Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.УЛААН: “РИО-ТИНТО” МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ АЙЛГАСААР ИРСЭН

Ч.УЛААН: “РИО-ТИНТО” МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ АЙЛГАСААР ИРСЭН

 

УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.

-ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ "ОЮУТОЛГОЙ”-Н АСУУДЛААР САНАЛ
НЭГДЭХ НЬ МАШ ЧУХАЛ-

-Оюутолгойн гэрээг өөрчлөгдөх нь гэсэн хүлээлт үүслээ.Сангийн сайд асан С.Баярцогтыг уг асуудлаар саатуулан шалгаж буйтай холбогдуулан олон улсад ч энэ асуудлыг анхааралтай ажиглаж байна. Үнэхээр гэрээг өөрчилж чадах болов уу?

-Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой. Асуудал ч харьцангуй бодьтойгоор яригдаж эхэллээ. Төрийн тэргүүний зүгээс хаврын чуулганы нээлтэн дээр "Монголчууд уул уурхайн салбартаа ихээхэн найдлага тавьж байсан. Гэтэл өнөөдөр үр дүнд хүрсэн зүйлгүй байна. Ийм байдлаар цаашаа явж болохгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн байгаа. Гадныханд илт давуу эрх болгосон, Үндсэн хуулинд заасан газар дорх баялаг ард түмний өмч байх агуулгатай зөрчилдөж буй хуулиудаа нэн даруй шинэчил гэж хэллээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн байр суурь ч тодорхой байгаа. Оюутолгой төслийн хэрэгжилтийн үр өгөөжийг нэмэгдүүлье. Зардлаа багасгах чиглэлд ажилла гэж холбогдох улсуудад үүрэг өгчихөөд байна. Тэр ч битгий хэл "Газрын доорх баялгаа газрын дээрх баялаг болгоно” гээд хэлчихсэн байгаа. УИХ-ын даргын зүгээс ч тэр, Оюутолгойн төслийн асуудлыг анхаарч үзэхээ илэрхийлчихлээ. Нэгдүгээрт, Оюутолгой төсөл Монгол Улсад ашигтай эсэхэд үнэлэлт, дүгнэлт өг гэсэн. Хоёрдугаарт, Монголын талд оногдож байгаа үр өгөөгжийг нэмэгдүүл. Гуравдугаарт, Хөрөнгө оруулалт, түүний зарцуулалтад хяналт тавь гээд ажлын хэсэг байгуулчихлаа.

-Төрийн гурван өндөрлөг "Оюутолгой” төслийн асуудлаар байр суурь нь нэгдчихвэл эргээд гэрээг өөрчлөх улс төрийн нөхцөл бүрдэнэ гэж хэлэх гээд байна уу?

-Төрийн гурван өндөрлөг "Оюутолгой”-н асуудлаар санал нэгдэх нь маш чухал. Уг нь бид анхнаасааа л гэрээг өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай байсан. Нэг асуудлыг бид өргөн хүрээнд ойлгомоор байгаа юм. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед "Оюутолгой бол бизнесийн төсөл юм. Аж ахуйн учраас төр үүн рүү оролцох ёсгүй” гээд зарлачихсан. Тэгээд "Оюутолгой”-г шүүмжилсэн улс төрчдийг элдвээр хэлж, ад шоо үздэг байлаа. Гэхдээ яг бодит байдал дээр Монгол Улсын хувьд "Оюутолгой” аж ахуйн төсөл биш. Эдийн засаг, нийгэм, улс төрийн хүрээний том асуудал юм. Бүхэл бүтэн стратегийн том орд.

Цаашилбал "Оюутолгой” ганц Монгол Улсын асуудал ч биш. Олон Улсын хамтын ажиллагааны том асуудал юм. Тийм учраас "Оюутолгой” төсөлд Монголын төр бодлоготой хандаж оролцох ёстой. Бип өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах ёстой. Ингээд үзэхээр "Оюутолгой” төслийг төрөөс салгаж үзэх ямар ч боломжгүй. Ингэж оролдсоор ирсэн. Гэхдээ одоо төрийн өндөрлөгүүдийн байр суурь тодорхой болчихлоо. Ард иргэдийн байр суурь тэртэй тэргүй өөрчлөх асуудал дээр нэгдмэл байгаа. Монгол Улсын өч төчнөөн хуулийг зөрчиж байгуулагдсан. Цаашлаад гэрээгээр өгөөгүй өргөн эрхийг эдэлж байна. Тэгэхээр гэрээг зайлшгүй өөрчлөх ёстой юм.

-Биднийг гэрээгээ өөрчилье гэхээр Оюутолгойг зогсоож байгаад Арбитраар шийдүүлье гэсэн саналыг хөрөнгө оруулагчид хүчээр тулгаж, буулт хийлгэдэг хуучин технологи бий. Тэгэхээр ажил хэрэг болох нь өөрөө асар эргэлзээтэй?

-Хөрөнгө оруулагчид Монголын маш том стратегийн орд, түүний дээрх бүтээн байгуулалтыг барьцаалаад, гадны 14 банкнаас их хэмжээний зээл авчихсан. Бидний баялгийг барьцаалсан мөртлөө эргүүлээд бидэнд маш өндөр хүүтэйгээр зээлсэн. Нэмэгдсэн хүүтэйгээр шүү. Тиймээс л гэрээг өөрчлөх ёстой юм. Одоо бид үнэнд гүйцэгдлээ шүү. Шаардлага гарвал бид Засгийн газар тодорхой хэмжээний эрсдлийг үүрэх хэрэгтэй. Бусдын сүрдүүлгээс айгаад, улс орныхоо баялгийг үнэгүйдүүлж, гадныханд зүгээр тавьж өгч болохгүй. Олон Улсын эрх зүйн зохицуулалтын хүрээнд өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллах ёстой. Ер нь Рио-Тинто Монголын засгийн газрыг айлгасаар ирсэн. Тэгээд нэг цаасан бар бариад айлгадгаа болих хэрэгтэй.

-Та парламентад олон удаа сонгогдсон хүн. Яг "Оюутолгой”-н гэрээ зурагдах үед үнэхээр Засгийн газрын нэр бүхий сайд нар, цаашлаад тухайн үеийн УИХ-ын гишүүд лоббинд өртсөн байх үндэслэлтэй юу?

-Би далдыг харах биш. Үүнийг мэдэхгүй. Хууль хяналтын байгууллагууд шалгаж тогтоох учиртай. Ер нь бид "Оюутолгой”, "Эрдэнэт”-ийн асуудлыг ярихпдаа ард түмэнд ирэх үр ашгийг нь сайн хармаар байгаа юм. Би ч энэ чиглэлд л анхаардаг.

-НАДАД С.БАЯРЫН БАРИВЧИЛГААТАЙ ХОЛБООТОЙ НАМ ДОТОРХ
ЯРИА СОНСОГДООГҮЙ-

-Танаас асуухгүй өнгөрч болохгүй байна. Олон жил намдаа хүчтэй лидер байсан С.Баярыг АТГ-аас саатуулан шалгаж байна. Огт хууль үйлчилдэггүй мэт явсан хүмүүсээ хорьлоо. Нам дотор энэ асуудал хэрхэн яригдаж байгаа юм?

-Надад С.Баярын баривчилгаатай холбоотой нам доторх яриа сонсогдоогүй. Намын удирдах шатанд яригдсан гэж би хувьдоо дуулаагүй байна. Хууль, хяналтын байгууллага эрхийнхээ хүрээнд ажлаа хийж байна л харж байгаа. Хуулиар үнэн мөн нь тогтоогдохыг хүлээхээс өөр аргагүй л гэж бодож байна. Хүн бүр энэ асуудлыг өөр өөрийнхөөрөө дүгнэж байгаа.

-Танай нам засгийн эрхийг аваад хоёр жил гаруй болчихлоо. Эхний нэг жил өмнөх засаг муу ажиллаж байлаа гэж шүүмжлээд, түүгээрээ хүч хийгээд явчихсан. Одоо хоёр жил гаруй болчихоор яг бодит ажил төрөл хийхийг нь олон нийт хүлээж эхэллээ. Та энэ байдлыг хэрхэн харж байна?

-Ер нь сонгуулийн бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа тань дотроо хоёр үечлэлтэй. Үндсэндээ эхний хоёр жил цэвэр сонгуулийн жил байдаг. УИХ, орон нутгийн сонгуулиуд ээлж дараалан зохион байгуулагддаг. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль болдог. Сонгуультай жилүүдийн төрийн ажил байдал ямар байдгийг бид хэлүүлэлтгүй сайн мэднэ. Үүнийг тайлбарлаж хэлээд яахав. Дээрээс нь Монголчууд улс төрийн сонгуульд дэндүү ач холбогдол өгдөг. Ажлаа орхих нь бараг л юу ч биш. Айл гэр дотроо хуваагдаад үзчихдэг.

Яг ийм байдлаар эхний хоёр жил өнгөрчихдөг. Харин үлдсэн хоёр жил нь бодьтой ажилж хийж, дүнгээ тавиулах л хугацаа. Энэ бодьтой ажил хийх хугацаа эхэлчихлээ. Ард түмний хүлээлтэд нийцсэн ажлуудыг хийж, өөрсдийн тодорхойлсон бодлогоо хэрэгжүүлэх шаардлага үүсчихлээ. Төрийн байгууллагаад бүх шатандаа л сайн ажиллах хэрэгтэй байна. Хангалтгүй байгаа бол муу дүнгээ л авна. Одоо ямар нэгэн улс төр ярих шаардлагагүй. Сонгууль байхгүй юм чинь.

-Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ гэсэн хүлээлт байна. Ер нь нэг нам олонхи болсон ийм үед Үндсэн хуулийг өөрчлөх нь хэр зохистой вэ. Нөгөө талаас Үндсэн хуулийг яг ийм улс төрийн нөхцөл байдалтай үед хэлэлцэх нь зөв үү?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг тодорхой байдлаар зөвшилцөл бий болгож, ойлголцож байж өөрчлөх учиртай. Олон нийтийн санаа бодлыг маш сайн ёстой. Тийм учраас Үндсэн хуулийг хэлэлцээд, баталчих цаг хугацаа хараахан бүрдээгүй байна гэж байна.

-Энэ парламентын үед үү?

-Тийм ээ. УИХ дээр ажлын хэсэг ажиллаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулж буй боловч төрийн тэргүүн эрс өөр суурьтай байна. Бусад улс төрийн намуудын байр суурь өөр байгаа нь харагдлаа. Ийм байхад аль нэг талаас хүч түрж, Үндсэн хуулиа өөрчилж болохгүй. Гол нь, Үндсэн хуулийг өөөрчлөх асуудлаар нийгмийн хэмжээнд нэгдсэн зөвшилцөл, ойлголцолд хүрээгүй байна.

-"ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРТЭЙ ХОЛБООТОЙ ЯМАР НЭГЭН ТӨЛБӨРИЙГ
УЛСЫН ТӨСВӨӨС ТӨЛЖ БОЛОХГҮЙ-

-"Эрдэнэт” үйлдвэрийг гадны банкинд барьцаалж, зээл авснаас үүдэж, хүүгийн өдөр төлбөр ихэссээр байна. Энэ асуудал гаднах орчин дахь Монгол Улсын нэр хүндэд ч сөргөөр нөлөөлөх боллоо. УИХ, Засгийн хүрээнд энэ асуудлыг хурдан хугацаанд шийдэх ёстой биш үү?

-"Эрдэнэт”-ийн асуудлаар миний байр суурь маш тодорхой байгаа. "Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой ямар нэгэн төлбөрийг улсын төсвөөс төлж болохгүй. "Эрдэнэт” үйлдвэрээс ч тэр. Энэ чинь эргээд татвар төлөгчдийн мөнгө. Үнэхээр төлбөр, ялбарт уначих хэмжээнд бид хүрээгүй. Хуулийнхаа дагуу сайн ажиллах учиртай. Ажиллаж байгаа хүмүүс нь Монгол Улсынхаа эдийн засгийг, дархлааг хамгаалж үлдэх ёстой юм.

Арбитрийн шүүхийн шийдвэрийг хүлээн авч болохгүй байхыг зохицуулсан олон улсын конвенц байгаа. Уг конвенцид манай улс элсээд орчихсон. Энэ дагуу ажиллах юм бол олон улсын дэмжлэг хүлээж авах бүрэн боломжтой. Энэ чиглэлд нь Засгийн газар анхаарлаа хандуулах ёстой гэж харж байгаа.Түүнээс биш яаран, дааран, "Эрдэнэт” үйлдвэрийн зээлийн өрийг барагдуулах нь өрөөсгөл ойлголт болно. Тэр төлбөр нь ихсээд байгаа бол улс орныг ийм эрсдэлд унагасан субьектүүд нь хариуцах ёстой.

-Арбитрын шүүх дээр ялагдсан шалтгаанд холбогдох материалуудыг гаргаж өгөөгүй гэх асуудал нэрлэгдэж байгаа. Тухайн үеийн удирдлагын барьж байсан бодлого, Засгийн газорын зүгээс өгсөн чиглэлүүд эргээд сөхөгдөнө гэж харагдаж байгаа?

-Энэ асуудлыг зайлшгүй сөхөж харах учиртай. Яагаад холбогдох материалуудыг гаргаад өгчихөж болоогүй юм. Үүнээс үүдэж Монгол Улсын нэр хүнд унагаж, эдийн засгийн хувьд томоохон эрсдэл үүрэхээр бол холбогдох хүмүүс нь хариуцлагаа хүлээх ёстой юм. Энд яг адилхан хоёр жишээ нэрлэгдэж байгаа. Эхнийх нь, "Улаанбаатар төмөр зам”, дараачийнх нь "Эрдэнэт” үйлдвэр. "Улаанбаатар төмөр зам” болохоор хуулийн дагуу ажиллаад, баталгаа нотолгоогоо гаргаад бүх юм нь хуурамч хэрнээ хариуцлага хүлээхгүй мултраад гараад ирж чадсан байна. "Эрдэнэт” үйлдвэр дээр болохоор материалаа өгөөгүй. Хамтарч ажиллахгүй, хуулийн дагуу олгогдсон эрхээ эдлэхгүй, давж заалдахгүй дарсаар байгаад "Эрдэнэт”-ийг өрөнд унагачихсан байна.

 
Updown.mn
Ч.УЛААН: “РИО-ТИНТО” МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ АЙЛГАСААР ИРСЭН
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани