Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Дамба-Очир: Оюутолгойн гэрээний Монголд ашиггүй заалтуудыг ажлын хэсэг өөрчилнө

Д.Дамба-Очир: Оюутолгойн гэрээний Монголд ашиггүй заалтуудыг ажлын хэсэг өөрчилнөУИХ-ын гишүүн Д.ДАМБА-ОЧИРТОЙ ярилцлаа.
 
-Та Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсгийг ахалж байгаа. Одоогийн байдлаар ажлын хэсэг ямар чиглэлээр шалгалт хийж байна вэ?
 
-УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсгийг  байгуулсан. Бид бэлтгэл ажлуудаа хийгээд удирдамжаа баталлаа. Дэд ажлын хэсгүүдийг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулан байгуулаад байна. Дэд ажлын хэсгийг УИХ-ын гишүүдэд давхар хариуцуулсан.Томоохон бүрэлдэхүүнтэй дэд ажлын  хэсэг гарган, үндсэн таван чиглэлээр шалгалт хийнэ. Тухайлбал, үндсэн гэрээ, түүний хэрэгжилт, Монгол Улсад өгч байгаа татвар, өгөөж болон байгаль орчин, нийгмийн асуудлыг шалгаж эхлээд байна. Өнөөдөр эдгээр ажлын хэсгийнхэн /өчигдөр/ "Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзах гэж байна.
 
-Ажлын хэсгээс "Оюутолгой”-н удирдлагуудад тодорхой санал тавих уу, уулзалтын гол зорилго юу байх вэ?
 
-Оюутолгойн гэрээтэй холбоотой бичиг баримтуудыг ажлын хэсэгт өгөхөөс гадна бүх талаар тусалж ажиллах боломжоор хангах хүсэлтийг бид компанийн удирдлагуудад тавина. Үндсэндээ бид саадгүй ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж өгөх хүсэлт тавих юм.
 
-Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл багтаж байгаа юу. Олон нийтийн байгууллагын төлөөллийн дуу хоолойг сонсдоггүй гэх шүүмжлэл байдаг шүү дээ?
 
-Энэ ажлын хэсэгт дөрвөн намын төлөөллөөс гадна төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл багтсан. Ажлын хэсгийнхэн чиглэл бүртээ асуудлаа ярихаас гадна холбогдох баримтуудыг гаргаж авах юм. Ингэснээр бид нэгдсэн дүгнэлтэд хүрэх чиглэлтэй ажиллаж байна.
 
-Шалгалтын хүрээнд ноцтой баримтуудыг дэлгэнэ гэж байсан. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсгийнхэнд дарамт ирж байна уу?
 
-Одоогоор тийм зүйл гараагүй байна. Ямар ч байсан шалгах ажлын хэсгийг шалгах явцад нэг зүйл анзаарагдсан. Энэ нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Монголд ирэх үр өгөөжийн асуудлыг Монголчууд их сонирхдог юм байна. Маш их хүлээлттэй байдгаас гадна энэ гэрээг сайжруулахыг хүсдэг гэдгийг анзаарлаа. Тиймээс энэ удаагийн ажлын хэсгийнхэн гэрээг сайжруулах талд тухайлан ажиллана гэдгийг хэлмээр байна. Энэ гэрээний тухайд хамгийн гол нь Монгол Улсад төлөх татварын зөрчлүүдтэй холбоотой байдаг. Дээрээс нь 34 хувийн өндөр хүүгээс гадна "Оюутолгой” компани цөөнгүй төрлийн шимтгэл авдаг. Өнөөдрийн байдлаар дөрвөн төрлийн шимтгэл авч буйг бид эргэж харна. Ажлын хэсгийн гол зорилго нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулах талаар Засгийн газарт үүрэг өгөх юм. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд, Оюутолгойн гэрээг цуцлах тухай ойлголт байхгүй. Энд асар том бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Гүний уурхайн ажил маш эрчимтэй явж байгаа учраас энэ бүгдийг зогсоох тухай асуудал байж болохгүй гэж бид үзэж байгаа.
 
-Оюутолгойн гэрээг сайжруулах боломж хэр байна вэ. Тухайлбал, "Рио Тинто”-той энэ талаар тодорхой ойлголцолд хүрсэн зүйл бий юү?
 
-Төрийн гурван өндөрлөг ажлын хэсгээ дэмжиж байгаа. Нэг үеэ бодвол Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэдэгт санал нэгддэг болсон байна. Улстөрчдөөс гадна иргэд ч үүнийг дэмжиж байна. Үүнийг "Оюутолгой” компанийн удирдлагууд ч ойлгож, хүлээж авч байна. Ийм боломж ч бүрдэж байна гэж харж байгаа. Тиймээс энэ удаад Монгол Улсад ашиггүй, өгөөж муутай заалтуудыг өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа, Монгол Улсад хууль тогтоомжид нийцэхгүй заалтуудыг өөрчлөх зорилгоор ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
 
-"Оюутолгой” компанийн ТУЗ-д Монголын талаас экс Ерөнхийлөгч Н.Багабанди ажилладаг. Гэтэл түүнийг бэлгэ тэмдэг төдий гэх шүүмжлэл гараад байна. Монголын талын ТУЗ-ийн гишүүдийг солих эсэх тухайд та ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Монгол Улсын 34 хувийг төлөөлж байгаа нь "Эрдэнэс Оюутолгой” компани. Захирлаар Б.Мөнхбаатар гэдэг хүн ажилладаг. Өөрөөр хэлбэл, 34 хувийг хамгаалж, тэдний эрх ашгийн өмнөөс дуугардаг бүхэл бүтэн компани бий. Мөн ТУЗ-ийн гишүүд байгаа.ТУЗ-ийн гишүүдийг Засгийн газар томилдог. УИХ-аас гарсан ажлын хэсгийн удирдамжид ТУЗ-ийн гишүүдийн асуудал багтаагүй. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл Засгийн газар ТУЗ-ийн гишүүдээ солиод явах бүрэн боломжтой.
 
-УИХ-аас "Эрдэнэт” үйлдвэрийг шалгах ажлын хэсгийг мөн байгуулж байгаа. Таныг ажлын хэсгийн ахлагчаар томилсон. Энэ ажлын хэсэг ямар төрлийн шалгалт хийх вэ?
 
-"Эрдэнэт”-ийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулахаар явж байна. Энэ ажлын хэсэг гарын үсэг зурсан, зураагүй, гарын үсэг нь хуурамч, яагаад Арбитрын шүүх дээр ялагдахад хүрэв, яагаад үнэн бодит бичиг баримтыг гаргаж өгөөгүй вэ гэдгийг шалгах юм.
 
-Нэгэнт Арбитрын шүүхийн шийдвэр гарчихсан байхад УИХ-аас ажлын хэсэг байгуулах шаардлага байгаа юм уу?
 
-Арбитрын шүүхийн шийдвэрийг эргэж харах, шүүхийн шийдвэрт залруулга хийх боломж УИХ-д бий. Хуулийн дагуу бүрэн боломжтой юм.
 
-Эдийн засгийн коридорын хүрээнд "Эрдэнэт Овоот”-ын төмөр зам барих асуудал ямар шатандаа явж байгаа бол.Танд энэ талаар мэдээлэл байна уу?
 
-"Эрдэнэт Овоот"-ын төмөр замын ТЭЗҮ-ийг хийж, бэлтгэл ажлыг хангасан. Гэхдээ хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдээгүй байна. Тиймээс ажлаа эхлүүлээгүй байгаа юм билээ.
 
-Энэ төслийг ярьж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Уг нь эхлүүлчихвэл эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой?
 
-Энэ замыг ажил хэрэг болгочихвол тун ашигтай. Баруун тийшээ, баруун хойшоо Оросын бас нэг гарц бий болно. Өөрөөр хэлбэл, манай гурав, дөрвөн том ордыг дамжуулан энэ төмөр замыг барих учиртай. Хөвсгөлөөс эхлээд хэд хэдэн том ордын хажуугаар тавих төмөр зам байгаа юм. Гэхдээ хөрөнгө оруулалтыг нь шийдэж чадахгүй байгаа учраас боломж олдтол хүлээх л байх.
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Д.Дамба-Очир: Оюутолгойн гэрээний Монголд ашиггүй заалтуудыг ажлын хэсэг өөрчилнө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани