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар М.Энхболд ажиллаж байсан. Тэрээр гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байхдаа хөрөнгө оруулалтын гэрээ хийх яриа хэлцэл идэвхтэй өрнүүлэх хүсэл сонирхолтой байсан боловч тодорхой хүчин зүйлийн улмаас хөдөлж чадаагүй гэдэг нь Элчин сайдын захидалд бичигджээ. М.Энхболдыг айлгаж байсан зүйл нь АН, МАХН-ын тэрс үзэлтнүүд буюу шударга гишүүд, иргэний хөдөлгөөнүүд байснаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр байжээ. Энэ талаар Минтоны захидалд "…хамгийн гайхалтай нь шүүмжлэл нь ихээхэн саад болдог Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяраас ихээхэн айж байсан” гэсэн байна.

 

ХҮРЭЛБААТАРТ ЯАГААД ХАЯГДСАН МЭТ САНАГДСАН ТУХАЙД

 

"…Хэрвээ Монгол Улс Оюутолгойн 51 хувийг эзэмшихгүй бол энэ гэрээг дэмжихгүй гэдгээ Ерөнхийлөгч, төлөөлөгчдийн хамт илэрхийлснээр ажиглагчдыг ихээхэн гайхшруулсан юм” хэмээн Марк Минтон бичжээ. Үүндээ 2006 оны шинэчлэн найруулсан Ашигт малтмалын тухай хуулиар хувийн өмчит компанид 34 хүртэлх хувийг худалдан авч, төрийн санхүүжилттэй ашигт малтмалын хайгуулын ажилд 50 хүртэл хувийг худалдан авахыг зөвшөөрсөн өөрчлөлт хийсэн гэдэг тайлбар зүүсэн байна.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр ингэж Засгийн газрын санал байр суурийг эсэргүүцсэн нь зарим хүнд тун ч хэцүү тусч байсан бололтой. "Энхбаярын хүчтэй дэмжигчид байсан Хүрэлбаатар нар…”, "…хаягдсан мэт санагджээ” гэх мэт үгс Минтоны захидалд байна.

 

ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯРЫН БАЙР СУУРИЙН ТУХАЙД

 

Минтон захидалдаа "…Ерөнхийлөгчийн зүгээс … Засгийн газар болон хэлэлцээрт оролцсон хүмүүс 51 хувийг авалгүйгээр Монголын баялгийг зарсан гэдэг цочирдуулсан мэдээллийг зарлана хэмээн мэдэгдсэн байна. 2007 оны зун Ардчилсан намын эвсэл …Ерөнхийлөгчийн эсрэг хатуу ширүүн дайралтуудыг хийв. Ингэсэн ч Ерөнхийлөгч 2007 оны есдүгээр сард Монгол Улс 51 хувийг авах ёстой гэж шаардаж, эс бөгөөс гэрээнд хориг тавихаа мэдэгдсэн” хэмээн Ерөнхийлөгч Н.Энхбаярын Оюу­толгойн гэрээн дээр баримталж байсан байр суурийг тодорхойлон бичжээ.

 

С.БАЯРЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ГЭРЭЭГ ХИЙХ БОЛСОН ТУХАЙД

Баярт энэ эвсэл нь олон тооны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг өгдөг УИХ-ын гишүүдийн уян хатан хослолыг бий болгож өгсөн боловч МАХН доторх болон гаднах тэрс үзэлтнүүдийг саармагжуулж сонгуулийн блок бий болгосон”

Минтоны захидалд "…2007 онд Баяр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа Оюутолгойн гэрээг шийдвэрлэх тухай зарласан. 2008 оны зургадугаар сарын сонгуулиар МАХН олон санал авч Баярт эвслийн Засгийн газар байгуулах боломжийг олгосон… Практик байдлаас харвал Баярт энэ эвсэл нь олон тооны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг өгдөг УИХ-ын гишүүдийн уян хатан хослолыг бий болгож өгсөн боловч МАХН доторх болон гаднах тэрс үзэлтнүүдийг саармагжуулж сонгуулийн блок бий болгосон” гэсэн байна.  Мөн "Баяраар ахлуулж Эрдэс баялаг эрчим хүчний яамны сайд Зоригт болон Сангийн болон Байгаль орчны яамны баг бүрэлдэхүүнийг багтаасан Ажлын хэсэг хувийн фирмуудтай ярилцаж байсан…”, "Айвенход болон Засгийн газрын яриа хэлэлцээний багт байдаг манай мэдээллийн эх сурвалжууд мэдээлэхдээ, Монголын Засгийн газар сүйрч байгаа эдийн засгаа аврахын тулд энэхүү гэрээг заавал хийхийг хүсэж байгаа гэж мэдэгдэж байсан” гэх мэтчилэн захидал цааш хөвөрч өгчээ.

 

ҮАБЗ ДЭЭР УУРССАН ЕРӨНХИЙ САЙД ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БУРУУТГАСАН ТУХАЙД

"Гуравдугаар сарын 2-нд уг асуудал Үндэсний аюулгүйн зөвлөлийн шийдвэрлэх хурлаар оров. УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нар Ерөнхийлөгч  Энхбаяраас байр сууриа өөрчлөхийг шаарджээ. Тэд уурлан хашгиралдаж, заналхийлж байсан боловч Энхбаяр үүнийг эсэргүүцэж байсан. Харин санал хураалт Энхбаярын талд гараагүй” гэж Элчин сайд Марк Минтон бичсэн байна.

2009 оны хоёрдугаар сарын 15-нд гэрээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэн боловч эсрэг хариу гарсан, мөн "Үндэсний аюулгүйн зөвлөлийн ихэнх хуралдаанд байлцсан ноён Бат-Эрдэнэ хэлэхдээ, түр зуурын улс төрийн ашиг хонжоог олохын тулд Монгол Улсын ашиг сонирхлыг гаргуунд гаргаж байна гэж уурласандаа минчийтэл улайсан Ерөнхий сайд Ерөнхийлөгчийг буруутгаж байжээ” гэсэн мөрүүд Элчин сайдын захидалд байна. Түүнчлэн "Гуравдугаар сарын 2-нд уг асуудал Үндэсний аюулгүйн зөвлөлийн шийдвэрлэх хурлаар оров. Уг хурал хаалттай болсон ч Үндэсний аюулгүйн зөвлөлийн ажлын алба, санал өгөх эрхтэй гурван гишүүн, УИХ-ын гадаад бодлого хариуцсан байнгын хорооны дарга, АН-ын гишүүн З.Энхболд оролцсон. УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нар Ерөнхийлөгч  Энхбаяраас байр сууриа өөрчлөхийг шаарджээ. Тэд уурлан хашгиралдаж, заналхийлж байсан боловч Энхбаяр үүнийг эсэргүүцэж байсан. Харин санал хураалт Энхбаярын талд гараагүй” гэж Элчин сайд Марк Минтон бичсэн байна.

 

 

ДАРАА НЬ ЮУ ЮУ БОЛСОН ТУХАЙД

 

АНУ-ын Элчин сайд Марк Минтоны олон захидлаас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэх үеэр хэн ямар байр суурьтай байсан талаар голлон бичсэн ганцханаас нь тоймлон хүргэхэд ийм байна. Энэхүү захидлыг бичсэнээс хойш болсон үйл явдлууд эргээд Марк Минтоны мэдээлэлтэй уялдаад холбогдоод явчихаж байгаа нь ч гайхмаар зүйл биш. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр Монгол Улсын Засгийн газар 51 хувийг эзэмших ёстой гэж зүтгэсэн Ерөнхийлөгч Н.Энхбаярыг 2009 оны тавдугаар 24-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар унагасан. Ц.Элбэгдорж Ерөнхий­лөгч болонгуут С.Баярын Засгийн газар 2009 оны аравдугаар 6-нд гэрээ байгуулсан. 2010 оноос хойш Н.Энхбаярыг элдэв хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд цагдаа хүчний байгууллагын өргөн бүрэл­дэ­хүүнтэйгээр баривч­лан саатуулж, улмаар ял оноосон.  Оюутолгойн гэрээг хамтарч хийсэн эрх баригчид 2012 оноос хойш болсон УИХ-ын хоёр удаагийн, Ерөнхийлөгчийн хоёр удаагийн нийтдээ дөрвөн сонгуульд Н.Энхбаярыг оруулахгүй хориг хаалт тавьсаар өдий хүрч байна.  Н.Энхбаярыг улстөрөөс хол байлгах энэ зуур С.Баярын байшин, хүүхдүүдийнх нь офшор данс, С.Баярцогтын Швейцарийн банкин дахь хэдэн саяар хэмжигдэх доллар гээд олон асуудал яригдаж ил болсоор одоо прокурор тэднийг яллагдагчаар татах шийдвэр гаргачихаад байна. Цаашаа юу болохыг цаг хугацаа харуулна буй за.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Америкийн Элчин сайдын 2009 оны захиа ба оюутолгойн гэрээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Хөвсгөл далайн ачаалал их байна

Монгол орны хойморт орших Хөвсгөл нуурыг зорин ирэх гадаад дотоодын ...

Өчигдөр, 09:31
Фань Жин Шан уулыг Юнеско-д бүртгэлээ

Хятадын буддын шашны таван их хайрхны нэг гэгддэг алдарт Фань Жин Шан ...

Өчигдөр, 09:00
2017 онд байгаль орчинд хохирол учруулсан иргэдийг 48 сая төгрөгөөр торгожээ

Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд, шинжилгээ ...

Өчигдөр, 08:40
XXI зуунд тохиох хамгийн урт сар хиртэлт 103 минут үргэлжилнэ

"2018 оны хоёр дахь сар хиртэлт энэ сарын 27-нд болно” хэмээн ...

Өчигдөр, 08:26
Зөвшөөрөлгүй самар, жимс түүсэн тохиолдолд 300 хүртэлх мянган төгрөгний торгууль ноогдуулна

Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд, шинжилгээ ...

Өчигдөр, 08:08
Газрын тосны олборлолтын гүйцэтгэл 43 хувьтай байна

Монгол Улсын хэмжээнд 2018 онд нийт 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн ...

Өчигдөр, 08:06
НҮҮРС ТЭЭВРИЙН МАШИНУУД ХЭВИЙН ЗОРЧИЖ БАЙНА

 Таван толгойн бүлэг ордоос Гашуун сухайт боомт хүртэлх замын зарим ...

Өчигдөр, 08:03
XXI зуунд тохиох хамгийн урт сар хиртэлт 103 минут үргэлжилнэ

"2018 оны хоёр дахь сар хиртэлт энэ сарын 27-нд болно” хэмээн ...

Өчигдөр, 07:21
Д.Сумъяабазар гишүүн японд туслах ажлыг эхлүүллээ

Япон Улсын баруун хэсгээр орсон хүчтэй аадар борооны улмаас ...

Өчигдөр, 06:45
Аялал жуулчлалын салбараас 400 гаруй сая доллар олжээ

Засгийн газар 2020 он гэхэд манай улсад жилд ирэх жуулчны тоог нэг саяд ...

Өчигдөр, 06:29
Үерийн улмаас хаасан байсан Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замыг өнөөдөр өглөө нээжээ

Өмнөговь аймгийн Ханбогд суманд үер буусны улмаас нүүрс тээвэрлэлтийг ...

Өчигдөр, 05:52
Шатахуун импортлогчид үнээ дахин нэмлээ

 Наадмын өдрүүдээр шатахууны үнэ өсөж АИ-92 төрлийн шатахуун нийслэлд ...

Өчигдөр, 04:31
Газрын тосны орлогоос улсын төсөвт 94.3 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Монгол Улсын хэмжээнд 2018 онд нийт 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн ...

Өчигдөр, 03:06
Ерөнхий сайд аа, “Нинжа” нар гаарч байна

"Нинжа” нарыг зохицуулахад төр, засаг юу хийж байна вэ. Өөрөөр хэлбэл, ...

Өчигдөр, 02:42
Газрын тосны олборлох салбартай холбоотой бүх бэрхшээлд ОПЕК-ийг буруутгахгүй байхыг уриалжээ

Газрын тос экспортлогч улсуудын байгууллага буюу ОПЕК-ийн бага хурлын ...

2018 оны 07 сарын 11, 08 цаг 39 минут
Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Он гарсаар 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар усны ослын тохиолдол 12 ...

2018 оны 07 сарын 11, 08 цаг 18 минут
Хятадын бараа бүтээгдээхүүнд татвар ногдуулах шинэ жагсаалтыг бэлтгэжээ

ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ Хятадаас импортолж буй 200 тэрбум ам.долларын өртөг ...

2018 оны 07 сарын 11, 08 цаг 01 минут
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нар протоколд гарын үсэг зурлаа

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын III хуралдаанаар ...

2018 оны 07 сарын 10, 08 цаг 30 минут
Эрчим хүчний байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс хангана

Дулааны цахилгаан станц, дулааны станцуудад 20-иос доошгүй хоногийн ...

2018 оны 07 сарын 10, 08 цаг 10 минут
Японд үргэлжилсэн их аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсч 88 хүн амиа алджээ

Өнгөрсөн Баасан гарагаас эхлэн үргэлжилсэн их аадар борооны улмаас үер ...

2018 оны 07 сарын 10, 07 цаг 58 минут
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд төмөр зам барих компани байгууллаа

Засгийн газраас шийдвэр гаргаж, төрийн өмчийн 51-ээш доошгүй хувийн ...

2018 оны 07 сарын 10, 03 цаг 08 минут
“Тавантолгой төмөр зам” компани байгуулав

Төрийн өмчийн 51-ээш доошгүй хувийн оролцоотой "Тавантолгой төмөр зам” ...

2018 оны 07 сарын 10, 03 цаг 04 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд ...

2018 оны 07 сарын 10, 00 цаг 42 минут
Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэгчид автомашин шатаажээ

Гайтигийн томоохон хотуудад шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн, олон ...

2018 оны 07 сарын 09, 09 цаг 17 минут
2018 оны 07 сарын 09, 04 цаг 46 минут
Алт олборлогчдоос болж Заамарын 200 гаруй гол, горхи ширгээд байна

 Төв аймгийн Заамар суманд "Алт" хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас ...

2018 оны 07 сарын 09, 04 цаг 29 минут
Нинжа нарын бүлэглэл нутгийн иргэдийг ашиглаж алтны ордууд руу улайрч байна

Монгол Улсын долларын нөөцийн бараг ерэн хувь нь уул уурхайгаас орж ирдэг ...

2018 оны 07 сарын 09, 03 цаг 32 минут
Монголчууд ямар муухай болсон юм бэ?

 Сүүлийн жилүүдэд манайхан урин дулааны үеэр аялах, зугаалах дуртай ...

2018 оны 07 сарын 09, 02 цаг 01 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. ...

2018 оны 07 сарын 09, 01 цаг 00 минут
ЗАСАГ НОЁДЫН ДАВАРСАН ХУУЛЬ БУС ШИЙДВЭРЭЭС БОЛЖ ЗААМАРЧУУДЫН ЭРХ АШИГ ХОХИРОХ ЁСГҮЙ

 Төв аймгийн Заамар сумын иргэд "Эко Алтан Заамар” ХХК-ийн хууль бус ...

2018 оны 07 сарын 07, 06 цаг 53 минут
ОХУ-д ШТГ-ын дөрөвний гурав нь бензин дутуу шахдаг

 Оросын шатахуун түгээгүүрийн станцуудад жолооч нарыг байнга мэхлэдэг ...

2018 оны 07 сарын 07, 06 цаг 26 минут
Б.Чойжилсүрэн та яасан ханаж цаддаггүй юм бэ?

УИХ-ын гишүүн Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн та их баян хүн, бас их ...

2018 оны 07 сарын 06, 08 цаг 24 минут
Утаа ихэссэн ч хор нь багассан гээд дахиад даапаалах уу, төр засгийнхан

Зуны улиралд мартталаа цэнгэж, өвөл болоход эргэн санадаг юм бол утаа. ...

2018 оны 07 сарын 06, 08 цаг 14 минут
ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ӨСЧ БОЛЗОШГҮЙ ГЭЖ МЭДЭГДЖЭЭ

 "АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг хориг арга хэмжээ авч ...

2018 оны 07 сарын 06, 05 цаг 54 минут
Үнэ хямд амралт хайж байна уу?

Амралт зугаалга, аялал жуулчлалын сар эхэлсэнтэй хобогдуулан та бүхэндээ ...

2018 оны 07 сарын 06, 05 цаг 53 минут
ОХУ-ын Алтайн хязгаараас өмнө нь мэдэгдээгүй хадны зургийг олжээ

ОХУ-ын Алтайн хязгаарын нэгэн иргэн өмнө нь мэдэгдээгүй байсан хадны ...

2018 оны 07 сарын 06, 05 цаг 25 минут
Эзэн хааныхаа хаалганы дэргэд ШТС барьсан эмгэнэлтэй хэрнээ инээдэмтэй түүх

Их эзэн хааны нэрээр нэрлэгдсэн Чингис хот аялал жуулчлал, эко хот  ...

2018 оны 07 сарын 06, 05 цаг 18 минут
Ил тод байдлыг хангахгүй бол алтаа худалдаж чадахгүй

Алт найдвартай эх үүсвэрээс гаралтай хөрөнгө байх ёстой Манай улсын ...

2018 оны 07 сарын 06, 04 цаг 28 минут
Тэнгисийн ёроолд хадгалагдан үлдсэн үнэт өв сангаа хамгаалахыг уриалжээ

Албани улсын Газрын дундад тэнгисийн эргийн дагуу тэнгисийн ёроолд ...

2018 оны 07 сарын 06, 03 цаг 05 минут
Залруулага

 2018 оны 06 дүгээр сарын 21-ний өдөр "Танилц: Дараагийн ерөнхий ...

2018 оны 07 сарын 06, 02 цаг 19 минут
Заамар сумын 200 гаруй гол горхи булаг шандын 70-80 хувь нь ширгэжээ

 Төв аймгийн Заамар сумын иргэд "Эко Алтан Заамар" ХХК-ийн хууль бус ...

2018 оны 07 сарын 06, 00 цаг 55 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо ...

2018 оны 07 сарын 06, 00 цаг 48 минут
Нүүрс дагасан "цоохор" амьдрал

 Монгол Улсын ХЭҮК Таван толгойн бүлэг ордын нүүрс олборлох, ...

2018 оны 07 сарын 05, 09 цаг 01 минут
Д.Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ буурчээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОПЕК буюу Газрын тос экспортлогч ...

2018 оны 07 сарын 05, 08 цаг 41 минут
Бид л түүхгүй, хилээрээ гаргахгүй байвал болох гээд байна

   Байгалийн өнгөт чулууны бизнес манайд дэлгэрээд багагүй ...

2018 оны 07 сарын 05, 07 цаг 54 минут
Хар нүхний тухай итгэмээргүй баримтууд

 Сансар огторгуй бол тэр чигээрээ нууц нь үл тайлагдах агуу ертөнц ...

2018 оны 07 сарын 05, 06 цаг 38 минут
"Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн тоо, давтамж эрс ихсэж байгаа нь биднийг ихээр түгшээж байна"

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын онцлох ...

2018 оны 07 сарын 05, 05 цаг 31 минут
Засгийн газрын гадаад бонд бидэнд боломж авчирав уу, зовлон авчирав уу?

Монголчуудад өртэй хүн өөдөлдөггүй, өргүй бол баян зэрэг өрийг ...

2018 оны 07 сарын 05, 05 цаг 13 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани