Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

У.Xүрэлсүх: Tавантолгойн ашиглалтыг сайжруулах талаар ойрын хугацаанд улс төрийн шийдвэр гаргана

У.Xүрэлсүх: Tавантолгойн ашиглалтыг сайжруулах талаар ойрын хугацаанд улс төрийн шийдвэр гарганаМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний бүлэг ордод ажиллаж, "Эрдэнэс Тавантолгой” ХХК, "Энержи Ресурс” ХХК, орон нутгийн өмчит "Тавантолгой” ХК-ийн удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр Тавантолгойн ордын ашиглалтыг сайжруулах талаар ойрын хугацаанд улс төрийн шийдвэр гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэн, төмөр зам, автозам, цахилгаан станц зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх шийдвэрийг Ерөнхий сайд гаргав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалаа уржигдар өндөрлүүлж, үргэлжлүүлэн Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн түүхий эдийн экспортын гол боомт болох Ганцмод-Гашуунсухайтынүйл ажиллагаатай танилцсан. Харин өчигдөр Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд Тавантолгойн нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй компаниудын удирдлагуудтай уулзаж үүрэг даалгавар өгсөн юм.

Эзэмшлийн 51 хувь нь Өмнөговь аймгийн өмчид байдаг орон нутгийн "Тавантолгой” ХК Таван толгой орд газрын 276 га талбайд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 192.7 сая тонн нүүрсний нөөцтэй. Өнгөрөгч онд улсын төсөвт 165 тэрбум төгрөг төвлөрүүлж, 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Өмнөговь аймгийн төсвийн 70 хувь, Цогтцэций сумын төсвийн 90 хувийг дангаар бүрдүүлдэг тус компани 1000 гаруй ажилчинтай, 95 хувь нь тус орон нутгийнх байдаг хэмээн "Тавантолгой” ХК-ийн захирал Р.Сэддорж танилцуулж байв. Тавантолгойн бүлэг ордод 52 жил үйл ажиллагаа явуулж байгаа тус компани ордын хэмжээнд дотоодын зах зээлд борлуулалт хийдэг цорын ганц компани бөгөөд 1 тонн нүүрсийг олборлох өртгөөс даруй хоёр дахин хямд үнээр иргэдэд борлуулдаг аж.

 

"ЭНЕРЖИ РЕСУРС” НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН БООМТЫГ НЭМЭХ САНАЛ ГАРГАВ

 

Монголын уул уурхайн корпорацийн "Энержи Ресурс” ХХК Тавантолгойн ордын Ухаа худаг, Баруун нарангийн уурхайд олборлолт хийж байгаа. Үйлдвэрлэлийн нийт нөөц 509 сая тонн, борлуулах нөөц нь 286 тонн нүүрс бөгөөд Өмнөговь аймаг дахь нүүрс баяжуулах цорын ганц үйлдвэрийг 2011 онд нээж, үе шаттай өргөтгөсөөр жилд нийт 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай болсон. Өнөөдрийг хүртэл нийт 40 орчим сая тонн нүүрс баяжуулсан бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноос хойш зөвхөн баяжуулсан нүүрс экспортод гаргаж байгаа. Мөн Ухаа худаг цогцолборын хүрээнд 18 мвт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц барьж, ашиглалтад оруулсан тус компани дэд бүтцээ хангалттай хэмжээнд шийдвэрлэж чадсан ганц компани юм. ӨМӨЗО-ны Бугат зэрэг хотыг хамруулсан "А” бүсэд тус компанийн боловсруулсан нүүрс хамгийн өрсөлдөх чадвартайд тооцогддог ба энэ бүсийн зах зээлд зөвхөн Монголын компаниуд өрсөлддөг гэдгийг"Энержи Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл хэлж байв. "Зах зээлийн үнэ сайн үед тээвэрлэлтээ даагаад хүрч очиж, Австралийн нүүрстэй өрсөлдөх чадвартай. Хятад Улс төмөр, гангийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа нь Монголын компаниудад томоохон боломж авч ирж байгаа” хэмээж байв. Гэхдээ экспортын зөвхөн ганц гарцтай байх нь зөв эсэхийг бодолцох хэрэгтэй гээд боомтын эргэлт удааширснаар нийлүүлэлтийн өртөг нэмэгдэж, 60 орчим ам.доллараар худалдаалж байгааг хэлэв. 2017 онд борлуулалтын орлогыг өмнөх оноос 4 дахин нэмэгдүүлж, 476 сая ам.долларын борлуулалт хийсэн, үйл ажиллагааны ашиг 124 сая ам.долларт хүрсэн, 4.4 сая тонн баяжуулсан нүүрс экспортолсон, үйлдвэрийнхээ хүчин чадлын 50 хувийг л ашигладаг гэсэн статистик мэдээллүүдийг Г.Батцэнгэл захирал өгч байв. Хэрэв Гашуунсухайт боомтын гацалт арилж, татан авалт сайжирвал үйл ажиллагаагаа 2 дахин өсгөх бололцоотой, хилийн цаана ч худалдан авагчид бэлэн байгаа гэлээ.

 

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДААС НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОСГОХ БОЛОМЖТОЙ

Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааны тайланг тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганхуяг танилцуулсан юм. Компанийн үйл ажиллагаа идэвхтэй, эдийн засгийн үр өгөөжтэй явж ирсний дүнд 80.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, өнөөдөр дотоодод болон гадаадад ямар ч өр төлбөргүй болсон талаар онцолж байв. Ингэснээр нөөцийн үнэлгээг баталгаажуулах, стратегийн томоохон төсөл рүү орох уурхайг хөгжүүлэх нэгдүгээр шатны гараанд гарч иржээ. Хөрөнгө оруулагчдаас нэг тэрбум ам.долларыг урьдчилсан байдлаар олон улсын зах зээлд ч, төслийн хүрээнд ч босгох бүрэн боломжтой болж бэхэжсэн бөгөөд 2017 онд хийсэн ажлын дүнд ордын үнэлгээг 8 тэрбум ам.долларт хүргэх боломжтой аж.

2017 онд олборлолтыг 33 хувь, борлуулалтыг 13 хувиар өсгөж, 8.5 сая тонн нүүрсээс 1 их наяд төгрөгийн борлуулалтын орлого орж, улсын төсөвт 243 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд 438.4 тэрбум төгрөгийн ашиг олжээ. Нөөцөө 60 орчим сая тонн нүүрсээр өсгөж, Хятадын зах зээлд өрсөлдөх боломжтой болсон, 2017 онд 8.5 сая тонн нүүрс экспортолсон зэрэг статистик мэдээллүүдийг танилцуулж байв.

Хөгжлийн нэгдүгээр үе шатандаа орохын тулд барилга байгууламж, парк шинэчлэл, бусад төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлж, олон улсын дэвшилтэт технологи конверийг нэвтрүүлэхээр болсон бөгөөд Нүүрс баяжуулах зайлшгүй шаардлагын үүднээс Баяжуулах үйлдвэрийн төслийг эхлүүлэх, "Энержи Ресурс” болон хилийн чанад дахь үйлдвэрүүдтэй баяжмал үйлдвэрлэхэд хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа аж. Нүүрс баяжуулах үйлдвэрийг 330 сая ам.доллараар байгуулах ТЭЗҮ-г урьдчилсан байдлаар батлуулсан бөгөөд 2018-2020 онд 1-5 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтайүйлдвэр ашиглалтад оруулахаар зорьж байгаа юм.

"Эрдэнэс Тавантолгой” компанийн стратеги төлөвлөгөөтэй шууд холбогддог Төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц, автозамын төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага тулгарч буй аж. Тавантолгойн цахилгаан станцын төслийн нэг тэрбум ам.доллар босгох, 1.5 сая тонн эрчим хүчний нүүрс нийлүүлэхэд "Эрдэнэс Тавантолгой” ХХК хамтарч ажиллах бүрэн боломжтойг илэрхийлж байв.

"Эрдэнэс Тавантолгой” дөрвөн лицензийн хүрээнд 5 тэрбум ам.доллараарүнэлэгдэж байгаа. Тиймээс IPO гаргахад нэг тэрбум ам.доллар босгох бүрэн боломжтой. Хоёр долоо хоногийн өмнө 2511000 иргэний 1072 хувьцааг "Эрдэнэс Тавантолгой” өөрийн баланс дээрээ бүртгэж авчээ. Үүнтэй холбогдуулж 4 дүгээр сарын 27-нд нийт хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж, компанийн дүрмийг өөрчилж, шинэчлэхээр товлосон байна.

Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй олборлогч компаниуд ийн мэдээллээ танилцуулсны дараа Ерөнхий сайд болон Зам тээврийн хөгжлийн сайд, Уул уурхай, хүндүйлдвэрийн сайд нар холбогдох шийдвэрийг гаргаж, үүрэг даалгавар өглөө.

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нүүрсний тээврийн хил нэвтрэх "С” зөвшөөрлийг эмх замбараагүй олгодог байдлыг зогсоож, тухайн олборлогч компани худалдан авагч талтайгаа шууд хэлэлцээр хийсний дүнд олгож байх шийдвэрийг гаргасан юм. Тэрбээр "Уурхайн аман дээрээс ачилт хийхээ зогсоож тээвэрлэлтийн асуудлаа өөрсдөө хариуц. Жолооч нарын асуудлыг гэрээлэгч компаниуд хариуц. Хоёрдугаарт төмөр замын 1.5 тэрбум долларын санхүүжилтийг энэ Засгийн газар гаргаж чадахгүй. Тиймээс нүүрс олборлогч компаниуд өөрсдөө асуудлаа санаачлах хэрэгтэй. Энэ тал дээр Эрдэнэс Монгол компани санаачилгатай ажиллах ёстой. IPO хийж хөрөнгө оруулалт татах, төмөр замаа барих тодорхой саналуудаа гаргаад яваарай. Мөн "Энержи Ресурс”-ын тавьсан Цагаан дэл, Ханги мандал гэсэн хоёр боомт нэмэх асуудалд Засгийн газар дэмжиж ажиллаж маршрутыг нь баталжөгье. Түүнчлэн дахиад нэг хүнд даацын авто замын асуудал яригдаж байгаа. Энэ концесс нь дүгнэх шатандаа яваа” гэв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Эрдэнэс Тавантолгой” компанийг нэгдсэн зохион байгуулалтад орж, тээвэр ложистикээ өөрсдөө хийж гүйцэтгэх, чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлэх, Гашуун сухайтын авто зам төслийг "Эрдэнэс Тавантолгой”-н доор нэгтгэж, шууд удирдлагаар хангах үүргийг өгөв. Мөн тэрбээр, Таван толгойн үйл ажиллагааг эрчимжүүлж, өргөжүүлэх, цаашлаад дэлхийн зах зээлд түүхий эдийн нүүрс өссөн байгааг ашиглаж борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Дэлхийн хэмжээнд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг Төрийн өмчит үйлдвэрийн газар болоход Засгийн газар бүрэн дэмжиж ажиллана гэв. Мөн урт, уртын урт, богины тээвэрлэлтийг хэрхэн үргэлжлүүлэх талаар Зам тээврийн хөгжлийн сайдтай зөвлөлдөж шийдвэр гаргахаар боллоо.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Тавантолгойн үйл ажиллагааг эрчимжүүлэх, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспортыг өсгөхөд яалт ч үгүй төмөр замаа яаравчлан барьж байгуулах шаардлагатайг тодотгож байв. Зээл авах, тусламж гуйхаас илүү экспортын орлогыг нэмэх талаар Засгийн газар анхаарч, энэ хүрээнд Гашуунсухайт боомтын хөгжлийг сайжруулахаар 148 сая юань буюу 24 орчим сая ам.долларын хөрөнгө оруулах гэрээг байгуулсан. Боомтыг сайжруулах, олон улсын жишигт хүргэх ажлыг 2019 он гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа. Экспортоор гарч байгаа бүхий л түүхий эдийг бүртгэдэг, татвараа авдаг байхад анхаарна гэлээ.

 

НҮҮРС ХУЛГАЙГААР ГАРГАСАН АСУУДЛЫГ АЖЛЫН ХЭСЭГ ГАРГАЖ ШАЛГАХ ҮҮРЭГ ӨГӨВ

Ингээд төгсгөлд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрс олборлогч компанийн удирдлагуудад өгсөн үүрэг даалгавартаа олборлогч компаниуд гэрээлж буй тээврийн компанийн жолооч нарын нийгэм, эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудлыг хариуцаж ажиллахыг даалгав.

Мөн тэрбээр, "Тавантолгойн ордыг цогцоор нь эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай байна. БНХАУ-д хийсэн айлчлалаар манайхны хэлдгээр төрийн гурван өндөрлөгтэй нь уулзаж ярилцлаа. Тавантолгойн хамтын ажиллагааг бүх талаар дэмжихэд бэлэн байна, монголчууд та нар дотооддоо асуудлаа шийдчих л гэж байна. Тиймээс нэгдүгээрт хил боомтын асуудлаа шийдвэрлэж, сайжруулна. Хоёрдугаарт Тавантолгойн ашиглалтыг сайжруулах асуудлаар ойрын хугацаанд улс төрийн шийдвэр гаргахаар УИХ-дөргөн барина. Төмөр зам, автозамын асуудлаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргана. Үзээд хараад явах биш шийдвэр гаргах цаг болсон. Холбогдох сайд нар саналаа ирүүлэх хэрэгтэй. Тавантолгойн ордод гурван компани л үйл ажиллагаа явуулж байна. Та нар учраа олж, эвтэй, уялдаа холбоотой ажиллаж байж гадаад зах зээлд тоглолт хийнэ.

Мөн өчигдөр УИХ-ын гишүүн Б.Энхболд 268 мянган тонн нүүрс хулгайгаар гарсан талаар мэдээлэл өгч байсантай холбогдуулж, энэ асуудлыг шалгахыг Сангийн сайдад даалгав. Мөн цагдаа, тагнуул, аудитын байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гаргаж, хулгай хийсэн хүмүүсийг тогтоон хариуцлагыг үүрүүл гээд "Улсын өмч, эд хөрөнгө болох уул уурхайн бүтээгдэхүүнээс хулгай хийж байгаа хүмүүс явах ёстой газартаа яваарай” гэсэн юм.

 

Дараа нь Ерөнхий сайд "Энержи Ресурс” ХХК-ийн барьсан баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсанаар Тавантолгойгоос хөдөллөө. Томилолт өнөөдөр Дундговь аймагт үргэлжилнэ.

У.Xүрэлсүх: Tавантолгойн ашиглалтыг сайжруулах талаар ойрын хугацаанд улс төрийн шийдвэр гаргана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат тэргүүтний Хятадуудад өгсөн Багануурын цахилгаан станцыг шалгах хэрэгтэй

 Ч.Сайханбилэгийн удирдаж байсан Засгийн газрын үед БНХАУ-ын компани ...

Өнөөдөр, 14:24
Ж.Эрхэмбаатар: Сайдын тушаалыг хүчингүй болгож, зээлийг буцаан төлүүлэх ёстой

Хуульч Ж.Эрхэмбаатар Захиргааны хэргийн шүүхэд хандан, нэхэмжлэл гаргажээ. ...

Өнөөдөр, 13:44
Японд галт уул дэлбэрчээ

 Японы баруун хэсэгт өчигдөр гал уул дэлбэрчээ.Тодруулбал Кучинорабу ...

Өнөөдөр, 13:29
Буруу замаар будаа тээвэл…

Эдүгээ монголын төр засаг гүн хямралд оржээ. Шалтгаан нь төрийн эрх ...

Өнөөдөр, 12:12
Казахстанд хулгайн анчид байгаль хамгаалагчийн амийг хөнөөсөн дуулиант хэргийг шалгаж байна

Энэ сарын 13-ны Ням гарагт Казахстаны хүн амьдардаггүй тал нутагт бөхөн ...

Өнөөдөр, 11:47
Амжилттай яваа хүмүүс хэдэн цагт сэрдэг вэ

Өдрийг эрт эхлүүлнэ гэдэг амжилттай яваа хүмүүсийн нэгэн чанар гэдгийг та ...

Өнөөдөр, 11:15
Ядуу иргэд хорт бодис ялгаруулж, бусдыг хордуулж байна

Монголын хүн амын 30 гаруй хувь нь буюу гурван хүний нэг нь нэн ядуу гэсэн ...

Өнөөдөр, 11:01
Өнөөдөр, 10:54
Финтек зах зээлийг хөгжүүлбэл иргэд хувьцаатай, хөрөнгөтэй болно

Монголын уламжлалт cap шинийн баяр ойртсон энэ өдрүүдэд их хотын түгжрэл, ...

Өнөөдөр, 10:47
Д.Дашзэвэг: Хамарын хийд орчимд хайгуул хийхийг аймгийн Засаг дарга нь дэмжсэн байна

Дорноговь аймгийн нутаг дэвсгэр Хамарын хийд орчимд БНХАУ-ын 100 хувийн ...

Өнөөдөр, 10:45
Мексикт шатамхай бодистой хоолой дэлбэрсний улмаас 21 хүн амь үрэгджээ

  Мексикийн Идальго мужид өнгөрсөн баасан гарагийн орой шатамхай ...

Өнөөдөр, 10:04
Өнөөдөр, 09:39
2019 оны 01 сарын 19, 20 цаг 47 минут
ЦАГААН ЭРЭГ ТОРГОН НУТГИЙН ТОМЧУУДЫН ГАРТ ОРЖЭЭ

Цагаан эрэгийн орд “Торгон нутаг” клубын мэдэлд ирэв. ...

2019 оны 01 сарын 19, 18 цаг 07 минут
Монгол Улсын автозамын сүлжээ

Улаанбаатар - Цэцэрлэг / 477 км / Улаанбаатар - Өлгий / 1709 км / ...

2019 оны 01 сарын 19, 16 цаг 15 минут
Ажилд оруулах авлигын доод хэмжээ 2.3 сая төгрөг

Монголын нийгэм дэх авлига хэрээс хэтэрсэн. Дээд тал нь хэдэн тэрбумаар ...

2019 оны 01 сарын 19, 15 цаг 40 минут
Рио Тинто 2018 онд төмрийн хүдэр, зэсийн олборлолт нэмэгдсэн гэлээ

Дэлхийн уул уурхай хоёр дахь том компани болох "Рио Тинто" 2018 оны ...

2019 оны 01 сарын 19, 15 цаг 18 минут
Чех улс Монголын хууль бус цагаачдыг нутаг буцаахын тулд мөнгө төлнө

Чех улсын нутаг дэвсгэрт хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэдийг ...

2019 оны 01 сарын 19, 14 цаг 12 минут
Нийтийн тээвэр хэзээ бүх нийтийнх болох вэ

Нийслэлчүүдийг нийтийн тээвэргүйгээр төсөөлөхийн аргагүй. Түгжрэлийг ...

2019 оны 01 сарын 19, 12 цаг 51 минут
Бие даагчдын баг ба Электорат хөдөлгөөн

Нэг мэдэхэд дараачийн сонгууль ойрхон болжээ. 2020, 2021 онд дахиж сайхан ...

2019 оны 01 сарын 18, 15 цаг 19 минут
ЧИЛИ УЛСТАЙ УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Монгол, Чилийн анхдугаар зөвлөлдөх уулзалт өчигдөр Сантьяго хотноо болж ...

2019 оны 01 сарын 18, 14 цаг 09 минут
Алтны рояалти 2,5 хувийг сунгах эсэх асуудал дуншсаар байна

 Алтны нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгон хөнгөлсөн хүчинтэй ...

2019 оны 01 сарын 18, 13 цаг 21 минут
Улаанбаатар хотын хойд хэсэг хамгийн их утаатай байна

БОАЖЯ-ны харьяа аgаar.mn сайт нийслэлийн агаарын чанарын индексийг ...

2019 оны 01 сарын 18, 12 цаг 36 минут
Баруун аймгуудад шатахууны үнэ хамгийн өндөр байна

Уул уурхай яамнаас шатахууны үнийн цаг үеийн ханшийн талаар мэдээлэл ...

2019 оны 01 сарын 18, 12 цаг 25 минут
Г.Дашдэмбэрэл: Усны хуулиа хэрэгжүүлээгүй байж дахин хууль гаргах гээд байна

2012 онд УИХ-аас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг батлан гаргасан ч ...

2019 оны 01 сарын 18, 11 цаг 18 минут
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөхөд дэлхийн 170 орчим валютын ханш сулардаг

Холбооны нөөцийн сан буюу АНУ-ын Төв банк өнгөрсөн сард бодлогын ...

2019 оны 01 сарын 18, 10 цаг 36 минут
ТЭДНИЙ ХЭРЭГ “УТААТАЙ УЛС ТӨР”-ИЙН ДУУЛИАНД ЗАМХРААД ӨНГӨРӨХ ҮҮ?

  Дүн өвлийн утаа савсуулсан улс төрийн хэрүүлд олон нийт ихэд ...

2019 оны 01 сарын 18, 10 цаг 32 минут
АЛТНЫ РОЯАЛТИ 2,5 ХУВИЙГ СУНГАХ ЭСЭХ АСУУДАЛ ДУНШСААР БАЙНА

  Алтны нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгон хөнгөлсөн хүчинтэй ...

2019 оны 01 сарын 18, 10 цаг 12 минут
Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэдийн 10.5 хувь нь Австрали

  Манай улсад 95 орны 4.5 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж ...

2019 оны 01 сарын 17, 16 цаг 36 минут
Шивелуч галт уул дэлбэрлээ

  Камчаткийн бүсэд  хамаарагдах Шивелуч галт уул дэлбэрчээ. Галт ...

2019 оны 01 сарын 17, 15 цаг 08 минут
БНХАУ зэсийн импортын дээд амжилт тогтоов

  Хятадын хувьд өнгөрсөн оны сүүлээр эдийн засгийн өсөлт нь саарч ...

2019 оны 01 сарын 17, 14 цаг 57 минут
ХАМРЫН ХИЙДИЙН ОЙРОЛЦООХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЛАА

Дорноговь аймгийн Өргөн,Эрдэнэ сумдын нутагт “Хар тал” нэртэй ...

2019 оны 01 сарын 17, 14 цаг 46 минут
Энэ хүнд итгэж болох уу?

Исланд улсын иргэд уурсан бослоо. Ердөө 350-хан мянган хүн амтай Исланд ...

2019 оны 01 сарын 17, 14 цаг 43 минут
МОНГОЛЫН ДОВТОЛГООНЫ ҮЕИЙН ТУХАЙ 1293 ОНД ЗОХИОСОН 43 МЕТР УРТ ЗУРАГТ

Зургийн тайлбар: "Монголын довтолгооны үеийн зурагт ном" (蒙古襲来絵詞- Mōko ...

2019 оны 01 сарын 17, 12 цаг 39 минут
Асгатын мөнгөний ордын ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ “Эрдэнэс Монгол”-д шилжүүллээ

 Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Баян-Өлгий аймгийн ...

2019 оны 01 сарын 17, 12 цаг 26 минут
Дэлхийн зах зээл дээр цэвэр зэсийн ханш буурчээ

 Дэлхийн зах зээл дээр 2018 онд  зэс, газрын тосны үнэ ямар ...

2019 оны 01 сарын 17, 12 цаг 21 минут
ХАМРЫН ХИЙДИЙН ОЙРОЛЦООХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЛАА

  Дорноговь аймгийн Өргөн,Эрдэнэ сумдын нутагт “Хар тал” ...

2019 оны 01 сарын 17, 12 цаг 12 минут
Азербайжан улс манайд дарс нийлүүлэхээр боллоо

Азербайжан улс манайд энэ оны эцэс, эсвэл ирэх жилийн эхнээс дарс ...

2019 оны 01 сарын 17, 11 цаг 32 минут
БАЯНХОНГОРТ ЦИАНИТ АЛДСАН "СПЭЙШЛ МАЙНЗ" ХХК НЭРЭЭ СОЛЬЖ, ДҮРЭЭ ХУВИРГАЖЭЭ

  Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт Цагаан цахирын ордоос алт ...

2019 оны 01 сарын 17, 10 цаг 54 минут
Асгатын мөнгөний ордыг ”Эрдэнэс Монгол”ХХК-д шилжүүлнэ

Асгатын мөнгөний ордыг " Эрдэнэс Монгол" ХХК-д шилжүүлэхээр болов. Улсын ...

2019 оны 01 сарын 17, 10 цаг 49 минут
БНАСАУ уран баяжуулах хоёр үйлдвэр ажиллуулж байгаа нь тодорхой болжээ

 Өнгөрсөн 2018 онд цөмийн зэвсэг үйлдвэрлэлээсээ татгалзах алхмуудыг ...

2019 оны 01 сарын 17, 10 цаг 41 минут
Сергей Паушок "Газпромбанк"-ыг Монголын Засгийн газартай хуйвалдсан хэмээн шүүхэд өглөө

"Бид мөн үнэнч шударга шүүхэд саад болсон Монголын авлигач прокуроруудын ...

2019 оны 01 сарын 17, 10 цаг 19 минут
Т.Энхтүвшин: Хамарын хийдэд лиценз авсан компанийн үйл ажиллагааг зогсоосон

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинтэй ярилцлаа. -Дорноговь аймгийн ...

2019 оны 01 сарын 17, 10 цаг 19 минут
Т.Ганболд Ерөнхий прокурор М.Энх-Амгалантай холбоотой юу

-Сергей Паушокийн Нью-Йоркийн Дээд шүүхэд гаргасан өргөдөлд юу өгүүлэв- ...

2019 оны 01 сарын 17, 10 цаг 12 минут
Бид утуулж, Бээжин Цэлмэв

Улаанбаатар улсын нийслэл үү, үй олноор нь устгах биологийн зэвсэг үү ...

2019 оны 01 сарын 17, 10 цаг 06 минут
Гараагаа муу эхлүүлсэн зэсийн ханшийн бариа нь сайн байх төлөвтэй

Дэлхийн зэсийн хэрэглээний 70 орчим хувь нь Ази тивд ногдож буй. Тэгвэл ...

2019 оны 01 сарын 17, 09 цаг 50 минут
“Айвенхоу Майнз”-ын хувьцаа эзэмшигч С.Баярцогт Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан уу?

  Сангийн сайд асан С.Баярцогтыг цагдан хорих шийдвэрийг өчигдөр ...

2019 оны 01 сарын 17, 09 цаг 24 минут
Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

  Утаа, Монголын нийгэмд үхлийн харанга дэлдээд олон жилийн нүүр ...

2019 оны 01 сарын 17, 09 цаг 21 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн ...

2019 оны 01 сарын 17, 09 цаг 08 минут
Монгол банкны ажилтнуудын дураар авирладаг явдал хэрээс хэтэрчээ

Одоогоос хоёр жилийн өмнө Монгол Банкны Тамгын газар Захиргаа Хүний ...

2019 оны 01 сарын 16, 16 цаг 37 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани